Хятад 12 мянган сургалтын хөтөлбөрөө хааж, AI-д суурилсан шинэ мэргэжлүүдийг нэмэгдүүлж байна

Хятадын их сургуулиуд хиймэл оюун ухаан, технологийн хурдацтай хөгжил болон хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлттэй уялдуулан сургалтын хөтөлбөрүүддээ томоохон шинэчлэл хийж байна.
БНХАУ-ын Боловсролын яамны мэдээллээр, 2021-2025 оны хооронд нийт 12.2 мянган бакалаврын түвшний сургалтын хөтөлбөрийг хаах, түр зогсоох арга хэмжээ авчээ. Үүний зэрэгцээ 10.2 мянган шинэ хөтөлбөр шинээр нээсэн байна.
Энэхүү өөрчлөлт нь зөвхөн хиймэл оюун ухаантай холбоотой бус, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, мэргэжлийн нийлүүлэлт, боловсролын чанарыг сайжруулах бодлоготой холбоотой аж. Тухайлбал, зарим хүмүүнлэгийн ухаан, урлаг, гадаад хэл, менежментийн чиглэлийн хөтөлбөрүүдийг цөөлж, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухаан, роботик, дэвшилтэт инженерчлэлийн чиглэлүүдийг түлхүү хөгжүүлж эхэлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү шинэчлэл нь ирээдүйн технологийн салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм.
www.BOLOD.mn