BLACKPINK 100 сая давж, YouTube-ийн түүхийг шинэчилэв

BLACKPINK хамтлаг хоёр сарын өмнө YouTube дээр 100 сая дагагч давсан анхны уран бүтээлч болж, “Red Diamond Creator Award”-ын тусгай хувилбарыг гардан авсан нь дэлхийн хөгжмийн салбарт томоохон дуулиан болсон.
Тухайн үед энэ амжилт нь дижитал платформ дээрх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэгээр тэмдэглэгдэж байсан бол өнөөдөр ч тэдний нөлөө буураагүй, харин ч өссөөр байна. BLACKPINK-ийн YouTube суваг олон улсын үзэгчдийн анхаарлыг тогтвортой татаж, стриминг болон контентын хандалт нь өндөр хэвээр байгаа нь тэдний брэндийн үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна.
Ингэснээр BLACKPINK зөвхөн нэг удаагийн рекорд тогтоогч бус, харин дэлхийн дижитал хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж буй нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг хэвээр байгааг энэ амжилт дахин баталж байна.
Б.Зул