Чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулснаар чихрийн шижингийн өвчлөл буурна


Чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулах тухай хуулийг санаачлан батлуулж, 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болсон.
Гэвч уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангалтгүй байгаа нь анхаарал татаж байна.
Иймд хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор бусад улс орнуудын туршлага, судалгааг судалж, Монгол Улсад нутагшуулах чиглэлээр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Сокорро Эскалантетэй уулзан, хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтын үеэр ДЭМБ-аас энэхүү хууль батлагдсан нь чухал алхам болохыг онцлон, уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал Монгол Улсад өндөр түвшинд байгаа чихрийн шижингийн өвчлөлд эерэг нөлөө үзүүлэхийг дурдлаа.

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen