Газрын тосны үнэ 109 ам.доллар хүрч, манай улсын АИ-92 шатахуун 42 хоногийн нөөцтэй байна гэв


УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.04.06/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. 

1.Монгол Ардын Намын Удирдах зөвлөл болон Монгол Ардын Намын Бага хурлын тогтоолыг танилцуулах тухай асуудлыг хэлэлцлээ. 

Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, иргэдийн амьдралын чанарыг ахиулах, төр засгийн тогтвортой шуурхай ажиллагааг хангах зорилгоор Монгол Ардын Намын бага хурлын II хуралдааны 04, 05, II хуралдааны 05, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн А/11 дүгээр тогтоолуудтай танилцаж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд цаашдын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах шийдвэрийг хэлэлцлээ.

2. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.  

Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн ч, үүний 3.2 нэгж хувь нь ХАА,Оюутолгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтөөс, бусад салбар, үйл ажиллагааны өсөлт 3.6 хувь буюу эдийн засгийн потенциалаас бага байгааг танилцууллаа. Өрхийн бодит орлогын өсөлт улсын хэмжээнд 5.0 хувь болж нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 2.2 хувь болж буурчээ.

Тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгааг салбарын сайд хэллээ. Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 60 хувиар өндөр байна. Голлох бүтээгдэхүүний экспортын орлого өсөлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны идэвх тогтвортой сайн байна. Биржийн арилжааны идэвх 2025 оны эхний хагаст унаж, сард 0.5 сая тонн хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийж байсан бол, сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийсэн байна. 

сонин mn
Нүүрсний арилжааны биелсэн үнэ нь анх дуудсан үнээс сүүлийн саруудад 36 хүртэл хувийн өсөлттэй байна. Ялангуяа гуравдугаар сар ддуудлага худалдааны үеийн үнийн өсөлт илүү өндөр байгааг мэдээлэлд онцлов.  Ойрхи дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлтийн хувьд ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.доллар хүрсэн байна. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, ДТ 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen