Татвар төлөгчдийн мөнгөөр Дубай явж зугаалсан гэх Н.Энхмэндэд шийтгэл бус, 30 саяын “шагнал” олгожээ


Оны өмнө нийслэл, дүүргийн зарим татварын хэлтсийн дарга нар ажлаа тасалж, Дубай явсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан. Үүнтэй холбогдуулан тухайн үеийн Ерөнхий сайд асан Г.Занданшатар хариуцлага тооцох чиглэл өгч байсан ч зарим албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдөөгүй төдийгүй улсаас нийгмийн баталгааны нэрээр 30 сая төгрөгийн байрны урьдчилгаа авчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 албан хаагчид нийт 630 сая төгрөгийн дэмжлэг олгосны дотор Дубай явсан гэх Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Энхмэнд багтсан байна. Тэрбээр ажилд орсноос хойш нэг жил ч болоогүй атлаа уг урамшууллыг авсан нь анхаарал татаж байгаа юм.

Мөн уг жагсаалтад төрийн албаны шалгалт өгөөгүй, түр орлон гүйцэтгэгч статустай хоёр ажилтан багтсан нь шаардлага хангаж байсан эсэхэд эргэлзээ үүсгээд байна.

Н.Энхмэнд нь 1995 онд төрсөн бөгөөд өмнө нь Үндэсний аудитын байгууллагад ажиллаж байгаад өнгөрсөн онд БЗД-ийн хэлтсийн даргаар томилогджээ. Тэрбээр 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 229 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 85 сая төгрөгийн жилийн орлого мэдүүлсэн байна.


Б.Зул
www.BOLOD.mn
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen