Эрчим хүчний салбарын ажилтнууд жагсаал, цуглаан хийнэ


Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас сонирхлын маргаан үүсэж, ажил хаялт зарлах нөхцөл байдал үүссэн байна.

Үүнтэй холбоотойгоор МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэж өгөхийг Засгийн газар, Эрчим хүчний яамнаас шаардах зорилгоор жагсаал цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлд 2026 оны энэ сарын 8-ны өдөр 43 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Тус мэдэгдэлтэй танилцан бүртгэж авсан тухай хариу албан бичгийг 4-р сарын 13-ны өдөр ирүүлсэн тул МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос 16-17-ны өдрийн 11:00- 14:00 цагт Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдлээ. 

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen