2013-02-25Т.Эгшиглэн хэмээх нэрээр дуудуулдаг дуучин Төмөрбаатарын Болортуяа 2006 онд "Шинэ давалгаа" тэмцээнд оролцож
байхад нь тэмцээний шүүгч Б.Наранзун анхаарч B production-д шалгуулахыг зөвлөж байсан гэнэ.
Болдын B production-тай гэрээлсэн Эгшиглэн Sho-гийн «Амьдралын тоглоом» дууны дахилтыг дуулснаар монгол дуу сонсогчдод анх удаа танигдсан.
Түүнээс хойш “Найрах арга чинь буруудаад байна”, “100%”, ВX-тэй хослосон “Love song”, Quiza, BX, Агиймаа нартай хамтарсан “Хэв маягаа эвдэцгээе” зэрэг дуугаар хүүхэд залуусын дунд алдарсан нэгэн юм. 2011 онд «Хоёр хоёрын тав» киноны дууг дуулснаар Эгшиглэн уянгын дууг сайхан дуулж чаддагаа мэдрүүлсэн гэдэг.
Дуучин Эгшиглэн 1989 оны 1-р сарын 14-нд төрсөн бөгөөд Матарын ордны бүсгүйчүүдийн төлөөлөл юм. Ингээд түүний зан чанарын тухай бяцхан сонжсоноо Чухал сонжоо хүргэж байна.
Хэрэв та нэг сард төрсөн бол
• Их хүсэл эрмэлзэлтэй юманд нухацтай
• Хүнд заах хүнээс заалгах дуртай
• Хүний алдаа,сул талыг олж харах дуртай
• Шүүмжлэх дуртай
• Шаргуу бүтээлч
• Ухаалаг, цэвэрч ба эмх цэгцтэй
• Мэдрэмжтэй ба юмыг гүнзгий боддог
• Бусдыг хэрхэн хөгжөөхөө мэддэг
• Ер нь дуу шуу цөөтэй гэхдээ сэтгэл хөдөлсөн юмуу сандарсан үед тийм биш
• Нилээд хашир
• Нийгмийн идэвхи өндөр
• Биеийн эсэргүүцэл сайн гэвч ханид амархан хүрчихдэг
• Хайраа илэрхийлэхдээ нилээд хэцүү ч романтик талдаа
• Хүүхдэд хайртай
• Гэр амьтай
• Үнэнч
• Нийгмийн үйл ажиллагаанд үүрэг өндөр
• Жоохон юмнаас хардах нь амархан
Хэрэв та 1 сарын 12-20-ны хооронд төрсөн бол
Энэ үед төрсөн хүмүүс нь төрөлхийн тэвчээр хатуужилтай , Гоё ааштай хүмүүс байдаг Заримдаа тэд хүмүүсийн алдаа дутагдал , төөрөгдлийг нь огт өршөөдөггүй Ихэнхи энэ үеийн матрууд дотроо ч болтугай цэргийн эрдэм армид ажиллахыг хүсдэг. Тэд өөрийнхөө амьдралыг ухаалаг төлөвлөдөг, үйл явдлыг дэс дараатай эрэмбэтэй байлгаж нэг мөчийн сул дорой байдалд ордоггүй . Нийтэд ялангуяа өөрийн мэргэжлийн түвшинд эдгээр хүмүүс хүндэтгэл найдварыг төрүүлдэг Тэдний дээрэнгүй байдлыг өршөөх нэг зүйл бол тэдний хошин шог элэглэлийг ойлгодогт байдаг. Тэдний амьдралд ажил солих гэр орноороо нүүх, хол аялах, удаан хугацааны зугаалга их тохиолддог.
Энэ матрууд гэр бүлийн хувьд маш найдвартай үнэнч, халамжтай хүмүүс юм. Жил өнгөрөх тусам хайр сэтгэл хөрч ирэх үед тэдний нэгэндээ дасах нь улам ихсэж гэр бүл орон гэр хань ижилдээ улам ч их халамжтай болдог. Насан туршдаа гэр орны нөмөр нөлөө, халамжит хань хад чулуу мэт байдаг. Асар их найдвар үнэнч сэтгэлийг хадгалж үлдэх, амьдралын бүх зовлон зүдгүүр нугачааг давах тэвчээртэй хүмүүс юм. Харин өмч хөрөнгөө алдах ямар ч тохиолдолд (Жнь гал, үер, болон бусад зовлон бэрхшээлээс)
Тэд өөрийн биед тохиолдох өвчин зовлон гэнэтийн осол зэргийг ч үл хамааран илүү их сэтгэлээр унадаг. Энэ үед тэд томдуугарч сэтгэлийнхээ хадгалсан уй гашууг ихээр гаргаж гуниг гутрал дүүрэн болж ирнэ. Амьдралын явцад ноён нуруугаа алдвал хойшид тэд янз бүрийн өвчин хуучтай болдог. Иймд тэд үлдсэн насандаа ойр дотныхны асрамжид байх болно.
Т.Эгшиглэн туулайтай уралдаад түрүүлдэг яст мэлхийтэй адил сэргэлэн
Өрнө зүгт “ямааны эврийн орд” гэдгийг монгол зурхайд “Матарын орд” хэмээн нэрлэдэг. Энэ ордынхныг таньж мэдэхэд тун амаргүй. Шүлсээрээ тор нэхээд буланд нам гүмхэн сууж байгаа аалзыг хараарай. Yет хөлтөн дундаа хамгийн чадалгүй нь мөртлөө явж явж бусдыгаа торондоо орооцолдуулаад авдаг шүү дээ. Yлгэрт гардаг туулайтай уралдахаар шийдсэн яст мэлхийг бас санацгаая. Туулай нь хар хурдаараа дэгдсэн ч яст мэлхий л түрүүлчихдэг шүү дээ. Анчнаас зугтаж уул хадаар дүүлж яваа янгир хурц туурайгаараа чулуу, унанги дархи “хумслан” давхисаар бас л бүгдийг мад тавьдаг. Хамгийн гол нь тэд аливаад итгэл алдардаггүй. Ингэх нь өөрт нь хортой, тэр ч байтугай аюултай. Ичимтгий хэдий ч нэр алдарт дуртай. Зожигдуу санагдах боловч сэтгэлийнхээ гүнд хүмүүсээр хүндлүүлж, бишрүүлж байхыг мөрөөдөж явдаг. Жил ирэх тутам залуужиж, бусад эрчүүдээс хожуу дурлаж, гол төлөв тушаал дэвшиж, амьдралын баталгаатай болсон хойноо гэрлэцгээдэг.
Т.Эгшиглэн хүндээр өвдсөн ч урт насалдаг
Тэдний нэг сонин онцлог нь яаж ч чилээрхэж, өвдсөн өндөр насалдаг. Заримдаа зуу ч хүрэх тохиолдол буй. Нас нь өвгөрөх тусам сэтгэл санаа нь улам залууждаг. Хүүхэд насандаа өвчин тусамтгай боловч нас ахихын хэрээр биеийн эсэргүүцэл сайжирдаг. Арванхоёр, нэгдүгээр сард төрсөн хүмүүс тэсвэр хатуужилтай, цэвэр агаарт тогтмол байвал гайхамшгийг үзэх болно. Нар, бороог үл хайхран гадаа л цэнгэж явбаас зохилтой.
Т.Эгшиглэн ичимхий учир өсвөр насаа ганцаараа өнгөрөөж ч мэднэ
Энэ ордын хүүхэд багаасаа л хэвлүүн зан, ухаан гаргаж эцэг эхээ мадлах нь цөөнгүй. Эл ордод төрсөн хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй бүр багаасаа сэтгэлийн тэнхээтэй, өмнөө тавьсан зорилготойгоороо бусад хүүхдүүдээс ялгардаг. Ийм хүүхэд элдэв ааш гаргаж, төмсний нухашаа ширээний бүтээлгэн дээр нялаад суухгүй. Идэх дургүй байгаа бол яаж ч албадаад нэмэргүй.
Тэд жилээс жилд улам нямбай, хянуур болж, тоглоом, ном зэрэг өөрийн хэрэглэдэг зүйлсийг нэг газар өрдөг болно. Гагцхүү түүнийг нь л мартуулахгүй байх хэрэгтэй. Гэрсэг, гэрийхэндээ хайртай, үеийнхэн нь гадаа бөмбөг элдэж явахад гэртээ л байж байх жишээтэй. Өсвөр насандаа их ичимтгий. Хөвгүүд нь “охид бүгдээрээ уяхан сэтгэлтэй ч тэнэг амьтад” гэж байхад, охид нь “хөвгүүд бүгдээрээ дүлий годил мануухайнууд” гэх жишээтэй. Цагаа болоход тэд хэн нь ч хэнээсээ дутахгүй. Өсвөр насандаа их эмзэг байх тул энэ үед нь болгоомжтой, эвий нь олж харилцах хэрэгтэй. Эс тэгвээс үеийнхээ охид, хөвгүүдтэй уулзаж учрахаас бүр мөсөн үргээчхэж болох талтай.
Эгшиглэн сексийн тал дээр хамтрагчтайгаа санал зөрдөг, дур хүсэл багатай
Энэ ордны эмэгтэй дур хүслээ илэрхийлэх болон бэлгийн таашаал эдлэх бололцоогоор харилцан зөрчилдөж зовох нь цөөнгүй. Дур тачаалаа тогтмол хэвийн хэмжээнд барьж, аливаа тулгамдсан асуудлаас хялбархан бултчихдаг. Бэлгийн ажилд сүрхий дур тачаалгүй, дурламтгай энэ ордны эмэгтэй гадна талын төрх байдлаа хатуу чанга хянаж байдаг. Дур тачаал нь хуримтлагдах тусам төдий чинээ эрч хүчтэй ажиллаж, тохиолдсон саад бэрхшээлийг ажрахгүй даван туулж, нөхрөө цочирдуулан гайхахад ч хүргэх нь цөөнгүй. Гэр бүлийн амьдралд энэ ордны эмэгтэйн хамаг лай ланчиг нөхөрт нь оногддог. Энэ ордны эмэгтэй дурлалын адал явдалд оролцох дуртай.
Төгс сайн таарах: охин, үхэр, хилэнц, загас
Таарамжтай: мэлхий, жинлүүр
Огт таарахгүй: хонь, хумх, арслан
www.chuhal.mn