Ц.Сандаг-Очир: COP17 хурлын үр дүнд 1.4 тэрбум ам.доллар буюу 5 их наядын хөрөнгө оруулалтын боломжийг авч чадсан
Зарим мэдээллийг онцолбол:
- Хурлын оролцоо, цар хүрээ урьд өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд байсан
- Нийт 20 мянга гаруй зочид төлөөлөгчид Улаанбаатарт, цэнхэр бүсэд чуулсан ба үүнээс 11 мянга гаруй нь 196 улсын зочин төлөөлөгч, 9000 нь дотоодынх байсан.
- Хурлын 12 өдрийн хугацаанд 255 мянган удаагийн нэвтрэлт бүртгэгджээ.
- Ногоон бүсэд өдөрт дунджаар 7000, нийт 85 мянга гаруй удаагийн нэвтрэлт бүртгэгдсэн.
- 756 арга хэмжээ, хэлэлцүүлэг, сайн туршлага солилцох үйл ажиллагаа болсон.
- Хэвлэл мэдээллийн оролцоо хамгийн өндөр байлаа. Тэр дундаа дотоод гадаадын 789 хэвлэл мэдээллийн төлөөлөгч, 116 цагийн шууд эфирийг явуулсан.
- Нийт 12 хоногийн хугацаанд соёлын 800 гаруй уран бүтээлч арга хэмжээнүүдэд оролцсон.
Эдийн засагт өгсөн үр өгөөж:
- 11 мянга гаруй зочин төлөөлөгч ирсэн нь анх тооцоолсноос 69 хувиар өндөр
- Зочид буудалд 14 мянга гаруй ор хоног борлуулагдаж, 5.4 тэрбум төгрөгийн шууд орлого олжээ
- 2026 оны 8 дугаар сард 140 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Төсөвтэй холбоотой тоон мэдээлэл:
- БОУАӨЯ-ны хүрээнд 217,1 тэрбум төгрөг батлагдсанаас 2026 онд 165,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төлөвлөсөн ба 27 багц худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 24 багцад гэрээ байгуулсан.
- Үүнээс төрийн нууцад хамаарах худалдан авалтад 38,6 тэрбум төгрөгийг
- ЦЕГ-ын 8 багцад 13.6 тэрбум төгрөг
- Шүүхийн шинжилгээний хоёр багцад 900 сая төгрөг
- ЦХИХХЯ-ны хоёр багцад 5,4 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөсөн
- Хурлыг зохион байгуулахаар тоног төхөөрөмж, барилга байгууламжид улсын төсвөөс 217,1 тэрбум төгрөг тусгаснаас 156,3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч 60,8 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлтийг хийсэн.
- 2025 онд БОУАӨЯ-ны сайдын багцаас Нийслэлд 50 тэрбум төгрөгийг шилжүүлснийг 23 багц ажлыг хийсэн ба гэрээний дүнгээр 48,8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүнд:
- Авто зам, явган зам, зогсоолд 17,4 тэрбум төгрөг
- Инженер шугам сүлжээ, ус, цахилгаанд 6,2 тэрбум төгрөг
- Ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд 4,6 тэрбум төгрөг
- Ариун цэврийн хоёр байгууламжид 4,5 тэрбум төгрөг
- Тохижилтын элементүүдэд 4 тэрбум төгрөг
- Хүлээн авалтын гэр, харуул хамгаалалтын байранд 2,3 тэрбум төгрөг
- Гадна гэрэлтүүлэг, кабель, камер, мэдээлэх системд 2,3 тэрбум төгрөг
- Зураг төсөл, ТЭЗҮ, төлөвлөлтөд 4,7 тэрбум төгрөг
- Хамгаалалтын хашаанд 1,1 тэрбум төгрөгийг тус тус тендер зохион байгуулж ажилласан. - 2026 онд Нийслэлийн төсвөөс 70,1 тэрбум төгрөгийг баталжээ. Үүнд
- Хурлын барилга байгууламжийн түрээст 34,9 тэрбум
- Байр ашиглалт, Үйлчилгээний урсгал зардалд 10,8 төгрөг
- Үндсэн үйл ажиллагааны урсгал зардалд 2,9 тэрбум төгрөг
- Хоол хүнс, эрүүл ахуйн зардалд 17,3 тэрбум төгрөг
- Хотын дарга нарын форумд 1,2 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.
Эх сурвалж: БОУАӨЯам