 |
|
 |
|
Б.Шүүдэрцэцэг : Гэнэтийн бэлэг |
|
|
 |
|
 |
Б.Шүүдэрцэцэг : Гэнэтийн бэлэг
2013-02-25Оюyн ээлжээ хүлээлцчихээд өрөөндөө орж халаадаа тайлахдаа л сая ядарсанаа мэдрэв. Ийнхүү халаад, малгайгаа тайлан,  чагнуураа хүзүүнээсээ мулталж зогсохдоо жижүүрийн шөнийн хүнд ачаанаас саалж сэтгэл амран гэртээ харьж бушуухан хөөстэй бүлээн усаар дүүргэсэн онгоцонд хэвтэхийг мөрөөднө. Тэр цагаан халаад, эмчийн малгайгаа тайлан богинхон өдөн хүрэм, ноосoн малгай өмсчихөөд арван жилийн өмнөх шигээ сургуулийн сурагч охин мэт харагдана. Гэвч энэхүү өндөр турьхан бие, будаг шунхгүй цэвэрхэн бор царайтай бүсгүйн сэтгэлд удахгүй айлчлан ирэх гучин насны тухай бодол гуниг төрүүлэн, хайр амсаагүй зүрх нь үе үехэн ганцаардан гунигладгийг ээжээс нь өөр хэн ч мэдэхгүй.
Дандаа л дөч хүртэл халуурч, амьсгаа нь ширүүсчихсэн хатгалгаа нь хүндэрсэн хүүхдүүд эсвэл хоолой нь боочихоо алдсан балчир амьтадтай өдөр шөнөгүй зууралдан эрчимт эмчилгээний өрөө, өвчний түүх овоолстой ширээний хооронд эргэлдсээр орой нь хөлөө даахгүй болтлоо ядарсан амьтан автобусны буудал руу алхана. Автобуснаас буугаад яг хоёр зуун алхам яваад л орцныхоо үүдэнд хүрнэ. Ийнхүү хөл татарсан өвлийн бүрэнхий орой тас харанхуй орц руу орох мөчид ч юм уу, эсвэл хаврын эхээр хамаг амьтан залуус гэгээн Валентины баяр, дараa нь Мартын 8 тэмдэглэн залуус цэцэг, бялуу барин гудамжаар зөрөлдөхөд зүрх сэтгэл нь хэзээ хэзээнээс илүү ганцаардлын хар гунигт автдаг юм. Тэр орой болсон хойно хариад ээжийнхээ аягалж өгсөн хоолны амтыг нь ч мэдэхгүй идчихээд хуучин буйдан дээрээ хэвтээд өгнө. Тэгээд л солонгос кино үзэх дуртай ээжтэйгээ суваг булаалдан орос, монголын бүх тв-ийн мэдээ үзсээр нэг л мэдэхэд бүхлээрээ таг унтчихсан байдаг билээ. Ийм л тогтсон хэмнэлтэй тогтоол уст цөөрөм мэт нэг хэвийн амьдралдаа тэр хэдийн дасчээ. Бодоод байхад ийнхүү орой гэртээ хариад бэлэн хоол идчихээд нөхөр, хүүхэд гэх эзэгтэй хүний ажил гэж үгүй, зурагтын өмнөх буйдан сахисаар унтчихдагаа бодохоор өөрийгөө эмэгтэй хүн гэхэд эргэлзмээр. заримдаа интэрнэт кафед очиж гадаадад гарчихсан ганц нэг найздаа э-мэил бичнэ. Ингэж яваад санаандгүй тохиолдлоор интэрнэтийн секс сонирхон донтчихоо дөхсөн ч удаатай. Хүүхдийн сэхээний эмч бүсгүйн энэ мэт нууцхан амьдралыг өөрөөс нь хэн ч үл мэднэ. Түүнийг эмнэлгийн хаалгаар гарч ирэхэд жижигхэн ширхэгтэй цас хялмаалж байлаа. байшин дотроос гарч ирсэн бүсгүй шинэхэн цасны гялбаанд нүдээ анивчин хэсэг зогслоо. Тийнхүү ер бусын цагаахан шинэ цасны өнгөнд нүд гялбан, өглөөний хүйтэн хаварт хацар, хамар нь чаcxийтэл даарахад сэтгэл нь нэг л сэргээд ирэв. Алгаа тосоход нь бээлий дээр нь буух цасан ширхэгүүдийн гоёмсог талстууд шинэ жилийн үдшийг санагдуулчихлаа. Аавынхаа амьдад тэр 20 хүрэн хүртлээ шинэ оны өглөө гацууртаа хүслээ шивнэдэг, санаa дагаад ч тэр юм уу гацуурт шивнэсэн хүсэл нь биелчихээд байдаг сан. Гацуурт шивнэсаэн хамгийн том хүсэл нь Анагаахын их сургуульд тэнцэхсэн гэсэн мөрөөдөл нь байлаа. Тэр нь ч санаснаар болж элсэлтийн шалгалтаа торолгүй давж аав ээж хоёроо хачин их баярлуулж билээ. Даанч дараa жил нь аавыгаа алдаж, бас анхны хайртдаа хаягдсан. Түүнээс хойш бүсгүй гацуур чимэхээ ч больж, гэрэл чимэглэл юутай хээтэй нь ахынхаа хүүд өгчихсөн билээ. Ийнхүү аавынхаа үхлээс хойш бүсгүй ямар ч гайхамшигт итгэхээ болин, анатомын зузаан зузаан сурах бичгүүдэд дарагдан, химийн хүнд туршилтууд, жил бүрийн дадлагын ажил ээлжилсээр эцэст нь хүүхдийн сэхээн амьдруулах тасаг амьдралынх сүүлчийн зогсоол болсон мэт санагдана. Гэвч зөрүүд зүрх нь дотроо ид шидийн гайхамшигт итгэх томоогүйхэн итгэлээ орхихыг хүсэхгүй л байж. Бүсгүй энэ жил нийслэлийн залуучуудын шинэ жилин үдшлэгт урилгаар оролцохдоо танхимын өндөр таазанд тулам сүрлэг гацуурт сэмхэн хүслээ шивнэжэ. Богд уулнаас авчирсан, ойн гайхам тансаг үнэр анхилуулсан тэр амьд ногоон гацуурт л түүний хүслийг биелүүлэх шид байх юм шиг этгээд бодол тэрхэн агшинд төрсөн ажгуу. гэрэл гэгээ, дуу хур, хөл хөөр бялхан, ганган даашинзуудад нүд гялбасан шинэ жилийн цэнгүүнд ирсэн хэнд ч анзаарагдамгүй нэгэн даруухан бүсгүй тэгж гэнэн загнасныг тэр их хөгжөөн цэнгээн дунд ажигласэн хүн нэг ч үгүй. Харин маргааш өглөө нь сэрэхдээ Оюyн гацуурт хүслээ шивнэн хүүхэд шиг хөгтэй зан гаргасандаа туйлын их ичихийн хамт сэтгэлд нь горьдлогын оч ассаар буйг мэдэрсэн сэн. Тэр нь ямар хүсэл байсан гээч. Энгийнээс энгийн, ердөө л ажлаасаа оройтоод харихад тосох хүнтэй болгож өгөөч гэсэн үгийг гацуурт шивнэсэн юм. Тэр өнөөдрийх шиг ээлжнээс буусан өглөө гэрийнхээ дэргэд байдаг шуудангийн сарбараар орж хэвлэлээ авдаг заншилтай. Бусад өдөр ээж нь авчихсан байдаг юм. Шинэ цасны чийг хаврын анхны бороогоор зөгнөн сэтгэл сэргээсэн энэ өглөө алхаад л баймаар. Гэхдээ тэр цасан дээр үлдэж буй мөрөө харах тун дургүй. Нуруулаг төрcнийх нь сүүдэртэй тал болсон том хөлөндөө ясны дургүйгээс тэр билээ. Оюyн шуудангийн хайрцгаа нээж өөрийнхээ байнга захиалдаг өдөр тутмын сонингийн шинэ дугаар, бас нэг шингэн савангийн сурталчилгааны хуудас хийсэн байсныг аваад эргэтэл нэгэн бяцхан ягаан дугтуй унаад ирэв. Ийш тийш хулмалзан харвал шуудангийн салбарын 2 хүүхэн ном уншаад анзаарсан шинжгүйд олзуурхан бушуухан тонгойж тэр дугтуйг шүүрэн аваад хар хурдаарааа гарав. Оюун урьд нь хэзээ ч хэнэс ч шуудангаар захиа авх үзээгүй тул энэ нь түүнд ёстой л гэнэтийн бэлэг байлаа. Түүний хувьд бүх л амьдрал нь ямар ч онцгой сонин юмгүй, алганы хээ мэт тов тодорхой зурагдчихсан зургийн дагуу өнгөрч байгаад дасч, энэ л эгэлхэн хувь заяатайгаа эвлэрсэн хүн . Анагаахад элcч, дараа нь эмч болоод, хүн гэдэг амьтан энэхэн богинхон насандаа элдэв өвчнөөр өвчлөн, амьдралын аар саар зовлон үзэж явсаар нэг л өдөр үхэлтэй тулгардаг нүцгэн үнэнд дассан хэрсүү ухаан нь элдэв янзын гэнэтийн бэлэг хүлээдэг ч үгүй билээ. Оюун тэр ягаан дугтуйнд тэсрэх бөмбөг байгаa мэт цүнхнээсээ гаргаж ч үзсэнгүй явсаар гэртээ ирлээ. Ашгүй ээж нь эзгүй байв. Харсаар байтал ингэж догдолж, хөлрөөд хөгийн царайлчихсаных нь учрыг ээж нь асууж л таараа. Гэтэл өөртөө тохиолдсон ямар ч явдлыг ярихыг хүсээгүй л бол хэнд ч дэлгээд байх дургүй гөжүүн зантай Оюун ээжийнхээ тийн элдвээр шалгаадгийг сүүлийн үед тэсвэрлэшгүй ихээр төвөгшөөх болжээ. Бүсгүй гутлаа ч тайлалгүй гал тогооны өрөөндөө орж сууж аваад өнөө ягаан дугтуйг гарган задаллаа. Гэгээн Валентины өдөрт зориулсан *Учраагүй хосуудын баяр*-ын урилга байв. Хэнээ ирснийг нь мэдэх гэж эргүүлэн тойруулан үзээд үзээд юу ч олсонгүй. Зүрх нь түг түг цохилон энэ учир битүүлэг тоглоомын эзнийг олох гэж хувцастайгаа цаг шахуу сугаад тоймтой юм толгойд нь орж ирсэнгүйд гуталаа солихоор босов. Хоёрхон эмэгтэй хүн амьдардаг. ямагт цэвэр цэмцгэр байдаг энэ айлын гал тогооны өрөөний элэгдсэн хулдан дээр түүний үзэн яддаг өнөөх том хөлийн мөр бөөн шавхай тарчихсаныг сая л анзаарав. Ээж нь ахных нь хүүхдийг харахаар явсан бололтой. Тэр халаадаа өмсөхөөр өрөөндөө орж ханан дахь хуанлигаа хараад л *Өнөөдөр чинь гэгээн Валентины өдөр юм байна шдээ* хэмээн дуу алдав. Тэгээд ээжиинхээ бэлдэж тавьсан хоoлыг халаан дурамжхан савхдаж суухдаа урилга явуулсан хэргийн эзнийг олоx оролдлого дахин эхлэв. Арван жилийн найзууд нь гэвэл ихэнх нь нөхөрт гарч эзэгтэй болоод олдохоо больсон . Харин Оюуныг хиймэл давхраа хийлгэж, хамраа өндөрсгөөд нөхрийн эрэлд идэвхтэй гарахыг ятгадаг багын найз галзуу Заяа байх болох л юм. Гэтэл тэр чинь хэд хоногийн өмнө дэлгүүртээ бараа татахаар Бээжин явсан байдаг.. Анагаахын дээдийн ганц найз нь өөрөөс нь ч дуу муутай бүлтгэр Одноо төрөл арилжаагүй л бол толгойд нь ийм бодол орж ирэх ч үгүй. Ер нь хэн явуулсан байлаa ч би л очихгүй бол боллоо биш ү? гэж тэр эцэст нь дүгнэлээ. Тэгээд гэнэт толинд хармаар санагдангуут хоолоо ширэн дээр орхичихоод цүнхнээсээ энгэсгээ гарган тольдож гарав. Шингэхэн тайрмал үс, давхраагүй боловч урт сормуустай тас хар нүд, намхан хамар, цэвэрхэн арьстай боровтор царай, нимгэн ч биш зузаан ч биш уруултай байдаг л нэг хүүхний царай өөдөөс нь ширтэнэ. Бие хаа ямар билээ. Тэр өөрийгөө гадны хүн шиг л шинжив. Хөх гэж гайхуулах юм алга, бие туранхай , хөл ч яaхав маажиг төрчихөөгүй нь яамай, ганц авах юм нь аюулын өндөр нуруутай юм гээч. Жижүүрээс буугаад усанд орчихоод нам унтдаг нь ч яалаа. сэтгэл нь дэнслэн хийх барих юмаа олж ядсаар их үд хүргэчихэв. Тэр үдэшлэгт очих уу, байх уу? гэсэн ганц асуулт л тархинд эргэлдсээр гиюүрч сууснаа гар утсанд мессеж ирэх дохионд бондcxийтэл цочоод сая бодох, хийх юмтай болсондоо сэтгэл нь түр ч гэсэн сэргээд утсаа авлаа. Өчигдөр шөнө хоолой боочих шахаж ирсэн хүүхдийн тухай заавал мэдэгдээрэй гэж гуйсных нь дагуу өнөөдөр ээлжинд гарсан Нараа эмчээс "Huuhed ovoo baina sanaa zoүoltgui shuu" гэсэн мессеж ирсэн байлаа. Энэ мессежинд сэтгэл нь тайвширран *Ашгүй дээ* хэмээн бодож, тэр хүүхдийн ээж 18-аас хэтрээгүй болов уу гэмээр жижигхэн охиныг яаж шуу ээж шиг ээж болно доо гэж өрөвдөж байснаа санав. Tэгээд сэтгэлийн тайван байдлаа олж авах санаaтай завтай цагтаа уншдаг Здоровье сэтгүүл гарган хүүхдийн амьсгалын замын өвчний тухай өгүүллээс хэдэн хуудас уншаад юу ч ойлгосонгүй буцаагаад ширээн дээр тавьчихлаа. Зурагт асаавал сумо гарч байв. Унтраачихаад цаг харвал гурав өнгөрч байлаа. Гэтэл үдэшлэг 7 цагт эхэлнэ. Тэр усанд орохоор шийдэмгий гэгч нь бослоо. Урьдынх шигээ хөөстэй онгоцонд тухалсан ч үгүй. Хам хүм шүршүүрт орчихоод өрөөндөө орж хувцасны шүүгээгээ онгичиж гарахдаа ч үдэшлэгт очих гэд байгаагаа өөртөө зөвшөөрч чадахгүй л байлаа. Цалин багатай эмч бүсгүйн хувцасны шүүгээ яаж дүүрэн байх билээ. Хааяа хурал муралд очихдоо өмсдөг жижүүрийн ганц цагаан хослолоо хэтэрхий албархуу гээд хажуу тийш нь түлхчихлэээ. Айл майлд очих, хоол зоoгонд орвол нүүр тахалдаг цэнхэр ноолууран цамц нь хөгшин стильтэй санагдах тул мөн л цааш нь тавиад өөр аятайхан хувцасны эрэлд гарлаа. Тэгээд яахав, торгон дээлнээс өөр юу ч алга. Гэтэл энэ чин ямар цагаан сар биш дээ. Тэгтэл .. аз болж шинэ жилээр өмсөх гэж бэргэн эгчэс гуйж авад буцааж өгөөгүй байсан богинхон хар даашинз гараад ирэв. ийм гоёлтой Валентиндаж болноо. Таван цаг болох нь ээжийхээ сувдан хослолыг авч зүүгээд үсээ гөлчийлгэн янзалж, нүүрээ хичээнгүйлэн будаж, хацараа ягаанаар өнгөллөө. Эцэст нь өвлийн эхээр гутлын дэлгүүрт хямдрал зарлахад авч хадагласан урт түрийтэй, өндөр өсгийтэй итали хар гутлаа өмсөөд хонгилд байх босоо толинд харлаа.Энэ чинь хэн бэ? Хувцас бурхaн бие чөтгөр гэж хичнээн үнэн үг вэ? Өнөө өглөө ээлжнээс бууж ирсэн, хувцас муутай, нүд нь сэлхэрсэн, хэний ч нүдэнд тусах юмгүй гонзгор туранхай эмч хүүхэн мөн үү?Танигдахын араггүй аятайхан хүүхэн харагдаж байлаа. Тэр өөртөө үнэхэр таалагдаж байнаа. Цаг зургаа болчихож гүйцээ . Үдэшлэгт явахаар шийдэв. Өнөөдөр чинь Валентины өдөр. Тэр яагаад дурлалт хосын баяраар гэртээ хөгширч буйгаа батлах мэт ээжтэйгээ зурагын суваг булаалцалдан хуучин буйдангаа сахиж хэвтэх ёсоти гэж? Өөрийгөө тийнхүү гоё харагдаж байгаад баярласандаа нүүр халуу оргин сэтгэл хөөрнө. Гадуур хувцсаа өмсөөд, сүрчиг цацаад яг гарах гэтэл ээж нь ороод ирэв. Охиноо жижүүрээс буугаад унтаж байгаа гэж бодсоор хаалгаа өөрийнхээ түлхүүрээр онгойлгон ороод иртэл ингэж гоёчихоод гарч явааг хараад гайхсандаа элдвийд ч шалгаах ч сэхээ ороогүй амаа ч ангайж шахам байхад нь Оюун шурдхийн зөрөөд *Ээж би оройтож магадгүй. Түлхүүрээ авчихсан шүү гэчихээд гарч алга боллоо. Үдэшлэг болох газар гэрээс нь тийм ч холгүй ажээ. Бүсгүй такси барих гэснээ болив. урилга явуулсан эзнийг нь ч мэдэхгүй байж ийнхүү Танилцаагүй хосуудын баярт явж байгааагаа өөрөө хүлээн зөвшөөрч чадаагүй мөртөө сэтгэл зүрхээ хорьж дийлэхгүй байгаагаа л тэр мэдэж байв. Ичиж эвгүйрэх сэтгэл нь арилж өгөхгүй аажуухан алхсаар байсан ч яах ихийн зуургүй өнөө газраа ирчихсэн байлаа. Бүсгүй төрж өссөн 40 мянгатын гудамжаараа алхах дуртай . Энд шөнийн хэдэн цагт ч хөл хөдөлгөөн татардаггүй. Алхам бүрд хоол зоогийн газруyд үсчин, гоо сайхан үйлчилгээ, дэлгүүр хоршооны гэрлэн чимэглэлүүд өнгө алаглан сэтгэлд хичнээн дулаан байдаг билээ. Цас өглөөнийхөөрөө хялмаасаар байлаа. Хаврын тэргүүн сарын цас гэсэндээ газар унамагцаа л хайлмагтах аж. Хувцсаа өлгүүлчихээд толинд харахаар 00-ийн өрөө рүү хам хун оров. Ашгүй дээ тэр тун аятайхан харагдаж байв. "Oдоoны хүүхнүүд сэргэлэн нь дэндэж байнаа, Эрэгтэйчүүдийн 00-оос л залуучууд ангуулчилдаг болжээ" гэх дуунааар харвал өндөр, нам хоёр залуу зогч байв. Оюун хаягийг нь сайн харалгүй эрчүүдийн жорлонд орчихоод тольдож зогссон бaиж ичсэн , бантсандаа нүүр нь хүрэнтээд явчихсаныг л мэдэрч байв. Юун хосуудын баяр маяр . Түүнээс хойш юу болсныг бүү мэд, нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа таксинаас бууж байв. Өнөөх тас харанхуй орц руу гүйхээрээ орж гэрийнхээ үүдэнд ирээд түлхүүрээ гарган хаалгаа онгойлгоод зочны өрөөнийхөө онгорхой хаалгаар гайхан харах ээжтэйгээ ч дуугарсангүй өрөөндөө орж орон дээрээ нүүрээ даран уналаа Ингэх гээд л байсан юм. Учраагүй хосуудын баяр гэнэ шүү. Шараа юм. хэмээн үглэсээр хувцсаа тайлаад нүүрийнхээ будгийг ч арилгасангүй. Толинд харахаас ч дургүй нь хүрээд байв.Тэгээд нойрны эм давхарлан уугаад л орондоо оров. Шөнө хар даран зүүдэлсээр олигтой ч амарч чадсангүй. Өглөө нь ажил дээрээ ирж хүүхдүүдээ үзэж суухдаал сая сэтгэл нь онгойж, урдын амаглан байдалдаа оржээ.Өдөр үдийн цайгаа уухаар өрөө рүүгээ орж явтал "Оюун эмчээ үүдэн дээр хүн уулзaя гэнээ" гэсэн хэл ирэв. Сэхээнээс тасагт шилших хүүхдийн ар гэрийнхэнээс л биз гэж тоомсоргүйхэн бодсоор очвол өчигдөрийн хоёр залуу зогсож байх нь тэр. Палхийгээд л явчихав. Хүүхдийн ар гэрийнхэн байх гэж тааmагласанда хар хурдаараа алхаж явсан хөл нь өөрийн эрхгүй зогтусчихлаа. гэтэл өчигдөр инээгээд элдвийн юм ярьж доохойлоод байсан нүүрэмгий намхан залуу нь "Хөөе бүсгүй ороолтоо ав. Ороолтоо хаячихаад явчихаар чинь манай найз олоод гэр хүртэл чинь дагаaд, танай гадаa хоносон юм байлгүй. Ажлыг чинь хүртэл мэдээд авчихсан. Ганцаараа авчирч өгхөөсөө ичээд намайг дагуулаад ирлээ. Гэснээ хажуудахдаа нудран Алив чи уузлаач дээ хэмээн өчигдөрийнх шигээ доогтой гэгч нь хэлээд тас тас хөхрөв. Нээрээ өчигдөр тэнд цагаан ноолууран ороолтоо хаячихcanaa сая л санав. Ороолтыг нөгөө өндөр залуу барьчихсан зогcч байв. Ингэж тэр нэгэн ягаан дугтуйн aчаар Оюун хайрттайгаа учирчээ.Ороолтыг нь авчирч өгөх далимаар танилцасан тэр өндөр залууг нь Гандөш гэнэ. Өөртэй нь адилхан эмч мэрэгжилтэй, онцлог нь Америкт мэс засалчаар ажилладаг, хань ижилгүй хүн байлаa. Амралтаараа нутагтаа ирэхэд нь Валентины өдөр таарч найзуудынхаа ятгалгаар учраагүй хосуудын баярт ирээд Оюунтай 00-ын өрөөнд таарч анхны харцаар дурлачихсан нь тэр. Харин Оюун хурим хийсэн хойноо ч тэр урилга явуулсан эзнийг мэдэж чадаагүй бөгөөд гацуурт хүслээ шивнэсэн нь биелчихсэнд дотроо итгэсээр явдаг юм. Ямар ч гэсэн илгээсэн эзэн нь үл мэдэгдэх тэр бяцхан ягаaн дугтуй түүнийг хайрттай нь учруулсан хамгийн том гэнэтийн бэлэг байсан юм. Үүнээс хойш бүсгүй гэнэтийн бэлэгт дуртай болж, элдэв ер бусын юманд тоомсоргүй хандахаа больжээ. Нээрээ амьдрал юутай баян билээ.
|
Б.Шүүдэрцэцэг : Гэнэтийн бэлэг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг өнөөдрөөс ачиж эхэллээ 17:05 Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан
|
Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан »»
|
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|