“The Beatles”-ийн дэлгэгдээгүй байсан гэрэл зургууд олджээ

 

“The Beatles” хамтлагийн 1966 онд Японд аялан тоглолт хийж байхдаа авхуулсан ч өмнө нь нийтлэгдэж байгаагүй 102 гэрэл зургийг илрүүлж, баталгаажуулжээ.  “Nippon Budokan” даваа гараг /2026.04.06/-т мэдээлснээр, тухайн зургууд нь угаагдаж амжаагүй зургийн хальс байсан бөгөөд мэргэжилтнүүдийн дүн шинжилгээний дараа алдарт хамтлагийнх байсан нь тодорхой болсон. Зураг дарсан хүн нь тодорхойгүй боловч өмнө нь хэвлэлд гарч байгаагүй учраас маш үнэ цэнтэйд тооцогдож байна.

Хар-цагаан зургууд нь хамтлагийн тайзан дээрх тоглолт болон Японд байх үеийн мөчүүдийг харуулжээ. Нэг зураг дээр Жон Леннон аз авчирдаг Японы уламжлалт фукусуке хүүхэлдэйг харан инээмсэглэж байгаа нь дүрслэгдсэн байна. Тус хүүхэлдэй нь 1967 онд гарсан “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” цомгийн нүүрэн дээр зураг нь гарсан хүүхэлдэй байж магадгүй гэж таамаглаж байна.

“The Beatles” хамтлаг 1966 оны зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-ны хооронд Японд цорын ганц удаа тоглолт хийсэн бөгөөд энэ нь “Nippon Budokan”-ыг алдартай хөгжмийн тайз болоход нөлөөлсөн юм. Хамтлагийн зургийг агуулсан хальснуудыг 2009 онд “Budokan”-ы нэг оффисоос олсон байна. Мөн тоглолт болсноос бараг 60 жилийн дараа олдож байгаа нь “азтай тохиолдол” хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.