Арьсан дээр нааж, хавдрын сэжигтэй өөрчлөлтийг илрүүлэх шинэ технологи бүтээжээ

Энэтхэгийн эрдэмтэд арьсан дээр нааж ашиглах мэдрэгчтэй жижиг наалт хөгжүүлжээ. Уг төхөөрөмж нь арьсны өөрчлөлтийг мэдэрч, хавдрын сэжигтэй өөрчлөлтийг илрүүлэхэд ашиглах боломжтой аж.
Энэ технологийн давуу тал нь рентген зураг авах, том төхөөрөмжид орох шаардлагагүйгээр арьстай шууд харьцаж мэдээлэл цуглуулах боломжтойд оршиж байна.
Гэхдээ уг наалт нь бүх төрлийн хавдрыг шууд оношлох баталгаатай арга болоогүй бөгөөд одоогоор судалгаа, туршилтын шатандаа байна. Цаашид илүү өргөн хүрээнд туршиж, эмнэлзүйн үр дүнг баталгаажуулах шаардлагатай юм.
Б.Зул
www.BOLOD.mn