 |
|
 |
|
Хэрвээ чи ДОХ-ын халдвартай бас нялх хүүхэдтэй бол… |
|
|
 |
|
 |
Хэрвээ чи ДОХ-ын халдвартай бас нялх хүүхэдтэй бол…
2011-10-03СЭТГЭЛ ХЭМЭЭХ ЭРХТЭНД ЗОРИУЛЛАА  “Хэдий идэх хоолгүй байсан ч итгэл, хүмүүсийн хооронд үнэн сэтгэл байхад энэ дэлхий урьдын адил дулаахан”… Саяхан би Шен Ши Ионы “Би Солонгос хүн” номыг уншсан юм. Хашилтанд байгаа дээрх үг 200 орчим хуудастай энэ номын тайлал юм байна гэдгийг хоёр дахин эргүүлж уншихдаа ойлголоо. Эх орноо гэх бяцхан хүүгийн сэтгэл, амьдралын төлөө тэмцэл энэ бүхэн хэдий сонирхолтой байсан ч итгэл, сэтгэл хамгийн нандин зүйл гэдгийг 13 настай хүүхэд ойлгож, яаж эрч хүч авч тэмцэж байгаа нь надад таалагдсан. Тэгээд л хэдэн жилийн өмнө орос хэл дээр уншиж байсан жижигхэн баримтат нийтлэл санаанд орсон юм. ДОХ-ын халдвар авсан бүсгүйн сэтгэлийн үг байлаа. Мэдээж миний дахин найруулан баяжуулан бичиж, орчуулсан бичил өгүүллэгт утга санааг өөрчилж, орчуулгын модон хэлнээс татгалзсан олон алхам бий боловч Т бүсгүйн зүрхний дуудлагыг яг л тэр чигээр нь хүргэхийг зорилоо. Ер бусын түүх Бидний өгүүллэгийн гол баатар бүсгүйг Т гэдэг. Гэхдээ бяцхан хүүгийн ээж энэ бүсгүй өнөөдөр амьд эсэхийг би мэдэхгүй байна. Гурван жилийн өмнө 28 настай бүсгүйн яриаг огт санамсаргүй тохиолдлоор уншиж байсан. Тэр цагаас хойш Т бүсгүйн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн, амьд байгаа эсэх талаар олж уншсан зүйл алга. Би ДОХ-ын халдвар тээгч Т бүсгүйн яриа… Хувь заяаны тоглоом ч гэх юм уу даа би 16 настайгаасаа л ДОХ-ын шинжилгээ өгч эхэлсэн юм. Хар тамхичин, аль эсвэл замбараагүй бэлгийн амьдралтай нэгэн байсан учраас тэр биш юм шүү. “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагад сайн дураар ажиллаж, бэлгийн замаар халдварладаг олон төрлийн өвчин туссан хүмүүст тусалдаг байсан юм. Манай найзууд тэнд ажилладаг байсан учраас бусдын төлөө гэсэн тэдний энэ ажилд би ч бас гар бие оролцохоор шийдэж, өвдөж зовсон олонд туслах болсон билээ. Би тийм айхтар мэргэжил боловсролтой эмч хүн бишээ. Тус багаддаггүй учраас биеэ үнэлж амьдралаа залгуулж байгаа эмэгтэйчүүдэд амьдралаа өөрчлөх талаар сургалт явуулж, бэлгэвч тараан, хар тамхичдад цэвэр тариур өгч, хар тамхины хор уршгийн талаар амаа цангатал сурталчилдаг байлаа. Энэ байгууллагад сайн дураар ажилладаг бүх хүн хэдийгээр ДОХ-ын халдвар тээгч эрсдэлтэй бүлэгт багтахгүй ч гэлээ шинжилгээ байнга өгөх ёстой гэдгээ маш сайн ойлгосон байдаг юм. Тиймээс л би хагас жил тутамд ДОХ-ын шинжилгээ өгөөд сурчихсан хэрэг. Хэнд, юунд ч гомдох билээ Т бүсгүйн яриа… 23 насандаа ээж болохыг би маш их хүссэн юм. Ээж л болохгүй юм бол хэзээ ч өөрийгөө жинхэнэ эмэгтэй хүн гэж ойлгож, хүлээж авч чадахгүй гэсэн хачин бодол надад төрсөн хэрэг. Эмэгтэй хүн бүрт байгалийн жамын дагуу ээж болох цаг ирдэг. Хэзээ вэ гэдэг нь л харилцан адилгүй. Харин ээж болохыг хүссэн миний хүсэл тэр мөчид л байж суух аргагүй болгосон юм. Ээжээ! гэж гараа сарвалзуулан урдаас тэмүүлэх тэр жаахан амьтныг хүсч хүлээж байгаа тэр хүмүүс л миний энэ байдлыг ойлгоно. Яагаад гэвэл тэр үед эмч надад үргүйдэл гэсэн онош тавьчихаад байсан юм. Надад найз залуу байсангүй. Гэхдээ ямар нэгэн зүйлийг их хүсвэл заавал биелдэг гэдэг дээ. Миний нэг танил надад туслахыг зөвшөөрлөө. Үнэхээр амьдрал өөрөө гайхамшиг. Энэ гайхамшиг дахин гайхамшгийг ч бүтээж чаддаг юм байна гэдгийг би ойлгосон. Нүдэндээ төсөөлж, сэтгэлдээ дуудсан хүүгээ би тосч авч чадсан юм. Эмчийн тэр айхтар онош ч миний хэтэрхий их хүслээс “эмээсэн” байх. Харин хүүхдийнхээ эцэгтэй эхний ээлжинд нэг жил хамт амьдарч дараа нь хүүхэд төрсний дараа шаардлагатай бол хэсэг хугацаанд энэ амьдралаа үргэлжлүүлнэ гэсэн гэрээ байгуулчихсан байлаа. Тухайн үед хүүхэдтэй болохыг л хэтэрхий их хүсснээс биш хамтран амьдрагч маань чухам яагаад ийм хачирхалтай зүйлийг дуун дээр нь зөвшөөрөв гэдгийг ухаж бодох чадал сэтгэхүй ч байсангүй. Хүн хажуудаа байгаа хайр сэтгэлийг хэзээ ч олж хардаггүй гэдэг шүү дээ. Яг л тийм явдал надад тохиосон гэх үү дээ. Хэвлийд минь торних тэр жаахан амьтныг мэдэрсэн өдөр миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч байсан гэдгийг ам бардам хэлнэ. Удахгүй бяцхан хүүгээ гараас нь хөтлөн алхана гэдэг бодол надад ямар их аз жаргал, амьдралд шунан тэмүүлэх хүсэл авчирч байсныг төсөөлж хэлэх аргагүй. Эрүүл энх торниж байна гэсэн эмчийн үгийг сонсохоор үзлэг рүү явж байх бүртээ би эх хүн гэж хүн бүрт хэлмээр, хэн нэгэнтэй баярын сэтгэлээ хуваалцмаар байдаг байлаа. Тэр гайтай өдөр ердийнхөөрөө л эхэлж, эмчийн ээлжит үзлэгт орохоор явсан юм. Ээж минь яагаад ч юм надтай хамт явахаар боллоо. Магадгүй охинд нь тохиолдох гэж байгаа гай зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн ч юм билүү. Тэр үед нь ганцааранг нь байлгахыг хүсээгүй ч юм билүү. Жирэмсэн болохоосоо гурван сарын өмнө би ДОХ-ын шинжилгээ өгсөн юм. Шинжилгээ өгснөөсөө хойш сайн дурын байгууллагадаа ажиллаагүй, хүүхдийнхээ эцгээс өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй, цусан бүтээгдэхүүн ч хэрэглээгүй учраас халдвар авах ямар ч боломжгүй гэдгээ мэдэж байлаа. Хэтэрхий их итгэсэн итгэл оргүй хоосон үлдэх нь бий. Жирэмсний шинжилгээний хариунд иргэн Т ДОХ-ын халдвартай гэж цагаан цаасан дээр хараар бичсэн байлаа… Эмэгтэйчүүдийн эмч халдвартай эхээс халдвар тээгч хүүхэд төрөх магадлал өндөр. Ер нь хүүхдээ бага дээр нь авахуулсан нь дээр гэж зөвлөсөн юм. Тэр үед яагаад ч юм дотроос минь нэг зүйл хатгаж хэвлийд бойжиж байгаа тэр амьтнаа ч өөрийгөө ч бүхнээс харамлах сэтгэл төрж, үр хөндөлт хийлгэхгүй гэж тас зүтгэсэн дээ. Эмчээс тийм хариу сонсоод бүхнийг үзэн ядсан. Өөрөөсөө эхлээд ийм шинжилгээний хариу дуулгасан эмчийг хүртэл… Энэ үед л ээжийн түшиг тулгуур, нөмөр нөөлөг халуун дулаан илч амьдралын төлөө тэмцэх их хүслийг төрүүлсэн байх. Ээж чичирсэн гараар намайг тэврээд, намайг хэн ч байсан, ямар ч байсан хамаагүй үхэн үхтлээ хайрлах болноо гэж хэлж билээ. Юунаас хэзээ халдвар авснаа олон цаг элдвийг эргэцүүлэн бодож байхдаа би ойлгосон. Жирэмсэн болохоосоо өмнөхөн зүүн хөлөн дээрээ гоёлын бяцхан шивээс хийлгэхээр шийдсэн юм. Шивээс хийдэг мэргэжлийн гоо сайхны газрууд бишгүй байсан ч гэлээ энэ талаар мэргэшсэн найздаа чамин гоёлоо даалгахыг илүүд үзсэн хэрэг. Тодорхой хүрээнд уран чамин шивээс хийдгээрээ алдартай нэг найз маань энэ ажлаа гэртээ хийдэг байлаа. Эртний найздаа хэт итгэсэндээ ч тэрүү шивээсний зүүгээ ариутгасан эсэхийг ч асуугаагүй өнгөрсөндөө харамсаад баршгүй. Чухам тэр гайтай зүүгээр найз минь намайг төдийгүй нилээн хэдэн үйлчлүүлэгчдээ ДОХ-ын халдвар тараачихсан байж билээ. Өөртөө ч бас… ДОХ-ын халдвартай гэсэн онош сонссоны дараа ойр дотныхондоо юу хэлэх, хэлж болох уу, хүмүүс юу гэж хүлээж авах бол гээд анх сонсоход жижигхэн мэт боловч сэтгэл зүйн асар их тэвчээр шаардсан олон асуудал урган гарч эхэлсэн. Хүүхдийнхээ эцэгт юу гэж хэлэх вэ? Магадгүй би түүнд халдвар өгчихсөн ч юм билүү… Үнэхээр түүнтэй энэ талаар ярьсан яриа маш хүнд байлаа… Эргэж санахад ч хэцүү. Шинжилгээгээр азаар тэр ДОХ-ын халдвар аваагүй нь тодорхой болсон. Гэхдээ намайг эдгэшгүй өвчнөөр шаналсан бас нэг хүн хорвоод төрүүлэхийн оронд хожимдоогүй байгаа дээр үр хөндүүлэхийг ятгасан. Миний биед торниж байгаа тэр нялх амьтны амьд явах эсэхийг хэн ч шийдэх эрхгүй. Хүн болж төрөхөөр нэгэнт ирсэн болохоор би төрүүлж л таарна гэсэн хатуу байр суурин дээр зогссон доо. Өөрийн гэсэн хувцас хунараа аваад, тэр айлын хаалгыг тас саван гарах хүсэл надад хичнээн их байсан ч гэлээ хорвоод ирэх гэж тэмүүлсэн жаахан амьтныг аавтай, ээжтэй байлгах нь ямар чухлыг яг л тэр мөчид хэтэрхий их ойлгосон учраас би үлдсэн юм. Магадгүй хожим ухаарсан байх. Хүүхдийн эцэг ч бид хоёртой үлдсэн. Хайр гэж агуу юм шүү. Зөв шийдвэр Т бүсгүйн яриа… Бүхнийг эргэцүүлэн бодож тунгаахад надад хангалттай хугацаа байсан. Магадгүй дараагийн алхмаа хийхэд “Хил хязгааргүй эмч нар” сайн дурын байгууллагад ажиллаж байсан минь нөлөөлсөн байх. “ДОХ-ын эсрэг” төвийн эмч сунжирсан урт яриаг минь анхааралтай сонссоныхоо дараа эргэж будилж, цөхөрч шаналсан намайг цоо шинэ хүн болгосон юм. Миний биеийн дархлаа маш сайн учраас шаардлагатай эм тарианы тусламжтайгаар жирийн амьдралаар амьдарч болно. Тэгээд ч ДОХ-ын халдвар тээгч эхээс эрүүл саруул хүүхэд төрөх магадлал маш өндөр учраас үр хөндөлтийн талаар яриад ч хэрэггүй гэж сэнхрүүлсэн хэрэг. Ганцхан үг хүнд амьдрал хайрлах чадалтай байдаг юм билээ. Жирэмслэлт маш хүнд үргэлжилсэн. Сэтгэл зүйн хувьд би маш сайн бэлтгэлтэй байсан ч гэлээ бие эрхтэн минь харин тийм байсангүй. Байнга их хэмжээний эм тариа хэрэглэж, хүүхэд зулбах магадлал маш их байсан учраас жирэмсний тэр үеийг хэвтэрт өнгөрөөлөө. ДОХ хэний ч хаалгыг тогшиж болдог аюулт халдвар. Тиймээс ч манай улсад азаар ДОХ-ын халдвар тээгч эхчүүдэд зориулсан тусгай амаржих газар байдаг. Байдаг гэж мэдэхээс үйлчлүүлж яваагүй учраас эхний үед айдастай байсныг нуух юун. Эмч хүн эхлээд хүн байх ёстой гэдэг үгийн утгыг тэр үед ойлгосон. Тэр эмнэлэгт чадалтай эмч нар, хамгийн гол нь жинхэнэ хүмүүс ажилладаг гэж ам бардам хэлмээр байна. Та нарт баярлалаа. ДОХ-ын халдвар тээгч эхээс эрүүл хүүхэд гаргаж авна гэдэг жинхэнэ эмч нарын мэргэжлийн ур чадвар шаардсан асуудал. Жирэмсний 14 дэх долоо хоногоос биен дэх ДОХ-ын вирусын хөдөлгөөнийг хорьж, хянах тусгай эм ууж эхэлсэн юм. Төрөлт ч амжилттай болсон. ДОХ-ын халдвар тээгч эх юуны түрүүнд байгалийн жамаар төрөх болон хүүхдээ хөхөөр хооллохгүй байх учиртай байдаг юм билээ. Яг л энэ зарчмаар эмчийн хяналтан дор хүү минь төрсөн дөө. Гэр бүлийн амьдрал Т бүсгүйн яриа… Хайр хэдий агуу зүйл ч гэлээ, гайхамшиг ч энэ ертөнцөд хуучирдаг жамтай. Намайг эмнэлэгт байх хугацаанд хүүгийн минь эцэг нэг ч удаа эргэж ирээгүй юм. Агуу их хайрыг нь амьдралын шаардлага, бодит үнэн давж гарсан хэрэг. Надад эмзэглэх сэтгэл огт төрсөнгүй. Хүү минь эрүүл байвал бусад нь надад хэдийнэ сонин биш болчихсон байсан учраас. Ээж минь надтай цаг үргэлж хамт байж, эрвийх дэрвийхээрээ тусалж байлаа. Гэхдээ л хүүгээ эцэгтэй байлгах гэсэн хүсэл хамтран амьдрагч руугаа, хүүхдийнхээ эцэг рүү явахад нөлөөлсөн юм. Хэдийгээр анхлан хайр сэтгэл ярьж, цэцэг бэлэглэн зугаалж, гэр бүлээ бүртгүүлж, хурим хийгээгүй ч гэлээ эр эм хүмүүс нэгэн дээвэр доор амьдарч байгаа тохиолдолд байгалийн хуулиар, нийгмийн тогтсон хууль дүрэм үйлчилж эхэлдэг юм билээ. Төрөөд сар гаруй болж байгаа хүүгээ огтхон ч сонирхож, хардаггүй мөртлөө хамтран амьдрагч маань индүүтэй цамц, халуун хоол, цэвэрхэн орон байр гээд аж ахуйгаа авч явдаг “зөв” эхнэртэй байхыг хүсч надаас элдвийг нэхэн зовоох боллоо. Сэтгэл зүйн дарамтанд өдөр хоногийг өнгөрөөж байсан надад гаднаас ирэх тэр дарамтыг давж гарна гэдэг тэсэшгүй санагдаж байсан. Энд нэг л зүйлийг тухайн үед би ч тэр, хамтран амьдрагч ч тэр санаагүй нь харамсалтай. Хүүхэдтэй болоод л сална гэж бид анх ярьж тохирсон байсан шүү дээ…. Би бүхнийг чадна Т бүсгүйн яриа… ДОХ-ын халдвар тээгч эхээс төрсөн хүүхдийг төрөнгүүт нь халдвартай эсэхийг шууд тогтоох боломжгүй. Тиймээс нэг нас зургаан сар хүртэл нь эрсдэлтэй бүлэгт хамруулж үздэг. Тухайн улс иргэдийнхээ төлөө хэрхэн санаа тавьж чадаж байна, тэр хэвээр нийгмийн сөрөг үзэгдлийг дарж болно гэдэг. ДОХ-ын халдвар тээгч эхээс төрсөн эрсдэлтэй бүлэгт хамаарах хүүхдүүдийг үзэж, шинжилдэг хүүхдийн тусгай эмнэлэг манай улсад байдаг юм. Олон хүн мэдэхгүй байх л даа. Хэрвээ тэр эмнэлэг байдаггүйсэн бол миний хүүгийн амьдрал юу болж хувирах байсныг хэлэх аргагүй. Тэнд хүүхдээ эмчийн хяналтанд байлгадаг олон зуун ээж бий. Би ч тэдний л нэг байсан. Байсан гэж өнгөрсөн цаг дээр хэлж байгаадаа их баяртай байна. Миний хүү А-г төрсөн цагаас 9-н сар хүртэл нь байнгын хяналтанд байлгаж, тогтмол ДОХ-ын шинжилгээ авч байсан. Хамгийн сүүлийн шинжилгээгээр халдвар тээгч биш эрүүл гэсэн онош гарсан юм. Гэлээ ч хяналтын эмч бид хоёр сэтгэл амралгүй нэг нас зургаан сар хүртэл нь шинжилгээ хийсээр, эрүүл гэсэн оношоо баталж чадсан даа. Хайрын хүч Т бүсгүйн яриа… Хүүгээ нэг ой хүрсний дараа хамтран амьдрагчаасаа саллаа. Цалин мөнгө хангалттай олдог ажилтай болж, тэтгэвэрт байдаг ээжтэйгээ амьдрахад эдийн засгийн хувьд сандрах зүйлгүй болсон учраас хийсэн анхны алхам минь энэ байлаа. Чухам энэ үед түүнтэй учирсан. Дурлахыг хэн ч хориглодоггүй. Хүний сэтгэлийг юу ч цагддаггүй учраас би өөрийгөө хайрлаж дурлах эрхтэй хүн гэж боддог. Хайртай түүндээ ДОХ-ын халдвар тээгч гэдгээ хэлэх амаргүй байсан. Мэдээж хэн нэгэнд халдвар тарааж, амьдралд нь хар толбо суулгах ухамсаргүй хүн би биш учраас халдвартай гэдгээ хэлээгүй байхдаа бэлгийн харьцаанд ороогүй. Нилээн хугацаанд уулзаж болзсоныхоо дараа халдвартай гэдгээ хэлэхэд маш тайван, ойлгож хүлээж авсан юм. Бэлгийн харьцаа хүний байгалийн хэрэгцээ. Хэн бүхэнд байдаг. Тиймээс бид хоёр ч гэсэн шаардлагатай аюулгүй байдлыг хангаж, бэлгийн харьцаанд ордог байсан. Хүүгээ төрүүлснээс хойш амьдралд минь учирсан гайхамшгуудын нэг ч энэ дурлал байсан байж болох юм. Хайрын хүч агуу. Надад амьдралд итгэх итгэл нэмж билээ. Хамгийн сайхан цэцэг ч хагдардаг болохоор бидний дурлал ч нэг л өдөр өнгөрсөн цаг дээр яригдах болсон. Амьдралын агшин бүрийг хайрла Т бүсгүйн яриа… Миний хүү, ээж, би…Энэ манай цомхон гэр бүл. Надад амрах, унтах цаг гэж бараг байдаггүй. Яагаад гэвэл би амьдрал маргааш ч дуусч магадгүй гэсэн сэрүүлгэн дор амьдардаг учраас. Хэрвээ надтай ямар нэгэн зүйл тохиолдож, байхгүй боллоо гэхэд ээж, хүү хоёр минь яаж амьдрах вэ гэдгийг бодох ёстой. Тиймээс ч намайг үгүй болсон үед тэр хоёр минь гачигдаж дутахааргүй амьдраасай гэсэндээ морь мал шиг ажиллаж мөнгө олдог юм. Банкинд ч хадгаламж нээж, тэр хоёрыгоо нилээн хэдэн жил санаа зовох юмгүй амьдрах хуримтлал бий болгосон. Миний хувьд амьдралын агшин хором бүр үнэтэй учраас хайртай хоёр хүндээ нэг секунд ч гэсэн зориулахыг хичээж, амьдралын хамгийн сайхан гэсэн бүрийг мэдрэхийг хүсдэг болсон. Нар мандсан өглөөг маргааш яг л энэ хэвээр нь харах болтугай гэж үдэш унтахдаа ч залбирдгаа нуухгүй ээ. Бүх хүн л хэн нэгэн ДОХ-ын халдвар авсан тухай телевиз, радиогоор ярихыг сонсоод халдвар хэзээ ч надад тусахгүйдээ л гэж боддог. Би ч гэсэн тэгж л боддог…бүр итгэлтэй байсан. Гэхдээ л тусчихсан юм даа. Амьдралын агшин бүрийг хайрлаарай… Амьдрал ямар амттай гээч. |
Хэрвээ чи ДОХ-ын халдвартай бас нялх хүүхэдтэй бол… |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна 16:30 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819,
|
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, »»
|
|
Өсвөр насны хүүхдүүд гудамжинд танхайрсан үйлдлийг шалгаж байгаа 16:02 Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 14:19 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ 00:09 2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
|
2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. »»
|
|
ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
|
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
|
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө »»
|
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо »»
|
|
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
|
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан »»
|
|
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
|
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар »»
|
|
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
|
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
|
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын »»
|
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41 »»
|
|
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
|
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. »»
|
|
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. »»
|
|
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гаригт эхэлнэ 16:22 Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв 11:58 Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй
|
Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй »»
|
|
P. Diddy-г хүнд гэмт хэргүүдэд буруугүй гэж үзжээ 11:22 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн »»
|
|
Ойн түймэр 77.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна 10:17 Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд
|
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд »»
|
|
Далай лам дахин төрнө гэдгээ зарлаж, хойд дүрийг нь зөвхөн Гадэн Подран сан хайх эрхтэй гэв 09:45 Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж,
|
Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж, »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь 17:34
|
|
“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр 17:18 “Бүс ба Зам - Гэрэлт аялал” Монгол улс дахь төслийн 2025 оны үйл ажиллагаанд хамрагдахаар Монгол Улсын нүдний болор цайх өвчтэй 121 хүн 06 дугаар сарын 20-ны өдөр Эрээн боомтоор Хятад улсад иржээ.
|
|
Авлига авсан ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудын 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, ₮6 саяар торголоо 15:18 Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн
|
Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн »»
|
|
Долдугаар сард ЦАГ АГААР ямар байх вэ? 13:17 Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ.
|
Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог, дэлхийн аялан тоглолтоор эргэн ирнэ 12:49 Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse
|
Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10:33 Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал,
|
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, »»
|
|
Дэлгүүрийн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цаг саатуулжээ 09:06 Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн »»
|
|
Нагоя башёд Монголын 20 бөх барилдана 08:45 Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм.
|
Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм. »»
|
|
Ой хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 17:04 Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
|
Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. »»
|
|
Өвөр Монголын цөлийг зассан туршлага 15:40 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
|
|
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 15:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
|
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 15:38 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
|
|
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 15:37 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
|
|
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв 15:36 4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.
Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.
|
|
Супер хиймэл оюун бүтээх лаборатори байгуулжээ 14:53 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн »»
|
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон »»
|
|
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
|
|
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
|
|
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч: |
С.УРЬХАН |
Эх сурвалж: |
СОЛОНГО |
|
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|