Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн залуу манлайлагчидтай нээлттэй ярилцлаа


Н.Учрал: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Young Global Leaders (YGL) хөтөлбөрийн “Meet the Leader” арга хэмжээнд оролцож, дэлхийн залуу манлайлагчидтай нээлттэй ярилцлаа.
Миний бие 2024 оны YGL буюу Дэлхийн зауу манлайлагчаар сонгогдсоны хувиар өөрийн амьдрал, ажлын замнал, Монгол Улсын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, зорилтуудаа танилцуулж, сонирхсон асуултад хариуллаа.
Азийн эдийн засаг, бизнесийн орчинд ямар өөрчлөлт өрнөж байна, ямар сорилт тулгарч байна, тэр дундаа Монгол Улс энэ өөрчлөлтийн дунд ямар боломжоо ашиглах ёстой вэ гэдэг талаар нээлттэй хэлэлцэв.
Дэлхий даяар эрчим хүч, дижитал шилжилт, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн өрсөлдөөн ярьж байна.
Монгол Улс ч энэ өөрчлөлтийн гадна үлдэхгүй.
Бид баялгаа зөв ашиглаж, хөгжлийн том төслүүдээ хөдөлгөж, хувийн хэвшлээ дэмжиж, хөрөнгө оруулалтын орчноо илүү ойлгомжтой, тогтвортой болгож байна.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen