Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026 оны дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хугацаанд ажиллахгүй талаар Гаалийн байгууллагаас мэдээллээ.
БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтууд өчигдөр /2026.04.05/ "Ханш нээх өдөр" тохиож байгаа тул түр хаасан байна. Харин ОХУ-тай хиллэдэг Ульхан боомт "Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр"-ийг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд түр ажиллахгүй. Бусад боомт үндсэн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах талаар холбогдох албанаас мэдээллээ.
