2013-03-06Венесуэл 1991 он. Неолиберал их өөрчлөлтийн үе. Эдийн засгийн ухааны “суут бусниулагч“ Милтон Фридман, цэцэглэж байсан нэг биш нижгээд Латин Америкийн улсуудыг бутлан сүйрүүлсэн юм.
Шинэ сургаалийн үндэслэгч тэр, өөрийн шавь нартайгаа хамт эдийн засгийн шинэ хэлбэр бий болгож, түүнийгээ дэлхийд байхгүй мундаг ер бусын гэж сурталчлах болсон билээ.
Тиймээ. Олон хүний амь авах, сүйтгэн хөнөөх чадвараараа онцгой ер бусын гэдэг нь үнэн байсан. Неолиберализм гэдэг нь төрийн бүх мэдлийн хөрөнгийг хувьчлан, нийгмийг хамгаалах бодлогыг багасгаж, хувийн хэвшилд замбараагүй бүрэн эрх чөлөө өгөхийг хэлж байгаа юм. Яг л Монголд болсон шиг. Энэ бол Ардчиллал, дэлхий ертөнцийн аврал гэж Америк бусад улсад тулгасан. Тэгээд тахал шиг бүх дэлхийгээр тарж эхэлсэн билээ.
Чавесийн эх оронд тэр үед юу болсон бэ? Олон хүн үхсэн. Ард түмэн мянга мянгаараа гудамжинд гарч эсэргүүцэн жагссаныхаа төлөө, тэр үеийн Пересийн засгийн газрын тушаалаар буудуулж алуулж байсан. Дэлхийн валютын сангийн санаачилсан “Шинэ нийгмийн реформ” гэгчийг, түүнтэй холбоотой өөрчлөлтүүдийг хүмүүс тэсвэрлэн давж чадаагүй. Үнэндээ тэд өлсөж, юм идэхийг л хүсэж байв.
Гуравхан жилийн дотор Вэнэсуэлийн нийгэм, неолибэрализмийн сонгодог үр дагавар болох цөөхөн баян саятангууд, үлдсэн нь ядуучууд гэж хоёр хуваагдав.
Олон жилийн дараа Уго Чавес ард түмнийгээ “үсрэх гэж байгаа 10 сая өлсгөлөн бар” гэж зүйрлэн тэр үеийг хэлнэ. 1998 онд ”яг тэр барууд нь” түүнийг ерөнхийлөгчөөр сонгосон юм. Тэр цагаас эхэлж Вэнэсуэлийн хөгжил цэцэглэлтийн үе эхэлсэн.
Өмнө нь 1992 оныхоёрдугаар сарын 4-нд, агаарын десантын цэргийн офицер Чавес өөртэйгээ ижил, айх зүйлгүй, тууштай эх орончдын хамт цэргүүдийн цувааг удирдан, ерөнхийлөгчийн ордон луу хөдөлсөн юм.Энэ дайчин зангаа Уго эхийн сүүгээрээ дамжуулан өвөө ааваасаа өвлөн авсан байдаг. Түүний индиан цустай элэнц өвөө, цагтаа засгийн газрын эсрэг мөргөлдөөнийг толгойж байжээ.
1992 ондЧавесийн төрийн эргэлт хийх оролдлого амжилтгүй болж нухчин дарагдсан билээ. Бүх бурууг Чавес өөртөө авч шоронд хоёр жил суусан юм.
Тэд шинээр их хурал байгуулж, тэр хуралдаа авилгалд идэгдсэн, дахин дахин сонгогдож байсан парламентын хуучин гишүүдийг биш, нийгмийн бүх давхаргаас жинхэнэ олон түмний төлөөллийг оруулж суулгана гэж төлөвлөж байв.
Үндсэн хуулийн реформ хийснээр улс орныг хээл хахуулиас чөлөөлж, иргэдийн ихэнх болох ядууст хүн шиг амьдрах, улс орноо удирдахад оролцох боломж олгох байлаа. Тэр үейн ерөнхийлөгч Рафаэл Калдера түүнийг шоронгоос сулласны дараа, Чавес ядуусын хороололд байдаг “Боливиарын зөвлөлүүд” дээр тулгуурлан яг л Фидел Кастрогийн Куба дээр байгуулсан шиг “5 дахь бүгд найрамдах улс” гэж хөдөлгөөн байгуулсан.
Тэр хөдөлгөөн цаашаа хөгжсөөр “Вэнэсуэлийн социалист нам” болсон юм. Зургаан жилийн дараа тэр ялалт байгуулж, Вэнэсуэлийн улс төрийн амьдралд шинэ эрин үе эхэлж, ерөнхийлөгчийн ордон түүний гэр болсон юм. Чавес эрх мэдэл авсан явдал тэр чигээрээ хувьсгал байв. Хийсэн үйлдэл, өөрчлөлт болгон ньшударга ёс, ард түмнийхээ төлөө, баячуудын эсрэг, капитализмын энэрэлгүй эзлэлт, АНУ-ын давамгайлах бодлогын эсрэг байсан.
Тэр урд нь баячууд болон гадны хөрөнгө оруулагч нарт алдсан байсан Вэнэсуэлийн бүх чухал салбар болох, нефть, төмөрлөгийнболон цементийн үйлдвэрүүдээ буцаан төрийн мэдэлд авсан. Латин Америкийн бусад улсуудад,америкчуудын хэрэгжүүлсэн бүх нийтийн хувьчлалыг мөн адил Вэнэсуэлд хийх гэж санаархаж байсан, бүх хувийн америк компаниудыг өөрийн улсаас хөөн гаргасан юм.
Их сургуульд орох шалгалтыг байхгүй болгон, оюутнуудын тэтгэмжийг нэмсэний дараа оюутнууд түүнийг дэмжин“Ингэж улс орныг удирддаг юм!” гэж хашгирч байв.
Зарим нь түүнийг шоудаж байна гэдэг.Гэхдээ өөрийнхөө ерөнхийлөгчийн цалингаасаа татгалзан оюутнуудад өгөн, өөртөө зөвхөн цэргийн офицер байсныхаа төлөө авдаг тэтгэврээ үлдээсэн нь үнэн юм.
Ерөнхийлөгчийн эзэмшилд байх ёстой ордноо сургуулийн байр болгосны дараа үүнийгээ… Би олон газар зэрэг амьдарч чадахгүй шүү дээ гэж тэр тайлбарласан. Өнөөдөр Вэнэсуэлийн хүүхэд болгон 100% сургуульд хамрагдаж, бичиг үсэггүй хүн бараг үлдээгүй билээ. Нэг 70 настай эмэгтэй Уго Чавесийн хэрэгжүүлсэн нийгмийн төслийн дагуу бичиг үсэгтэй болжээ.
Тэр эмэгтэй ерөнхийлөгчид зориулж өөрийн гараарзахиа бичин хайр сэтгэлээ илэрхийлэн болзоонд урьжээ. Уго тэр эмэгтэйн сэтгэлийг гомдоохгүйгээр яаж хариу бичихээ удаан бодсон гэдэг. Уго Чавесийн удирдлага дор Вэнэсуэл улс гадаад өрөө бүрэн төлж өргүй болсноор зогсохгүй бусад улсуудад зээлдэгч, санхүүгийн чадвартай хүчтэй улс болсон, хүн амын өсөлт хэд дахин нэмэгдэж, орон гэргүй болон ажилгүй хүмүүсийн тоо эрс багассан байдаг.
Вэнэсуэлийн үйдвэрлэлийн хэмжээ огцом өсөж, ажлын байр ихээр бий болж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт урд өмнөүзүүлж байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Тус улсын валютын нөөц 4 дахин өсөж чадсан.
Тус улсад гарсан өөрчлөлтүүд, Монголчуудын тахин шүтдэг “барууны Ардчилагчдын”дургүйцэл айдсыг яагаад их төрүүлсэн бэ гэвэл, энэ жижиг Латин Америкийн улс өөрсдийн хүчээр, гаднаас буюу баруунаас ямарч хамааралгүй байвал, өсөн дэвжиж хөгжиж болохыг, өөрийн жишээн дээр үзүүлсэн явдал байлаа.
Генерал Шарль дэ Голл хагас зууны өмнө банкны системийг болон Холбооны нөөцийг (Fed) тэр чигээр донсолгож сандраасан явдал болох Франц улс өөрийн алтаа буцаан татаж авсныг, Уго Чавес Вэнэсуэлийн нөөц болох 160 тонн алтаа, 2012 онд Европын болон Холбооны нөөцийн банкуудаас татаж авснаар дахин давтсан юм.
Барууны ардчиллын эсрэг шударга тэмцэл явуулсныхаа төлөө 2002 оны 4 сарын 12-нд, Америкийн тусгай албадын зохион байгуулсан, сөрөг хүчний төрийн эргэлтийн дараа, Уго Чавесыг баривчлан, хэрцгийгээр зодож холын арал руу аваачин хорьсон юм. Шинэ засгийн газрыг барууны эздийн гар хөл болсон Пэдро Кармона Эстанга толгойлсон билээ.
Уго Чавесийн ард түмэн гудамжинд сая саяараа гаран жагсан эсэргүүцэж, ерөнхийлөгчөө аварсан юм.Тэд хуулиар сонгогдсон ерөнхийлөгчийг буцаан тавихыг тууштай шаардаж зорьсондоо хүрсэн. Хэдэн жилийн дараа хэд хэдэн хувийн өмчид байсан компаниудыг төрийн мэдлийнх болгосны төлөө дахин түүнийг унагаах гэж оролдов.
Энэ хуйвалдаан хаанаас удирдан зохион байгуулж байгааг олон нийтэд мэдээллэсний дараа хуйвалдааны арын эзэн болох,Америкийн элчин сайдыг өөрийн улсаас албадан гаргасан юм. Энэний хариуд АНУ зэвсэг нийлүүлэхээ зогсоох эдийн засгийн хориг тавьсан ч, Вэнэсуэл улс өөрийн хүсэлтээр АНУ улсын цэрэг зэвсгийн зориулалттай техникээс бүрэн татгалзсан билээ.
Чавесийн өвчин туссан талаар 2011 оны 6 сард анх мэдэгдсэн. Тэр сардаа анхны хагалгаа хийгдэж, дараахан ходоодны хорт хавдрыг авах 2 дахь хагалгааг түүнд хийсэн. Гурав дахь удаа түүнийг өнгөрсөн жилийн 2-р сард хагалгаанд оруулсан юм. Хамгийн сүүлд ерөнхийлөгч Чавес Гавана хотод 4 дэх хагалгааны дараахь эмчилгээгээ хийлгэж байлаа.
Бүгдээрээ яаран дүгнэлт хийхгүйг хичээе... гэхдээ нэг л булингартай, ойлгомжгүй түүх үргэлжилж байна. Латин Америкийн удирдагчид бараг бүгдээрээ хорт хавдар тусдаггунигтхандлага бий болоод удаж байна. Мануэл Сантос, Луис да Силва, Дилма Рүсэф, Кристина Киршнер, Фэрнандо Лүго, Алвар Үрибэ, Даниэл Ортега эцэст нь Фидел Кастро… Тэд бараг бүгдээрээ Америкийн эсрэг байр суурь илэрхийлдэг юм.
“Бид бүгдээрээ зэрэг өвчилчихнө гэж байхгүй биз дээ” гэж Чавес гайхаж байсан. Тохиолдол цөөхөн тоотой бол байж болно, харин 3-аас илүү байгаа нь энэ бүгд хиймлээр зохион байгуулагдаж, маш нууц өвчнөөр бий болсон юм биш биз гэсэн хардлага зүй ёсоор төрж байна.
Чавесийн өвчин түүний сөрөг хүчин болох ардчилагчдын гол зэвсэг болсон юм. Тэр удахгүй үхнээ... Бид та нарт чөлөөт зах зээл, бүх нийтийн хувьчлал, шинэчлэл, ардчилал, эрх чөлөөг өгнө гэж тэд хашгирцгааж байв.Тэд ялсан бол 13 жил Уго Чавесийн хамгаалан байж бий болгосон ард түмний хөрөнгийг, Америк зөвлөгч нарын тусламжаар, хувьчлал нэрийн доор тал тал тийшээ таслан хувааж идэхийг завдах байв.
Гэвч ард түмэн сонголтоо хийж, Уго Чавесийг өнгөрсөн 2012 оны 10 сард гурав дахьудаагаа ерөнхийлөгчөөр сонгосон юм. Тэр хүчирхэг дайснуудаасаа хэзээ ч айлгүй, зоригтойгоор хайртай ард түмнээ хамгаалан, тэднийхээ төлөө олон тэмцэл рүү дайран орж, хөдлөхгүй өмөөрөн зогсож байсан. Өнөөдөр ард түмэн өнчирлөө. Венесуэл гашуудаж байна, Венесуэл уйлж байна...
Ч.Өрлөг