Менингококкт халдварын нөхцөл байдал хүндэрч, долоон тохиолдол бүртгэгдлээ


Монгол Улс
ын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар менингококкт халдварын нөхцөл байдал хүндэрч, нийт долоон тохиолдол батлагдаад байна. Харамсалтай нь уг халдварын улмаас гурван хүүхэд нас баржээ.
Батлагдсан тохиолдлуудаас нийслэлд гурван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь Налайх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүрэгт илэрсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт халдварын эрсдэл өндөр байгааг албаныхан анхааруулжээ.
Орон нутгийн хувьд Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг, Увс аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Өвчлөгсдийн 66.7 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд нийт тохиолдлууд зургаан сартайгаас 10 насны хүүхдүүдэд илэрчээ.
Менингококкт халдвар нь жил бүрийн арванхоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл улирлын чанартайгаар нэмэгддэг ба нийт өвчлөлүүдийн 90 орчим хувь нь оны эхний хагаст бүртгэгддэг байна. Өндөр эрсдэлтэй бүсэд Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэрлэжээ.
Менингококкт халдвар нь маш богино хугацаанд хүндэрч, амь насанд аюул учруулдаг тул иргэдийг, ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг хаврын улиралд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хэрэв хүүхдэд өндөр халуурах, биеэр тууралт гарах, бөөлжих, хүзүү хөших зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Ч.Юмчирдуламскачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen