Өнөөдрөөс сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж эхэлнэ


Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулж есөн ААН 5,016 тонн хонь, үхрийн махыг нөөцөлж, өнгөрсөн хоёрдугаар сард худалдаанд гаргаснаас хойш 3 мянга орчим тонн үлджээ.
Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт үнийг нэмсэн нөөцийн махыг өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэлнэ. Ингэснээр нөөцийн мах худалдаалах цэгийг 600 орчим болгох аж.
Харин өргөтгөсөн худалдаа буюу хонины махыг гулуузаар зарахгүй байх шийдэлд хүрчээ.
Нөөцийн үхрийн мах нэг килограмм нь 15 мянган төгрөг байсан бол 3 мянгаар нэмэгдүүлж 18 мянган төгрөгөөр хонины мах  2 иянган төгрөгөөр нэмэгдүүлж 15 мянган төгрөгөөр худалдаалж байна. 
ААН-үүд 2,000 гаруй тонн үхрийн, 3,000 гаруй тонн хонины махыг бэлтгэжээ.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen