Энэ сарын 30-ныг хүртэл нарны зам дагуух авто замыг хэсэгчлэн хаажээ


Баянзүрх дүүргийн 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 3 байршилд дулааны шугам угсрахаар болж, Нарны зам дагуух авто замыг хэсэгчлэн хаасан байна.
Авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ны 00:00 цагт нээхээр төлөвлөжээ.
Иргэд, жолооч нарыг авто замын түр хөдөлгөөн зохион байгуулалтын зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг санал болголоо.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen