Б.Пүрэвдагва: Утааг хэмжээд суухгүй, яндангийн тоог эрс цөөлнө


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албан тушаалтнууд нийслэлд хэрэгжүүлэх бодлогоо танилцуулж, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариуллаа.


Энэ үеэр нийслэлийн агаарын бохирдлыг 50.5 хувиар бууруулах шийдлүүдээ танилцуулсан юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 51 хувийг гэр хорооллын 191,926 яндан, 31 хувийг автомашины бохирдол, 12 хувийг 273 уурын зуух, 6 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарын бохирдол хамгийн өндөр гурван бүсэд нийт 73,862 өрх амьдарч байгаа ажээ. Нийслэлээс агаарын бохирдлыг 50.5 хувиар бууруулах дараах шийдлүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ гэлээ.

сонин mn
Баянхошуу, Шархад зэрэг 6 дэд төв, 89 дахин төлөвлөлтийн бүсэд 17,323 янданг цөөлж, агаарын бохирдлыг 11.5 хувиар бууруулна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, дэд төвүүдийг ашиглалтад оруулна. Баянхошуу, Шархад, Толгойт, Дамбадаржаа зэрэг 6 дэд төв, 89 дахин төлөвлөлтийн бүсэд 17,323 янданг цөөлж, агаарын бохирдлыг 11.5 хувиар бууруулна. Мөн нарны эрчим хүч болон шингэрүүлсэн хийн түлшнээс цахилгаан, дулааны хэрэглээг хангах олон төрөлт шийдлийг 73,862 өрхөд нэвтрүүлнэ.

273 уурын зуухыг хийн түлшинд шилжүүлж, агаарын бохирдлыг 10.5 хувиар бууруулна

Уурын зуухнуудыг шингэрүүлсэн хийн түлшинд үе шаттай шилжүүлнэ. Өнөөдрийн байдлаар найман уурын зуухыг шилжүүлээд байгаа бөгөөд цаашид 273 уурын зуухыг хийн түлшинд шилжүүлж, агаарын бохирдлыг 10.5 хувиар бууруулна.

сонин mn
Нүүрс пиролизийн үйлдвэр байгуулж, жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулна

Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай “Нүүрс пиролизийн үйлдвэр” байгуулна. Ингэснээр ирэх оноос хагас коксон түлшийг дотоодоосоо хангахаас гадна, 450 шинэ ажлын байр бий болж, жил бүр гадагш гардаг 350 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээх боломж бүрдэнэ.

Цахилгаан автомашины тоог 50 мянгад хүргэнэ

Нийслэлд зорчиж буй 2700 орчим цахилгаан автомашины тоог 50 мянгад хүргэж, цэнэглэх станцын тоо, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж гааль, онцгой албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татвараас 100 хувь чөлөөлсөн. Цаашид төлбөртэй зогсоолын эхний хоёр цагийг үнэгүй болгож, авто зам ашигласны татвараас 100 хувь чөлөөлнө.

400 сая ам.долларын ногоон санхүүжилт татна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр COP17, Дэлхийн банк, UNDP, GGGI зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, ногоон санхүүжилтийн хүрээнд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж байгаа ажээ. Нийслэлийн удирдлагууд асуудал үүссэний дараа төсөв зарцуулж, арга хэмжээ авах бус инженерчлэлийн бодит тооцоолол, хөрөнгө оруулалтад тулгуурлан агаарын бохирдлыг үе шаттай бууруулна гэдгээ илэрхийллээ.
 
сонин mn
сонин mn

Сэтгэгдэл (3)

Larryarren
Larryarren
Здравствуйте Сообщите пожалуйста - пользуетесь ли Вы в своей работе crm системой? Я профессионально занимаюсь настройкой и внедрением crm систем. CRM Вы сможете упорядочить свои данные по клиентам и более организованно отслеживать заказы, продажи и всю работу в целом. Мои услуги стоят недорого. Если принципиальный интерес у Вас есть - сообщите пожалуйста примерное количество сотрудников для которых нужно настроить crm и сферу бизнеса, ответом я сообщу стоимость и предложу различные варианты. Мой email: soabrido@inbox.ru
DizainSaytov
DizainSaytov
Предлагаю вам услуги профессионального веб-дизайнера и разработчика сайтов. Опыт работы составляет 12 лет. Весьма умеренные цены и высокое качество всех выполняемых мной работ. Краткий перечень моих услуг: 1. Создание сайтов разных видов (интернет-магазин, лендинг, сайт компании, блог, информационный сайт и т. п.). 2. Разработка дизайна сайта и его верстка с нуля под ваши нужды и пожелания. 3. Изменение различных элементов вашего сайта и добавление чего-либо нового. 4. Разработка баннеров, логотипов и иных элементов дизайна. Если вам нужен красивый и функциональный сайт или отдельные элементы дизайна, пишите - dvex201@mail.ru
TermiGram
TermiGram
Need to check a server when you're away from your desk? We're building TermiGram, an SSH terminal and SFTP file manager inside Telegram. Run commands, manage remote files and switch between open workspaces. Keep server profiles, SSH keys and command snippets ready for your next session. Share Links and built-in proxy routing are also available. See the app and try it with a server you manage: https://termigram.com/ We'd like to hear which server task you'd try first.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen