|
|
|
|
ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС…№ 1 |
|
|
|
|
|
ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС…№ 1
2011-09-172010 оны 11 дүгээр сарын 23–нд Москва хотод болсон бизнес уулзалт дээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга А. Эрдэнэпүрэвийн хийсэн товч танилцуулгыг нийтэд дэлгэж байна. Яахаараа гадаадын хүмүүс үзээд монгол хүн үзэж болдоггүй юм. Энийгээ нуух гэж ядчихдаг юм, манай хэдэн “аваргууд”. Мэдээллийн зуунд ингэж нуух боломжгүй гэдгийг тэд огт ойлгодоггүй юм. Ингэхэд Таван Толгойн зураг тооцоог манай иргэдийн олонхи олж үзээгүй яваа байх. Цаашаагаа бол бүр олон гоё гоё зураг үзүүлнэ гэдгээ амлаж байна… Таван Толгой бол 5-6 том хэсгээс тогтдог, одоо яриад буй баруун зүүн Цанхи гэдэг нь түүний өчүүхэн хэсэг, мөн манайхны огт дуулаагүй Бор Толгой, Бор Тээг гэдэг хэсэг байдаг юм. Бас Балгасын улаан нуур гэсэн томоохон усан сан байна. Энэ бол манай говьд байгаа газар дорх далай гэсэн үг бөгөөд аль зөвлөлт засгийн үед нээчихээд дарж байсан юм. Жаахан давстай л гэдэг юм. Мөн Таван Толгой төслийн эдийн засгийн болон тээврийн гол тооцоо, зам харилцаа, олон улсын ач холбогдол зэргийн талаар Таныг чамгүй мэдээлэлтэй болно гэж найдаж байна. Энд хэл ус мэдэх мэдэхгүй хамаагүй, хэн ч ойлгочих зураг үзүүлэн учраас ямар нэг тайлбар хийгээгүй болно. Судлаач Д.Ганхуяг .2011 оны 8 дугаар сарын 26,
Судлаач хүн нийгэмд болж буй үзэгдлийн мөн чанарыг олохын тулд түүнд тал бүрийн анализ хийсний үндсэн дээр өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлтээ бичгээр хийдэг ёстой. Гэтэл асар их хөдөлмөр, сэтгэл зүтгэл гаргаж бичсэн өгүүллийг маань манайхны олонхи хэтэрхий оройтож ойлгох нь дэндүү харамсалтай. Оройтоно гэдэгт би хэдэн өдөр сар биш, хэдэн жил, чингэхдээ цөөнгүй жилийг хамаатуулан ярьж байна. Ингээд “албан ёсны” зургууд үзүүлэхээр шийдэв… Энэ нь элдэв хангайн “юм” бичиж загнуулж доромжлуулж байснаас хамаагүй дээр юм байна. Уг нь бол анализ дүгнэлт хийгээд ойлгочих юмыг хүүхэд шиг зураг харж байж ойлгох бол хөгийн л асуудал. Ямар ч гэсэн хэдэн цуврал зураг үзүүлчихье. Тэгж байтал мэргэжлийн хүний үнэлэлт дүгнэлт хэрэг болох цаг тун удахгүй. Гэхдээ доромжлуулан байж ингэж бичих хүн нэг их олон олдохгүй л болов уу даа… Одоо лиценз гэдэг юм байхгүй болж, харин уул уурхайн хайгуул, ашиглалтын том том төсөл болон хувирч байна. Өөрөөр хэлбэл чанарын цоо шинэ түвшинд хүрээд байна. 1995 онд лиценз гэдэг зүйл анх бий болсон юм. Ингээд Монголын төр засаг газар нутгаа зарах болж 1995-2005 онуудад ашигт малтмалын хайгуулын 1678 лиценз олгожээ. Үүний 1460 буюу 87 хувийг Энхбаяр, 137 буюу 8.2 хувийг Ц.Элбэгдорж, 29 буюу 1.7 хувийг П.Жасрай, 15 буюу 0,9 хувийг М.Энхсайхан Засгийн газар толгойлж байхад олгожээ. Н.Энхбаяр гэхэд л 2000 онд 46 лиценз олгож байсан бол 2001 онд 123, 2002 онд 383, 2003 онд 265, 2004 оны эхний хагас жилд 643 лиценз олгож амжсан юм. Олгосон нийт лицензийн 1489 буюу 88.7 хувийг МАХН засгийн эрхийг дангаар барьж байхад, 8.2 хувийг хамтран барьж байхад олгосон нь нийт лицензийн 96,9 хувь болдог юм. Энэхүү баруун солгойгүй олгосон лиценз одоо улс төрийн хэрүүл маргааны үндэс болж байна. Ингээд сануулах үүднээс 2003 он гэхэд Монгол Улс ямар байдалтай болсныг харна уу. Зураг № 1. Лицензээр зарсан “ягаан” газар. 2003 оноос хойш нэмж олгосон лицензийг нэмж тооцвол дээрх зураг хэр өтгөн нэмж “ягаарахыг” амархан төсөөлж болно. Хэзээ хойно лиценз хураасан нэртэй боловч түүний ихэнхи нь уул уурхайн хайгуулын болон ашиглалтын төслүүд болон хувирсан юм. Одоо бол лицензийн зургууд оргүй алга болж, харин төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийг бүхэлд нь хамарсан олон улсын том том төслүүдийн зураг байх болсон. Манайхны олонхи Таван Толгой, Оюу Толгой хоёроос өөр юм мэдэхгүй шахам. Тэр ч байтугай Оюу Толгой, Таван Толгой хоёр нь хэр зэрэг том жижиг, тэдгээрийн дэргэд болон ойролцоо өөр ордууд байгаа эсэхийг тун муу төсөөлдөг. Эдгээр нь “төрийн нууц” шахам байдаг. Харин гадаадад бол ихэнхи нь ил тод. Харин бодит байдал огт өөр шүү дээ. Учир нь Монгол орон хүн сэтгэж ч барахааргүй их баялагтай. Заримаас нь одоо гадаадынхан зарна гээд дэлхийгээр нэг зарлаад зогсож байна. Үүнийг нотлохын тулд нэмэлт тайлбар, дэс дараагүйгээр хэдэн зураг харуулья. Гэхдээ илүү ойлгомжтой болов уу гэж бодоод зургуудад нэр оноов. Учир нь нэр өгч дугаарласан зургууд дээр ярилцах асуудал гарч болох юм. Та шинэ ордууд болон газар усны шинэ нэрс, зам харилцаа, түүний чиглэл зэргийг илүүтэй анхаараасай гэж хүсч байна. Манай ямар ч газар ус нэртэй байдаг. Одоо бол нэр устай газар ус бол ашигт малтмал гээд ойлгочиход нэг их эндүүрэл болохгүй. Эзэн нь эд хөрөнгөө тоохгүй бол гадны хүн авчихдаг учраас л ингэж байна. Зураг № 2. Мэддэг цөөн, мэддэггүй олон Зураг № 3. Уурхайнуудаа тоол. (цаад шаргал хэсэг нь нүүрсний сав газрууд) Зураг № 4. Төмөр зам айсуй Зураг № 5. Зарах лицензтэй талбай. (Харгана төсөл гэж Та бараг сонсоогүй дээ) Зураг № 6. Нэмж зарах газрууд (зөөх замтайгаа хамт). Гэхдээ Та 4-хөнийг биш илүү олныг олж тоолох ёстой Зураг № 7. Айвенхоу Майнз “улсын” нутаг дэвсгэр Зураг № 8. Газраа зараад дуусахад Ер нь зургууд бол ихээхэн том төслүүдийн тооцооллыг ойлгомжтой байдлаар дүрслэн үзүүлсэн гол баримт болдог юм л даа. Гэхдээ тооцоо, анализ дүгнэлт хийж болдоггүй асар их муу талтай. Ийм боловч олон улсын түвшинд хийсэн өндөр нарийвчлалтай зургууд олон байгаа. Мэдээж цаана нь асар нарийн тооцоо судалгаа заавал байна л даа. Зураг, нэн ялангуяа тооцоо судалгааг олон шалтгааны улмаас нийтэд үзүүлэхэд түвэгтэй байдаг юм. Уг нь бол монгол хүн монголынхоо баялгийг тоолж байхад хэнд ч хамаагүй л дээ. Таныг эдгээр зургуудаас огт дуулж мэдээгүй орд баялаг, газар усаа мэдэж авна гэдэгт найдаж байна. Цаашид “зургийн үзэсгэлэн” болон эдийн засгийн тооцоонуудыг үргэлжлүүлнэ. Уг нь “Яндаж болшгүй далай шиг, Яасан баян нутаг вэ” чинь монгол дуу биз дээ. Тэгээд эзэн нь бол гэж л үүнийг бичиж байна. Судлаач Д.Ганхуяг 2011 оны 9 дүгээр сарын 1.
Манайхан ихэд сонирхож байгаа учраас “зурагтай” өгүүллүүдээ дугаарлахаар шийдэв. Өмнөх хоёр өгүүллээ ч гэсэн нөхөж дугаарлав. Ингээд дугаарын дагуу цааш үргэлжлүүлэх юм. Энэ удаад манай монголчууд нэрийг нь төдийлөн мэддэггүй, анзаарч байгаагүй, харин дарга томчууд ихэд “нууцалдаг” ордууд, мөн бүгдээрээ “мэддэг” боловч эргэн тойрондоо асар их баялагтай ордуудыг харуулахыг хичээв. Мэдээж “уламжлал” ёсоор зургуудад нэр оноов. Зураг № 1. Таны мэдэхгүй Овоот Толгойн орд. Зураг № 2. Төмөр замтай Сүмбэр, Цагаан Толгойн орд. Зураг № 3. Оюу Толгойн эргэн тойронд. Цэнхэр дэвсгэр нь алт зэсийн илэрц. Үндсэндээ Шивээ Толгой, Баруун Шивээ гэдэг “нээлттэй” лицензийн асар том талбай юм. Манай “юм” биш гэж ойлгож болно. Энд Zone-3 болон Улаан Хаданд алттай, мөн АР HUGO гэсэн том судал, HERUGO гэсэн “шинэ” “нууц” ордууд байна. Энэ зурагт багтаагүй боловч зүүн хойш Номхон Бор гэдэг газарт Тогоотын уурхай, баруун урд талд нь Жавхлант гэдэг уурхай байгааг тодорхой бичжээ. Манайхан л хэнэггүйгээрээ “бөөндөж”, “товчилж” Оюу Толгой гэж яриад байдаг болохоос их том, асар баялаг сав газар л даа… Зураг № 4. Хүннү “улсын” нутаг дэвсгэр. Энд ганц Цант Уул зэрэг голлох төслийн байршил байна. Австралийн Хүннү “улсын” мэдэлд Алтай нүүрс, Үнст худаг гэсэн өөр том эзэмшил-төслүүд ч буй. Зураг № 5. Сургийг нь ч сонсоогүй ордууд. Шар нь алт, арай улбар нь төмөр. Хэдэн “бөөрөнхий” орд хаана хаана байгааг тоолоод үз л дээ. Гэхдээ нэг бөөрөнхий дотор хэд хэдэн орд байгааг анзаарна гэж найдаж байна. Зураг № 6. Төмөр замаар холбохуй. Эдгээр аварга сав газар, ордуудыг төмөр замаар холбоод ирэхээр нэг иймэрхүү харагдана. Танаас жижиг шар цэг болон газар усны нэрүүдийг сайн тогтоож, замыг анхаарахыг хүсч байна. Бүгдээрээ “шинэ”, “нууц” ордууд хийгээд төслүүд шүү дээ… Зургийн “үзэсгэлэн” цааш үргэлжилнэ… Судлаач Д.Ганхуяг. 2011 оны 9 дүгээр сарын 6.
Манайд “Discover Mongolia 2011” болоод жигтэйхэн. Энэ тухай мэдээлэл хүргэх боломж гарна гэж бодож байна. Тэр болтол зурган өгүүллээ үргэлжлүүлж байя. Харин миний хоёр ч өгүүллийг mass.mn сайт хуулж аваад лут сүржин гарчиг өгч “Манай дарга томчуудын ихэд “нууцалдаг” ордуудыг зурагтай нь “MASS.MN”-ий уншигчдадаа танилцуулъя“ гэсэн тайлбар хийж “өөрийн” болгоод тавьж орхиж. Уг нь сурвалжаа дурдаж байгаад тавихад тэдэнд дургүйцэх шалтгаан надад байхгүй л дээ. Ингээд миний олон сарын хөдөлмөр хэдхэн секундийн дотор ямар ч хөдөлмөр хийдэггүй атлаа зөвхөн “copy, paste” аргаар амь зуудаг оюуны өмчийн хулгайчдын нэр дээр шилжих нь тэр. Бусад олон сайт, блогууд линкээр холбоод, сурвалжаа иш татаад зүгээр л болоод байхад энэ хэдэн лалар хэвийн амьдарч чадахаа бүр байж. Хяналтгүй болохоор ингэдэг юм. Дахиад хэлэхэд сурвалжаа дурдаад хуулахад би хэзээ ч дургүйцэхгүй… Бяцхан сануулга Монголын гол улс төрчид мэргэжлийн хэдэн залуу олж, нэлээн олон сайт нээж мэдээлэл хуулан тарааж байсан тэр үе нэгэнт өнгөрчээ. Нет дөнгөж дэлгэрч байсан эхэн үед нэг хэсэгтээ хуулсан ч мэдээллийн шинэ хэлбэр манай нийгэмд том дэвшил болсныг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тухайн цаг үедээ л тэр шүү дээ. Сүүлийн үед мэдээллийн монопол тогтоож, монголчуудын тархийг угаах гэж илтэд оролдох болсны тод жишээ нь монголын интернет сүлжээний өрөвдөлтэй байдал болно. Энд би шилдэг тэргүүний техник технологийг биш, харин мэдээллийн агуулга, хяналт, хязгаарлалт, гуйвуулга, сүрдүүлэг, терроризмыг ярьж байна. Мэргэжилтэн цөөн байсан үед дураараа дургиж байсан “www-I” үеийн “copy paste” залуучууд одоо ухаан орж буурь суувал суухаар хугацаа өнгөрчээ. Гэтэл тэдний олонхи анхнаасаа хулгай хийгээд сурчихсан адгийн зангаа тавихгүй хэвээрээ. XXI зууны хамгийн дэвшилтэт салбарт ажиллаж байж тэр жишгээр нь “иргэншиж”, “соёлжиж” болно доо. Тэдний нэлээд нь одоо ч гэсэн төрд ажиллангаа намын үйл хэргийн төлөө мэдээллийн хулгай дээрмийг шууд зохион байгуулж байна. Цаг үеэсээ шалтгаалаад хэдхэн жилийн өмнө “лут ухаантан” байсан нөхдүүд эдүгээ адгийн “тэнэг хулгайч” болтлоо хоцрогдсоноо мэдрэхгүй байгаа бололтой… Нөгөө талд нь монголчууд үнэн, бодит мэдээлэл хайх болов. Энэ шаардлагыг бүрэн хангаж чадах мэдээллийн технологийн шударга, мэргэжилдээ үнэнч, нэр төрөө хүндэтгэдэг шинэ үеийн залуу мэргэжилтнүүд асар олноороо түрэн гарч ирж байна. Цаашид ингэж ичгүүр сонжуургүй аашилбал би шинэ үеийн залуустай хамтран монголын хулгайн сайтууд болон түүний үлэмж салбарласан мэдээллийн терроризмын сүлжээг илчилнэ. Чингэхдээ гардан гүйцэтгэсэн “copy, paste”-уудаас илүүтэй далд эзэн-улс төрчид, санжүүжүүлэгчидтэй тооцоо бодно гэдгээ амлаж байна. Ашигт малтмалын дээрэм дээрээ нэмээд мэдээллийн дээрэм хийх аргаар сонгуульд амжилт олно гэж бодож байвал надад “мэддэг хэлээр” нь ярихаас өөр арга үлдэхгүй. Ер нь сүүлийн үед манай мэдээллийн провайдэр (түгээгч) компаниудын олонхийг эзэгнэсэн улс төрчид ашигт малтмалын хулгайчдаас долоон дор аашилж байна. Тухайлбал, манай интернет сервис компанийн олонхи нь жигнэх болгондоо тав арав биш, тавь зуун граммаар нь байнга хумсалдаг худалдагч шиг болчихоод байгааг нийт интернет хэрэглэгчдэд сануулж байна. Мэдээлэл хулгайлна, нэмээд мөнгө хулгайлна, дээр нь рэкет хийдэг энэ ужиг бусармаг явдалтай нет хэрэглэгчид тэмцэх хэрэгтэй байна. Наад зах нь хэл ам хийж зөв мэдээлэл, зөв тооцоо шаардах цаг нь болж. Монголын улс төр мэдээллийн сайтын олонхийг 20 хүрэхгүй “copy, paste” үймүүлж байдаг юм ш дээ. Эднээс хэд нь Micom-ын яг дотор нь бүгчихээд их удаж байна. Хэрэв тэд нэр төр мөр гэж донгодвол би цаашаа хөвөрдөх л болно. Гэхдээ доошоо биш, дээшээ шүү дээ. Тэр үед ямар “нэр төртэйгээ” мэдэж болох л байх. Одоо цагт мэдээлэл хулгайлах биш, ажил хийж толгойгоо ажиллуулж мэдээлэл үйлдвэрлэсэн чинь өлзийтэй. Мэдэхгүй бол мэдээллийн онолоор лекц уншиж өгч болно шүү. Танай мэдэмхий дарга, мэргэжилтнүүдээс дутуу байна гэж л лав байхгүй дэг… Дэлхий нийтэд тогтсон нетикет гэх ёс суртахуун, үйлдлийн хэм хэмжээний дагууд би: нэг, надаар битгий оролд, хоёр, надаас хуулбал сурвалжаа тавь гэж шаардаж байна. Энэ муу яадгийм гэж бодож байгааг чинь мэдэж л байна. Тэгвэл эхлээд лав л пиарыг чинь миар болгоно, энэ бол баталгаатай. Тэгээд цааш нь харж л байхгүй юу… Энэ бүхнийг нуршсаны учир нь сонгууль дөхсөн энэ үед бүх мэдээллийг бардаггүй юмаа гэхэд үнэн, шударга, зөв, цэвэр мэдээллээр интернет орчноо хамтран хамгаалъя гэж уриалах гэсэн юм. Одоо зурган өгүүлэлдээ оръё. Зарим нөхөд хаа ч байдаг л зургууд байна, нууц юм ер алга гэж донгосч байна. Ёстой хуцваа л байна. Тийм их мэддэг байсан бол өмнө нь ярьж бичиж байхгүй үхснээ хийж байсийм. Энэ зургууд нууц биш нь үнэн. Гэхдээ нэг дор ийм бэлнээрээ хаана ч байхгүй. Би үйлээ үзэж бөөгнүүлсэн учраас энэ бол миний хөдөлмөр. Эдгээр зургуудыг олохын тулд “дэлхийгээр нэг хэсч” асар олон сайт ухаж, олон мянган хуудас төсөв, төсөл, төлөвлөгөө унших шаардлага гардаг юм. Тэгэхлээр хэр хөдөлмөр зарцуулсныг багцаалж болно байх. Бас зарим нь үүнийг монголчууд бүгдээрээ мэдэх албагүй, тэд хувьцааныхаа үнийг ч мэдэхгүй маанаг амьтад гэж нотолж байна. Би бол харин ч монголчууд үүнийг сайн мэдэж байх ёстой гэдэгт итгэж байна. Би өөрийн ард түмний үнэнхүү маанаг, хэнэггүй, “юм” болоод өнгөрсний дараа галзуутай мэдэмхийрэх гажигтайг сайн мэднэ. Гэхдээ л муу муухай гээд ард түмнээ гаргуунд нь гаргаж би л лав зүрхлэхгүй. Нэгэнт Монголд төрчихсөн юм чинь ард түмнээ гэгээрүүлэх ажлаа би хэнээр ч заалгахгүй хийнэ. Гэхдээ миний ажилд өөрийгөө бишрэм боловсролтой гээд бодчихсон үхээнц дорой, арчаагүй худалч, дүүрсэн хулгайч, аймхай атлаа солиотой мэдэмхий сэхээтнүүд голчлон саад болдог гэдгийг дурдах нь шударга хэрэг болно. Яахав уур чинь хүрээд бас чаддаг юм бол ил гараад ирээрэй л дээ. Аnonymous юмуу элдэв хангайн “нууц нэр” тавьчихаад жигтэйхэн зоригтой амьтан болж балайраад байх хэрэг огт байхгүй. Монголд нууц юм гэж байдаггүй юм ш дээ… Зураг № 1. Манай Хөвсгөл хоосон биш. “Яндаж болшгүй далай шиг…№ 2” өгүүллийн “Мэддэг цөөн, мэддэггүй олон” гэсэн №2 зургийг үзсэн нэг “нөхөр” намайг шүүмжлээд жигтэйхэн. Тэрний ажилладаг гадаадын компани олон жил өрөмдөөд юу ч олоогүй учраас Хөвсгөл хувхай хоосон гэж “нотолж” байна, лалар чинь. Тэр зурган дээр Овоот, Нурамт зэрэг ордуудыг холбосон төмөр замын төсөл байсныг Та санаж байгаа. Судлаач хүн сурвалжаа цаг ямагт өөр сурвалжтай харьцуулж олон удаа шалгаж баараггүй болгосны дараа нийтэд үзүүлдэг гэдгийг тэр “гадаад” нөхөр огт ойлгосонгүй. Иймээс илүү нарийвчилсан энэ зургийг нэмж оруулж байна. Энд Австралийн Aspire компанийн мэдэлд байдаг Овоот, Нурамт, Зүүн дэл гэх нүүрсний том ордууд байж л байна. Одоо тэр новш Хөвсгөлийг хоосон гэж хэлээд үзэг л дээ. Иймээс энэ “гадаадтай” адил манай аль ч аймгийг хувхай хоосон гэсэн тэнэг нотолгоо ахин гаргахгүй байхыг хүсч байна. Учир нь би хэзээ ч худлаа хэлдэггүй… Зураг № 2. Өөр мэддэггүй орд. Бидний үл мэдэх энэ ордууд Бор-Өндөрөөс зүүн болон зүүн хойт чигт байдаг. Ингээд нэмээд байвал нэмээд л байна ш дээ. Ямар би зохиож байгаа биш, Монгол орон хэтэрхий баялаг болоод л ийм байгаа байх… Зураг № 3. Австралийг давсан Монгол. Уг нь зураг биш, график юм л даа. Гэхдээ л манай цар хүрээ илт харагдана. Зураг № 4. Дэлхийн хэмжээнд жагсаавал… Энэ бол Айвенхоу Майнз стратегийн ач холбогдлоор нь эрмэлбэлсэн зураг юм. Зураг № 5. Нүүрс хэрэглэх газрууд Зураг № 6. Хятадын хөрөнгө оруулалт Энэ бол барууныхны хийсэн тооцоо байгаа юм. Жаахан хуучны боловч ерөнхий байдал илт харагдана. Муу нэртэйгээрээ Хятад л гараад байгаа болохоос биш, манай аваргууд дэлхийн бараг бүх орноос асар их мөнгө байнга зээлээстэй байдгийг бид сайн мэднэ. Ямар ч их мөнгө оргүй алга болдог нь л хэцүү дээ… Зураг № 7. Ордуудыг төмөр замаар холбоход… Энэ бол Хүннү коалын төлөвлөгөө юм. Дөрвөлжин дотор улаанаар бичсэн нь ордууд, харин улаан таван хошуу нь ашиглах буюу ашиглаж буй төслүүд. Та тоолоод үзээрэй. Ашигт малтмалаа урагшаа 6 боомтоор, хойшоо 3 боомтоор зөөх юм байна лээ. Гэхдээ үүнээс бүр ч илүү мундаг төсөл төлөвлөгөө олон байдаг юм ш дээ. Тэрнийг үзүүлнэ ээ, гэхдээ хулгайч нарт бол зөвшөөрөхгүй… Судлаач Д.Ганхуяг 2011 оны 9 дүгээр сарын 12. |
ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС…№ 1 |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Тавантолгойн үйлдвэрийн шахмал түлшний дээжийг БНХАУ, БНСУ, Япон улсад шинжлүүлж байна 14:31 Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
|
Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. »»
|
|
Автобусны үйлчилгээний хөлсийг нэмж 1000 төгрөг болгох хугацааг түр хойшлуулжээ 14:06 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн автобусны үйлчилгээний хөлс нэмэгдэж,
|
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн автобусны үйлчилгээний хөлс нэмэгдэж, »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины араас чарга чирэхгүй байхыг зөвлөлөө 13:39 Цана чаргаар гулгахдаа аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс зөвлөлөө.
|
Цана чаргаар гулгахдаа аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс зөвлөлөө. »»
|
|
Баярын өдөр хилийн цэргийн гэрээт байлдагч бусдын гарт амиа алджээ 13:10 Он солигдохын өмнө хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний 13:20 цагт
|
Он солигдохын өмнө хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний 13:20 цагт »»
|
|
2025 оны нэгдүгээр сарын өрнийн зурхай 11:13 Хонь
2025 он хүсэл тэмүүлэл дүүрэн эхэлж байна. Хайр дурлал болон нийгмийн харилцаа тань адал явдал дүүрэн байх төлөвтэй байна.
|
Хонь
2025 он хүсэл тэмүүлэл дүүрэн эхэлж байна. Хайр дурлал болон нийгмийн харилцаа тань адал явдал дүүрэн байх төлөвтэй байна. »»
|
|
Нэгдүгээр сарын 6-наас “Нарны гүүр”-ийн замын хөдөлгөөн ингэж өөрчлөгдөнө 09:58 Нарны гүүрний уулзварын замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөгдөнө. Алтай хотхоны орчимд замын хөдөлгөөний ачааллыг
|
Нарны гүүрний уулзварын замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөгдөнө. Алтай хотхоны орчимд замын хөдөлгөөний ачааллыг »»
|
|
Улсын хэмжээнд 11 аймгийн 34 сум зудын байдалтай байна 09:53 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар монгол орны нийт нутгийн
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар монгол орны нийт нутгийн »»
|
|
НАСА сансар дахь "Зул сарын гацуур"-ыг үзүүлэв 09:52 Америкийн сансар судлалын агентлаг “Зул сарын гацуур” хэмээн нэрийдсэн NGC 2264 залуу оддын бөөгнөрлийн зургийг танилцууллаа.
|
Америкийн сансар судлалын агентлаг “Зул сарын гацуур” хэмээн нэрийдсэн NGC 2264 залуу оддын бөөгнөрлийн зургийг танилцууллаа. »»
|
|
БНСУ албан ёсоор супер өндөр насажсан улс боллоо 09:50 БНСУ-ын Дотоод хэргийн яам мягмар гарагт /2024.12.24/ мэдэгдэл хийхдээ тус улс албан ёсоор супер өндөр насажсан гэх
|
БНСУ-ын Дотоод хэргийн яам мягмар гарагт /2024.12.24/ мэдэгдэл хийхдээ тус улс албан ёсоор супер өндөр насажсан гэх »»
|
|
Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв 09:45 Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулжээ.
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулжээ. »»
|
|
Анжелина Жоли, Брэд Питт нар албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ 09:33 Анжелина Жоли, Брэд Питт нар найман жилийн хууль ёсны маргааны дараа салалтын тохиролцоонд хүрсэн гэж түүний өмгөөлөгч мэдээллээ.
|
Анжелина Жоли, Брэд Питт нар найман жилийн хууль ёсны маргааны дараа салалтын тохиролцоонд хүрсэн гэж түүний өмгөөлөгч мэдээллээ. »»
|
|
Нэгдүгээр хороолол орчмоор агаар МАШ ИХ бохирдолтой байна 11:39 Нийслэл хотод өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний 10:30 цагийн байдлаар Нэгдүгээр хороолол орчмоор агаар маш их
|
Нийслэл хотод өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний 10:30 цагийн байдлаар Нэгдүгээр хороолол орчмоор агаар маш их »»
|
|
Дутуу нярайг тээвэрлэн урсгал сөрж явсан түргэний тэрэгт зам тавьж өгөөгүйгээс эмч тархиндаа хүнд гэмтжээ 11:06 Дутуу төрсөн нярайг тээвэрлэн урсгал сөрөн явж байсан 103-ын машинд зам тавьж өгөөгүйгээс болж түргэн тусламжийн эмч тархины хүнд гэмтэл авчээ.
|
Дутуу төрсөн нярайг тээвэрлэн урсгал сөрөн явж байсан 103-ын машинд зам тавьж өгөөгүйгээс болж түргэн тусламжийн эмч тархины хүнд гэмтэл авчээ. »»
|
|
Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцжээ 10:43 МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /DW/. Орос, Украин улсууд өчигдөр буюу даваа гарагт Арабын Нэгдсэн
|
МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /DW/. Орос, Украин улсууд өчигдөр буюу даваа гарагт Арабын Нэгдсэн »»
|
|
Женни ирэх жил шинэ цомгоо гаргана 10:14 Зул сарын баярын өдөр “Blackpink” хамтлагийн дуучин Женни шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барилаа.
|
Зул сарын баярын өдөр “Blackpink” хамтлагийн дуучин Женни шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барилаа. »»
|
|
2025 оноос хойш төрсөн хүүхдүүдийг "бета үе" гэж нэрлэнэ 10:09 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /NYP/. 2025 онд төрөх хүүхдүүд шинэ "бета үе"-ийн анхны
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /NYP/. 2025 онд төрөх хүүхдүүд шинэ "бета үе"-ийн анхны »»
|
|
Цана, чаргаар гулгахад анхаарах зөвлөмж 13:37 Аюулгүй байдлаа сайтар хангах нь болзошгүй аюул, эрсдэлээс таныг болоод хайртай хүмүүсийг хамгаална.
|
Аюулгүй байдлаа сайтар хангах нь болзошгүй аюул, эрсдэлээс таныг болоод хайртай хүмүүсийг хамгаална. »»
|
|
БНСУ-ын онгоцны ослоос амьд гарсан хүмүүс юу болсныг санахгүй байна гэжээ 11:51 Ням гаргийн өглөө БНСУ-ын Jeju Air компанийн онгоц Мүан нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон.
|
Ням гаргийн өглөө БНСУ-ын Jeju Air компанийн онгоц Мүан нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон. »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй 11:43 /2024.12.29-30/ төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга
|
/2024.12.29-30/ төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга »»
|
|
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдыг амь хохироожээ 11:26 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдыг амь хохироожээ. Хэнтий аймгийн цагдаагийн газарт “Задгай хашаанд хүн
|
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдыг амь хохироожээ. Хэнтий аймгийн цагдаагийн газарт “Задгай хашаанд хүн »»
|
|
Роботууд хүний арьсанд хүрээд сэтгэл хөдлөлийг нь мэдрэх боломжтой болно 11:25 Нүүр царай таних, ярианы шинжилгээ зэрэг сэтгэл хөдлөлийг илрүүлэх уламжлалт технологиуд ихэвчлэн алдаа гаргах нь бий.
|
Нүүр царай таних, ярианы шинжилгээ зэрэг сэтгэл хөдлөлийг илрүүлэх уламжлалт технологиуд ихэвчлэн алдаа гаргах нь бий. »»
|
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер таалал төгсжээ 11:01 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер 100 насандаа
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер 100 насандаа »»
|
|
Судалгаа: Бүдүүн гэдэсний хорт хавдар залуу хүмүүсийн дунд түгээмэл болж байна 10:54 Бүдүүн гэдэсний хорт хавдар нь дэлхийн баян, ядуу гэлтгүй бүхий л улс орнуудад тэр тусмаа залуу хүмүүсийн дунд түгээмэл болж байна.
|
Бүдүүн гэдэсний хорт хавдар нь дэлхийн баян, ядуу гэлтгүй бүхий л улс орнуудад тэр тусмаа залуу хүмүүсийн дунд түгээмэл болж байна. »»
|
|
Хуульч Д.Ганхүрэл: Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ хэлэлцэж, тогтоол гаргаагүй л бол гишүүн эгүүлэн татагдахгүй 10:46 Хуульч Д.Ганхүрэлтэй УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн орчин нь ямар байдаг талаар ярилцлаа.
|
Хуульч Д.Ганхүрэлтэй УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн орчин нь ямар байдаг талаар ярилцлаа. »»
|
|
Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна 14:30 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн
|
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн »»
|
|
Цэвэр усны шугамд гэмтэл гарсныг засварлажээ 14:12 ХУД-ийн тавдугаар хороо, Титан төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК, иргэн н.Лхагвасүрэн нарын
|
ХУД-ийн тавдугаар хороо, Титан төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК, иргэн н.Лхагвасүрэн нарын »»
|
|
Хуанжу гэг нөхрөөсөө салжээ 14:08 Дэлхий нийтэд Хуанжу гэг гэдгээр алдаршсан жүжигчин Вики Жао нөхөр Хуан Юлунгаасаа салсан тухайгаа "Weibo" цахим
|
Дэлхий нийтэд Хуанжу гэг гэдгээр алдаршсан жүжигчин Вики Жао нөхөр Хуан Юлунгаасаа салсан тухайгаа "Weibo" цахим »»
|
|
Ирэх сард хүйтний эрч чангарна 21:28 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн
|
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн »»
|
|
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ 14:18 Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын
|
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын »»
|
|
Бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ сарын 29-нд төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлнэ 14:15 Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан.
|
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан. »»
|
|
"Хүүхдэд халуун бууруулах эмийг дур мэдэн ойр, ойрхон уулгах нь аюултай" 13:17 Томуугийн вирус хүүхдүүдэд хоруу чанартай, хүндрэлтэй ихтэй байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
|
Томуугийн вирус хүүхдүүдэд хоруу чанартай, хүндрэлтэй ихтэй байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. »»
|
|
Хашаандаа ганцаараа "ОСГОЖ" НАС БАРСАН БАЙЖЭЭ 13:11 Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 54 настай эмэгтэй хашаандаа осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
|
Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 54 настай эмэгтэй хашаандаа осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. »»
|
|
Хямд хэдий ч дэлхийд халтай Fast Fashion 13:09
Fast Fashion-ы өнөөгийн дүр төрх
Загварын чиг хандлагыг цаг алдалгүй дагадаг хүмүүсийн хувьд Zara, H&M, Shein гэх мэт брэндүүдийг мэдэх нь дамжиггүй.
|
Fast Fashion-ы өнөөгийн дүр төрх
Загварын чиг хандлагыг цаг алдалгүй дагадаг хүмүүсийн хувьд Zara, H&M, Shein гэх мэт брэндүүдийг мэдэх нь дамжиггүй.
»»
|
|
"Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүний үеэр нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ 12:39 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд төв талбайд "Улаанбаатарын мөнгөн шөнө" баярын цэнгүүн болно. Цэнгүүний
|
2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд төв талбайд "Улаанбаатарын мөнгөн шөнө" баярын цэнгүүн болно. Цэнгүүний »»
|
|
Тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлэн улсын дугаар олгоно 21:58 Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны
|
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны »»
|
|
Эрт илрүүлэгт хамрагдсан 6 настнуудын 22 хувь нь харааны өөрчлөлттэй байжээ 21:42 Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдыг эрт илрүүлэгт хамруулж буй бөгөөд одоогийн байдлаар
|
Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдыг эрт илрүүлэгт хамруулж буй бөгөөд одоогийн байдлаар »»
|
|
Битүү вагон түрээслүүлнэ 15:27 “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН
|
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН »»
|
|
Х.Нямбаатар: Богдхан уулын амуудад байгаа амины орон сууцны хорооллын ихэнх нь отоглох гэсэн газар дээр баригдсан 10:54 Богдхан уулын дархан цаазат газрын бүсэд байгаа орон сууцны хорооллуудаас газрын төлбөр авах асуудлаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв.
|
Богдхан уулын дархан цаазат газрын бүсэд байгаа орон сууцны хорооллуудаас газрын төлбөр авах асуудлаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв. »»
|
|
Нийслэлийн ихэнх газарт агаар цэвэр байна 12:20 Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08:30 цагийн байдлаар хотын
|
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08:30 цагийн байдлаар хотын »»
|
|
Бүтээмж дутсан салбар 11:31 Бүтээмж гэдэг ганцхан зүйл иргэдийн цалин орлого, цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлж байдаг. Бүтээмж өндөр байх
|
Бүтээмж гэдэг ганцхан зүйл иргэдийн цалин орлого, цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлж байдаг. Бүтээмж өндөр байх »»
|
|
Пап Франциск Украины дайныг дуусгахыг уриалав 11:22 РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн
|
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн »»
|
|
Казахстанд болсон онгоцны ослоос 29 хүн амьд гарчээ 10:40 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд »»
|
|
Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨГӨӨ 10:32 Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан
|
Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан »»
|
|
Сар эсвэл Ангараг дээрх бидний ирээдүйн гэр ийм байх боломжтой гэв 10:11 Энэхүү өндөг хэлбэртэй гэр нь сансарт ажиллах Энэтхэгийн сансрын нисгэгчдийн ирээдүйн орон гэр болж магадгүй.
|
Энэхүү өндөг хэлбэртэй гэр нь сансарт ажиллах Энэтхэгийн сансрын нисгэгчдийн ирээдүйн орон гэр болж магадгүй. »»
|
|
Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 10:00 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень »»
|
|
Агаарын бохирдлоос улбаатайгаар ээжүүдийн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, нийгмийн харилцаа доголдож байна 19:25 Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны
|
Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны »»
|
|
"The MongolZ" багийнхан оны шилдэгт нэр дэвшлээ 19:22 Саяхан болсон "Perfect word Shang hai Major-2024” тэмцээний шөвгийн наймд Ази тивээс хамгийн анх удаа шалгарсан
|
Саяхан болсон "Perfect word Shang hai Major-2024” тэмцээний шөвгийн наймд Ази тивээс хамгийн анх удаа шалгарсан »»
|
|
БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Жун Жи Хун YouTube сувгаа хаахаа зарлав 19:21 БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Чон Жи Хун YouTube сувгаа хаах болсноо зарлалаа. Тэрбээр “Бид илүү сайн контент
|
БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Чон Жи Хун YouTube сувгаа хаах болсноо зарлалаа. Тэрбээр “Бид илүү сайн контент »»
|
|
НАСА-гийн аппарат Наранд хамгийн бага зайд ойртлоо 17:00 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах »»
|
|
Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах "Iron Man" робот бүтээлээ 14:18 Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах хөнгөн жинтэй, өмсдөг робот бүтээжээ. Уг робот хүн рүү
|
Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах хөнгөн жинтэй, өмсдөг робот бүтээжээ. Уг робот хүн рүү »»
|
|
|
179 хүний аминд хүрсэн онгоцны ослын шалтгаан учир битүүлэг хэвээр байна 14:34 БНСУ энэ оныг түүхэндээ байгаагүй үйл явдлуудаар үдэж байна. Хоёр долоо хоногийн дотор хоёр ч удирдагчаа огцруулж,
|
БНСУ энэ оныг түүхэндээ байгаагүй үйл явдлуудаар үдэж байна. Хоёр долоо хоногийн дотор хоёр ч удирдагчаа огцруулж, »»
|
|
АНУ-ын Нью-Орлеанд машинтай этгээд бусад руу дайрч 15 хүн амиа алджээ 09:51 Өчигдөр буюу лхагва гарагт АНУ-ын Нью-Орлеан хотод машинтай этгээд бусад руу дайрч 15 хүн амиа алдсан хэрэг гарчээ.
|
Өчигдөр буюу лхагва гарагт АНУ-ын Нью-Орлеан хотод машинтай этгээд бусад руу дайрч 15 хүн амиа алдсан хэрэг гарчээ. »»
|
|
БНСУ албан ёсоор супер өндөр насажсан улс боллоо 09:50 БНСУ-ын Дотоод хэргийн яам мягмар гарагт /2024.12.24/ мэдэгдэл хийхдээ тус улс албан ёсоор супер өндөр насажсан гэх
|
БНСУ-ын Дотоод хэргийн яам мягмар гарагт /2024.12.24/ мэдэгдэл хийхдээ тус улс албан ёсоор супер өндөр насажсан гэх »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл өгчээ 11:03 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал тогтоосонтой нь
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал тогтоосонтой нь »»
|
|
Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцжээ 10:43 МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /DW/. Орос, Украин улсууд өчигдөр буюу даваа гарагт Арабын Нэгдсэн
|
МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /DW/. Орос, Украин улсууд өчигдөр буюу даваа гарагт Арабын Нэгдсэн »»
|
|
Амиа алдсан 141 зорчигч хэн болохыг тогтоожээ 13:19 МУАН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /Yonhap/. Өмнөд Солонгост ням гарагт болсон “Jeju Air” компанийн онгоцны
|
МУАН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /Yonhap/. Өмнөд Солонгост ням гарагт болсон “Jeju Air” компанийн онгоцны »»
|
|
БНСУ-ын онгоцны ослоос амьд гарсан хүмүүс юу болсныг санахгүй байна гэжээ 11:51 Ням гаргийн өглөө БНСУ-ын Jeju Air компанийн онгоц Мүан нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон.
|
Ням гаргийн өглөө БНСУ-ын Jeju Air компанийн онгоц Мүан нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон. »»
|
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер таалал төгсжээ 11:01 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер 100 насандаа
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер 100 насандаа »»
|
|
KLM онгоц Норвегид ослын буулт хийлээ 21:14 Ослогоос Амстердамыг чиглэн явж байсан “KLM Boeing 737” онгоц хөөрснийхөө дараахан техникийн саатлын улмаас Баасан
|
Ослогоос Амстердамыг чиглэн явж байсан “KLM Boeing 737” онгоц хөөрснийхөө дараахан техникийн саатлын улмаас Баасан »»
|
|
БНСУ-ын онгоцны буудалд болсон ослын улмаас 47 хүн амиа алджээ 11:50 Амиа алдсан иргэдийн тоо 47 болжээ. Аврах багийнхан онгоцны сүүл хэсэгт суусан зорчигчдыг гаргахаар ажиллаж байна.
|
Амиа алдсан иргэдийн тоо 47 болжээ. Аврах багийнхан онгоцны сүүл хэсэгт суусан зорчигчдыг гаргахаар ажиллаж байна. »»
|
|
Пап Франциск Украины дайныг дуусгахыг уриалав 11:22 РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн
|
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн »»
|
|
Казахстанд болсон онгоцны ослоос 29 хүн амьд гарчээ 10:40 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд »»
|
|
Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 10:00 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень »»
|
|
АНУ-д албан ёсоор зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө 13:35 АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг »»
|
|
Ганц үг хэлснээрээ АНУ төдийгүй бусад улсын санхүүгийн зах зээлд нөлөөлөх чадвартай Жером Пауэллийн нөлөө 11:22 АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) лхагва гарагт /2024.12.18/
|
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) лхагва гарагт /2024.12.18/ »»
|
|
Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ 12:41 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа »»
|
|
Д.Трампын томилгоо үргэлжилж байна 11:30 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
|
|