Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Алба хаагчид 2 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан аж.
Гал түймрийн шалтгааны 73 хувийг ил галаас үүдэлтэй дуудлага эзэлж байна.
Иймд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэж, гэр болон байшин хорооллын оршин суугчид орчны хог хаягдлын галын аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас зөвлөлөө.
Эх сурвалж: ОБЕГ