"Хятад улсыг танин мэдэх" Өвөр Монголын XIV соёлын өдрүүд Улаанбаатарт болно


Улаанбаатар хотод 2026 оны есдүгээр сарын 22–25-ны өдрүүдэд “Хятад улсыг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд зохион байгуулагдана.
Энэ хүрээнд үзэсгэлэн, урлагийн тоглолт, номын нээлт, кино өдөрлөг, уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг, соёлын танилцуулга зэрэг нийт 12 төрлийн 23 арга хэмжээ болох юм.
Мөн есдүгээр сарын 24–28-нд Улаанбаатар болон Сүхбаатар аймагт Хятад кино өдрүүд зохион байгуулагдаж, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Арга хэмжээг Өвөр Монголын ӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen