“Миний дэлгүүр”-ийн сүлжээ гээр борлуулж байсан “Амьд” нэрийн цагаан будаанаас хортон шавьж илэрсэн талаар иргэдээс гомдол иржээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн шинжилгээ хийхэд “Амьд” цагаан будаанаас үхсэн хачиг ихээр гарсан байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч Д.Нармандах, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч М.Сэрсэнжав нар Баянзүрх дүүрэг дэх “Миний хайпермаркет” дэлгүүрт шалгалт хийхэд хоёр килограммаар савласан будаанаас тутарганы шөвгөр хошуут хоёр амьд цох гарчээ. “Амьд” хальстай цагаан будааг “Монгол саплай чейн” компанийнхан БНСУаас оруулж ирээд хальслан, жижиглэж савлаад худалдаалдаг байна. Гэвч ийнхүү савлахдаа эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүйгээс хэд хэдэн зөрчил илэрсэн тул 13 орчим тонн цагаан будааг нь хураан авч устгахаар болжээ. Харин тус компанийн захирал Н.Баясгалан нь утсаа салган хариуцлагаас зугтсан тул Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдээд байгаа юм байна.
Р.ЦЭЦЭГ
Туc сайтад тавигдсан материал нь хэвлэл мэдээллийн "Монгол ньюс" группын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан ба цааш нь хуулбарлан ашиглахыг хориглоно.
Уншигчдын сэтгэгдэл