Х.Баянмөнх: Хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ
Х.Баянмөнх: Хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ
2019-07-24
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, ХХ зууны манлай бөх Х.Баянмөнхийг “Нэгдүгээр хүн” буландаа урьж, ярилцлаа.
-Баяр наадмын тухай яриа хуучирдаггүй, дараагийн наадам болтол яригдаж л байдаг. Энэ жил монгол түмэн минь шинэ аварга төрүүлж сайхан наадлаа. Та сайхан наадав уу. Наадмын тухай, ялангуяа бөхийн тухай ямар бодол, сэтгэгдэлтэй байв даа?
-Энэ жилийн наадам сайхан боллоо. Бөхчүүд маань бэлтгэлээ сайн базаасан байна. Ер нь бөхийн бэлтгэл гэдэг бурхнаас өгч буй даалгавар юм шүү дээ. Ард түмнийхээ өмнө дэвнэ, бие хаагаа гайхуулна, зодог шуудаг, дээл хувцас гээд бүх зүйлээрээ монгол эр хүний дүр төрхийг харуулж байдаг. Эргээд тэндээс ард түмэн эрч хүчийг авч, сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Энэ бол Монгол бөхийн нэг үүрэг юм. Энэ үүргээ манайхан их сайн биелүүллээ. Барилдааны тухайд ч шударга сайхан наадлаа. Манай “Увс нуур” бөхийн дэвжээ наадмын түрүү авахын төлөө л явдаг. Бусад даваануудад ач холбогдол өгдөггүй. Энэ жил улсын наадамд үлдэх байх гэж итгэж найдаж байсан олон бөх маань уналаа. За энэ ч яах вэ. Манай дэвжээний хувьд амжилтаа ахиуллаа. Н.Батсуурь аварга маань үзүүрлэсэн. Зүүн талын магнайд Дархан аваргын дараа гарах эрэмбэтэй болж байна. Ер нь Э.Оюунболдыг би үзүүр түрүүнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байсан. Сайхан барилдаж түрүүллээ. Баяр хүргэхээс өөр аргагүй.
Мөн таван сайхан улсын начин төрлөө. Наадмын нээлт ч их сайхан боллоо. Монголчууд яг л ийм өвөрмөц түүхийн замаар явж ирсэн дээ. Би өөрөө түүхийн ухааны хүн учраас наадмын нээлтийн учир байдал, зангилааг яг сайн тогтож үзлээ. Өвөрмөц нээлттэй, чамбай, шударга, маргаангүй барилдаантай сайхан л наадлаа даа.
-Долоогийн даваанд Н.Батсуурь аварга, С.Мөнхбатыг амласан. Дэвжээнийхээ бөхийг авсан нь ямар тактик байсан юм бэ?
-Энэ дээр их олон тайлбар явж байна. Н.Батсуурь аваргын аав Намсрайжав бид яг зэрэгцээд сууж байлаа. Барилдааны эрэмбэ юм даа. Ц.Содномдаржаа, Э.Оюунболд нар Улсын наадамд нэг түрүүлсэн. Энэ жил түрүүлбэл аварга болно. Тэгэхээр тэднээс гал гарсан барилдаан гарна. Нэгдүгээр тактик нь энэ юм. Хэрэв Н.Батсуурь өөр хүн аваад С.Мөнхбат аварга үлдсэн бол Ц.Содномдаржаа, Д.Анар хоёрын нэгийг авах байсан болов уу. Тэгвэл барилдааны өнгө төрх бидний бодсон байдлаар үргэлжлэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болно. Тийм байдлыг ч харсан байх. Мөн зарим хүн Х.Батсуурь аваргыг П.Бүрэнтөгсийг авчих байсан юм гэж яриад байна. П.Бүрэнтөгсийн хувьд энэ жил аав нь өөд болсон. Сэтгэл санаа гундуухан, бэлтгэл муутай байгаа. Тийм байхад нь дарамтлах ёс байхгүй. Ийм болохоор л Н.Батсуурь аваргын ам С.Мөнхбат дээр буусан байх гэж бодсон. Ер нь бөхийг ам авч байхад нь хажуугаас нь зааж, зөвлөж болдоггүй. Асуугаад ирэхээр нь би “За өөрөө мэддээ” л гэдэг дээ. Тэр л журмаар явсан.
-Амьдралдаа бөхийн дөрвөн төрлөөр барилдаж, дөрвүүлэнгээс нь аварга гэх цолыг авч, олон түмнийхээ буянд яваа хүн дээ би.
-Баяр наадам хуучраагүй, түрүүлж үзүүрлэсэн, шинэ цол авсан бөхийн бай шагнал үргэлжилж байна. Нэг үеэ бодоход бид Үндэсний бөхөө сайн дэмждэг болжээ. Таны үед ямар байсан юм бэ?
-Бидний үед түрүүлсэн бөхөд 450 төгрөг өгдөг байлаа. Би арав түрүүлэхдээ мөнгөө цуглуулаад есөн мянга гаруй болсон байдаг. Түүнийгээ Монгол бөхийн өргөөнд хандивласан даа. Үүнээс гадна түрүү бөхөд гарын бэлэг гэж ирнэ. Чихэр, боов, цай, дээлийн торго, шил архи өгдөг. Түүнийгээ наадам дууссан орой задалж, гэрт ирсэн зочиддоо хишгээ тараана. Мөн идээний дээжнээсээ боов чихэр нийлүүлээд хөдөөний таньдаг мэддэг малчин айлууддаа сонинд боогоод явуулна. Тэд ямар их баярлана гэж санана. Эмээлтэй хазаартай морь өгснөөс л илүү юм болно. Энэ нь Монгол бөхөд ирж байгаа их хүндлэл юм даа. Одоо ч энэ үргэлжилж байгаа. Үүний зэрэгцээ хувийн компаниуд, нутгийн зөвлөлүүд Үндэсний бөхийг мундаг дэмжиж байна. Энэ нь ч зөв л дөө. Ер нь Улсын наадмын үзүүр түрүүнд хүрнэ гэдэг энэ спортод ухамсарт амьдралаа зориулсны нэг шан юм. Зүгээр нэг ажил, бизнес хийж байгаад ирээд наадамд түрүүлчихнэ гэж байхгүй. Зөвхөн наадмын хоёр дахь өдөр гэхэд долоон бөхтэй ноцолдож, тэднийг ялан дийлнэ. Тэгж олон цаг ноцолдохоор гарнаас гадна хоёр хөл ч гишгэж чадахаа больдог. Мэдрэхээ больдог. Тэгэхээр бөх хүн гэдэг хатуужилтай, бурхнаас заяасан чадалтай, ястай, махтай ийм л хүн байдаг. Ийм хүн мөн үү, ясны бөх үү гэдгийг наадам сорьдог юм шүү дээ. Ер нь тэгээд улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүнд нэг автомашин өгчихгүй бол ямар хэрэг байх вэ дээ.
-Та бөх байхын тухай сайхан зүйрлэлүүдийг хэлж байна. Одоогийн бөхчүүд сэтгэлд таарах нь бий байх. Таарахгүй нь ч байгаа. Тийм ээ?
-Монгол хүн бөхөөрөө яагаад бахархаж байна гэхээр түүхийн хугацаанд бүхий л сайн сайхнаа энэ соёл уламжлалд шингээчихсэн юм шүү дээ. Түүнийг сахиж, хамгаалж явах нь бидний үүрэг. Ер нь алдар цолтой бөх байна гэдэг өндөр хариуцлага юм. Биеэ зөв авч явахаас эхлээд хүн байх, өөрийн орон зайдаа ямар байх вэ гэдгээ ч бодох ёстой. Энэ талаар би шавь нартаа байнга хэлдэг. Миний шавь нар дунд “эвгүй” хүн бараг байхгүй дээ. Тэгээд ч хүн хүмүүжлээрээ л ажиллаж, амьдарч хорвоотой танилцдаг юм билээ. Хүний хүмүүжил нэгдүгээр асуудал. Дараагийнх нь эрдэм мэдлэг. Хүнтэй сайхан мэндэлдэг, биеэ зөв авч явдаг хүн цаанаа л сайхан харагддаг. Тэр хүнийг олон залуу бөх харж байна. Яг энэ бөх шиг болох юмсан гэсэн сэдэл тэндээс төрдөг. Тэгж бид хөгжихийн зэрэгцээ, түүхэн уламжлал дархлаагаа хадгалж явна. Би шавь нараасаа ийм энгийн зүйл шаарддаг. Ахмад аваргууд бидний хувьд хойч үе, шавь нараа сайхан хүмүүжүүлэх өртэй юм шүү дээ. Ингэж ойлгож байгаа. Гэхдээ энэ дунд ёс зүйгээр тааруухан бөх ч бий. Би үүнийг үгүйсгэхгүй.
-Энэ тухай асуусан нь Бөхийн холбооны хагаралтай холбоотой юм. Энэ ер нь хэзээнээс эхлэлтэй, ямар үзэгдэл юм бэ?
-Бөхийн холбооны хагарал 17 жил үргэлжилж байна. Манай холбоонд ямар дутагдал байна гэхээр хуулийг хүндэтгэдэггүй. Шүүхийн шийдвэр гарахаар тэр хамаагүй гээд хогийн саванд хийчихэж байна. Энэ мэтээр олон жил хоорондоо үзэлцлээ. Энэ нь холбооны хувьд маш муухай үзэгдэл л дээ. Уг нь аливаа үйл ажиллагаа нь хууль шүүхийн өмнө ямагт тэгш эрхтэй, түүгээр зохицуулагддаг байх ёстой юм. Гэтэл холбооны үйл ажиллагаа хуулиас гадуур байгаа нь ямар ч эрхзүйн чадамжгүй гэдгийг харуулж байна. Наадмын өмнө гэхэд зургаан бөхийн допингтой холбоотой шүүхийн шийдвэр гарлаа. Шийдвэрээр допинг хэрэглэснийг зөв гээгүй. Гагцхүү барилдах эрхийг хасч байгаа бөхийн холбоог хууль ёсны субъект биш гэж үзсэн. Төрийн бус байгууллагын хуулиар бол дампуурчихсан газар гэж шүүх үзсэн. Асуудал ийм л байгаа юм. Сүүлдээ тэд аргаа барахаараа “Өө энэ Х.Баянмөнх тэргүүтэй нөхөд Бөхийн өргөөг булаацалдаж байна” гэж ярьж байна. Тэр байшинг булаацалдсан нэг ч хүн байхгүй. Засгийн газраас тогтоол гаргаад “Энэ Бөхийн өргөөг Х.Баянмөнхөд өг” гэсэн ч би авахгүй. Монгол түмний босгосон байшинг өмчлөх эрх хэнд ч байхгүй л гэж ойлгодог.
– Уг нь бид дотоод хэрүүл маргаанаас илүү бөхийн спортын хөгжилд анхаармаар байна. Япон гэхэд сүмо бөхөө яаж хөгжүүлж байгааг харж байна. Ер нь бөхийн хөгжил маань уламжлалаа хадгалаад явах юм уу. Эсвэл олон улсын бөхчүүдэд хаалгаа нээж, цаашаа явах уу. Та юу гэж боддог вэ?
-Үндэсний спорт бол ард түмнийхээ сайн сайханы толь нь болж хөгжих ёстой юм. Японы сүмо гэхэд гаднаас бөх оруулж байна. Сүмогийн ямар л ёс байна түүнийг ширхэг нэг бүрээр мөрдүүлдэг. Тухайн бөхийн нэрийг хүртэл өөрчилдөг. Манай бөх түрүүллээ гэхэд Монголын бөх гэж ярихгүй байгаа биз дээ. Японы туг намирч, сүлд дуу нь дуугарч байна. Тэгэхээр бид Үндэсний бөхдөө гадны тамирчин оруулж болж байна. Гэхдээ ёс журмаа нарийн чанад сахиулах ёстой. Дэвж шавж чадахгүй, гараа өргөөд гүйгээд байвал утгаа алдана биз дээ. Тэгэхээр ёсоо мөрдүүлж чадвал гадны бөх орж ирэхэд буруудах юмгүй л гэж хэлмээр байна. Ер нь дэлхийн чиг хандлагыг харахад Үндэсний спорт нь мэргэжлийн чиглэл рүү орж байж л хөгжиж байна. Сонирхлын хүрээнд байгаа спортууд бол мөн чанар нь буурсаар л байна. Үндэсний бөхийн арван дархлаа гэж бий. Түүнийг л өөрчилж болохгүй болохоос биш үндэсний бөхөө огт шинэчлэж болохгүй гэсэн зүйл байхгүй л дээ. Тэгэхээр мэргэжлийн болох, шинэчлэгдэх гэдэг дээр бид ажиллах л цаг үе ирсэн байна.
-Бид насаараа л хоорондоо ноцолдлоо. Чөлөөт үед ч хоорондоо үг хаялцаад л явна. Тэгээд л байж байх нь надад их сайхан байжээ. Энэ жил Мөөеөгөө үнэхээр үгүйллээ.
-Түрүүн та допингийн асуудлыг ярилаа. Энэ жилийн наадмаар дээгүүр барилдсан бөхчүүдийн шинжилгээний хариу удахгүй ирнэ. Янз бүрийн зүйл яригдах л байх. Энэ асуудлыг яаж шийдэх ёстой юм болоо?
-Допингийг хориглох нь зөв л дөө. Гэхдээ бүх зүйл нь хуулийн дагуу явагдах ёстой. Түүнээс биш допинг гэдэг үгээр хууль зөрчиж, хүний эрхэнд халдаж болохгүй. Энэ талаарх хуулиа батлаад, энэ асуудалтай хатуу тэмц л дээ. Допинг гэдэг чинь маш хортой юм шүү дээ. Хүний удам, генд гэмтэл учруулж байдаг билээ. Тэр хэрээрээ манай үндэсний спортын соёл уламжлалыг ч алдагдуулна. Асуудлаа шийдээд нэг талд нь гаргахгүй бол бөхчүүдийн амжилт цааш явахгүй байна.
-Та Монгол бөхийн спортод эр чадал, уран мэхээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, яах аргагүй бөхийн спортын нэгдүгээр хүн нь. Үүний зэрэгцээ энэ чиглэлд судалгаа шинжилгээний ажил хийж, эрдмийн зэрэг хамгаалсан даа. Энэ ажил тань хэзээнээс эхлэлтэй вэ?
-Цэвэр монгол бөхийн тухай шинжлэх ухааны ажил хийсэн хүн бараг байхгүй дээ. Монгол бөхийн түүхэн уламжлал, ёс суртахуун, ёс зүйг би судалсан. Түүнээс гадна Монгол бөхийн амин чанар болсон 725 мэхийг гаргаж ирлээ. Үүгээрээ Х.Баянмөнх гэдэг хүн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Харин бүтээл минь Монголын ард түмний өмч болж үлдэж байгаа юм. Энэ мэхнүүдийг эрт дээр үеэс аав нь хүүдээ, ах нь дүүдээ, ард түмэн нь түмэн олондоо заагаад бүдгэрсэн ч, алга бололгүй үлдэж чадсан байна. Үүнийг би 45 жил судалсан. Мэхүүдийг зураг хөрөгтэй нь гаргаж, үлдээж чадсан. Саяхандаа нэг хүн Монгол бөхөд 13 мэх байдаг гэж ярьж байсан. Би 725 мэх байна гээд гаргаж ирчихээд байхад хүмүүс ийм л хэмжээний мэдлэгтэй байна шүү дээ. Бөхийн уран барилдаан мэхээр л илэрнэ. Уран мэхийг уралдуулан барилдана гэж зарладаг. Зарим судлаачид бөх бол мэх, мэх бол бөх ч гэж хэлсэн байдаг. Тэгэхээр монгол бөхийн амин чанар нь мэх юм даа.
-Сүүлийн үед гол гол мэхүүд харагдахаа больсон байна. Энэ чухам юутай холбоотой юм бэ?
-Дэлхийд ч тийм байдаг даа. Мэх бол нэг хэсэг амжилтад хүрдэг. Тэгээд удалгүй түүний хариу мэх гарч ирнэ. Нөгөө мэхээ хийсэн хүнийг хариу мэх хийгээд унагадаг болдог. Би 184 мэхний хариу мэхийг гаргаж ирсэн. Мэх бүхэн хариу мэхтэй. Бөхийн хөгжил нь нэг мэхээ нөгөөгөөр үгүйсгэж байдаг. Өнөөдөр манайд Дамдиндорж гуайн сууж өмсөөд араар нь хөмөрдөг мэхийг хийж байгаа хүн алга байна. Хэрэв одоо тийм мэх хийвэл захын бөх хариулаад хаяна. Тэглээ гээд нөгөө мэх устаж үгүй болохгүй. Тэр мэхний үе арван жилийн дараа ч юм уу эргээд ирдэг. Бөхийн спорт гэдэг амьтай мэт хувьсан өөрчлөгдөж байдаг юм шүү дээ.
-Допингийг хориглох нь зөв л дөө. Гэхдээ бүх зүйл нь хуулийн дагуу явагдах ёстой. Түүнээс биш допинг гэдэг үгээр хууль зөрчиж, хүний эрхэнд халдаж болохгүй. Энэ талаарх хуулиа батлаад, энэ асуудалтай хатуу тэмц л дээ.
-Дархан аварга Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох та бүхэн нэгэн үеийн сайхан бөхчүүд. Анх дэвжээнд гарч, алдар цолонд хүрэхэд хүндхэн шалгууруудыг давж байсан болов уу. Их л хүчтэй, ид бөхчүүдтэй нүүр тулан барилдаж байсан байх?
– Тийм шүү. Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин гээд сайхан аваргууд байсан. Биднийг гарч ирж байх үед тэд маань 40 гаруйхан настай ид барилдаж байлаа. Б.Түвдэндорж гуай бол маш их бярдаж мэхээ хийнэ. Ш.Батсуурь, Ч.Бээжин нар барьцтай, барьцгүй мэх хийдэг. Мундаг мундаг мэхтэй хүмүүс байлаа. Ч.Бээжин аварга маань гараараа биш хөлөөрөө суйлчихдаг байлаа. Би 58 жил бөхийн талбар дунд явахдаа тэдний гараар орж, тэдэнтэй ноцолцож явсан минь надад зол байсан юм. Би унасан мэхээ, тэдний давсан мэхийг их тэмдэглэдэг байлаа. Түүн дээр үндэслээд судалгаагаа ч хийсэн дээ. Мөн Улсын наадамдаа хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ.
– Аваргууд маань бөхийн дэвжээг чимээд их л сайхан харагддаг. Энэ жилийн наадамд Ж.Мөнхбат аваргыгаа их үгүйлсэн байх даа. Та хоёр маань нэгэн үеийн баяр наадмын дэвжээг ч эзэлж явсан хүчтэнгүүд шүү дээ?
-Бид насаараа л хоорондоо ноцолдлоо. Чөлөөтэй үед ч хоорондоо үг хаялцаад л явна. Тэгээд л байж байх нь надад их сайхан байжээ. Энэ жил үнэхээр Мөөеөгөө үгүйллээ. Ялангуяа дархан аваргын шагналын үеэр маш их зүйл бодож зогслоо шүү дээ.
-Таныг Дэлхийн бөхийн од гэдгийг хүмүүс сайн мэдэхгүй байх шиг санагддаг. Энэ ямар учиртай шагнал вэ?
– Мэдэхгүй байх нь аргагүй. Монгол Улсад Дэлхийн спортын од болсон хүн цорын ганц байгаа. Тэр нь би. Би Чөлөөт бөхийн дэлхийн тэмцээнүүдэд арван жил дараалан медальт, шагналт байрт орсон. Таван олимпийн наадамд оролцсон. Нэг мөнгөн медаль, хоёр тавдугаар байр, хоёр аравдугаар байрт орсон. Энэ үзүүлэлтээрээ би Дэлхийн бөхийн од болсон. Гэтэл тухай үед манай Чөлөөт бөхийн холбоо тэр шагналыг маань дараад мэдэгдээгүй. Дараа нь МҮОХ-ны ерөнхийлөгч Герман улсад хуралд суухдаа мэдсэн байдаг. Дэлхийн бөхийн од гэсэн 100 хүний жагсаалтын 25 дугаар байрт байсныг хараад ирж мэдэгдсэн. Тухайн үед олон түмэнд энэ талаар сайн мэдээлж чадаагүй. Мөн түүнээс гадна би Самбо бөхийн дэлхийн аваргад таван удаа барилдаж, дөрвөн алт, нэг мөнгө медаль хүртсэн дээ. Мөн сонгомол бөхийн Ази тивийн аварга болсон. Ингээд амьдралдаа бөхийн дөрвөн төрлөөр барилдаж, дөрвүүлэнгээс нь аварга гэх цолыг авч, олон түмнийхээ хайр хишгийг хүртэж яваа хүн дээ.
– Та “Хагас зуун жилийн ганцаардал” номоо гаргасан. Нутгийнхаа онцлогийг уран сайхнаар төсөөлөн өгүүлсэн хэсгүүд хүмүүст их хүрсэн. Энэ жил та нутагтаа очив уу?
-Жил бүр нутагтаа хүрдэг. Удахгүй явах гэж байна. Хяргас нуурынхаа хөвөөнд амарна. Намайг бүтээсэн, төрүүлсэн, сүнсийг маань өгсөн газарт очиж, залбирч мөргөдөг. Хамгийн хүндтэй газар миний унасан газар. Ер нь хүн гэдэг байгалийн бүтээгдэхүүн юм. Энэ утгаараа төрсөн нутгийн уулс, ус, ургамал, тэнд амьдарч байгаа хүн зоны амьдрал цаагуураа бүгд холбоотой. Ялангуяа бөх хүний хамгийн том шүтээн нь төрсөн газар нь байдаг юм даа. Тэр газарт үүсч, тэр нутгийн уул ус, ургамал ногоогоор ундаалсаар энэ биеийг бий болгож амжилт үзүүлж байгаа. Би өмнө “Хагас зуун жилийн ганцаардал” номоо бичиж хэвлүүлсэн. Төрсөн нутгийнхаа уул, ус байгалийг түлхүү дүрслэн өгүүлсэн байдаг. Одоо “Хагас зуун жилийн ганцаардал” номынхоо хоёрдугаар дэвтрийг мөн бичиж байгаа.
-Танд олон шавь нар бий. Харин ач зээ нараас тань удам залгах ямар бөх байна вэ?
– Миний ач зээ нар гээд зургаа, долоон хүүхэд байна. Бараг хоёр метр өндөр сайхан хүү байна. Манай Гантогтохын хүү л дээ. Бие хаа, гар хөл гээд ярих юмгүй бөх. Гэхдээ сайн барилдаж өгөхгүй юм. Ер нь бөхийн удам яг эцгээсээ залгаж төрөх нь ховор юм байна. Японд ч гэсэн тийм л байдаг. Яг Монгол бөхийн түүх талаасаа ч эцгээсээ шууд төрсөн аварга байдаггүй юм билээ.
-“Увс нуур” бөхийн дэвжээ бол таны амьдралтай салшгүй холбоотой. Наадамд түрүүлэх нь л бидний зорилго гэж та дээр хэлж байлаа. Ер нь “Увс нуур” бөхийн дэвжээ бусад аймгийн дэвжээг үлгэрлэж авч явдаг юм шиг санагддаг шүү?
-Тийм шүү. Би “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг байгуулсан. Түүний дараа “Шонхор” клуб нээсэн. Мөн зэрэгцээд “Увс нуур” бөхийн дэвжээнийхээ үүд хаалгыг нээж байлаа. Дээр үеийн наадмуудад Увсынхан барилддаггүй байлаа. Манай дээр үеийн том аваргууд Улсын даншиг наадам болох газраа олохгүй өчнөөн сар яваад буцаад харьчихдаг байсан тохиолдол ч бий. 1960 оноос л Хайдав бид хоёр гарч ирээд хойноосоо олон бөх дагуулсан даа. Увс нуур дэвжээгээ Улсын наадмын тэргүүн байрыг авах зорилготой байгуулсан. Бөхчүүдийг бэлтгэл сургууль хийх газар, дасгалжуулагчаар хангаж ажилласан. Х.Баянмөнхийн школ гэдэг зүйл байх ёстой гэж үзсэн л дээ. Мөн манай дэвжээ бөхчүүдийн шагнал урамшууллыг ингэж өндөр болгож, тамирчдаа үнэлж, шагналын шанг татаж байлаа шүү дээ. Манай нутгийн бизнесмэнүүд ч сайн дэмжсэн дээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Баянмөнх: Хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ
Bolod.mn
Сэтгэгдэл (2)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин арга з********иар л арай хийж арав түрүүлсэн дээ хөөрхий .. 2019-08-14 | 16:00:10 | 66.181.168.81 |
Зочин ш******** худлаа.Цэрэндорж аваргын дурсамж байдаг. З********илаж унагасан 2019-08-07 | 21:07:53 | 66.181.187.138 |
Хятадын алдагдсан соёлын дурсгалт зүйлс эх орондоо ирнэ 16:29 Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав.
Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав.
»»
Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ”устөрөгч” технологийн салбарын хамтын ажиллагаа үнэхээр гайхалтай юм 16:10 Германы канцлер Шольц 14-ний өдөр:
- Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн "устөрөгчийн" технологийн салбарын хамтын ажиллагаанд гүн сэтгэгдэл төрж, Герман, Хятадын найрсаг солилцоог үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна .
Германы канцлер Шольц 14-ний өдөр:
- Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн "устөрөгчийн" технологийн салбарын хамтын ажиллагаанд гүн сэтгэгдэл төрж, Герман, Хятадын найрсаг солилцоог үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна .
»»
Энэ сарын 3-нд сэтгүүлч нар жагсана 15:01 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тавдугаар сарын 3-нд "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" жагсаалыг зохион байгуулах тухай мэдээллээ.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тавдугаар сарын 3-нд "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" жагсаалыг зохион байгуулах тухай мэдээллээ.
»»
Хууль бусаар 1,3 тэрбумын НӨАТ-ын буцаан олголт авсан бүлэг этгээдийг илрүүлжээ 14:58 Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл
Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл
»»
Өнөөдөр болон маргааш дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 14:50 Өнөөдөр болон маргааш /2024.05.01, 2024.05.02/ хийх засварын хуваарийг танилцууллаа.
Өнөөдөр болон маргааш /2024.05.01, 2024.05.02/ хийх засварын хуваарийг танилцууллаа.
»»
Импортын цементийн татварыг таван хувь болгон буурууллаа 14:48 Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар:
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар:
»»
Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ 14:45 Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг
»»
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
»»
200 тэрбум төгрөгийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулахаар боллоо 14:38 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
»»
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
»»
Жолооны үнэмлэх нь хэвлэгдээгүй ч И-Монголиад мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой 14:22 Жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв
Жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв
»»
Н.Өнөрцэцэг төрийн нууцад хамаарах баримтыг хадгалж байсан гэв 14:18 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
»»
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа 14:16 Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
»»
Бямба гарагт эхлэх ЦЭРЭГ татлагын байршил 14:16 Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна.
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна.
»»
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ 14:12 Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга болдог. Аялагчид, амрагчид хотоос хоёр тийшээ гардаг зам дээр өдөр шөнөгүй
Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга болдог. Аялагчид, амрагчид хотоос хоёр тийшээ гардаг зам дээр өдөр шөнөгүй
»»
Эминем "The Death of Slim Shady" нэртэй шинэ цомог гаргаснаа зарлалаа 14:08 Рэппер Эминем (жинхэнэ нэр нь Маршалл Брюс III Мэтерс) 12 дахь студийн цомгоо "The Death of Slim Shady" нэрээр гаргаж
Рэппер Эминем (жинхэнэ нэр нь Маршалл Брюс III Мэтерс) 12 дахь студийн цомгоо "The Death of Slim Shady" нэрээр гаргаж
»»
Монголын тас шувуу Солонгост гаргасан өндгөө хага цохиод нутгаа зорьсон түүх 13:38
Солонгосын хойгийг зөвхөн эр эм залуучууд маань зориод зогсохгүй Монголын жигүүртэн шувууд хүртэл зорин очжээ.
Солонгосын хойгийг зөвхөн эр эм залуучууд маань зориод зогсохгүй Монголын жигүүртэн шувууд хүртэл зорин очжээ.
»»
Ууланд аялж байсан иргэдийн нэг нь амь насаа алджээ 13:16 Баянхонгор аймаг, .... сум “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т 7 хүн ууланд
Баянхонгор аймаг, .... сум “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т 7 хүн ууланд
»»
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ 12:52 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
»»
”Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй ”Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээ эхлэв 12:39 "Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээг 04-р сарын 21-нд эхлүүлэв. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачилж , ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулж, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дэмжин зохион байгуулав.
"Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээг 04-р сарын 21-нд эхлүүлэв. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачилж , ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулж, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дэмжин зохион байгуулав.
»»
Сансрын тунельд осол гарч, нэг иргэн ГССҮТ-д хүргэгджээ 12:26 Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр /2024.05.01/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр /2024.05.01/
»»
ОХУ-ын Засгийн газар нүүрсний экспортын татвараа цуцалжээ 12:14 ОХУ-ын Засгийн газар эрчим хүчний нүүрс, антрацитын нүүрсний экспортын татварыг энэ оны тавдугаар сарын 1-нээс
ОХУ-ын Засгийн газар эрчим хүчний нүүрс, антрацитын нүүрсний экспортын татварыг энэ оны тавдугаар сарын 1-нээс
»»
Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 11:07 Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна.
»»
Хүүхдийнхээ мөнгөөр амь зогоох эрчүүд 22:28 2022 оны байдлаар Монгол Улсын 2.6 сая иргэн, хоёр их наяд төгрөгийн халамж хүртжээ. 2018-2022 онд халамж хүртсэн
2022 оны байдлаар Монгол Улсын 2.6 сая иргэн, хоёр их наяд төгрөгийн халамж хүртжээ. 2018-2022 онд халамж хүртсэн
»»
Нийслэлийн цэрэг татлага 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно 21:58 Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.
»»
Сурах бичигт сул тал бий юү? 21:57 “Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хүргэсэн билээ. Бид нийтлэлдээ ерөнхий
“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хүргэсэн билээ. Бид нийтлэлдээ ерөнхий
»»
Баянхангай суманд сайжруулсан түлшинд 3 хүүхэд угаартаж, 2 нь газар дээрээ нас баржээ 21:44 Иргэд шахмал түлшинд угаартаж, амиа алдсан харамсалтай хэргүүд ар араасаа гарсаар байна. Өнгөрсөн сард Сонгинохайрхан
Иргэд шахмал түлшинд угаартаж, амиа алдсан харамсалтай хэргүүд ар араасаа гарсаар байна. Өнгөрсөн сард Сонгинохайрхан
»»
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ 21:40 БАКУ, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /Azertac/. Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг агаарын тээврийн
БАКУ, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /Azertac/. Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг агаарын тээврийн
»»
Чили ирэх онд зэсийн үйлдвэрлэлээ дээд хэмжээнд хүргэнэ 21:27 Чили улс 2025 онд 5.8 сая тонн зэс үйлдвэрлэж, дээд амжилт тогтоох төлөвтэй байна гэж Чилийн Зэсийн Комисс (Cochilco) мэдэгджээ.
Чили улс 2025 онд 5.8 сая тонн зэс үйлдвэрлэж, дээд амжилт тогтоох төлөвтэй байна гэж Чилийн Зэсийн Комисс (Cochilco) мэдэгджээ.
»»
Гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 4.5 хувиар өсчээ 20:37
2024 оны 4 дүгээр сарын 29-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.
2024 оны 4 дүгээр сарын 29-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.
»»
Италид болсон Болонья хүүхдийн номын үзэсгэлэн дээр Хятад хүүхдийн ном анхаарал татав 19:27 61 дэх удаагийн Болонья олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн Итали улсын Болоньягийн үзэсгэлэнгийн төвд 08-наас 11-нд зохион байгуулагдсан билээ. Хятад улс энэ жилийн үзэсгэлэнд анх удаа уригдсан бөгөөд "Хятад улаан" бүхий хятадын үзэсгэлэнгийн гол өнгө төрх нь гадаадын олон ном худалдагч, зочдын анхаарлыг татаж билээ.
61 дэх удаагийн Болонья олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн Итали улсын Болоньягийн үзэсгэлэнгийн төвд 08-наас 11-нд зохион байгуулагдсан билээ. Хятад улс энэ жилийн үзэсгэлэнд анх удаа уригдсан бөгөөд "Хятад улаан" бүхий хятадын үзэсгэлэнгийн гол өнгө төрх нь гадаадын олон ном худалдагч, зочдын анхаарлыг татаж билээ.
»»
“Монгол гэр” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээгдэхэд 5 хоног үлдлээ 18:28 Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачилан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 2024 оны 05 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачилан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 2024 оны 05 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
»»
Гурван хүүхэд гэртээ угаартаж хоёр нь амиа алдаж, нэг нь эмнэлэгт эмчлүүлж байна 18:26 Шахмал түлшний угаарын хийнд амиа алдсан хэрэг орон нутагт гарчээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй
Шахмал түлшний угаарын хийнд амиа алдсан хэрэг орон нутагт гарчээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй
»»
М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа 18:25 Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд улсын арслан М.Бадарчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд улсын арслан М.Бадарчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Хятадад 4500 гаруй хиймэл оюун ухааны байгууллагтай болжээ 18:01 Хиймэл оюун ухаан бол шинжлэх ухаан, технологийн шинэ эргэлт, аж үйлдвэрийн өөрчлөлтийг удирдах стратегийн технологи бөгөөд аж үйлдвэрийн шинэ салбарт чухал түлхэц үзүүлэх хүч юм. Хятадад хиймэл оюун ухааны байгууллагын тоо 4500-аас давсан тухай Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам өчигдөр мэдэгджээ.
САЙД Х.БОЛОРЧУЛУУН БАРУУН-УРТ СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ 17:49 Сайд Х.Болорчулуун Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.
Сайд Х.Болорчулуун Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.
»»
Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалан, Цээл сумын ЭМТ-үүдэд автомашин гардуулан өглөө 17:40 Монгол Улсын Засгийн Газраас аймаг сумдын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн авто машинуудыг шинэчлэх ажлыг хийж буй.
Монгол Улсын Засгийн Газраас аймаг сумдын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн авто машинуудыг шинэчлэх ажлыг хийж буй.
»»
Хятад ”Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудтай дээд түвшний хамтын ажиллагааг ахиулна 16:02 Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр Зүүн өмнөд Азийн орнууд “Бүс ба Зам"-ыг хамтдаа бүтээн байгуулахтай холбоотой асуудлаар дээд түвшний хамтын ажиллагааг ахиулж байна.
Монголын сэтгүүлч бүсгүйчүүд орчин үеийн ”Тан гүрний хот”-р зугааллаа 15:41
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно 14:39 Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар,
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар,
»»
Татварын хэлтсийн ажилтан Э их хэмжээний хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ 14:35 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 177 гомдол, мэдээллийг шалгав.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 177 гомдол, мэдээллийг шалгав.
»»
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 35 байршилд зохион байгуулж байнаI 14:29 Нийслэлийн есөн дүүргийн 35 байршилд энэ долоо хоногийн мягмар, пүрэв, бямба, ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг УБЗАА-наас гаргажээ.
Нийслэлийн есөн дүүргийн 35 байршилд энэ долоо хоногийн мягмар, пүрэв, бямба, ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг УБЗАА-наас гаргажээ.
»»
Б.Ганзориг нь эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэдгээр яллагдагчаар татагдсан гэ 14:25 Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дэд дарга Б.Ганзориг нь “Л.Чинбатын бичлэгийг хийж олон нийтийн сүлжээнд тавьсаны төлөө прокурорын
Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дэд дарга Б.Ганзориг нь “Л.Чинбатын бичлэгийг хийж олон нийтийн сүлжээнд тавьсаны төлөө прокурорын
»»
Хятадын Ардын банктай байгуулсан свопийн төлбөрт 2.5 тэрбум юань төлжээ 14:14 Энэ оны гуравдугаар сарын байдлаар гадаад валютын нөөц 5.25 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 52.68%-иар өссөн дүнтэй байна.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар гадаад валютын нөөц 5.25 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 52.68%-иар өссөн дүнтэй байна.
»»
Замын бүтээн байгуулалтад асар их хөрөнгө оруулалт хийсэн гэжээ 14:03 Энэ оны эхний улиралд зам гүүрийн бүтээн байгуулалтад 712 тэрбум 500 сая юанийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэж 4-р сарын 29-нд БНХАУ-ын Зам тээврийн яам мэдээлжээ.
Энэ оны эхний улиралд зам гүүрийн бүтээн байгуулалтад 712 тэрбум 500 сая юанийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэж 4-р сарын 29-нд БНХАУ-ын Зам тээврийн яам мэдээлжээ.
»»
Говь-Алтай аймгийн цагдаа нар бүлэглэн 15 настай охиныг удаа дараа хүчиндсэн хэрэг гарчээ 12:51 Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт болон … сумдын хэсгийн төлөөлөгч нарын цагдаа нар бүлэглэн насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчиндсэн гэх хэрэг гарчээ.
Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт болон … сумдын хэсгийн төлөөлөгч нарын цагдаа нар бүлэглэн насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчиндсэн гэх хэрэг гарчээ.
»»
"Их богд” ууланд долоон хүн аялж байснаас нэг хүний бие муудаж нас баржээ 10:37 Баянхонгор аймаг, Баянговь сум Залаа багийн “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т долоон хүн ууланд аялж байснаас нэг хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан.
Баянхонгор аймаг, Баянговь сум Залаа багийн “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т долоон хүн ууланд аялж байснаас нэг хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан.
»»
Цахимаар мөрийтэй тоглоомын клуб ажиллуулсан найман хүнийг яллагдагчаар татжээ 08:02 Цагдаагийн байгууллагаас цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан найман иргэнд эрүүгийн
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан найман иргэнд эрүүгийн
»»
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар хийнэ 22:25 Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар,
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар,
»»
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 22:09
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
»»
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
»»
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
»»
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
»»
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
»»
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
»»
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
»»
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
»»
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
»»
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
»»
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
»»
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
»»
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
»»
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»