 |
|
 |
|
Ж.Батбаатар: Cэтгүүл зүй уран сайханчдаас хол байхыг шаарддаг |
|
|
 |
|
 |
Ж.Батбаатар: Cэтгүүл зүй уран сайханчдаас хол байхыг шаарддаг
2013-03-06МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн сэтгүүлзүйн танхимийн эрхлэгч, доктор Ж.Батбаатартай ярилцлаа. 
-Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн босгон дээр энэ салбарынхан бүхий л асуудлаа тал бүрээс нь ярьж, дүгнэж цэгнэж байна. Сэтгүүлчдийг бэлтгэж сэтгүүлзүй гэдэг өргөн фронт руу, нэг ёсондоо тэр зах зээл рүү нийлүүлж байдаг мэргэжлийн сургуулийнхан, багш нар өнөөдөр ямар байр суурьтай байгааг сонирхъё. Ой тэмдэглэж бужигнахаас илүү юуны тухай түлхүү яриасай гэж та бүхэн хүсч байна вэ?
-100 жил гэдэг урт хугацаа. Энэ хооронд Монголын сэтгүүлзүй үүсч хөгжсөн, уруудаж доройтсон, өөдлөн мандсан.
Ойн босгон дээр орчин үеийн сэтгүүлзүй ямар байна гэвэл олон зүйлийг ярьж болно. Тэр дотроо чөлөөт хэвлэл үүсч хөгжөөд 20 гаруй жил болсон байна. Энэ нь хэвлэлийн 200 гаруй жилийн түүхтэй дэлхийн бусад улс, барууны орнуудтай харьцуулахад мэдээж нялх балчир байх нь мэдээж. Гэхдээ бид өнөөдөр юуг онцолж үзэх ёстой гэвэл мэргэжлийн сэтгүүл зүй гэдэг зүйлийн тухай тогтож ярих ёстой юм. Үнэндээ манай сэтгүүл зүйн 100 жилийн түүхийн 60-70 жил нь хувьсгалт, коммунист, зөвлөлт маягийн хэвлэлийн он жилүүд байсан. Хэвлэл, мэдээллийн онолд зөвлөлт маягийн онол гэдгийг их өөрөөр авч үздэг. Өөрөөр хэлбэл, социалист систем, үзэл сурталтай холбоотой сэтгүүл зүйн түүх. Тэгэхээр юу бидэнд тулгамдаж байна гэвэл үзэл суртлын сэтгүүл зүйн уламжлал амь бөхтэй оршоод байгаа юм. Энэ нь бидэнд саад болж чөлөөт хэвлэл, мэргэжлийн сэтгүүл зүйн хөгжлийг чөдөрлөж байна. Нэг хүн, хэсэг бүлгийн ашиг сонирхлыг хамгаалдаг, шударга үнэний дуу хоолой байх, бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээллийн үүрэг гэдэг энэ чиг шугамаасаа татгалздаг байдал хамгийн бэрхшээлтэй асуудал болчихоод байна. Өнөөдөр хүн болгон ярьж байна шүү дээ. Хэвлэл, мэдээлэл худалдагдсан, хэн нэгний ашиг сонирхолд үйлчилж байна, эздээс хараат байна, үнэний төлөө биш мөнгөний төлөө явж байна гэж нийгмийн зүгээс бидэнд хүлээлгэж буй шүүмжлэлийг хүлээж авахгүй байхын аргагүй. Уг нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл тэнцвэртэй бодит мэдээллийг хүргэх үүргийг л хүлээх ёстой. Гэтэл үзэл сурталжсан зорилготой тэдэнд ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэсэн мэдээллийг хүргэдэг хэрэгсэл болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэвлэл, мэдээллийн хүч чадлыг буруу зүйлд, эсрэг тийш нь ашигладаг байдал түгээмэл болчихсон. Үүнээс үүдэж, сэтгүүлчид болохгүй байна, хэвлэл, мэдээлэл болохгүй байна, авлигад автлаа, суртал ухуулга хийлээ гэсэн шүүмжлэлийн бай болоод байдаг. Энэ бидний өмнө тулгамдаж буй хамгийн бэрхшээлтэй асуудал.
-Ямар гарц байна?
-Сэтгүүлзүй өөрийн гэсэн тоглолтын дүрэмтэй. Өөрийн дүрэмтэй, хэдэн зуун жилийн түүхтэй, туршлагатай энэ талбарт мэргэжлийн тоглогчид л тоглох ёстой. Мэргэжлийнхэн байх ёстой. Энэ явцуу хүрээний үг биш л дээ. Сэтгүүлзүй онцлогтой салбар. Эйнштейний харьцангуйн онол гарснаар сонгодог философи уналтад орсон. Яагаад гэвэл сонгодог философичид биш байгалийн ухааныхан, физикчид ноёлох болсон. Өнөөдөр ч гэсэн байгалийн ухааныхан гол салбаруудыг удирдаж, манлайлж байгаа. Түүнтэй адил хэвлэл, мэдээллийн салбарыг мөн тэгж үздэг. Өөр, өөр ажил мэргэжлийн хүмүүс энэ салбарт ажилладаг. Олон улсын байгууллагын судалгаанаас үзэхэд 48 хувь нь сэтгүүлч мэргэжлийн дипломтой биш өөр мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Манайд хоёр жилийн өмнө хийсэн судалгаагаар ч гэсэн мөн 47-48 хувь нь өөр мэргэжлийн хүмүүс ажилладаг. Хэвлэл, мэдээллийнхэн ямар шаардлага тавьдаг вэ гэвэл, энэ салбарт ямар ч ажил, мэргэжлийн хүмүүс ажиллаж болно, сэтгүүлч хийж болно гэдэг. Давуу тал ч олон байдаг. Тухайн хүн эдийн засаг сайн мэддэг, энэ чиглэлийн сэтгүүл зүйг сайн хийдэг гэдэг утгаараа давуу талууд олон байгаа юм. Олон улс оронд давтан бэлтгэдэг. Суурь мэргэжил нь өөр хүнийг сэтгүүлзүйн чиглэлээр 1-2 жил богино зайн сургалтаар бэлтгэж ажиллуулдаг. Гэхдээ тэр хүмүүст мэргэжлийн дүрмийн шаардлагаа тавьдаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн шалгуур, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх ёстой. Сэтгүүл зүйн дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Ёс зүйн шалгуурыг сахин мөрдөх ёстой гэсэн шаардлагууд тавьдаг. Тэр тохиолдолд тухайн хүний мэргэжил ямар байх нь өөр асуудал. Тэгэхээр түрүүнд ярьсан бэрхшээлүүдээс гарах гарц ямар байх ёстой вэ гэвэл, сэтгүүлчид мэргэжлийн байх ёстой. Мэргэжлийн шаардлагуудаа биелүүлж ажиллах ёстой. Мэргэжлийн шалгуур, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд, хэвлэлийн зах зээл рүү нийлүүлдэг байх учиртай. Үүнийг нийгэм биднээс шаардаж байгаа. Гэтэл зүйрлэж хэлэхэд сайн дурын уран сайханч шиг юм уу, эсвэл юмыг уламжлалт аргаар гоёчилж үзүүлдэг, үзэл суртал хийдэг сэтгүүл зүй манайд холилдчихоод байна шүү дээ.
-Уран сайхнаар дүрсэлдэг уянгын сэтгүүл зүй хөгжиж байна гэх гээд байна уу?
-Уран сайханжсан, үзэл сурталжсан сэтгүүл зүй холилдоод байна. Наад зах нь мундаг сэтгүүлдчийн амнаас мэдээний хүүхэд гэсэн нэр томъёо гардаг. Мэдээний хүүхэд гэж хэнийг хэлж байна гэхээр мэдээ хийх төвшний сэтгүүлч гэж үзээд байдаг. Гэтэл мэргэжлийн сэтгүүлзүйн үүднээс авч үзвэл мэдээ сэтгүүлзүйн үндсэн цөм нь болж явдаг хамгийн гол зүйл нь байдаг. Сэтгүүл зүйн үүрэг нь өөрөө мэдээлэл дамжуулах, мэдээлэх, иргэний мэдээлэл авах эрхэд үйлчилдэг. Бидний үзэл ойлголт үүнээс зөрөөд давхичихдаг. Сэтгүүл зүйн үндсэн шаардлага нь ямар нэгэн уран сайханжилтаас хол бай. Тэр байтугай ямар нэгэн тэмдэг нэр, чимэг үг, гоёчилсон үг хэллэг хэрэглэхээс болгоомжил. Хэрэв чи ямар нэгэн тэмдэг нэр хэрэглэх бол зайлшгүй хэрэгтэй тохиолдолд л хэрэглэ гэдэг. Гэтэл манайхан энэ ерөөсөө болохгүй байна, “Монцамэ”-гийн модон хэл гэж яриад байдаг. “Моцамэ”-гийн буюу мэдээллийн хэл гэдэг өөрөө уран сайханжсан, ерөөдөг, магтдаг, гоё сайхнаар илэрхийлдэг уянгалдаг хэлнээс өөр юм. Өөрөөр хэлбэл, “Монцамэ”-гийн модон хэл гэдэг мэдээллийн хэл мөн. Сэтгүүлзүй яагаад гоё сайхан үг, уянгалсан хэлнээс татгалздаг вэ гэвэл мэдээллийн бодит утгад сөрөг нөлөө оруулдаг гэж үздэг. Иймээс чимэг үг, гоёчлол болон мэдээллийн мөн чанарыг гуйвуулдаг, субьектив утга оруулдаг үгнээс татгалздаг. Тэгэхээр манай уламжлалт ойлголт, сэтгүүл зүйн мөн чанар хоёр зөрөөд байгаа учраас төвөгтэй байдал үүсч байгаа юм.
-Тэгэхээр 100 жилийн түүхийн 20 гаруй жилд хөгжиж ирсэн чөлөөт сэтгүүл зүй жинхэнэ утгаараа явж чадаагүй гэж болох байх. Энэ талаар юу хэлэх вэ?
-Манайх бүрэн чөлөөт хэвлэлтэй орны тоонд 2000 оны үед орж байсан. Түүнээс хойш сүүлийн жилүүдэд, дэлхийн 200-гаад улс орны хэмжээнд авч үзэхэд түүний зуун хэдэд яваа хагас чөлөөт хэвлэлтэй орны тоонд орж яваа. Нэг талаас авч үзэхэд, хэвлэлийн эрх чөлөө байгаад байдаг. Хэн ч хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байгуулж болж байна. Бичих гэснээ бичиж болж байна. Гэхдээ хэвлэл, мэдээллийн эрх чөлөө жинхэнэ утгаараа байгаад байна уу гэвэл учир дутагдалтай, бэрхшээлтэй зүйлүүд ч олон бий. Хамгийн түгээмэл байгаа нэг зүйл бол эздээс хараат байдал. Санхүүгийн хараат байдлын тухай асуудал. Жишээ нь, олон улсын хэвлэлийн эрх чөлөөний тунхаг бичгүүдэд энэ тухай тусгасан. Хэвлэл санхүүгийн хувьд бие даахгүйгээр хараат бус байх тухай ярих боломжгүй гэдэг. Тэгэхээр манай өнөөгийн нөхцөлд хэд хэдэн онцлог зүйл байна. Наад тал нь зах зээлийн онцлог байдаг. Хүн ам цөөн, өргөн уудам нутагт тархан суудгаас шалтгаалж зах зээлийн багтаамж муутай. Энэ байдлаас болж хэвлэл, мэдээлэл санхүүгийн хувьд бие дааж ажиллах, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжгүй. Энэ нь эргээд эзэд санхүүжүүлэгчдээс хэвлэл, мэдээллийн байгууллага хараат байх нөхцлийг бүрдүүлдэг.
-Тухайлбал?
-Нэгэнт хэвлэл, мэдээлэл өөрөө өөрийгөө санхүүжүүлж чадахгүй учраас хэн нь мөнгөө төлнө, тэр хөгжмөө захиалдаг зарчим үйлчлээд байгаа юм. Хэвлэл, мэдээлэл ийм байх ёсгүй. Бид энэ талд нэлээд туйлширч ханддаг. Хэвлэл, мэдээлэл бол бизнес гэж үздэг. Үнэндээ тэр бизнес мөн. Гэхдээ нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг онцгой бизнес. Саяхан хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барихад манай сонины эзэд өргөх бичиг бичиж байгаад татуулчихсан. Хуулийн 8.1-ээс 8.3 дугаар зүйлд редакц эзнээс хараат бус нөхцөлд үйл ажиллагаагаа явуулна. Редакц, эзэн хоёр гэрээ байгуулж ажиллана гэсэн заалтуудыг ч хүчээр татуулаад авсан. Тэгээд юу гэж хэлж байна гэвэл, сонин бол өмч, хүний хувийн өмчид халдах гэлээ гэж байгаа юм. Тэгвэл би түрүүнд хэлсэн, энэ өмч бол онцгой өмч. Бид юуны өмнө нэг зүйлийг ойлгох ёстой. Өмчийн хариуцлага гэж байдаг. Өмчийн нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж бий. Өмч юм чинь болохгүй гээд халдашгүй байж болно. Жишээлбэл, нийгмийн эрх ашиг, бусдын эрх ашигт харшилж байвал, эрх зөрчигдөж байвал тэр өмчийг сөрөг байдлаас нь гаргах ёстой. Хариуцлага тооцох ёстой. Үүнийг өмчийн хариуцлага гэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр хүний эрх, өмчийн эрх, нөгөө талд үүрэг хариуцлагын асуудал өмчийн үүрэг, хүний эрхийг давхар авч үзэх учиртай. Хэвлэл, мэдээлэл ямар нэгэн саван юм уу, гутлын бизнесээс өөр, нийгэмд асар хүчтэй нөлөө үзүүлж байдаг хэрэгсэл. Энэ утгаараа чөлөөт хэвлэл, хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрмийг сахиж мөрдөж байхыг шаардаж байдаг. Үүгээрээ онцлогтой.
-Хуулийн төсөл хойшилсноор сэтгүүлчид өнөөдөр 100 жилээ эрхээ хамгаалуулах юмгүй “нүцгэн” угтлаа. Цаашид яах бол?
-1998 онд батлагдсан хэвлэлийн эрх чөлөөний хууль бол үүргээ гүйцэтгэсэн. 20 гаруй жил үйлчиллээ, тухайн үед нэг нийгмээс нөгөө рүү шилжсэн шилжилтийн онцгой үед хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж чадсан. Хэвлэл дэх өмчийн хэлбэрийг халж, өөрчилж чадсан. Төр, засгийн мэдлээс гаргаж , хэвлэл, мэдээллийн цензурыг халсан гэдэг утгаараа асар их үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл өнөөдөр нийгэм хөгжиж, сэтгүүл зүй төлөвшихийн хэрээр маш нарийн зохицуулалт шаардлагатай болж ирсэн. Энэ зохицуулалтыг хийх хууль нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл байсан. Харамсалтай нь болсонгүй. Шулуухан хэлэхэд олон эрх ашгийн зөрчлөөс үүдэж ямар нэгэн байдлаар хойшилчихлоо. Цаашид энэ байдлаар үргэлжлэх юм бол сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалсан, хуульчлан баталгаажуулсан хууль эрх зүйн орчинтой болно гэхэд учир дутагдалтай.
-Хуулийн төсөл хойшилсон учраас сэтгүүлчдийг айлган сүрдүүлдэг, дарамталдаг, барьж хорьдог, эрүүдэн шүүдэг байдал хэвээр үлдлээ. Гэхдээ өргөн баригдаад байсан хуулийн төсөл хэр сайн болсон гэж үзэж байна. Зарим хүн шүүмжлэлтэй хандаж байсан?
-Маш сайн төсөл байсан. Олон улсын жишиг, хандлагуудыг харсан, тэдний туршлагыг авсан, өөрийнхөө онцлогт тохируулсан. Гэвч нөгөө талбарт мөнгөө төлөөд хөгжмөө захиалаад сонсч байгаа тэр нөхдийн эрх ашигт хамгийн түрүүнд нөлөөлөх гээд байгаа учраас хуулийн төсөл батлагдаж чадахгүйд хүрээд байгаа юм. Энэ нь гол шалтгаан болж байна. Хуулийн төсөл цаашид, ер нь ойрын хугацаанд тийм ч амархан батлагдчихна гэдэг эргэлзээтэй. Мэдээж 100 жилийн хугацаанд Монголын сэтгүүл зүй өсч хөгжсөн үү, сүүлийн 20 жилд чөлөөт хэвлэл ямар төвшинд хүрсэн бэ гэдэг өөр асуудал. Сэтгүүл зүй хөгжиж төлөвшсөн. 1990-ээд онд ямар байлаа, 2000 онд ямар болов. Тухайн үед хэчнээн сонинтой байв, зөвхөн тооноос нь харахад л одоо хэд болсон байна. Чанарын хувьд ч гэсэн ахиц дэвшил гарсан. Сэтгүүлчдийн мэргэжлийн төвшнөөс эхлээд техник, технологийн хөгжил гурван жилийн өмнөхөөс өөрчлөгдөж, шинэ хандлага руу, орчин үе рүү, мэргэжлийн шинж рүүгээ явж байгаа. Гэхдээ энэ нь хангалттай биш. Бид яг чөлөөт хэвлэлийн эрхзүйн орчныг бүрдүүлсэн, чөлөөт хэвлэлийн мэргэжлийн дүрэм шаардлагад нийцсэн ийм хэвлэл, мэдээллийг нийгэмд, хэрэглэгч олон нийтэд хүргэж байж үүргээ баттай биелүүлэх, ийм үндэс бүрдэх учраас үл үзэгдэх гар зохицуулж байдаг гэдэгт найдаж орхих боломжгүй.
-Тэгвэл сэтгүүлзүйг нийтэд нь авч үзэхэд дэлхийн сүүлийн үеийн чиг хандлага ямар байна?
- Бидний яриад байгаа Монголын хэвлэл, мэдээлэл, сэтгүүлзүйд байгаа асуудлууд ганц манайд байгаа юм биш. Бидний хувьд чөлөөт хэвлэлийн уламжлал, туршлага багатай, тулгамдсан асуудлууд манай онцлогоос гараад байгаа нь нэг асуудал. Нөгөө талд хараат байдлын тухай гэх юм уу, түүнтэй холбоотой бусад асуудлууд дэлхийн хэвлэл, мэдээллийн салбарт байж л байгаа зүйлүүд. Сүүлийн жилүүдэд дэлхийн хэвлэл, мэдээллийн чиг хандлагыг төвлөрлийн үйл явц давамгайлж байгаа. Өөрөөр хэлбэл, хэт олон хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нэг гарт төвлөрч байна. Олон улс оронд хэвлэл, мэдээллийн жижиг хэрэгслүүдийг томууд нь худалдаж авах, нэгтгэх, нөгөөтэйгүүр том хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн дунд зах зээлгүй болох замаар жижгүүд нь устаж үгүй болох үйл явц хүчтэй явж байгаа.
-Үүнийг дагаад төвлөрсөн том хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд явцуу ашиг сонирхлыг хамгаалсан пиар, суртал ухуулга хийх нь давамгайллаа гэсэн шүүмжлэл дуулдсан?
-Бодит мэдээлэл өгөхгүй байна. Тэд өөрсдөө цензурдэгч болж хувирлаа гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөх болсон. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн төвлөрөл хүчтэй болохын зэрэгцээ мэдээллийн шинэ хэрэгслүүд, интернэт мэдээллийн орон зай цоо шинээр тэлж гарч ирсэн. Үүнийг ажиглагчид уламжлалт сэтгүүл зүйн төвлөрлийг задлах таатай нөхцөл бүрдлээ гэж үзэж байгаа юм. Нэг ёсондоо үзэл суртлыг арилгах, түүнээс татгалзах боломж гэж дүгнэж байна. Өнөөдөр твиттер, фейсбүүкээр хэрэгтэй мэдээллээ олон нийтэд цацаад хүргэчих таатай боломж бүрдсэн. Нөгөө талаас мэдээлэл хүчтэй хэрэгсэл учраас үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрх ашгийн үүднээс редакторлосон мэдээлэл хүрч байх ёстой. Энэ утгаар твиттер, фейсбүүкээр мэдээлэл хүрээд эхлэх юм бол улс үндэстний нэгдмэл байдал, тогтвортой байдал, аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үздэг. Ийм хандлагууд бий болж байна. Тиймээс нийгмийн мэдээллийн хэрэгслүүд уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийг үгүй хийж чадахгүй. Мэргэжлийн сэтгүүл зүйн салбар, олон нийтэд мэдээлэл хүргэх, боловсруулах арга технологи үндсэндээ хэвээр хадгалагдана. Гэхдээ шинэ мэдээллийн хэрэгслийн нөлөө асар их байгаа. Тэр нь хэт цензурыг халсан уян хатан байдлыг бий болгож байгаагаараа дэвшил болсон.
-Ярилцлагынхаа төгсгөлд сэтгүүлзүйн салбарынхан, үзэг нэгт нөхөд, шавь нартаа хандаж та юу хэлэх бол?
-Өнөөдөр Монголын хэвлэл, мэдээллийн салбарт ажиллаж буй хүмүүст түүхт 100 жилийн ойн босгон дээр баярын мэндчилгээ дэвшүүлье. Хэвлэл, мэдээлэл гэдэг нэр хүндтэй ч хүчир хүнд салбарт бэрхшээлийг үл ажран төдийгөөс өдийг хүртэл зүтгэж ирсэн үе үеийн хэвлэл, мэдээллийн салбарынхан, өнөөдөр ажиллаж байгаа сэтгүүлчдэд амжилт хүсье. Дээр нь нэмж хэлэхэд, чөлөөт хэвлэлийн төлөө нийгэмд, иргэдэд, тэдний мэдэх эрхэд нь үйлчилдэг үйлчилгээний хэлбэр болсон хэвлэл, мэдээллийн салбартаа чин үнэнч шударгаар зүтгэж, үүргээ биелүүлцгээе гэж уриалах байна. Үүргээ биелүүлэхийн тулд бидэнд мэргэжлийн тодорхой төвшин, үүргээ ухамсарласан байдал чухал юм шүү.
/Зууны Мэдээ/
New layer... |
| Ж.Батбаатар: Cэтгүүл зүй уран сайханчдаас хол байхыг шаарддаг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|