ДЦС-4-ийн шинэ захиралаар П.Болдбаатар томилогдлоо


Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдалтай зэрэгцэн “ДЦС-4” ТӨХК-д удирдлагын өөрчлөлт хийгдэж, П.Болдбаатарыг тус станцын захирлаар томилжээ. Тэрбээр өмнө нь ДЦС-3 ТӨХК-д зуухан цехийн дарга, дэд захирал, ерөнхий инженерээр ажиллаж байсан бөгөөд 2023 оноос “ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженерийн албыг хашиж байв.

Шинэ захирлын хувьд салбартаа олон жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд өмнө нь “ДЦС-4”-т олон арван жилийн турш дорвитой шинэчлэл хийгдээгүй, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил удаашралтай байгааг онцолж байсан нь анхаарал татаж байсан юм.

Харин тус станцын өмнөх удирдлагатай холбоотой асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа энэ үед ийнхүү шинэ томилгоо хийгдсэн нь анхаарал татаж байна.


Б.Зулскачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen