Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэстгэл үзүүллээ


Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генералуудын уулзалтад оролцож, хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм дээд цолны нэр хүнд, мөрдэс бол эх оронч үзэл, эв нэгдэл, эрхэмлэл хүндлэлийн Гэрэгэ юм. “Техник, технологийн энэ цаг үе онолын мэдлэгээс гадна, хиймэл оюун, инновац, технологийн өндөр ур чадвар шаардаж байна.
Иймд генерал цолны болзол шалгуур, түүнийг даах итгэл найдвар, нэр хүндийн хэмжүүрийг улам бүр өндөрсгөх шаардлага тавигдаж байна. Энэ бол хөгжлийн зүй тогтол юм. Цаг үе юу шаардана, тэр бүхэнд бид бэлэн байх учиртай" гэлээ.

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen