ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгатай холбоотой гомдлыг хэлэлцэнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгад холбогдох ажлын байрны бэлгийн дарамтын талаарх гомдлыг өнөөдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
Тус гомдлыг иргэн Ч.Ханддулам гаргасан бөгөөд уг асуудал нь төрийн албанд ёс зүй, хүний эрхийн зөрчил үүссэн эсэхтэй холбоотойгоор анхаарал татаж байна.
Хүний эрхийн дэд хороо уг асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудад чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд цаашид авах арга хэмжээний талаар шийдвэр гаргах юм.