Монголын үндэсний бөхийн холбооны АНУ дахь салбар холбоо байгуулагдлаа


Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар уулзалт 2026 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны байранд зохион байгуулагдлаа.
Анхдугаар уулзалтаар Америкийн Нэгдсэн Улсад Монголын Үндэсний Бөхийн Холбооны салбар холбоог байгуулж, холбооны тэргүүнээр улсын начин Л.Нямсүрэн, дэд тэргүүн сумын заан А.Амарбаяр болон удирдах зөвлөлийн 9 гишүүнийг сонгож, үндсэн дүрмийг батлав.
Тус холбоо нь АНУ-д ажиллаж, амьдарч буй бөх сонирхогчид болон бөхчүүд нэгдэн үндэсний уламжлалт бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудын үндэсний бөхөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, Монгол хэл, соёл, уламжлалыг спортын орчноор дамжуулан өвлүүлэх зорилго тавин ажиллах юм. Мөн бөхийн сургалт, тэмцээн, арга хэмжээг тогтмол зохион байгуулахыг зорьж байна.
Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоод Европ, Австрали, БНСУ, Япон зэрэг улсуудад албан ёсоор байгуулагдсан бөгөөд АНУ ийнхүү тав дахь холбоо болж буй юм..
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen