Авто засварын газарт гарсан ослоос болж Вьетнам иргэн амь насаа алджээ


Монгол Улс
ад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам улсын иргэдийн дунд харамсалтай хэрэг гарч, нэгнийх нь амь нас хохирсон байна.
Тодруулбал, Вьетнам улсын иргэн Н нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй байх хугацаандаа буюу 2025 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нэгэн хороонд байрлах авто засварын газарт “Тоёота Ланд Крузер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон оруулах үедээ болгоомжгүй үйлдэл гарган, хамт ажиллаж байсан вьетнам иргэнийг мөргөж, дээгүүр нь гарч дайран амь насыг нь хохироожээ.
Хохирогч анхан шатны эмнэлгийн тусламж авсны дараа ар гэрийнхний хүсэлтээр Вьетнам улс руу буцсан боловч харамсалтай нь нутагтаа очоод нас барсан байна.
Уг хэрэгт холбогдсон этгээд хохирогчийн ар гэрт учирсан хохирол, нөхөн төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд хэргийн шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болжээ. Шүүхээс Вьетнам улсын иргэн Н-ыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна.

Ч.Юмчирдулам
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen