2013-03-04Орчин үед хүмүүсийн гоо сайхны нэгэн томоохон асуудал нь

арьсны шимэгч хорхой /demodex/ болоод буй. Тэгвэл энэхүү шимэгч хорхойны эсрэг Олон улсын эрдэмтдийн 60 жилийн судалгааны үр дүнд нээсэн арьсны шимэгч хорхойг /demodex/ илрүүлэх оношлогооны аппарат болон шимэгч хорхойг бүрэн устгах бүтээгдэхүүний талаар “ГОО ЕРТӨНЦ” гоо сайхны салоны захирал А.Сүнжидмаатай ярилцлаа. Мөн эмэгтэйчүүдийн өндгөвчний массаж, бусад шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээний талаар уншиж сонирхоорой.
- Үйлчлүүлэгчиддээ зориулан ямар бүтээгдэхүүн үйлчилгээ оруулж ирж байна вэ? Энэ талаар танилцуулаач?
- Манай салон нь шинээр хамрын хар батганы эсрэг бүтээгдэхүүн оруулж ирсэн байгаа. Нүүрэнд хар батга үүсч удаан байснаас үсэрхэг хэлбэртэй болчихдог. Энэ нь шахаж авах боломжгүй, зулгааж авах шаардлага гарна. Хамрын хар батга нь зөвхөн хамар дээгүүр үүсэхээс гадна хамрын хоёр тал, хацраар ихэсч тэр хэсгээрээ үсэрхэг хэлбэртэй болчихдог. Тус бүтээгдэхүүн нь хар батгыг хайлуулж задалдаг шинжлэх ухааны дэвшилтэт технологи ашигласан учир нүдэнд харагдахгүйгээр арилгана. Хамрын хар батгыг аль хэсгээр хэр их гарч байгааг, нүүрний арьсны тослог хир их байна гэдгийг эхлээд аппаратаар оношлодог.
- Бүтээгдэхүүний үр дүнгийн тухайд?
- Хамрын хар батганд 100 хувийн үр дүн үзүүлдэг. Эхлээд хар батгыг арилгаж дараа нь үүссэн нүхжилтийг агшаадаг. Манай хэрэглэгчид нүхжилттэй хэсгүүддээ давхар хэрэглээд зарим тохиолдолд хөнгөн үүссэн нүхжилт нь алга болсон байдаг. Эдгээрээс гадна мөн үрэвсэлтэй арьсанд хэрэглэнэ. Нүүр нь өнгөө алдаж барзайсан хүмүүс хэрэглээд толигор сайхан болсон тохиолдлууд байдаг.
Мөн демодексийн эсрэг бүтээгдэхүүн, зовхины тос, үс ургуулагч бүтээгдэхүүн оруулж ирсэн байгаа. Зарим хүмүүсийн зовхины эргэн тойронд ялангуяа доод зовхины гадна талын хэсгээр түүгдэж болдоггүй цагаан бэржгэр зүйл гарсан байдаг. Түүнд энэхүү зовхины тос сайн нөлөө үзүүлдэг. Үс ургуулагч нь халцарч, шингэрсэн үсэнд өндөр үр дүн үзүүлдэг. Үс нь халцарсан гялаан толгойн дээр үс ургуулсан үр дүн гарсан байгаа.
- Зовхины цагаан бэржрүү юунаас болж гардаг юм бол?
- Энэ нь цагаан батгатай төстэй. Цагаан батга нь хуурайшилтаас болж гардаг. Харин зовхин доогуур гардаг бэржрүүг цагаан батга гэж хэлэхгүй. Энэ бэржрүү нь хэт ядаргаа, тослогийн булчирхай, эсвэл демодекстой холбоотойгоор гардаг.
- Танайх өндгөвчний тэжээлийн массаж хийдэг гэж байсан. Эмэгтэйчүүдэд маань хэрэгтэй зүйл шиг санагдсан?
- Эмэгтэй хүнд өндгөвч гэж дотоод шүүрлийн булчирхай байдаг. Энэ нь эмэгтэй хүний аз жаргал , гоо сайхан , залуу зандан настай шууд холбоотой. Үр хөндөлт болон хүйтний улиралд доороосоо даарснаас өндгөвч үрэвсдэг ба үтрээгээр дамжин өгсөх замын халдвар авч өвчилдөг. Эмчлүүлэхгүй бол ядрах, уур уцаартай болж хөх жижгэрэн эрт хөгшрөх процесс явагдана. Өндгөвчний массаж эдгээрээс сэргийлж чадах ба үрэвсэл эдгэрч улмаар зүс царай ч тунгалаг сайхан болдог. Эртний Хятадаас гаралтай энэхүү массажыг манай эмэгтэйчүүд сүүлийн үед мэдэж эхэлж байна.
Энэхүү бүтээгдэхүүн нь өндгөвчний үйл ажиллагааг идэвхижүүлж, гормоныг сэргээж бэлгийн ажиллагааг сайжруулан, сарын тэмдгийг тэнцвэржүүлж , сарын тэмдэг ирэхэд илрэх гэдэс нуруу өвдөх, батга сэвх гарахыг зогсоохын хамт цэвэршилтийг удаашруулж хөгшрөлтөөс сэргийлнэ. Энэ бүтээгдэхүүн нь цэгэн болон иллэг массажны тос, мөн хүйсээр дамжуулан өндгөвчинд тэжээл өгдөг маскнаас бүрддэг. Хөгжсөн орны соёлжсон хүүхнүүд өндгөвчиндөө тэжээл өгч эмчлүүлэхийг нүүрээ гоёхоос илүүд үздэг. Хийлгэхэд өөрт тааламжтай.
- Өндгөвчний үйл ажиллагаа дордох нь биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
- Өндгөвчний үйл ажиллагаа дордсоноос болж арьс хуурайшиж, сэвх үрчлээ гардаг. Биеийн галбир алдагдаж, хөх жижгэрч, дотоод шүүрлийн өөрчлөлттэй болж эрт хөгширнө. Үүнээс гадна сарын тэмдгийн тэнцвэр алдагдаж эмэгтэйчүүд амархан өвчинд нэрвэгддэг. Мөн нойр муудаж, уур уцаартай болж, амархан хямарч ядарсанаар бие сулардаг.
- Өндгөвчинд тэжээл өгсөнөөр ямар үр дүнтэй вэ?
- Өндгөвчний үйл ажиллагаа , бэлгийн ажиллагаа сайжирна, сарын тэмдэг ирэхэд өвдөж зовохгүй. Гормоны үйл ажиллагаа хэвийн явагдаж , бие галбирыг хэвийн байлгаж, өтлөлтөөс хамгаална. Сэвх батга гарахаас сэргийлж, арьс хуурайших, үрчийхээс сэргийлнэ. Цэвэршилтийг удаашруулж, залуужуулна. Үргэлж өндгөвчний массаж хийлгэж тэжээл өгч байвал сэтгэл санааг өөдрөг байлгаж, мэдрэлийн ядаргаанаас сэргийлдэг.
- Орчин үед залуусын гоо сайхны нэгэн томоохон асуудал нь яах аргагүй демодекс болсон. Энэ нь хэрхэн илэрдэг вэ?
- Олон улсын нэршлээр демодекс гэдэг. Монголчууд арьсны хачиг гэж нэрлээд буй. 1800 оны үед эрдэмтэд үстэй амьтны үсний сүв дотор байрладаг бактер хэмээн тодорхойлон гаргасан байдаг. Монголд сүүлийн жилүүдэд энэ талаар ойлголттой болж байгаа. Шимэгч хорхой нь үсний сүв, тослогийн булчирхайд оршин эсийн тэжээлийг сорж байдаг. Үсний сүвээр орж гарахдаа арьсанд бохир микроб оруулдаг ба өөр төрлийн олон янзын бактер орж гарах нөхцлийг бүрдүүлнэ. Түүний ялгадас, үхсэн хорхойн биетүүд арьсанд үрэвсэл бий болгоод, толбо үүсгэдэг.
Тухайн хүний арьсны онцлогоос шалтгаалаад илрэх шинж тэмдэг нь янз бүр. Эмзэг арьстай бол тууралт маягаар улаан судас тодрох, хамар хөөж улайх, шинж илэрнэ. Холимог тослог арьстай бол батгаших, гүвдрүүт улаан батга гарах, идээтэй батга гарах арьс үрэвсэх шинж тэмдэгүүд илэрнэ. Хэт хуурай арьстай хүмүүст цахлайтах, арьс өнгөө алдах хөгшрөлт хурдан явагдах хэлбэрээр илэрдэг бол зарим тохиолдолд нүүр нь гайгүй хэрнээ үс нь халцрах, толгой нуруу цээжээр батга гарах гээд тухайн хүний онцлогоос шалтгаалж илэрнэ. Демодекстэй хүн бүр муухай арьстай байх албагүй.
- Ямар тохиолдолд шимэгч хорхой бий болох вэ?
- Насанд хүрэгчдийн 97,68% нь халдварладаг. Насанд хүрэгчид нийгмийн харилцаанд их орж хүмүүстэй их харьцдаг, мөн хүмүүсийн амьдралын түвшин сайжраад тэжээллэг хоол хүнс хэрэглэх болсонтой холбоотой өөх тосны солилцоо сайжирч шимэгч хорхойны амьдралын таатай орчныг бүрдүүлдэг. Арьсанд тэжээл өгөхөөр улам тэжээгдэн ихэсдэг. Гоо сайхны өндөр зэрэглэлийн үйлчилгээ нь арьсанд тэжээл өгөөд шимэгч хорхойг ихэсгэнэ.
Шимэгч хорхой нь арьс ойрхон шүргэх тохиолдолд, нүүр гарын алчуур сольж хэрэглэснээс, хүний нүүрэндээ хэрэглэсэн зүйлсийг дамжуулан хэрэглэснээс, гэрийн тэжээвэр амьтнаас /үстэй/ халдварлана.
Агаарын бохирдол, бохир орчноос, оройдоо нүүрээ цэвэрлэхгүй бохирдол удсанаас, хивс хивсэнцэрээс, автомашин хэрэглэгчид машины утаа тортогноос бий болно.
- Танай демодексийн эсрэг бүтээгдэхүүн өндөр үр дүн үзүүлдэг гэж сонссон?
- Гоо сайхны анхны алхам бол арьсан дахь шимэгч хорхойг устгах явдал юм. Шимэгч хорхойн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт очсоноос хойш 98%-ийн үр дүн гарсан байна. Шимэгч хорхойг устгаагүй нөхцөлд гоо сайхны дээд зэрэглэлийн ямарч бүтээгдэхүүн хэрэглэсэн эхэндээ тэжээл авч үр дүн хэсэгхэн зуур харагдах боловч дараа нь бөмбөг дэлбэрэх мэт их хэмжээний батга гарах тохиолдол ч бий.
Тус бүтээгдэхүүн нь шимэгч хорхойн үржлийг зогсоон устгахаас гадна, халдварлалтыг зогсоож бактери устгана. Мөн үхжсэн арьсыг арилгаж эд эсийн шинэчлэлтийг түргэсгэх ба үсний нүхний бөглөрлийг арилгаж гүн цэвэрлэж, үрэвсэл дарж батга арилгах, нүх агшаах, ус чийгээр ханган цайруулах , толбо арилгах, чийгшүүлэх, арьс хөгшрөлтөөс хамгаалж залуу толигор болгох цогц үйлчилгээг үзүүлдэг.
Бүтээгдэхүүн нь цэвэрлэгч, тоник, шимэгч хорхой хүчтэй устгагч, 24 цаг чийгшүүлэгч тос, маск, үсний шампунь, биеийн шингэн саван, үс ургуулагчаас, хуйхны устгагчаас бүрдэнэ.
Бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтойгоос гадна жирэмсэн хүн ч хэрэглэж болно. Жирэмсэн хүн хэрэглэж байх явцад арьсанд янз бүрийн нөлөө гарвал зогсоогоод төрсөний дараа хэрэглэнэ. Уг бүтээгдэхүүн цэвэр байгалийн гаралтай учир арьсанд дасал болохгүй гоо сайхны үйлдэл үзүүлдэг.
Үрэвсэл дарах нөлөөтэй ба арьсны өөх тослогийг тэнцвэржүүлж арьсны бүтцэд өөрчлөлт гарсаныг эмчилдэг, гарсан зүйлийг арьстай тэгшилж э.дгээдэг тул шимэгч хорхойгүй ч хэрэглэж болно.
Шимэгч хорхойн амьдралын зуршилтай холбоотойгоор бүтээгдэхүүнийг оройд хэрэглэх нь хамгийн үр дүнтэй. Учир нь гэрлээс айдаг тул өдөртөө бага үзэгдэж үйл ажиллагааны идэвхи буурдаг, шөнөдөө үржиж өндөглөдөг учраас оройд хэрэглэх зохимжтой.
Эх сурвалж:emch.mn