Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ
2026 оны хаврын тариалалтад шаардлагатай 50 мянган тонн улаанбуудайн үрийн хэрэгцээнээс тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд 28 мянган тонн, Хөдөө аж ахуйн корпорац 11.2 мянган тонныг бүрдүүлж, эхний байдлаар 39.2 мянган тонн нөөцлөөд байна. Үрийг тариаланчдад 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож байгаа аж.
Дутуу байсан 12 мянган тонн үрийг импортоор авах шийдвэр гаргаж, 22 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон бөгөөд өнөөдрийн байдлаар 7 мянган тонн буудайн үр орж иржээ. Ингэснээр нийт 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлсөн байна.
Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянган гад үр тариа, 16.0 мянган гад төмс, 18.3 мянган гад хүнсний ногоо, 121.9 мянган гад малын тэжээл, 104.1 мянган гад тосны ургамал тариалж, нийт 1 сая гаруй тонн ургац хураан авах зорилт тавьжээ.
Хаврын тариалалтыг дэмжих хүрээнд дизель түлшийг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлж, 20 импортлогч аж ахуйн нэгжээс авсан 6.9 сая литр түлшийг 1200 гаруй тариаланч, аж ахуйн нэгжид олгосон байна.
Ч.Юмчирдулам