Мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байна


Прокурорын байгууллага 2025 он болон 2026 оны I улиралд Эрүүгийн хуулийн 17.12-д заасан “Мал хулгайлах” 2,144 хэрэгт хяналт тавьжээ. Орон нутагт Хэнтий 326, Архангай 193, Дорнод 189, Сүхбаатар 163 аймагт хамгийн олон хэрэг бүртгэгдсэн бол нийслэлд Сонгинохайрхан 65, Баянзүрх 47, Хан-Уул 43, Налайх, Багахангай тус бүр 13 хэрэг бүртгэгдсэн байна.
Нийт 551 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд дийлэнх нь 31–44 насныхан, эрэгтэй, ажилгүй иргэд бөгөөд шүүхэд шилжүүлсэн 246 хэргийн хүрээнд 262 хүнд хорих ял оногдуулж, нийт 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Гэмт хэргийн гаралт нэмэгдэж буйтай холбогдуулан прокурорын байгууллагаас малаа байнгын хариулгатай байлгах, тэмдэгжүүлэх, хотны зохион байгуулалтыг сайжруулах, сэжигтэй үйлдлийг шуурхай мэдээлэхийг анхаарууллаа.

Ч.Юмчирдуламскачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen