Ү.Оюунзулыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын даргаар дахин томиллоо


Ү.Оюунзулыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын даргаар дахин томилсон байна.Тэрбээр 2021 оноос 2025 оны хоёрдугаар сар хүртэл тус байгууллагыг удирдаж байсан бөгөөд үүнээс хойш 2025 оны хоёрдугаар сараас Гэрлэх ёслолын ордоны захирлаар ажиллаж байжээ.
Ү.Оюунзул нь 2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Боловсролын хувьд Монгол Улсын Их Сургуулийг улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгсөж, төрийн захиргааны удирдлагын магистр зэрэг хамгаалсан байна.
Түүнчлэн Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, мөн Стратеги академийн дэргэдэх “Улс төрийн боловсролын институтын” захирлаар ажиллаж байсан туршлагатай юм.

Ч.Юмчирдуламскачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen