Бурхан багшийн хоёр их шавийн шүтээн ринсэлийг зална


Бурхан багшийн хоёр их шавийн нандин ринсэлийг энэ сарын 30-нд Монгол орноо хүндэтгэн зална гэдгийг Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.
Энэ талаар МБШТ Гандантэгчэнлин хийдийн Гадаад харилцаа хариуцсан тэргүүлэгч М.Ганхуяг "2026 оны тавдугаар сарын 30-ны өдөр Монгол оронд маань сонин, гайхамшигтай шүтээн эрдэнүүд залрах гэж байна. Тодруулбал, БНЭУ-аас бурхан багшийн хоёр их шавь болох Шаарипутта, Модгальяна нарын ринсэлийг зална. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нарын хоорондоо хэлэлцсэний дагуу манай улсад ринсэл заларч байгааг дуулгахад таатай байна. Тавдугаар сарын 31-нд тохиох Бурхан багшийн их дүйчин өдрөөс зургаадугаар сарын 9-нийг хүртэл шүтээн ринсэлд сүсэгтэн олон мөргөх боломжтой" гэв.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen