2025 онд дэлхий даяар 7000 орчим хүн дүрст робот борлуулжээ

Олон улсын роботын холбооны мэдээллээр 2025 онд дэлхий даяар 7000 орчим хүн дүрст робот борлуулсан байна. Үүнд аж үйлдвэрийн болон мэргэжлийн үйлчилгээний зориулалттай роботууд багтжээ.
Ихэнх роботыг үйлдвэрлэлд бус, судалгаа болон хиймэл оюуны загварыг хөгжүүлэхэд ашигласан байна.
Харин Bank of America-гийн тооцооллоор хүн дүрст роботын нийлүүлэлт 2026 онд 90 мянга, 2030 онд 1.2 саяд хүрэх төлөвтэй байна.
Харьцуулбал, 2024 онд дэлхий даяар уламжлалт аж үйлдвэрийн роботын суурилуулалт 542 мянга, үйлчилгээний роботын борлуулалт 199 мянгад хүрчээ.