Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ

Баруун Тооройн баянбүрдэд мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, судалгааны дээж авсан тухай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлжээ. Монголын ховор амьтан, ургамал хамгаалах “Мазаалай” нийгэмлэг ТББ, “Хүрээлэн” төслийн гэрэл зурагчин У. Ганбаяр болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран уг төслийг хэрэгжүүлж байгаа аж.

150 кг жинтэй мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүн судалгааны зориулалтаар эд болон үсний дээж авчээ.
Энэ удаагийн хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна бичлэг хийх хүчин чадалтай. Ингэснээр мазаалайн шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг нарийвчлан судлах юм.