Германы Лайпцик хотын худалдааны гудамж руу авто машин хурдтай орж 20 гаруй хүнийг дайрч, 2 хүний амь насанд хүрчээ
Германы Лайпцик хотын худалдааны гудамж руу авто машин хурдтай орж 20 гаруй хүнийг дайрч, 2 хүний амь насанд хүрсэн байна. Энэ хэргийг 33 настай этгээд үйлджээ. Үйл явдлыг харсан гэрчийн хэлснээр "Volkswagen SUV машин олон хүн цугласан газар руу асар хурдтай давхисан. Гудамжны энд тэнд хүмүүс унаж, орилж байсан" гэж ярьжээ. Энэ хэргийг үйлдсэн этгээд өмнө нь сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдож байсан талаар хотын удирдлагууд мэдээлсэн байна. Машинд дайруулж гэмтсэн хүмүүсийн биеийн байдал маш хүнд байгаа талаар Германы хэвлэлүүд мэдээллээ.


