2013-03-04Нийслэлийн ИТХ-ын 02 дугаар сарын 25-ны 3/32 тоот тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг нээлттэйгээр хүргэж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны3/32дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРТ ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ БАЙРЛУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, түүгээр дамжуулан зар сурталчилгаа түгээх үед Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.
1.2 Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж мөрдөх журам нь Улаанбаатар хотын төлөвлөлтөд нийцүүлэн, хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.
1.3 Энэхүү журам нь Монгол улсын Үндсэн хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжид үндэслэнэ.
Хоёр. Ерөнхий зүйл
2.1 Энэхүү журам нь Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжинэ.
2.2 Улаанбаатар хотын Ерөнхий менежер нь гадна зар сурталчилгааг байрлуулах талаар ерөнхий бодлогын чиг үүргийг тодорхойлох, тавигдах шаардлага, тоо хэмжээ, загварыгтогтоох“Гадна зар сурталчилгааны Зөвлөл”-тэй /цаашид “Зөвлөл” гэх/байна.
2.3 Дүүргийн Засаг дарга нь Ерөнхий менежерийн дэргэдэх зөвлөлөөс өгсөн чиг үүргийн дагуу гадна зар сурталчилгааг байрлуулах зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах, сунгах, цуцлах эрх бүхий “Гадна зар сурталчилгааны ажлын хэсэг”-тэй/цаашид “Ажлын хэсэг” гэх/ байна.
2.4 Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулах зөвшөөрөл олгох, гэрээг сунгах, цуцлахад “Ажлын хэсэг”-ийн санал, дүгнэлт болон“Зөвлөл”-ийн чиг үүргийн дагуу Дүүргийн Засаг дарга шийдвэр гаргана.
2.5 Дүүргийн Засаг дарга нь Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрөл авсан байгууллага аж ахуйн нэгжүүдтэй ашиглалтын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулна.
Гурав. Гадна зар сурталчилгааныбайгууламжийн нэр томъёоны ойлголт
3.1 “Гадна зар сурталчилгааны байгууламж” гэж зар сурталчилгааг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хүргэх зорилгоор хийгдсэн график дизайны дүрслэл бүхий агуулгатай хэлбэр дүрс, эзэлхүүн байршлаараа ялгардаг байгууламжийг;
3.2 “Мэдээллийн байгууламж” гэж мэдээллийн зориулалттай бөгөөд байгууллага, аж ахуй нэгжийн нэр хаяг, үйл ажиллагааны чиглэл, цагийн хуваарь, байршил зэрэг мэдээлэл агуулсан байгууламжийг
3.3 “Дээврийн байгууламж”гэж барилгын дээвэр дээр байрлуулсан төрөл бүрийн хийц,хэлбэр хэмжээтэйгээр хийгдсэнбайгууламжийг;
3.4 “Тулгуурт байгууламж”гэж гудамж,зам дагуу байрлах тулгуур, төмөр хийц, зар сурталчилгаа байрлуулах зориулалт бүхий мэдээллийн хавтгайтай /том, дунд, жижиг хэмжээтэй/ байгууламжийг;
3.5 “Түрбайгууламж” гэж улирлын болон түр хугацаагаар ажиллах нээлттэй үзэсгэлэн, зах, сүүдрэвч бүхий үйлчилгээ, урлаг, спортын арга хэмжээний үед гадаад орчноос ажиглагдахаар байрлуулсан байгууламжийг;
3.6 “Барилга байгууламжийн ханан дах байгууламж” гэж барилгын хана, фасад дээр байрлах төрөл бүрийн хэмжээтэй хавтгай хэлбэрбүхий байгууламжийг;
3.7 “Барилга байгууламжийн хашаа, хаалт дээрх байгууламж”гэж барилга баригдах, засвар өргөтгөл хийх үед түүний хашаа, хаалтны салшгүй нэгэн бүрдэл хэсэгт байрлах байгууламжийг;
3.8 “Гүүрэн байгууламж” гэж гудамж, зам, талбай дээгүүр хөндлөн байрлуулсан байгууламжийг;
3.9 “Нийтийн тээврийн зогсоол дах байгууламж” гэж нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын салшгүй бүрдэл хэсэгт байрлуулсан байгууламжийг;
3.10 “Загварт байгууламж” гэж бараа бүтээгдэхүүний гадаад хэлбэр, дүрсийг илэрхийлсэн, эзэлхүүн бүхий байгууламжийг;
3.11 “Гэрлэн эффектын байгууламж” гэж“ тусгах төхөөрөмж ашиглан газар, ханын хавтгай, орон зайд дүрс буулгах зориулалттай байгууламжийг;
3.12 “Агаарын байгууламж” гэжхийн бөмбөлөг г.м хөөрөх төхөөрөмж ашиглан хийгдсэн байгууламжийг;
3.13 “Хоргот байгууламж” гэжбарилга, байгууламжийнүзмэрийн цонхонд эсвэл салангид байрлах байгууламжийг;
3.14 “Хөдөлгөөнт байгууламж”гэж бүх төрлийн хөдөлгөөнт биетийн гадаргуудбайрлуулсан байгууламжийг;
3.15 “Лед гэрлэн байгууламж” гэж диод гэрлэн дэлгэцтэй мэдээлэл, сурталчилгаа түгээх зориулалттай электрон тоноглол бүхий байгууламжийг;
3.16 “Нүхэн гарцын байгууламж” нь нүхэн гарцын салшгүй бүрдэл хэсэгт байрлуулсан байгууламжийг;
3.17 “Гадна зар сурталчилгааны зөвлөл” гэж Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар шийдвэр гаргахад ерөнхий бодлогын чиг үүрэг өгөх эрх бүхий байгууллагуудын төлөөлөл;
3.18 “Гадна зар сурталчилгааныбайгууламжийн төлөвлөлтийн зураг” гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан байршлуудад “Гадна зар сурталчилгааны зөвлөл”-ийн тогтоосон стандарт хэмжээгээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан архитектор дизайны шийдэл бүхий зураг төслийг;
Дөрөв. Гадна зар сурталчилгааны байгууламжийн ангилал, төрөл, тавигдах шаардлага
4.1 Гадна зар сурталчилгааны байгууламж нь үндсэн 2 ангилалтай байна.
4.1.1 Сурталчилгааны байгууламж
4.1.2 Мэдээллийн байгууламж
4.2 Сурталчилгааны байгууламж нь дараах төрлүүдтэй байна.
4.2.1 Дээврийн байгууламж
4.2.2 Тулгуурт байгууламж
4.2.3 Түрбайгууламж
4.2.4 Барилга байгууламжийн ханан дах байгууламж
4.2.5 Барилга байгууламжийн хашаа хаалт дээрх байгууламж
4.2.6 Гүүрэн байгууламж
4.2.7 Нийтийн тээврийн зогсоол дахь байгууламж
4.2.8 Загварт байгууламж
4.2.9 Гэрлэн эффектын байгууламж
4.2.10 Агаарын байгууламж
4.2.11 Хоргот байгууламж
4.2.12 Хөдөлгөөнт байгууламж
4.2.13 Лед гэрлэн байгууламж
4.2.14 Нүхэн гарцын байгууламж
4.3 Мэдээллийн байгууламж нь дараах төрлүүдтэй байна.
4.3.1 Гэрэлт хайрцаг
4.3.2 Эзэлхүүнт үсэг бүхий байгууламж
4.3.3 Неон гэрлэн байгууламж
4.3.4 Лэд гэрлэн
4.3.5 Хулдаасан, давуун хэвлэл бүхий
4.3.6 Барилга байгууламжийн хана фасадан дээр байрлуулсан чимэглэлт зураг
4.3.7 Туг далбаат
4.4 Мэдээллийн байгууламжийг байрлах байршлаар нь 2 ангилна.
4.4.1 Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд байрлах;
4.4.2 Барилга байгууламжийн фасад, дээвэр дээр байрлах
4.5 Гадна зар сурталчилгааны байгууламжид тавигдах шаардлага
4.5.1 Байгууламж байрлуулахдаа “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм”, “Цахилгаан техникийн угсралтын дүрэм”, Барилгын норм, нормативын дагуу ашиглалтанд оруулна.
4.5.2 Гадна зар сурталчилгааны байгууламжаар дамжуулан нийтэд зар сурталчилгаа түгээхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэм хэмжээг баримтална.
4.5.3 Гадна зар сурталчилгааны байгууламжийгбарилгын ажил эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагаарбатлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгүүлнэ.
4.5.4 Гадна зар сурталчилгаа, мэдээллийн байгууламжийг зам болон замын байгууламж дээр байрлуулахыг хориглоно.
4.5.5 Замын зорчих хэсгийн тусгаарлах зурвас дээр байрлуулахыг хориглоно
4.5.6 Тогтоолын 2 дугаар хавсралтад дурдсан гудамж, зам талбайн дагуу байрлуулахыг хориглоно;
4.5.7 “Зөвлөл”-ийн баталсан байгууламжийн ангилал, төрөл, тавигдах шаардлагыг баримтална.
4.5.8 Гадна зар сурталчилгааны байгууламжийг Замын хөдөлгөөний зорчих хэсэгтэй огтлолцуулахгүй байх.
Тав.Удирдлага, зохион байгуулалт
5.1 Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулах үйл ажиллагааг Нийслэлийн түвшинд “Зөвлөл”, дүүргийн түвшинд тухайн дүүргийн “Ажлын хэсэг” удирдан зохион байгуулна.
5.2 “Зөвлөл”-ийн дарга нь Улаанбаатар хотын Ерөнхий менежер байх бөгөөд ажил үүргийн хуваарийгтушаалаар батална.
5.2.1 “Зөвлөл” нь дараах байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ.
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
- Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Санхүү-Төрийн сангийн хэлтэс
- Замын цагдаагийн газар
- Замын Хөдөлгөөний Удирдлагын төв
- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
- Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
- Нийслэлийн Авто Замын газар
- Олон нийтийн байгууллагын төлөөлөл
5.3 “Ажлын хэсэг” –ийн дарга нь дүүргийн тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогч байх ба бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваарийг дүүргийн Засаг дарга батална.
5.3.1 Дүүргийн “Ажлын хэсэг” нь дараах байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ.
- Дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс
- Дүүргийн ЗДТГ-ын Санхүү-Төрийн сангийн хэлтэс
- Замын цагдаагийн хэлтэс
- Мэргэжлийн хяналтын хэлтэс
- Олон нийтийн байгууллагын төлөөлөл
5.4 “ Зөвлөл” нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
5.4.1 Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулах гудамж, замталбайн зэрэглэлийг тогтооно.
5.4.2 Гадна зар сурталчилгааны байгууламжийн ангилал, төрөл, хэмжээ, тавигдах тусгай шаардлагыг батална.
5.4.3 “Гадна зар сурталчилгааны байгууламжийн төлөвлөлтийн зураг”, мэдээллийн байгууламжийн загварыг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраар боловсруулж,“Зөвлөл”батална.
5.4.4 Гадна зар сурталчилгааны байгууламжтай холбоотой үйл ажиллагаанд хяналт тавина.
5.4.5 Энэхүү журмын 7.2.5-д заасан дүгнэлт, шаардлагыг Дүүргийн Засаг дарга биелүүлээгүй бол зөвшөөрлийг хүчингүй болгох саналаа Нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлнэ.
5.4.6 Гадна зар сурталчилгааны байгууламж эзэмшигчийн тоо, төлбөр болон дугаарын нэгдсэн мэдээллийн санг нийслэлийн хэмжээнд нэгтгэн бүртгэлжүүлнэ.
5.5 Дүүргийн “Ажлын хэсэг” нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
5.5.1 Гадна зар сурталчилгааны байгууламжийн төлөвлөлтийн зураг”-ийн дагуу зөвшөөрөл олгох, сунгах, цуцлахад санал өгнө.
5.5.2 Хийц, хэмжээ, өнгө үзэмж, аюулгүйбайдалд дүгнэлт гаргаж, шинээр байрлуулж буй байгууламжийг ашиглалтанд хүлээн авна.
5.5.3 Байгууламжийн ашиглалтад хяналт тавина.
5.5.4 “Зөвлөл”-ийн шийдвэр, түүнээс гаргасан тусгай шаардлага, загвар, тоо хэмжээг баримтлан ажиллана.
Зургаа. Зөвшөөрөл олгох, сунгах, төлбөр төлөх, гэрээ байгуулах, цуцлах
6.1 Зөвшөөрөл олгох
6.1.1 Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах хүсэлтээ Дүүргийн Засаг даргын Тамгын газарталбан бичгээр гаргах бөгөөд дараах баримтыг бүрдүүлнэ
- Байрлуулах болсон шалтгаан
- Байрлуулах газрын зураг,
- Байгууламжийн ангилал, төрөл, тоо, хэмжээ, эскиз зураг
- Байрлуулах газрын фото монтаж, газрын зураг болон байгууламжийн зургийн эвлүүлэг
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
- Аж ахуйн нэгжийн танилцуулга
- Иргэний үнэмлэх /Нотариатаар батлуулсан/
- Байгууламжийг байрлуулах барилга, газрын өмчлөгч, эзэмшигчээсавсан зөвшөөрөл
6.1.1 Байгууламж эзэмших талаар байгууллага аж ахуйн нэгжээс албан ёсоор ирүүлсэн хүсэлтийг ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ.
6.1.2 Гадна зар сурталчилгааны байгууламжийг зөвшөөрлийг “Ажлын хэсэг”-ийн саналыг үндэслэн Дүүргийн Засаг дарга олгоно.
6.1.3 Зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор тухайн эзэмшигч байгууллагатай Дүүргийн Засаг дарга ашиглалтын гэрээг байгуулна.
6.1.4 Байгууламжийг шинээр байрлуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор “Ажлын хэсэг”-т шалгуулан ашиглалтанд хүлээн авна.
6.1.5 Гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулах ба төлбөрийг гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор холбогдох дансанд төвлөрүүлнэ.
6.1.6 Гэрээний биелэлтийг “Ажлын хэсэг” дүгнэнэ.
6.2 Гэрээ сунгах
6.2.1 Гэрээг сунгах хүсэлтээ гэрээний хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө хүргүүлсэн байна.
6.2.2 Гэрээг сунгах, эсэх шийдвэрийг Дүүргийн Засаг дарга “Ажлын хэсэг”-ийн санал, дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.
6.2.3 Гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг сунгах шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор гэрээг сунгана.
6.3 Гадна зар сурталчилгааны байгууламжийн төлбөр
6.3.1 Гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрөл авч шинээр гэрээ хийх болон сунгах тохиолдолд төлбөрийг жилд 1 удаа төлнө.
6.3.2 Гадна зар сурталчилгааны байгууламжийн гэрээ байгуулагдснаас хойш ажлын ажлын 3 хоногийн дотор төлбөрийг дүүргийн Санхүү-Төрийн сангийн хэлтсийн дансанд төвлөрүүлнэ.
6.3.3 Гадна зар сурталчилгааны байгууламжийн жилд төлөх хураамжийг тодорхойлохдоо тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу тооцоолно.
6.3.4 Гадна зар сурталчилгааны байгууламжийн төлбөрийн орлогыг хот нийтийн аж ахуйн тохижилт, үйлчилгээний зардал, зөвшөөрөлгүй байрлуулсан байгууламжийг албадан буулгах, ачиж тээвэрлэх, тэдгээрт хэрэглэгдэх машин техник, хүн хүчний асуудлыг шийдвэрлэх, цаг агаарын онцгой үзэгдэл, олон улсын шинж чанартай зохион байгуулалтын арга хэмжээ, сургалт семинар, хотын мэдлийн реклам, чимэглэлийн байгууламжийг шинэчлэх зэрэгтзарцуулна.
6.4 Гэрээг цуцлах
6.4.1 Гэрээ байгуулах, сунгаснаас хойш ажлын 3 хоногийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээ болон зөвшөөрлийг цуцална.
6.4.2 Хууль, журам, гэрээний заалтыг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцална.
6.4.3 Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ, зөвшөөрөл нь цуцлагдсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд 6 сарын хугацаанд дахин зөвшөөрөл олгохгүй.
Долоо.Гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар шийдвэр гаргах байгууллагын эрх, үүрэг
7.1 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
7.1.1 Гадназар сурталчилгааны байгууламж байрлуулах талаарх бодлогыгтодорхойлж, төлбөрын хэмжээг батална
7.1.2 Энэхүү журмын 4.2.2, 4.2.6, 4.2.7, 4.2.8, 4.2.14 –д заасан байгууламжийг байрлуулах гудамж зам талбайн жагсаалтыг батална.
7.2 . Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба
7.2.1 Ерөнхий бодлогын чиг үүргийг тодорхойлно.
7.2.2 Батлагдсан байрлалд байрлах гадна зар сурталчилгааны байгууламжийн тоо, хэмжээг тогтооно.
7.2.3 Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар гарсан хууль, журам, бодлогыгхэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
7.2.4 Энэхүү журмынхэрэгжилтэнд нь хяналт тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгуулах шаардлагыг “Ажлын хэсэг”-т тавина.
7.2.5 Гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг холбогдох хууль, гэрээний зүйл заалтыг зөрчсөн эсэх талаар магадлан дүгнэлт гаргана.
7.2.6 “Гадна зар сурталчилгааны төлөвлөлтийн зураг”-ийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоосон байршилд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар боловсруулан “Зөвлөл”-ийн хурлаар батална.
7.3 Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар
7.3.1 Тогтоосон байршил, тоо хэмжээгээр гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах эрхийг олгоно.
7.3.2 Энэхүү журмын 4.2.2, 4.2.6, 4.2.7, 4.2.8, 4.2.14–д заасан байгууламжийг байрлуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгоход “Гадна зар сурталчилгааны төлөвлөлтийн зураг”-ийг баримтална.
7.3.3 Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулах зөвшөөрлийг “Ажлын хэсэг”-ийнсанал, дүгнэлтийг үндэслэн Дүүргийн Засаг дарга олгох, гэрээг сунгах, цуцлах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
7.3.4 Энэхүү журмыг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
7.3.5 Мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалтыг явуулж илэрсэн зөрчил дутагдлыгарилгуулах ажлыг зохион байгуулна.
7.3.6 Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гадна зар сурталчилгааны байгууламжийн эзэмшигч, тоо, төлбөрийн нэгдсэн мэдээллийн санг бий болгож, баяжилтыг тогтмол хөтөлнө.
7.3.7 Гадна зар сурталчилгааны байгууламж бүрт бүртгэлийн дугаар олгож бүртгэлжүүлнэ.
7.3.8 Гадна зар сурталчилгааны шийдвэрийг үндэслэн зөвшөөрөл нь хүчингүй болсон гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах арга хэмжээг авна.
7.3.9 Төлбөрийн орлогын төвлөрүүлэлтэд хяналт тавьж, батлагдсан төсөв, зориулалтын дагуу зарцуулна.
Найм.Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг.
8.1 Байгууллага, аж ахуйн нэгж гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар дараах эрхтэй:
8.1.1 Энэхүү журмын шаардлагыг хангаж байгаа тохиолдолд зөвшөөрөл авах
8.1.2 Гадна зар сурталчилгааны байгууламж дээрээ өөрийн болон бусдын зар сурталчилгааг байрлуулах.
8.1.3 Гадна зар сурталчилгааны байгууламжаа бусдын буруутай үйл ажиллагааны улмаас гэмтээсэн, үрэгдүүлсэн мөн өөр байгууллагын уран бүтээл болон нэр лого, бэлгэ тэмдэг, хувь хүний эрх, ашиг, зохиогчийн эрх зөрчигдсөн тохиолдолд энэ талаарх гомдлыг Дүүргийн Засаг Даргын Тамгын газарт гарган холбогдох мэргэжлийн байгууллагын зүгээс тодорхойлолт гаргуулах
8.1.4 Зар сурталчилгааны төрөлд шинэлэг технологи ашигласан, дэлгэцэт байгууламжийн шинэ төрлүүд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага эхний 1 жилд хураамжаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ Дүүргийн Засаг даргын тамгын газарт гаргаж, шийдвэрлүүлнэ.
8.2 Байгууллага, аж ахуйн нэгж гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар дараах үүрэг хүлээнэ.
8.2.1 “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм”, “Барилга, барилга байгууламжийн ашиглалтын дүрэм”, “Цахилгаан техникийн угсралтын дүрэм”-ийн дагуу гадна зар сурталчилгааны байгууламжаа ашиглалтанд оруулах, ашиглах, техникийн болон аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах.
8.2.2 Гадна зар сурталчилгааны байгууламжийн бүрэн бүтэн, өнгө үзэмжтэй, аюулгүй байдлыг хариуцах; урсгал засвар арчилгааг байнга хийж гүйцэтгэх.
8.2.3 Гадна зар сурталчилгааны байгууламжаа гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор төлөх
8.2.4 Гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор тухайн Дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулах
8.2.5 Гадна зар сурталчилгааны байгууламжийн хураамжийг зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш тооцон гэрээнд заасан хугацаанд нь төлөх.
8.2.6 Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн зар сурталчилгаа байрлуулснаас гарах хариуцлагыг бүрэн хариуцах.
8.2.7 Дараах тохиолдолд гадна зар сурталчилгааны байгууламжаа өөрийн зардлаар буулгаж, орчны тохижилт, засварыг хийж гүйцэтгэнэ.
8.2.7.1 Ашиглалтын гэрээний хугацаа дуусгавар болох,
8.2.7.2 “Зөвлөл”, Дүүргийн Засаг дарга зөвшөөрлийг хүчингүй болгох тохиолдолд,
8.2.8 Гадна зар сурталчилгааны байгууламжийг байгуулах, буулган авсаны дараа Ногоон байгууламж, орчны талбайг сэргээн засварлах, хэвийн нөхцөлд оруулах, эс биелүүлээгүй бол Дүүргийн Засаг Даргын тамгын газар өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн холбогдон гарсан зардлыг хариуцагч этгээдээр төлүүлнэ.
8.3 Гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар дараахүйл ажиллагааг хориглоно:
8.3.1 Зөвшөөрөлгүйгээр хувийн хэвшлийн барилга байгууламж, газар дээр гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, зар сурталчилгааг нийтлэх:
8.3.2 Түүх соёлын дурсгалт газар, дархан цаазат газар, улсын онцгой обьектын бүрэн бүтэн байдал, утгат чанарыг алдагдуулах.
8.3.3 Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, худалдах.
Ес. Хүлээлгэх хариуцлага
9.1 Энэ журмыг зөрчсөн гэм буруутай байгууллага, албан тушаалтанд Зар сурталчилгааны хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн дагуу хариуцлага ногдуулна.
9.2 Гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалт, тэдгээрийн техник аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, хураамжаа төлөөгүй болон зөвшөөрөлгүй зар сурталчилгааны байгууламж байрлуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн байгууламжийг буулгасан зардлыг нөхөн төлүүлж, сурталчилгаа хийх эрхийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлнэ.
9.3 Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, ашиглалтын явцадхууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг тухайн зар сурталчилгааны байгууламж эзэмшигч хариуцна.
9.4 Энэхүү журмыг зөрчсөн байгууллага аж ахуйн нэгжийн гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу хүчингүй болгоно.
9.5 Гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалт, тэдгээрийн техник аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүй, мөрдөгдөж буй хууль дүрэм журмыг зөрчин байрлуулсан мэдээллийн байгууламжийг албадан буулгах бөгөөд байгууламжийг буулгасан зардлыг тухайн байгууллагаар нөхөн төлүүлэхарга хэмжээг авна.
oo00оo
Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглох гудамж, зам талбай
. Гадна зар сурталчилгааны байгууламжийг дор дурдсан газруудад байрлуулахыг хориглоно. Үүнд:
1.1. Соёлын өвд бүртгэл бүхий Хөшөө дурсгал, түүх соёлын дурсгалт газрууд.
1.2. Музей, дархан цаазат газар
1.3. Архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж
1.4. Сүм хийдийн барилга, түүний байнгын хашаа хайс
1.5. Төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын барилга байгууламж, түүний эзэмшлийн газарт
2. Гадна зар сурталчилгаанытулгуурт, болон гүүрэн байгууламжийг дор дурдсан гудамжинд байрлуулахыг хориглоно. Үүнд:
2.1. Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замаас Зүүн 4 зам/
2.2. Чингисийн өргөн чөлөө /Яармагийн гүүрнээс Төв шуудангийн уулзвар хүртэл/
2.3. Сүхбаатарын гудамж
2.4. Их сургуулийн гудамж
2.5. Жуулчны гудамж
2.6. Олимпийн гудамж
2.7 Их Монгол улсын гудамж
2.8. Токиогийн гудамж
2.9. Залуучуудын гудамж /Их сургуулийн гудамж-Сүхбаатарын гудамж/
2.10. Бага тойруугаас дотогш замуудад
2.11.Наадамчдын зам /Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас Яармагийн гүүр хүртэл
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийн төлбөр
1. Тулгуурт, дээврийн, гүүрэн, барилгын хана, хашаа дээр байрлах, түр байрлах сурталчилгааны байгууламжийн 1 жилд ногдох төлбөрийн хэмжээг тооцохдоо 1 м2 талбайн үнийг нийт талбайгаар үржүүлж тооцно.
Талбайн
хэмжээ
/м2/
|
1м2 талбайгаас авах хураамжийн хэмжээ гудамжны зэрэглэлээр
/ төгрөгөөр /
|
1-р зэрэглэл
|
2-р зэрэглэл
|
1 м2
|
160’000.00
|
80’000.00
|
2. Лед гэрлэн байгууламжийн 1 жилд төлөх төлбөрийн хэмжээг тооцохдоо нэг талын талбайн хэмжээгээр тодорхойлж талуудын тоогоор нэмэгдүүлж тооцно.
Талбайн
хэмжээ
/м2/
|
1м2 талбайгаас авах хураамжийн хэмжээ гудамжны зэрэглэлээр
/ төгрөгөөр /
|
Дүрс бичлэг гаргах зориулалтай
|
Текст гаргах зориулалттай.
|
1-р зэрэглэл
|
2-р зэрэглэл
|
1-р зэрэглэл
|
2-р зэрэглэл
|
1 м2
|
140’000.00
|
70’000.00
|
70’000
|
35’000
|
- Эзэлхүүн, орон зайг хамарсан зар сурталчилгааны байгууламж /Хоргот байгууламж, загварт байгууламж/-ийн төлбөрийг тодорхойлохдоо тухайн байгууламжийн эзэлхүүнээр тодорхойлно.
Эзэлхүүний хэмжээ
/м3/
|
1м3эзэлхүүн бүхий байгууламжаас авах хураамжийн хэмжээ гудамжны зэрэглэлээр
/ төгрөгөөр /
|
1-р зэрэглэл
|
2-р зэрэглэл
|
1 м3
|
40’000.00
|
20’000.00
|
- “Агаарын байгууламж”-ийг нэг бүрийг нь нэг удаа хөөргөхтөлбөрийг 150’000 төгрөгөөр тооцно.
- Хөдөлгөөнт, нүхэн гарцын болон нийтийн тээврийн зогсоол дахбайгууламжийн төлбөрийг тодорхойлохдоо эзэлж буй талбайг тодорхойлон1 м2 тутамд жил бүрийн 70’000төгрөгөөр тооцно.
- Мэдээллийн байгууламжийн төлбөрийг1дүгээр зэрэглэлд жилийн 250.000 төгрөг, 2 дугаар зэрэглэлд 140.000төгрөгөөр тооцно