 |
|
 |
|
Дахиад долоон хүн галд өртчихлөө, түлэнхийн төв хаана байна, сайд аа |
|
|
 |
|
 |
Дахиад долоон хүн галд өртчихлөө, түлэнхийн төв хаана байна, сайд аа
2013-04-03Хоёрхон хоногийн өмнө нэг гэр бүлийн зургаан гишүүнийг нутаглуулчихаад нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гунигтай буцаж  билээ. Аав, ээж, эгч дүү, эхнэр, нөхрийг нэг дор оршуулчихаад даанч дээ гэх харамсал тээн, бүхэл бүтэн нэг гэр бүлээс хүн үлдсэнгүй гэхээс өөрийн эрхгүй хоолой зангирч байв. Гэтэл дөнгөж маргааш нь ажил дээрээ ирээд сонингоо гарчиглаж суутал дахиад нэг гэр бүлийн долоон хүн галд өртөж, амиа алдлаа гэсэн харамсалтай мэдээ сонслоо. Худлаа байлгүй дээ, арай ч дээ. Хоёр чихэндээ ч итгэсэнгүй. Нэг гэр бүлийн зургаан хүнийг нутаглуулаад нулимс нь хатаагүй байхад дахиад долоон хүн шатчихсан гэв үү. Улаан гал дүрэлзэж, эрдэнэт хүний амь насыг авч одсон гуниг, харуусал, нулимстай долоо хоног дуусахад дахиад л нэгэн таагүй мэдээлэл сонсох нь тэр. Хэргийн үнэн мөнийг тодруулахаар ОБЕГ руу утас цохилоо. Харамсалтай нь миний сонссон аймшигт мэдээ үнэн байв. Хоёрхон хоногийн өмнө нэг гэр бүлийн зургаан гишүүнийг нутаглуулахаар 361 дүгээр гарамыг зорьсон. Гэтэл дахиад л энд долоон хүн гэртэйгээ шатчихаж. Яг үнэндээ 361 дүгээр гарам руу явахаас зүрхшээж байсан ч үзэг, дэвтрээ цүнхлээд хэргийн газарт очих үүрэгтэй бид замдаа гарлаа. Гэрт 0-4 насны гурван хүүхэд, дөрвөн том хүн байжээ НОБГ-ын аврагчид хэргийн газарт ажиллаж байгаа учраас бид шууд 361 дүгээр гарамыг зорилоо. Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хороо буюу 361 дүгээр гарам нийслэлээс 40 орчим км-ийн зайд оршино. 361 дүгээр гарамын цаана орших “МТ” ШТС-ын баруун энгэрт байх хэдэн бор гэр. Энэ хавийн айлуудыг 361 дүгээр гарамын задгай хэмээн нэрийддэг аж. Хотын түгжрээнд багагүй цагийг зарцуулсан биднийг хэргийн газарт очиход НОБГ-ын аврагчид болон цагдаа, шүүх эмнэлэгийнхэн ажиллаад буцсан байлаа. Тиймээс хөрш айлын залуугаас болсон үйл явдлын талаар тодруулсан юм. М.БАТБОЛД: ТАЛИЙГААЧИЙН ТОМ ОХИН НЬ АМЬД ҮЛДСЭН -Өнөөдөр /өчигдөр/ өглөө болсон хэргийн талаар тодруулахгүй юу? -Манай хойд айл үүрээр шатаж байсан. Бид унтаж байсан болохоор эхлээд юу ч мэдээгүй. Ямартай ч урд шөнө маш их салхи, шуургатай байсан. Тэгээд манай гэр бүлийнхэн галаа түлчихээд эрт хэвтэцгээсэн юм. Гэтэл үүрээр 05.30 цагийн үед гэнэт л айл шатаж байгааг мэдсэн. Бид аврах гэсэн боловч гал руу ойртох ямар ч боломж байгаагүй. Намайг гарахад гэрийн ихэнх хэсэг нь шатчихсан байсан. Үүднээсээ эхлээд шатсан байсан. Биднийг гараад харахад гэрийн хоймор хэсэг нь шатаж байсан. Бусад нь юу ч үгүй шатчихсан байсан юм. -Гэрт хэчнээн хүн байсан юм бэ? -Шатсан гэр бүл бол Э-гийнх гэдэг айл. Эхнэрийг нь Б гэдэг байсан юм. Эднийх 0-10 насны гурван хүүхэдтэй айл байсан. Эхнэр нь төрөөд удаагүй, таван сартай нялх хүүхэдтэй айл байсан. Гал гардаг шөнө гэрт 0-4 насны гурван хүүхэд, дөрвөн том хүн байсан юм. Эрдэнэтээс хамаатных нь хүмүүс хүүхдүүдтэйгээ ирсэн байсан гэсэн. Гэтэл гай таарч Э-гийнх шатсанаар бүгд галд өртөж амиа алдсан. Нэг ч хүн амьд үлдээгүй. -Талийгаач Э-гийн том охин нь амьд үлдсэн юм уу? -Тийм. Том охин нь хотын төвд сургуульд сурдаг учраас өвөөгийндөө байдаг байсан. Зөвхөн амралтын өдрөөр л гэртээ ирдэг байсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэртээ ирчихээд даваа гарагт явсан. Тэр охин ус уух хувьтай л хүүхэд байж дээ. -Танай хөрш айл юунаас болоод шатчихав. Галд өртөв үү, эсвэл гадны нөлөө байсан уу? -Яагаад шатсаныг нь би мэдэхгүй. Урд орой нь хэрэлдэж, маргасан ямар нэгэн зүйл ажиглагдаагүй. Тиймээс миний хувьд дээрх үйлдлийг санаатай гэж хэлэхэд хэцүү. Золгүй тохиолдол байсан болов уу л гэж бодож байна. Учир нь урд шөнө маш их салхи, шуургатай байсан. Тэгээд гал алдсан юм болов уу, эсвэл гэрлийн утаснаас болж шатсан юм уу. Би сайн мэдэхгүй байна. Ямартай ч өглөө эрт НОБГ, цагдаа, шүүх эмнэлгийн шинжээчид ирээд явсан. -Галын дуудлагыг хэн өгсөн юм бэ? -Бид шөнө унтаж байсан болохоор мэдээгүй юм. Харин энүүхэн дор байгаа “МТ” ШТС-ын шөнийн ээлжинд гарч байсан ажилтан гал гарч байгааг хараад дуудлага өгсөн гэсэн. -Танайх энд нүүж ирээд хэр удаж байна. Шатсан гэр бүлийн хувьд хаанаас нүүж ирсэн бэ? -Манайх энд нүүж ирээд удаагүй байгаа. Энүүхэн хойд энгэрт өвөлждөг байж байгаад өнгөрсөн жилээс 21 дүгээр хороонд нүүж ирсэн юм. Харин шатсан айлын хувьд Эрдэнэтээс нүүж ирээд хоёр жил болж байгаа гэсэн. Сайн танихгүй болохоор нэг их орж, гардаггүй байсан юм. Хотод ирж, очоод олон жил болж байгаа гэсэн. Харин сүүлийн хоёр жил энд суурин амьдарсан. ТАЛИЙГААЧ Э НЬ ШШГЕГ-ЫН ХАРЪЯА 450 ДУГААР ХОРИХ АНГИД ХЯНАГЧААР АЖИЛЛАДАГ БАЙСАН ГЭВ М.Батболд бидэнд ийн яриад гадуур ажилтай хэмээн явж одов. Харин энэ үеэр талийгаач н.Эрдэнэбаатарын холын хамаатнууд ирж таарсан юм. Тэд галд өртсөн хамаатнуудыхаа талаар телевизийн мэдээнээс сонсоод ирж байгаа нь энэ гэнэ. Харин талийгаачийн ах, дүү нар нь Эрдэнэтээс ирж байгаа гэв. Талийгаач Э-гийн эхнэр Б нь галд өртөж амиа алдсан Т нар төрсөн ах дүүс аж. Улмаар хэрэг гардаг шөнө талийгаач ах нь эхнэр хүүхдийн хамт ирсэн байжээ. Хот орох далимаар төрсөн дүүгийндээ зочилсон энэ гэр бүлийнхэн гайтай тэр шөнө галд өртөж амиа алдана чинээ бодоогүй нь лав. Н.ТҮВШИНЖАРГАЛ: ЭГЧ МААНЬ ТАВАН САРТАЙ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ БАЙСАН -Би талийгаач Б-гийн нагац эгчийнх нь хүүхэд. Золгүй явдал тохиолдсон талаар бид телевизийн мэдээнээс хараад ирж байгаа нь энэ. Эгч маань шинэ оны өмнөхөн төрсөн, нялх хүүхэдтэй байсан. Харамсалтай нь гэр бүлээс нь том охин нь амьд үлдсэн байна. Маш их харамсч байна. Тэрбээр, ийн яриад шүүх эмнэлэгийнхэнтэй уулзана хэмээн явлаа. Харамсалтай нь аймшигт галаас хэн ч тэдний амийг аварч чадсангүй. Бид шатсан гэрийн буурин дээр очлоо. Нүд ирмэхийн зуур эзэдтэйгээ шатаж, нурам болсон гэрийн буурийг эсгий туургаар хучиж орхижээ. Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа болохоор бид ойртох эрхгүй. Дэмий л гаднаас нь харж, тавхан сартай нялх хүүхэд шатсан гэж бодохоор зүрх шимширч байлаа. Эндээс гараад бид галын дуудлага өгсөн “МТ” ШТС-ын ажилтан н.Бат-Эрдэнэтэй уулзсан юм. Н.БАТ-ЭРДЭНЭ: НОБГ-ЫН АВРАГЧИД ЦАГ АЛДАЛГҮЙ ИРСЭН Ч АМИЙГ НЬ АВАРЧ ЧАДСАНГҮЙ -Би гал гарах үед шөнийн ээлжинд ажиллаж таарсан. Тэгээд гал гарч байгааг хараад дуудлага өгсөн. Харин НОБГ-ын аврагчид 25 минутын дотор л давхиад ирсэн. Намайг очиход гэр аль хэдийнэ шатчихсан байсан. Угаасаа Монгол гэр бүрэн тавилгатайгаа 10 хүрэхгүй минутын дотор л шатаж дуусдаг юм шүү дээ. Хэдийгээр НОБГ-ын аврагчид цаг алдалгүй ирсэн ч гэр бүлийнхний амийг нь аварч чадаагүй. Миний хувьд гэрт бага насны хүүхдүүд байсанд маш их харамсч байна. Бүр ойндоо ч хүрээгүй нялх хүүхэд байсан гэсэн. Үнэхээр харамсалтай явдал боллоо. Талийгаач Э нь ШШГЕГ-ын харьяа 450 дугаар хорих ангид ажилладаг байжээ. Хэрэг гарах шөнө ажлаа тарж ирээд гэртээ амарч байсан аж. Бид ШШГЕГ-ын харьяа 450 дугаар хорих ангийн дарга н.Батсайхантай утсаар холбогдож, түүний талаар тодруулахад “Тэрбээр талийгаач Э нь 450 дугаар хорих ангид хянагч хийдэг байсан. Харамсалтай нь түүний гэр бүлийнхэн галд өртөж, амиа алджээ. Хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа болохоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв. ХАРИУЦСАН ХЭСЭГТ НЬ ДОЛООН ХҮН ГЭРТЭЙГЭЭ ШАТЧИХААД БАЙХАД МЭДЭЭГҮЙ ГЭВ 361 дүгээр гарам Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд харьяалагддаг. Тиймээс ч бид хэргийн талаар тодруулахаар 21 дүгээр хороог зорьсон юм. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо хэргийн газраас 18 км-ийн зайд буюу олны нэрлэж заншсанаар Партизанд байдаг юм билээ. Харин биднийг очиход тус хорооны дарга нь болон хэсгийн ахлагч нь эзгүй байв. Тиймээс бид хэсгийн ахлагч н.Оюунцэцэгтэй утсаар холбогдоход “Би энэ талаар сайн мэдэхгүй. Хотод сургалтад сууж байна. Тэгээд ч наад айл чинь манай хороонд харьяалалгүй, түр оршин суугч” гэв. Хэсгийн ахлагч н.Оюунцэцэгийн энэ хариулт чихэнд нэг л хөндий сонсогдсон. Өөрийнх нь хариуцдаг хэсэгт бүхэл бүтэн долоон хүн шатчихаад байхад мэдээгүй яваа энэ эмэгтэйн үг дэндүү хүйтэн, хөндий сонсогдсоныг нуух юун. Уг нь хорооны дарга, хэсгийн ахлагч нар хамгийн түрүүнд мэдсэн байх ёстой. Хэчнээн түр оршин суугч ч гэсэн хорвоод мэндлээд удаагүй нялх үртэйгээ хамт шатсан энэ гэр бүлд тэд хамгийн түрүүнд анхаарал тавих ёстой. Харамсалтай нь энэ эмэгтэй хэргийн талаар сонсоогүй төдийгүй сургалтад сууж яваагаа утасны цаанаас мэдэгдсэн. Харин талийгаач Э-гийн ах н.Эрдэнэ-Очир дүүгийнхээсээ холгүй амьдардаг аж. н.Эрдэнэ-Очиртой уулзах гэсэн боловч хотын төв рүү ажил хөөцөлдөхөөр явсан гэнэ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа тул бид тийш хөдөллөө. Бид хэргийн талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтан Д.Ууганбаяраас тодруулахад тэрбээр “Бид өнөөдөр /өчигдөр/ өглөө 06.00 цагт дуудлага авч хэргийн газарт очиж шалгасан. Бид Нийслэлийн цагдаагийн газартай хамтран хэргийг шалгаж байна. Олон хүний амь нас хохирсон, том хэрэг учраас шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан хойно галын шалтгаан тодорхой болно. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Эндээс гараад НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараас зарим зүйлийг тодрууллаа. Д.ЭРДЭНЭБААТАР: ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ГАРАХААР ГАЛЫН ШАЛТГААН ТОДОРХОЙ БОЛНО -Галын шалтгааныг тодруулсан уу? -Өнөөдөр /өчигдөр/ өглөө бид 05.30 цагт ирсэн дуудлагын дагуу хэргийн газарт очсон. Харамсалтай нь хэргийн газарт очиход гэр хэдийнэ шатаад дуусчихсан байсан. Гэрт долоон хүн байсан юм билээ. Амийг нь аварч чадсангүй. Галын шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан хойно мэдээлэл өгөх боломжтой. -Шүүх эмнэлгийн дүгнэлт хэзээ гарах юм бэ? -Олон хүний амь нас эрсэдсэн том хэрэг учраас шүүх эмнэлгийн дүгнэлт гарах хугацааг товлож мэдэхгүй байна. Хэдхэн хоногийн дотор зургаа, долоогоороо гурван ч гэр бүл шатлаа. Дээрээс нь зуурдаар, өвчнөөр жилд хэчнээн хүн хорвоог орхиж байгаа бол. Бидний хэдэн монголчууд балмад этгээдийн гарт, хариуцлагагүй этгээдээс болж хэдхэн хоногийн зайтай шатаж, гэмтэж амиа алдаж байна. Хот төлөвлөлтийн тухай бид олон жил ярьж байгаа. Гэр хорооллыг дахин төлөвлөж, хаягжуулах гэсээр байтал цөөхөн монголчууд шатаж, бусдын гарт хорлогдож дуусах нь. Хайлаастад гарсан хэргийн үеэр НОБГ-ын аврагчид төөрч цаг алдсан, харин энэ удаад үүрээр байсан болохоор шуурхай ирсэн байна. Хотын баруун захын дүүргийн алслагдсан хорооны иргэд. Хаврын хахир өдрүүдэд тэд жиндүү гэрт зутруухан амьдарч байна. Энэ айлуудтай хаяа дэрлэн “МТ” ШТС оршдог. Дээрх айлуудын хувьд дэндүү эрсдэлтэй, аюултай орчинд амьдарч байна. Эхний удаа гарсан гал долоон хүний амийг авч одлоо. Дараагийн удаа гал гарахгүй гэх баталгаа байхгүй. Гэтэл айлуудтай хаяа дэрлэн ШТС үйл ажиллагаа явуулж байдаг. Хэдхэн хоногийн дотор зургаа, долоогоороо ч галд өртөж, амиа алдлаа. Хоногт хэдэн арван хүмүүс ямар нэгэн байдлаар түлэгдэж байна. Гэтэл улсын хэмжээнд ганц байдаг Түлэнхийн төв нь хувийн эмнэлгийн байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж буй. Хот төлөвлөлт, аюулгүй амьдрах орчин, эмнэлэг, хариуцлага, хатуу чанд хууль, дүрэм үгүйлэгдсэн Монголын нийгэмд иргэд амь насаараа хохирсоор байх уу. Х.Өнөржаргал ТҮЛЭНХИЙН ТӨВ ХААНА БАЙНА, САЙД АА Одоогоос 56 жилийн өмнө Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа О.Дашийн нэрэмжит Арьсны түлэнхийн эмгэгийг нөхөн сэргээх эмнэлэг буюу бидний нэрлэж заншсанаар Түлэнхийн төв ашиглалтад орж байсан түүхтэй. Энэ цагаас хойш хамаг нөөцийг нь барагдтал ашигласаар өнөөдөр эл байшинг нурааж, оронд нь шинээр долоон давхар Түлэнхийн төвийг барьж сүндэрлүүлэх “үлгэр”-ийг миний мэдэхээр арав гаруй жил ярьж өглөө, ЭМЯ-ынхан. Уг нь МХЕГ-аас энэ байшинд эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ явуулж болохгүй гэж удаа дараа акт тогтоож, бүр нураах хүртэл шийдвэрийг гаргасан ч эл эмнэлгийнхэн өөр эмнэлгийн байргүй тул хана нь цуурч, мөөгөнцөртсөн, өмхий чийг үнэртсэн байшиндаа түлэнхий, осголт, хөлдөлтийн шархтай хүмүүстэйгээ өдөр шөнөгүй ноцолдож байсан. Өөр яах ч билээ дээ, эмнэлгийг нь нураагаад шинэ байшин барьж өгөх чадвартай яам, тамгын газартай биш. Гэтэл энэ хооронд их асуудал үүслээ. Өвлийн хүйтэн жавар арилсан ч өнөөдөр тийм ч их дулаарчихаагүй байна. Тиймээс осголт, хөлдөлттэй хүмүүс ихэссэн, мөн гэр бүлээрээ галд өртөж, түлэгдэж шархадсан хүмүүс олширох боллоо. Ийм үед өнөөх шинэ долоон давхар Түлэнхийн төв чинь үгүйлэгдээд байх юм. Балгас болсон Түлэнхийн төв Түлэнхийн төвийн хуучин байран дээр очлоо. Тэнд урьд нь хэн ч байгаагүй юм шиг балгас болсон байшин, энд тэндээс нь нураад уначихсан сиймхий хашаа. Үүдэнд нь цагаан өнгөтэй портер машин зогсоно. Осолдохгүй бүрэн нураачихаагүй болохоор дотор нь байгаа тоосго, энэ тэрийг нь зөөж байна. Харин энэ байшинг тун удахгүй буулгана гэсэн сургийг тус төвийн хашаанд буусан манаач эмэгтэй дуулгалаа. Үүнээс өөр тэнд ямар ч мэдээлэл алга. Гүйцэтгэгч гээд байгаа компанийнхан нь ч алга. Цонх, хаалгагүй балгас болсон байшин хэзээ нураах бол гэж хүлээж байгаа аятай дүнсийнэ. Эмнэлгийг ГССҮТ рүү нүүлгэхийн өмнөхөн энэ эмнэлгийн үүдээр ороход эм тариа, өмхий чийг ханхалж, энд тэндгүй мөөгөнцөртөж, хөгцөрсөн байсан билээ. Мөн хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон /нурчихсан ч байж болох/ цууралттай тааз, дээвэр зэргийг харахад орох нь бүү хэл ойртож ч очихын аргагүй байсансан. Тиймээс сүүлийн хэдэн жилд эмнэлгийн эмч, ажилтнууд салбарынхаа сайдад, төр засгийн эрх барьж буй албан тушаалтнуудад хүсэлт тавьж, олон удаа хүсэлт илгээж, гуйсан боловч хэн нь ч энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй өнөөдрийг хүрлээ. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд ГССҮТ-ийн захирал, Монгол Улсын хүний гавьяат эмч С.Отгонгэрэл, Түлэнхийн төвийн дэд захирал Б.Бат-Оргил зэрэг албаны хүмүүс бүтэн дөрвөн жилийн хугацаанд хөөцөлдөөд, зураг төслийг нь гаргуулж, ТЭЗҮ-ийг нь хүртэл гаргачихаад хөрөнгийг нь шийдүүлэх гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч шийдэлд хүрээгүй байна. Бүх зүйл нь бэлэн, одоо 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдчихвэл өнөөх үлгэрт гардаг долоон давхар Түлэнхийн төв сүндэрлэх боломжтой. Энэ эмнэлэг яагаад хэрэгтэй вэ Хуучин Түлэнхийн төв байхад тус төвөөр өдөртөө 30-40 хүн эмчлүүлдэг байсан. Энэ бол улсын хэмжээнд ганцхан байдаг эмнэлэгт ахадсан тоо. Гэтэл сүүлийн үед өдөртөө л 6-7-оороо галд өртөж, эмнэлгийн ачааллыг улам нэмэгдүүлж байгаа. Яг л ийм хүнд хэцүү үед өнөөх эмнэлгийнхэн маань хувийн эмнэлгийн хоёр давхарт толгой хоргодож, тал хэсэг нь ГССҮТ-ийн Тархи, нуруу нугасны 80 ортой тасгийн ихэнх хувийг эзлэн эмчилгээ үйлчилгээгээ явуулж байна. Гэтэл бүрэн чадлаараа ажиллах ёстой Тархи нуруу нугасны тасгийнхан бас л ачааллаа дийлэхгүй байгаагаа дуулгаж байна билээ. Арга ч үгүй биз, зам тээврийн ослоор өдөртөө хэдэн зуун хүн гэмтэж бэртэж байгаагийн нэлээд хэдэн хувь нь ийм гэмтэлтэй байдаг. За тэгээд, түлэгдсэн, хөлдсөн, осгосон, тархи нуруу нугасны өвчтэй хүмүүсийн сахиурууд гээд л тоо тоймшгүй олон хүн тэнд багтаж шингэхгүй байна. Тиймээс эмч мэргэжилтнүүд биеийн байдал нь хүнд хэдий ч арай гайгүй хүмүүсээ дүүрэг рүү шилжүүлэх, гэрээр эмчилгээ хийлгэх зөвлөгөөг нь өгөөд гаргаж байгаагаа учирлаж байна. Энэ бол өдөр шөнөгүй өвчтэй хүмүүстэйгээ ноцолдож, тэднийхээ амийг аврах гэж хичээдэг эмч, сувилагч, асрагч нарын буруу биш ээ. Энэ бол бодлого шийдвэр гаргадаг яам, Тамгын газар, төр засгийн л буруу. Бүхэл бүтэн улс байж, ганц эмнэлгийн барилга барих төсөв хөрөнгийг шийдчихэж чаддаггүй яачихсан төр засаг, сайд дарга нар байдаг юм бэ. Хувийн эмнэлгийн байрыг хэдий болтол түрээслэх вэ Шинээр баригдах долоон давхар, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй арьсны түлэгдсэн, хөлдсөн гээд нөхөн сэргээх, судас, арьс, яс шилжүүлэн суулгах бүхий л төрлийн эмчилгээг хийх шинэ эмнэлгийн сураг чухам яагаад тасрав. Энэ эмнэлгийнхэн яагаад хувийн эмнэлгийн байрыг түрээслэх ёстой юм бэ. Олигтойхон зөвлөгөө өгчихөж чаддаггүй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн байрыг суллаад оруулчихвал яасан юм бэ гэх иргэдийн бухимдсан санал сэтгүүлч бидэнд их ирдэг. Энэ бүх асуултад хэн хариулах ёстой юм бэ. Салбарыг толгойлж байгаа сайд нь, эмнэлгийн дарга нар, цаашлаад хөрөнгө санхүүг нь шийдэж өгөх ёстой Эдийн засгийн хөгжлийн яам гээд хариулт өгөх хүмүүс уг нь байна аа. Гэвч тэдэнд үнэндээ ямар ч мэдээлэл алга. Бараг “Өө тэр эмнэлэг чинь одоо байгаа юм уу, нураагаагүй байна уу” гэж асуултдаа хариулт авах гэсэн бидний өөдөөс асууж байна. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Эрүүл мэндийн салбарын нэгээхэн хэсэг болсон энэ эмнэлгийг хурдан ашиглалтад оруулахгүй бол хувийн эмнэлгийн байранд хэдий болтол толгой хоргодох билээ дээ. Өндөр оффисууд хэдхэн сарын дотор, харин эмнэлэг… Нэгэнтээ Түлэнхийн төвийн дэд захирал Б.Бат-Оргил “Манай эмнэлгийн өнгө үзэмж ч дүүрч. Хамгийн гол нь эмчилгээ үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж болохгүй байна. Байр байшингийн асуудлыг төр засаг шийдээд өгчихмөөр юм” гэж бухимдлын үгээ дайсан юм. Аргагүй шүү дээ, энд эмчлүүлж байгаа хүмүүсийн 70 хувь нь хүүхэд, тэднийх нь бараг 90 хувийг 0-5 насныхан эзэлдэг. Ийм л хүмүүсийг өөрсдөө учраа ол гээд хөсөр хаяж байгаа төр засгийнхан өндөр шилэн оффисуудаа хэдхэн сарын дотор л барьчихдаг биз дээ. Гэтэл Эрүүл мэндийн өмнөх сайд Н.Хүрэлбаатарын үед 2013 оны төсөвт “Түлэнхийн эмнэлгийг барих төсвийг тусгана” гэж байсан ч энэ оны төсөвт сураг нь ч гараагүй. Ингэж байтал салбарын сайд нь солигдоод, эмнэлгийн дарга нар нь огцорлоо. Ингээд бүр ч сураг тасрав. Өнгөрсөн хавар албаны эх сурвалж “Тун удахгүй Түлэнхийн төвийг барих болно. Зураг төсөл нь бараг гарчихсан. Барилга барихад нийт 14.6 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Хамгийн гол нь эмнэлгийг нүүлгэчихвэл болох нь тэр” гэж хэлж байсан. Тэгвэл өнөөдөр тэнд хэн ч алга. Нүүчихсэн байна, одоо юу хүлээнэ вэ. Монголчуудад эмнэлэг хэрэгтэй байна, түүнээс биш хэн нэгэн улстөрчийн худал амлалт огтхон ч хэрэггүй. Энэ талаар эргээд л Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал асан С.Отгонгэрэлээс асуухад “Түлэнхийн төвийг барихад 20 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй. Ингэж байж гайгүй эмнэлэг барихгүй бол өдгөө Монголд ороод үзүүлэх олигтой эмнэлэг ч алга. Үнэндээ эмнэлэг ус, агаар шиг хэрэгтэй байна. Бид Түлэнхийн төвийн хуучин байсан газар дээр нь барилга барих газрын зөвшөөрлийг нь авчихсан. Гэтэл бүх төсөл нь Эдийн засгийн хөгжлийн яаман дээр очоод гацчихсан байна лээ. Удахгүй УИХ-аар хэлэлцүүлэх юм гэсэн. Франц, АНУ зэрэг гадны орнуудын эмч нар ирж арьсны нөхөн сэргээх эмч нараас туршлага солилцох, сургалт явуулах гэхээр орчин нөхцөл чинь муу байна гээд дурамжхан буцдаг” гэж байсан. Эмч мэргэжилтнүүд санаа зововч, сачий нь хүрэхгүй байна. Сайд дарга нараа ганцхан гарын үсгээр галд шатаад байгаа иргэддээ Түлэнхийн төвийг нь барих асуудлыг шийдээд өгөөч. Хуучин байрыг нь нураачихаад газрыг нь битгий зарчихаарай даа Ингэж хугацаа алдаж, хэн тендэрт ялах бол, энэ эмнэлгийг барих уу, үгүй юу гэж байтал төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд эмнэлгийн газар дээр оффис барьчих вий дээ. Түлэнхийн төвийн Арьсны нөхөн сэргээх тасгийн эрхлэгч О.Хишигсүрэн “Түлэнхийн төвийн зүүн талд барьсан орон сууцны барилгад эмнэлгийн хэсэг газар нь орчихсон. Бид өчнөөн удаа хэрэлдэж, тэмцээд дийлээгүй. Одоо тэнд ямар ч эзэнгүй юм чинь хэн дуртай нь дайрахад бэлэн байгаа байх. Төрөөс шинэ байр барих мөнгийг нь хурдан шийдээд өгчихвөл дээр юмсан” гэж халаглаж байсан. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс сөөм ч газар үлдээхгүй авчихдаг болсон өнөө цагт Түлэнхийн төвийн байршил “өлөн нүдтэй” нэгний шуналыг хөдөлгөж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Гуйж байна, Түлэнхийн төвийг барих мөнгийг түргэн шийдээд өгөөч, сайд нар аа. Э.Туул  |
Дахиад долоон хүн галд өртчихлөө, түлэнхийн төв хаана байна, сайд аа |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт 16:49 Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан хамааралтай байдаг. Өвөр Монгол системтэй арга барилыг баримталж, уул ус, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөлийн менежментийг зохицуулж байна. Хэтийн төлөвөөр экологийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг төлөвлөж, экосистемийн чанар, тогтвортой байдлыг сайжруулан, хүн ба байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ алсын харааг бий болгож байна.
|
Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан хамааралтай байдаг. Өвөр Монгол системтэй арга барилыг баримталж, уул ус, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөлийн менежментийг зохицуулж байна. Хэтийн төлөвөөр экологийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг төлөвлөж, экосистемийн чанар, тогтвортой байдлыг сайжруулан, хүн ба байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ алсын харааг бий болгож байна. »»
|
|
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл 16:47 “Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл
"Ногоон гайхамшиг" булан эхлэх үг:
Хятад улс дэлхийн цөлжилттэй тэмцэх аянд тууштай үйл ажиллагаагаар ногоон мэргэн ухааныг дэлхий нийтэд хүргэж байна. Өвөр Монгол нь экологийн засаглалын хувьд гайхалтай үр дүнд хүрсэн. Өнөөдрөөс эхлэн бид "Ногоон гайхамшиг" булангаа нээж, элстэй тэмцэх шинэ санаанууд, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, элстэй тэмцэх шинэ загвар, элсний аж үйлдвэрийг бий болгохоос эхлэн "Уул ус, гол мөрөн, ой мод, бэлчээр нутаг, элсэн цөл"-ийг системтэй зохицуулах хүртэл, Өвөр Монгол бүх талаар шинийг санаачилж, тууштай байхыг баримталж, экологи, ард түмний амьжиргааны төлөө хоёуланд нь ашигтай үр дүнд хүрсэн Хятадын шийдлийг гаргасан байна.
"Ногоон гайхамшиг" -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл
|
|
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ 16:43 Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн тутамд нэг л тохиолддог EGPA өвчин туссан Монгол Улсын өвчтөнийг нарийн оношлон, амжилттай эмчилж, амийг нь аварлаа. Энэ нь анагаах ухаан, олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, хоёр орны эмч нарын мэргэжлийн ур чадварыг харууллаа.
|
|
Кёкүшюзан Д.Батбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Т.Баясгаланг цагаатгав 14:59 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдийг 2026 оны нэгдүгээр сард яллана 14:46 Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
|
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны »»
|
|
Тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан гэх хэргийг илрүүлэн шалгаж байна 14:33 Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
|
Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. »»
|
|
Б.Баасандорж: УИХ-ын байнгын хорооноос ирсэн саналын дагуу хэлэлцэх асуудал хойшлогдсон тул чуулганы хуралдаан байхгүй 14:25 Улсын Их Хурлын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Баасандорж сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
|
Улсын Их Хурлын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Баасандорж сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа. »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна 13:14 Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох,
|
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, »»
|
|
”Торгоны зам”-Дүн Хуаны олон улсын соёлын VIII экспо 12:26
|
|
“Дэлхийн Дүн Хуан”-тай танилцъя 12:14
|
|
SportStar хэт хөнгөн онгоц Баянхонгор нисэх буудалд буух үедээ хөндлөнгийн салхинд цохиулж унажээ 11:40 Өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдрийн /2025.10.02/ 12:38 цагт Баянхонгор аймгийн нисэх зурваст хоёр SportStar
|
Өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдрийн /2025.10.02/ 12:38 цагт Баянхонгор аймгийн нисэх зурваст хоёр SportStar »»
|
|
"OpenAI" дэлхийн хамгийн үнэ цэнтэй гарааны компани болжээ 11:25 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 3 /DW/. Хиймэл оюуны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 3 /DW/. Хиймэл оюуны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг »»
|
|
"Номын баяр"-ын асраа авалгүй үлдээсэн тул албадан буулгалаа 10:48 СБД-ийн нэгдүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 19, 20, 21-нд "Номын баяр" болсон.
|
СБД-ийн нэгдүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 19, 20, 21-нд "Номын баяр" болсон. »»
|
|
Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ 10:02 Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
|
Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр »»
|
|
А.Дэлгэржаргал: Дарга нар Хүүхдийн номын байшинг өөрийн гараар нураана хэмээн сүрдүүлж байгаа нь харамсалтай 16:54 Монголын хүүхдүүдийн хамгийн их шимтэн уншдаг “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” зурагт номын зохиолч, уран бүтээлчид хотын удирдлагуудын алдаатай бодлогын балгаар хохирол амсаад байгаа аж.
|
Монголын хүүхдүүдийн хамгийн их шимтэн уншдаг “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” зурагт номын зохиолч, уран бүтээлчид хотын удирдлагуудын алдаатай бодлогын балгаар хохирол амсаад байгаа аж. »»
|
|
НЕБ-ын 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ 16:31 Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороо, Чимэд-Осорын гудамж, 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас
|
Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороо, Чимэд-Осорын гудамж, 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас »»
|
|
Хүний арьсны ДНХ-ээс үр хөврөл бий болгох шинэ аргыг боловсруулжээ 15:04 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 2 /BBC/. АНУ-ын эрдэмтэд хүний арьсны эсээс гаргаж авсан ДНХ-г
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 2 /BBC/. АНУ-ын эрдэмтэд хүний арьсны эсээс гаргаж авсан ДНХ-г »»
|
|
Б.Алтанчимэг холимог тулаанаар залуучуудын дэлхийн аварга боллоо 14:13 Гүржийн Тбилиси хотноо болж буй холимог тулааны 2025 оны насанд хүрэгчид, залуучуудын ДАШТ-ээс Б.Алтанчимэг
|
Гүржийн Тбилиси хотноо болж буй холимог тулааны 2025 оны насанд хүрэгчид, залуучуудын ДАШТ-ээс Б.Алтанчимэг »»
|
|
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ 11:14 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр сарын “Бямба, Ням” гарагуудад Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр сарын “Бямба, Ням” гарагуудад Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. »»
|
|
Зөгийн хор хөхний хавдрын эсийг дарангуйлж болзошгүйг эрдэмтэд тогтоожээ 10:52 Эрдэмтэд зөгийн хорны найрлагад байдаг melittin хэмээх бодис хөхний хавдрын эсийн өсөлт, тархалтыг сааруулж, эсийн
|
Эрдэмтэд зөгийн хорны найрлагад байдаг melittin хэмээх бодис хөхний хавдрын эсийн өсөлт, тархалтыг сааруулж, эсийн »»
|
|
Жюү жицү-гийн Зүүн Азийн наадмын “U14”, “U16”, “U18” ангиллаас медаль хүртлээ 10:17 Өмнөд Солонгосын Жонжу хотноо Зүүн Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээн үргэлжилж байна.
|
Өмнөд Солонгосын Жонжу хотноо Зүүн Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээн үргэлжилж байна. »»
|
|
Монголын хиргисүүрээс олдсон хүний ДНХ нь хүрлийн үеийн нийгмийн байдлыг харуулжээ 09:42 Эртний олон ард түмний тухайд булшнаас өөр ямар ч ул мөр үлдээгүй байдаг. Гэхдээ оршуулгын ёс заншил болон
|
Эртний олон ард түмний тухайд булшнаас өөр ямар ч ул мөр үлдээгүй байдаг. Гэхдээ оршуулгын ёс заншил болон »»
|
|
“Чимээгүй хотын жолооч” кино Монголыг төлөөлж “Оскар”-т өрсөлдөхөөр боллоо 09:37 “Академи авардс” буюу 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан
|
“Академи авардс” буюу 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан »»
|
|
Монгол Улсын арслан Энхтүвшиний Батмагнай: "Одоо л түрүүлэхгүй бол дараа жил дахиад арслангийн төлөө барилдана шүү дээ" гэж бодоод л зүтгэсэн дээ 09:18 “Бөх” сонин энэ намрын эхний зочноороо Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Монгол Улсын шинэ, залуу арслан
|
“Бөх” сонин энэ намрын эхний зочноороо Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Монгол Улсын шинэ, залуу арслан »»
|
|
Саудын Арабын элсэн цөлөөс эртний амьтдын хадны зураг олджээ 09:15 Хадны зургууд нь ойролцоогоор 12 мянган жилийн өмнөх үеийнх бөгөөд ихэнх нь 1.8 м-ээс дээш өндөртэй байна.
|
Хадны зургууд нь ойролцоогоор 12 мянган жилийн өмнөх үеийнх бөгөөд ихэнх нь 1.8 м-ээс дээш өндөртэй байна. »»
|
|
Балет бүжгийг Дүн Хуангийн ханын зургуудаас санаа авч бүтээжээ 17:54
|
|
Дэлхийн соёлын өв Дүн Хуаны Мөгао агуй 17:49
|
|
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан 17:44 Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад улсын цөлжилттэй тэмцэх гол бүс нутаг болохын хувьд Өвөр Монгол үндэсний Хятадын Зүүн хойд, Төв, Баруун хойд нутгийн ойн халхавчийн төслийн зургаа дахь шатны цөлжилттэй тэмцэх ажлын 60 хувийг хариуцан гүйцэтгэж байдаг. Өвөр Монголын бүх бүс нутаг өөр өөрийн гэсэн элс, цөлжилтэй тэмцэх шинэ технологи тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн нь шинжлэх ухаан технологийн үндэслэлтэй мэргэн ухааныг нь харуулсан байна. Өвөр Монголын цөлжилттэй тэмцсэн тоо баримтаас харахад, 30 жилийн хугацаанд Хөвчийн элсэн цөлийн 6000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг ногооруулжээ. Муу-Усын элсэн цөлийн ногооруулалтын түвшин 80 хувьд хүрч, "Хулан-Шарга даага элсэн цөлийн өмнөд захад 400 гаруй километр урт “Экологийн ногоон хана босгожээ.
|
Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад улсын цөлжилттэй тэмцэх гол бүс нутаг болохын хувьд Өвөр Монгол үндэсний Хятадын Зүүн хойд, Төв, Баруун хойд нутгийн ойн халхавчийн төслийн зургаа дахь шатны цөлжилттэй тэмцэх ажлын 60 хувийг хариуцан гүйцэтгэж байдаг. Өвөр Монголын бүх бүс нутаг өөр өөрийн гэсэн элс, цөлжилтэй тэмцэх шинэ технологи тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн нь шинжлэх ухаан технологийн үндэслэлтэй мэргэн ухааныг нь харуулсан байна. Өвөр Монголын цөлжилттэй тэмцсэн тоо баримтаас харахад, 30 жилийн хугацаанд Хөвчийн элсэн цөлийн 6000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг ногооруулжээ. Муу-Усын элсэн цөлийн ногооруулалтын түвшин 80 хувьд хүрч, "Хулан-Шарга даага элсэн цөлийн өмнөд захад 400 гаруй километр урт “Экологийн ногоон хана босгожээ. »»
|
|
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл 17:39 БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй бүс нутгийн нэг юм. Өвөр Монгол олон жилийн турш элстэй тэмцэх олон төрлийн үр дүнтэй шийдлийг судалж, салхи, элсний эсрэг тэмцэлдээ элсийн засаж ногооруулсаар байгаа билээ.
|
БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй бүс нутгийн нэг юм. Өвөр Монгол олон жилийн турш элстэй тэмцэх олон төрлийн үр дүнтэй шийдлийг судалж, салхи, элсний эсрэг тэмцэлдээ элсийн засаж ногооруулсаар байгаа билээ. »»
|
|
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч 17:35 Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин гэрэлт цахилгааны хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны алтан дуудлагын карт, элсэрхэг хурдны замаар давхиж буй машинууд
Цөл нь зөвхөн тэмээний хонхны дууж хангинасан , ганцаардлаар дүүрэн нутаг байхаа больсон. Мөн нарны гэрлээр цахилгаан гаргах хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны ургацын далай болж, элсэн цөлийн хурдны замаар давхих машинууд нь элсэн цөлд хөгжил дэвшил авчирч буй юм.
|
Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин гэрэлт цахилгааны хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны алтан дуудлагын карт, элсэрхэг хурдны замаар давхиж буй машинууд
Цөл нь зөвхөн тэмээний хонхны дууж хангинасан , ганцаардлаар дүүрэн нутаг байхаа больсон. Мөн нарны гэрлээр цахилгаан гаргах хавтангийн цэнхэр далай, цагаан гоёоны ургацын далай болж, элсэн цөлийн хурдны замаар давхих машинууд нь элсэн цөлд хөгжил дэвшил авчирч буй юм.
»»
|
|
Ордуудын аравдугаар сарын зурхай 16:48 Ордуудын аравдугаар сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын аравдугаар сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
К.Мбаппе Аваргуудын лигийн 60 дахь гоолоо оруулжээ 16:44 АЛМАТЫ, 2025 оны аравдугаар сарын 1 /BBC/. Испанийн “Реал Мадрид” клуб мягмар гарагт Казахстаны
|
АЛМАТЫ, 2025 оны аравдугаар сарын 1 /BBC/. Испанийн “Реал Мадрид” клуб мягмар гарагт Казахстаны »»
|
|
ЭТТ ХК есдүгээр сард хамгийн өндөр экспорт хийлээ 16:14 "Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2.7 сая тонн нүүрс экспортолсон бол 2025 оны есдүгээр сард 3.2 сая
|
"Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2.7 сая тонн нүүрс экспортолсон бол 2025 оны есдүгээр сард 3.2 сая »»
|
|
ChatGPT-д эцэг, эхийн хяналтын функц нэмэгджээ 16:00 АНУ-ын OpenAI компани өөрийн боловсруулсан ChatGPT хиймэл оюун ухааны загвартаа эцэг, эхийн хяналтын функцийг нэмж байна.
|
АНУ-ын OpenAI компани өөрийн боловсруулсан ChatGPT хиймэл оюун ухааны загвартаа эцэг, эхийн хяналтын функцийг нэмж байна. »»
|
|
CU сүлжээ дэлгүүрт унтаж буй үйлчлүүлэгчийн утсыг хулгайлсан этгээдийг олжээ 15:42 Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "CU" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэн унтаж байсан иргэний
|
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "CU" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэн унтаж байсан иргэний »»
|
|
“OpenAI” компани “TikTok”-той төстэй аппликейшн танилцуулжээ 15:41 САН-ФРАНЦИСКО, 2025 оны аравдугаар сарын 1 /AFP/. Америкийн “OpenAI” компани дүрс бичлэг бүтээх хамгийн
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны аравдугаар сарын 1 /AFP/. Америкийн “OpenAI” компани дүрс бичлэг бүтээх хамгийн »»
|
|
Самарт яваад сураггүй алга болсон эрэгтэй нас барсан байдалтай олджээ 12:13 Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км,
|
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, »»
|
|
Авто тээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утааны хэмжилт хийж байна 11:40 Авто замын хөдөлгөөнд оролцож буй бензин болон дизель хөдөлгүүрт хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн хаягдал утаан дахь бохирдуулагч бодисын агууламжийг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгөх хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж ажиллаж байна.
|
Авто замын хөдөлгөөнд оролцож буй бензин болон дизель хөдөлгүүрт хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн хаягдал утаан дахь бохирдуулагч бодисын агууламжийг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгөх хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж ажиллаж байна. »»
|
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 11:11 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 11:10 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 30 /Reuters/. АНУ-д бодлогын хүү буурах магадлал, засгийн газрын үйл ажиллагаа
|
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 30 /Reuters/. АНУ-д бодлогын хүү буурах магадлал, засгийн газрын үйл ажиллагаа »»
|
|
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв 08:23 ”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум 09-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
|
|
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ 08:16
|
|
Афганистан даяар интернэт тасарчээ 13:48 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон »»
|
|
HLTV: The MongolZ баг Vitality-г гүйцэж, дэлхийн #1 баг боллоо 11:21 Цахим спортын "CS2" төрөлд дэлхийн чансааг тодорхойлдог хоёр гол байгууллага бий. Нэг нь тус тоглоомыг хөгжүүлэгч
|
Цахим спортын "CS2" төрөлд дэлхийн чансааг тодорхойлдог хоёр гол байгууллага бий. Нэг нь тус тоглоомыг хөгжүүлэгч »»
|
|
Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 5 хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа 11:17 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн »»
|
|
“Эрдэнэт үйлдвэр“-ийн Ж.Ганзоригийн тендерт шалгаруулсан компаниасаа 301.4 саяын хахууль авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ 11:10 Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,300 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
|
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,300 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. »»
|
|
Явган хүний гарц голлож автомашинаа байрлуулсан жолоочид хариуцлага тооцжээ 09:32 Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан жолоочид хариуцлага тооцсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
|
Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан жолоочид хариуцлага тооцсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. »»
|
|
Даваасүрэн Ган-Очир: ШИНЭ НОМОО ТОСОН АВЛАА 09:30 Би тал нутгийн унаган хүү. Уугуул, суугуул нутгийн замд явахдаа сэтгэлдээ үргэлж тээж явсан бодол маань өнөөдөр бодит
|
Би тал нутгийн унаган хүү. Уугуул, суугуул нутгийн замд явахдаа сэтгэлдээ үргэлж тээж явсан бодол маань өнөөдөр бодит »»
|
|
Хятад Улс дэлхийн хамгийн том ус ашиглалтын дэд бүтцийн системийг байгуулжээ 09:30 9-р сарын 29-нд буюу өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, тус улсын
|
9-р сарын 29-нд буюу өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, тус улсын »»
|
|
30 настай эмэгтэйг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоожээ 09:28 Талийгаач 30 настай эмэгтэй бөгөөд түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоожээ.
|
Талийгаач 30 настай эмэгтэй бөгөөд түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоожээ. »»
|
|
|
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдийг 2026 оны нэгдүгээр сард яллана 14:46 Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
|
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны »»
|
|
Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ 10:02 Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
|
Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр »»
|
|
Путин: Олон туйлт дэлхий аль хэдийнээ бүрэлдсэн 09:47 Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж
|
Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж »»
|
|
Н.Тавинбэх: Энэ өвлийн оргил ачаалал тооцоолсон хэмжээнээс давахгүй бол цахилгаан эрчим хүч хязгаарлахгүй 12:00 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн »»
|
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 11:11 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Афганистан даяар интернэт тасарчээ 13:48 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон »»
|
|
Украин АНУ-тай дөрвөн чухал баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна 10:58 Украины тал Вашингтонтой зэвсгийн нийлүүлэлт, дрон үйлдвэрлэл, чөлөөт худалдаа болон аюулгүй байдлын баталгааны
|
Украины тал Вашингтонтой зэвсгийн нийлүүлэлт, дрон үйлдвэрлэл, чөлөөт худалдаа болон аюулгүй байдлын баталгааны »»
|
|
Биньямин Нетаньяхуг үг хэлэх үеэр хүмүүс танхимыг орхижээ 13:17 Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхээр индэрт гарч ирэх үед
|
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхээр индэрт гарч ирэх үед »»
|
|
Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози 5 жилийн хорих ял сонслоо 13:01 Францын улс төрийн түүхэнд томоохон цочрол дагуулсан үйл явдал энэ сарын 25-нд тохиов. Парисын шүүхээс тус улсын
|
Францын улс төрийн түүхэнд томоохон цочрол дагуулсан үйл явдал энэ сарын 25-нд тохиов. Парисын шүүхээс тус улсын »»
|
|
ОХУ-ын эдийн засаг ба хориг арга хэмжээний үр нөлөө 10:24 Украины дайн эхэлснээс хойш 2025 оны хагас жилийн байдлаар ОХУ-ын эсрэг 25 мянга гаруй хориг арга хэмжээ үйлчилж байна.
|
Украины дайн эхэлснээс хойш 2025 оны хагас жилийн байдлаар ОХУ-ын эсрэг 25 мянга гаруй хориг арга хэмжээ үйлчилж байна. »»
|
|
Дэлхийн шилдэг санхүүгийн төвүүдийн жагсаалтыг Нью-Йорк тэргүүлжээ 11:40 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 26 /zyen.com/. АНУ-ын Нью-Йорк хот 2018 оны намраас хойш дэлхийн
|
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 26 /zyen.com/. АНУ-ын Нью-Йорк хот 2018 оны намраас хойш дэлхийн »»
|
|
Зеленский ОХУ-ыг зогсоохыг Ерөнхий Ассамблейд уриалав 14:43 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт /2025.09.24/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлэхдээ
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт /2025.09.24/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлэхдээ »»
|
|
Дайнаас хүнд сэтгэл зүйтэй эргэн ирэх цэргүүдэд ОХУ-ын нийгэм бэлэн үү 10:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайнд оролцсон ахмад дайчдыг “Эх орноо хамгаалж буй шилдгүүд” хэмээн магтсан.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайнд оролцсон ахмад дайчдыг “Эх орноо хамгаалж буй шилдгүүд” хэмээн магтсан. »»
|
|
Оросоос газрын тос, байгалийн хий худалдаж авахаа зогсоохыг Эрдоганд уриалжээ 10:17 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч »»
|
|
ОХУ шатахууны экспортын хоригоо 2025 он дуустал сунгалаа 09:35 ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлд үүсээд буй шатахууны хомсдолтой холбогдуулан олон улсад нийлүүлдэг
|
ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлд үүсээд буй шатахууны хомсдолтой холбогдуулан олон улсад нийлүүлдэг »»
|
|
Бангкокт зам нурсны улмаас том нүх үүсжээ 17:16 БАНГКОК, 2025 оны есдүгээр сарын 25 /AP/. Лхагва гарагт Тайландын нийслэл Бангкок хотын замын хэсэг нурж том
|
БАНГКОК, 2025 оны есдүгээр сарын 25 /AP/. Лхагва гарагт Тайландын нийслэл Бангкок хотын замын хэсэг нурж том »»
|
|
Японд хүний шүдийг ургуулдаг эмийн туршилт хийгджээ 12:32 Японы эрдэмтэд хүний дутуу шүдийг сэргээн ургуулах шинэ төрлийн эмийн судалгааг эхлүүлсэн байна. Киотогийн
|
Японы эрдэмтэд хүний дутуу шүдийг сэргээн ургуулах шинэ төрлийн эмийн судалгааг эхлүүлсэн байна. Киотогийн »»
|
|
Хар салхины улмаас Тайваны аралд 100 гаруй хүн сураггүй алга болж, Хонконгийн нисэх буудал түр зогсоод байна 11:21 “Рагаса” хэмээх хар салхины улмаас Тайваны арлын зүүн хэсэгт дор хаяж 14 хүн амь үрэгдэж, 18 хүн шархадсан ба
|
“Рагаса” хэмээх хар салхины улмаас Тайваны арлын зүүн хэсэгт дор хаяж 14 хүн амь үрэгдэж, 18 хүн шархадсан ба »»
|
|
Чарли Киркийн эхнэр: Түүнийг минь буудсан хүнийг би уучилж байна 10:09 Чарли Киркийн бэлэвсэн эхнэр нөхрийг нь буудаж хөнөөсөн сэжигтнийг уучиллаа хэмээн олон хүний өмнө индрээс мэдэгджээ.
|
Чарли Киркийн бэлэвсэн эхнэр нөхрийг нь буудаж хөнөөсөн сэжигтнийг уучиллаа хэмээн олон хүний өмнө индрээс мэдэгджээ. »»
|
|
“Рагаса” шуурга Хонконг, Хятадын өмнөд нутгийг чиглэж байна 19:35 ХОНКОНГ, 2025 оны есдүгээр сарын 24 /AP/. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хамгийн хүчтэй хар салхинуудын
|
ХОНКОНГ, 2025 оны есдүгээр сарын 24 /AP/. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хамгийн хүчтэй хар салхинуудын »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|