“Тусгаар тогтнол-3333” хөтөлбөр 10 дахь удаагаа зохион байгуулагдлаа


Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Тусгаар тогтнол-3333” хөтөлбөрийг 10 дахь удаагаа Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Тус хөтөлбөрийг анх Нийслэлийн Ерөнхий Боловсролын Оюуны Ундраа Цогцолбор сургууль санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө улс орон даяар уламжлал болон өргөжөөд байна. Хөтөлбөрийн хүрээнд их найрагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг сурагчид олноороо уншиж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлдэг.
“Тусгаар тогтнол-3333” хөтөлбөрийн гол зорилго нь ирээдүй болсон хүүхэд, залуучуудад тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн, утга учрыг ойлгуулах, эх оронч сэтгэлгээ, ухамсрыг төлөвшүүлэхэд оршиж байна.

Ч.Юмчирдуламскачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen