НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа Соёлын төв өргөөний захирал болсноос хойш орлого нь 59 саяас 221 сая болж өсжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгчид төрийн болон орон нутгийн албан тушаалыг давхар хаших буюу “давхар дээл”-тэй болох үзэгдэл нэмэгдсээр байна. Үүний нэг жишээ нь НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа бөгөөд тэрээр 2024 оны сүүлээр Соёлын төв өргөөний захирал, мөн Бүсчилсэн хөгжлийн хорооны даргаар томилогдсон байна.
Түүний 2024 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгээс харахад жилийн орлого нь 59 сая төгрөгөөс 221 сая төгрөг болж өссөн бөгөөд гэр бүлийн орлого 53 сая, хөрөнгө борлуулсны орлого 320 сая төгрөг гэж бүртгэгджээ. Мөн орон сууц, автомашин, мал, газар зэрэг хөрөнгөтэй бөгөөд 78 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна.
2024 оны орон нутгийн сонгуулиар НИТХ-д нийт 45 төлөөлөгч сонгогдсоноос олонх нь МАН-аас бүрдсэн. Үүнээс хойш төлөөлөгчид нийслэлийн харьяа байгууллагуудад томилогдож, өнөөдрийн байдлаар 26 төлөөлөгч давхар албан тушаал хашиж байгаа нь анхаарал татаж байна.
П.Самдан
www.BOLOD.mn