ЦЕГ: Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9, 11 ангийн сурагчид үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулжээ


Цахим орчинд “ЕБС-ийн хүүхдүүд нэгнээ зодож гэмтээжээ. Хүүхдүүдийн хүмүүжил арай биш ээ, охин хүүхэд нэгнээ ингэж ураад маажаад хаячихсан” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Мэдээллийг Архангай аймгийн цагдаагийн газраас энэ сарын 24-ний өдөр бүртгэлд авч шалгасан. Шалгалтын явцад Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9, 11 ангийн сурагчид болох Б, Д нар нь үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон.
Насанд хүрээгүй хохирогч Б-г хамгаалах байранд хүргэсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen