 |
|
 |
|
Д.Дэмбэрэл: Манай намд шинэчлэлт хэрэгтэй байгааг олон жишээ баталлаа |
|
|
 |
|
 |
Д.Дэмбэрэл: Манай намд шинэчлэлт хэрэгтэй байгааг олон жишээ баталлаа
2013-02-22МАН, МАХН хоёрын нэгдэх асуудал олны анхаарлын төвд байна. Үзэл бодол, үйл ажиллагаа нь тэс ондоо учир  нэгдэх ёсгүй хэмээх байр суурьтай гишүүд ч дээрх хоёр намд байгаа. Тиймээс МАН-ын бодлогыг тодорхойлж чадах УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-МАН, МАХН хоёрыг нэгтгэнэ гэх асуудалд та МАН-ын ахмад болон туршлагатай улстөрчийн хувьд ямар байр сууринаас хандаж байна вэ? -Энэ хоёр нам уг нь нэг л нам юм шүү дээ. Дотроо л хоёр тийш салчихаад одоо нэгдэх талаар яриад байгаа хэрэг. Би үүнийг ярихын өмнө нэг зүйлийг тэмдэглэж хэлмээр байна. 1990 онд манай улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж байсан үед МАХН цаашид хэрхэн ажиллах талаар бодлогоо тодорхойлсон. 1924 оноос хойш бид хэд хэдэн удаа түүхэн үед байр суурь, бодлогоо тодорхойлж байв. 1924 онд манай нам МАН нэртэй байсан. Энэ нэрэндээ тэр ондоо хувьсгалт гэх үгийг оруулж өгснийг тухайн үедээ Коминтерний заавраар нэрээ сольчихлоо гэж байсан ч манай нам феодилазмаас социализм руу орох үе учраас ийм шинэчлэлт хийсэн. Харин 1990 онд манай нам Онц их хурлаасаа дангаар төрийн эрх барихаас татгалзаж, Үндсэн хуульд ч энэ тухай оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, олон ургальч үзлийг дэмжиж, шинэ улс төрийн нам гарч ирвэл тэдэнтэй хамтарч ажиллахад бэлэн. Гэхдээ төрийн эрхийг авахдаа сонгуулиар өрсөлдөж авна гэж заасан. Үүний дараа намуудыг шинэчлэн бүртгэсэн юм. Тэр бүртгэлд манай нам бол МАХН, МАН ч мөн гэж тунхагласан. Өөрөөр хэлбэл, шинэ нөхцөл байдлаар ажиллахдаа Үндсэн хууль, ингэж бүртгүүлсэн гэсэн үг л дээ. Энэ зарчмаараа ажиллаад явж байтал 2000 оны эхээр Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Баасан Ардын нам байгуулсан. Бид Ардын намтай ярилцаад тус намыг МАХН-тай нэгтгэхээр болж, энэ ажлын хэсгийг би ахалсан юм. Тэр үеийн Ардын намын гишүүд ч үүнийг дэмжсэн. Бид анхныхаа энэ нэрийг авч үлдсэн нь нийгмийн өмнө тавьсан зорилт болон хөгжлийн чиг хандлагад Ардын нам гэсэн нэр ач холбогдолтой гэж үзэж байснаас үүдэлтэй юм. Харин намын их хурлаар намынхаа нэрийг өөрчилсөн нь хоёр нам болоход хүргэсэн. Тэгэхээр одоо нэгдэх ёстой. Нам нэгдэх асуудал хуультай. Нам нэгдэж нийлэх, нэрээ өөрчлөх асуудал хуулиар зохицуулагдах учиртайг энд хэлэх хэрэгтэй. Энэ тухай хуулийг би ахалж, УИХ-аар батлуулж байлаа. Хоёрдугаарт, манай намын дүрэмд энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар тусгасан. Өөрөөр хэлбэл, нам нэгдэх, нийлэх нь тухайн намын их, бага хурлаар шийдэгдэнэ. Одоо бид нэг л нам байх ёстой гэсэн зарчимд тулгуурлаж яаж нэгдэж, нийлэх тухай ярьж байна. Гэхдээ асуудал доороосоо эхэлж яригдаад байна уу даа гэж харж байгаа. Миний бодлоор хоёр нам эхлээд хамтарч ажиллах хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцоно гэсэн үг үү? -Манай намын ялагдлыг өнгөрсөн хоёр шатны сонгуультай холбон ойлгож байгаа бол дараагийн шатны сонгуульд хамтарч оролцох хэрэгтэй байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор л хоёр намын нэгдэх нийлэх асуудал хурцаар тавигдаад байна шүү дээ. Ойрын зорилт нь хамтарч ажиллах цаашдаа нэгдэх хэрэгтэй.
-Танай намын залуу гишүүд ч МАН шинэчлэх ёстой гэж хатуухан шүүмжилж байр сууриа илэрхийлж байгаа? -Манай намын үйл ажиллагаа сул байгаа нь үнэн. Үүнтэй холбогдуулаад намын залуу гишүүд намаа шинэчилье гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн. Нам шинэчлэгдэх ёстой. Гэхдээ намын удирдлагуудаа сольсноор энэ асуудал шийдэгдэхгүй. Би ийм жижиг ойлголтоор шинэчлэлийг харахгүй байгаа. Манай нам үзэл баримтлалын хувьд шинэчлэгдэх шаардлагатай. Гишүүд үзэл баримтлалаараа нэгдэж байх ёстой. Бид нийгмийн ардчилал гэсэн үзэл баримтлалыг илүү тодотгож өгөх шаардлагатай. Хоёрдугаарт манай намын дотоод ардчиллыг ихээхэн сайжруулах ёстой. Үүнийг өргөн утгаар нь нээлттэй, өнөөгийн ардчилсан нийгэмд тохируулан ил тод болгох шаардлага бий. Гуравдугаарт намаа цэвэршүүлэх. Нийгэмд ямар нэг байдлаар асуудалд орчихоод байгаа хүн олон байгаа нь ард түмний дунд эргэлзээ төрүүлж байна. Үүнтэй холбогдуулан бид өнгөрсөн дөрвөн жилд бүх намд адилхан шаардлага тавьсан хууль баталсан. Тухайлбал, парламент дахь Ёс зүйн дэд хорооны журам болон төрийн өндөр албан тушаалтан УИХ-ын гишүүдийн Ёс зүйн дүрэм баталлаа. Янз бүрийн асуудалтай хүмүүс мөнгөөр нэр дэвшиж тухайн намын нэр хүндэд муу нөлөө үзүүлж байгааг зогсоох хууль эрхзүйн орчин бий болголоо. Уг хууль дараа дараагийн сонгуульд нэлээд өөрчлөлт авчирна гэж бодож байгаа. Манай нам 1990 оноос хойш эрхзүйт төрийг дээдэлж ажиллана гэсэн зарчим баримталж ирсэн. Гэтэл мөнгөтэй нэгнийг сонгуульд нэр дэвшүүлэх нь энэ хуулийн утга санааг алдагдуулаад байна шүү дээ. Энэ явдлыг боловсон хүчний хувьд шинэчилж чадвал намын шинэчлэлт болж байгаа хэрэг. Харин намын удирдлагууд муу, сайн ажиллана гэдэг нь өөр ойлголт. Хэрэв муу ажиллаж байна гээд сайн ажилладаг хүн оруулаад ирэхэд тэр нь “но”-той байвал яах юм бэ. Хэчнээн сайн ажиллалаа ч хүмүүс хүлээж авахгүй. Ер нь, манайд шинэчлэл хийх гэхээр нэг хэсэг этгээд албан тушаал авах гээд хийж чаддаггүй шүү дээ.
-Хэрэв МАХН танай намтай нэгдсэн тохиолдолд “Шударга ёс” эвсэл задрах уу? -Хараахан нэгдээгүй байна. Эхний ээлжинд хамтран ажиллаж болох ч энэ асуудал ургаж гарч ирэх нь үнэн. Гэхдээ энэ нь УИХ-д сонгогдсон гишүүдтэй холбогдож гарч ирж буй юм. Хэрэв нэгдье гэж байгаа бол МАХН нь МАН-тайгаа нэгдэх нь зөв байх. Учир нь, МАН 200 гаруй мянган гишүүн дэмжигчтэйгээс гадна МАХН-аас парламентад сууж байгаа гишүүдийнхээ тоогоор илүү. 2000 онд МАХН-тай МАН нэгдэж байсан бол одоо МАН-тай МАХН нэгдэх нь зөв.
-2000 онд МАХН МАН-ыг өөртөө нэгтгэсэн гэж байна. Тэр үед яагаад нэрээ сольж болоогүй юм бэ? -Нэрний тухай асуудал удаа дараа тавигдаж байсан. Одоогийн манай МАХН нэрийг авчихаад байгаа тэр хүмүүсийн дундаас ч ийм яриа гарч л байлаа. Гэхдээ намын нэр өөрчилнө гэдэг амаргүй асуудал. Түүхэн тодорхой нөхцөлд намын хамт олноор гарцаагүй ярьж байж солихгүй бол болдоггүй эд. Бидний одоо энэ нэгдэнэ гэж ярьж байгаа нь ч дутуу дулимаг байдлаас л боллоо. Хэдийгээр анхныхаа нэрийг авах нь алдаа бус ч тухайн үеийн төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний зорилтуудад хэрхэн нөлөөлөх үү, сонгуулийн үр дүнд намууд Засгийн эрхэнд гарах нөхцөл байдлаа зөв үнэлэх гэх мэтийн асуудлаас болсон байх. Ер нь 2000 онд намынхаа нэрийг солих нөхцөл байдал бүрдээгүй байсан юм. Цаг үе нь ч биш байсан. Өөрөөр хэлбэл, намын нийт гишүүд дэмжигчид МАХН нэрийг сольж болохгүй шүү гэсэн хатуу байр суурьтай байсан үе. Нэр өөрчлөх асуудал угаасаа нийт гишүүдийнхээ санал хүсэлтийг харгалзаж байж шийддэг зүйл шүү дээ.
-Тэгвэл хоёр жилийн өмнө намын нэр солих асуудлыг танай гишүүд дэмжигчдийн 80 гаруй хувь нь хүлээн зөвшөөрөхгүй байсан гэсэн. Нөгөөтэйгүүр намынхаа нэрийг солиогүй бол нам хоёр салж, танай туршлагатай зарим улстөрч МАХН руу явахгүй байсан байх. Нэрээ солиогүй бол өнгөрсөн хоёр сонгуульд ялагдал хүлээхгүй байх боломж байсан гэж та хувьдаа харж байна уу? -Манай намын дотоод өөрчлөлт зарим гишүүнд нийцээгүй учраас өөр нам руу орсон тохиолдол бий. Энэ нь ч манай намын хуучин нэрээр өөр нам гараад ирсэнтэй холбоотой. Тухайн үед манай намын удирдлагууд тэдгээр гишүүнтэйгээ ойлголцож, тулж ажиллаж чадаагүй. УИХ-ын сонгуулийн өмнө бие биетэйгээ ойлголцохгүй байсан нь нам дотооддоо ажиллаж чадаагүйн илрэл байх. Үүнийг нуугаад яах вэ. Цаашид нам нэгдэхэд зорилго, чиглэл нэг байгаа эсэхийг харж, удирдлагын түвшинд нэр цэвэр хүмүүсийг байлгах талаар хичээх ёстой. Тэгж хандаж байж л асуудлаас гарна. Түүнээс биш би ч чи ч бохир гээд байвал болохгүй.
-МАН-ын ахмад гишүүд намаас олигархиудыг зайлуулсан цагт нэр нөлөө нь сайжирна гэж байсан. Нөгөөтэйгүүр туршлагагүй залуучуудаар намаа удирдуулснаас ийм байдалд хүрлээ хэмээн шүүмжилж байгаа. Олигархиуд гэж хэнийг хэлээд байна вэ? -Манай нам олон зуун мянган гишүүн дэмжигчтэй. Тэдний дунд залуу, дунд үеийнхэн, ахмадууд бий. Тэр хүмүүсээрээ боловсон хүчнээ хангаж явах нь манай намын зорилго. Энэ баланс зохистой зөв явж ирэхээс их зүйл шалтгаална. Намын аппаратыг залуужуулж байна гээд хэтэрхий залуусаар хавтгайруулж болохгүй. Улс төрийн томоохон нам нэг тал руугаа хазайх нь зохисгүй. Манайд анхан шатны байгууллагад ажиллах хүн олддоггүй. Зүгээр завсрын хүмүүс гарч ирээд албан тушаал авах гэж улайрдаг байдал нь манай намд шинэчлэл хэрэгтэйг илтгэж буй нэг салаа мөчир нь. Энэ харьцааг зохистой барих нь удирдлагуудын хийх ажил.
-Намынхаа нэр төрийг сэргээхийн тулд одоо ямар алхам хийх ёстой вэ? -Одоо бид нэн түрүүнд намын шинэчлэлийн зорилтын асуудлуудыг шийдэх ёстой. Уг зорилтод бие биеэ огцруулах, зайлуулах тухай ярьж байгаа бол энэ нь шинэчлэл биш. Дотоод ардчиллаа хөгжүүлэх, намд бусармаг байдал гаргахгүй байх, боловсон хүчний харьцааг тэнцвэртэй болгох, нэр хүндтэй хүмүүсийг удирдлагад дэвшүүлэх, чадварлаг залуу зөв бодолтой, жинхэнэ намын ажлыг хийх хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг гаргаж ирэх ёстой. Түүнээс биш их, бага хуралд орж, ирэх сонгуулиар нэр дэвших зорилгоор өөрийгөө олонд таниулъя гэсэн хүмүүс хэрэггүй.
-Та парламентад 20 гаруй жил сууж байна. Энэ хугацаанд улс төрийн намууд нэгдэн нийлж, салж байсан тохиолдол олон. Одоо танай хоёр нам нэгдэх талаар ярьж эхэллээ. Үзэл бодол нийлэхгүй байна гээд салсан намууд буцаж нийлэх нь хэр оновчтой юм бол? -Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд парламент төлөвших зам руугаа орсон. Харин улс төрийн нам хүчнүүд огт төлөвшиж чадахгүй байгаа. Үүнд хэд хэдэн ноцтой дутагдал бий. Нэгдүгээрт улс төрийн намууд бодлогоо явуулахдаа мөнгөний эрхшээлд ороод байна. Өөрөөр хэлбэл, санхүүжилтээсээ болоод намыг мөнгөтэй хүн авч явдаг байдалд ороод буй. Тэд улс төрийн гэхээсээ илүү өөрийн ашиг сонирхолд нийцүүлэх хандлага давамгайлсан хэвээр учраас намууд төлөвшихгүй байна. Хоёрдугаарт намууд албан тушаал авахын тулд сонгуулийн үеэр бие биенээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их муулдаг. Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд удирдлагад гарч буй хүмүүс бие биеийнхээ алдаа дутагдлыг мэддэг учраас намынхаа бодлогыг явуулах гэж байхад нь “боль” гэх маягаар шантаажлах жишээтэй. Дөрөвдүгээрт нам хоорондын бүлэглэлүүд монголын намуудыг төлөвшихөд муу нөлөө үзүүлж байна. АН “Алтан гадас” гээд бүлэглэлтэй. Тэр нь анх манай намтай хамтарч байгуулсан нам дундын бүлэглэл байсан юм. Сүүлд нь АН-даа үлдсэн. Энэ бүлэглэлүүдийг намын дүрмийн ардчилсан өөрчлөлтүүдэд хийж өгөх хэрэгтэй. Албан ёсны лобби, жигүүр байх ёстойг тодорхой болгоно гэсэн үг. Ингэж хийж өгөхгүй байгаа учраас манай намд ч нууц бүлэглэлүүд байдаг гэдэг. Тиймээс нам нь асуудлаа бодлогоороо шийдэж чадахгүй бүлэглэл нь шийдэж буй явдал нь нам төлөвшихөд муу нөлөө үзүүлж байгаа. Нам төлөвшихөд сонирхлын зөрчилтэй, мөнгөний асуудалтай газар болон лиценз зөвшөөрлийн маргаантай хүмүүс орчихоод намын нэр хүндийг унагаж байна. Тэд улс төрийн намуудын ард түмнийхээ сайн сайхны төлөө хийх гэсэн бодлогыг хэрэгжүүлэх гэхэд чөдөр тушаа болж байгаа. Тавдугаарт сонгууль болохоор санал худалдаж авах зорилгоор мөрийн хөтөлбөртөө мөнгө амлаж буй явдал. Хамгийн сүүлд 2008 онд АН нэг сая, МАН 1.5 сая төгрөг амлаж байв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ амлалтыг төлөх үүднээс эдийн засгийн үйл ажиллагаа явуулсаар байгаад таарлаа. Энэ нь нийт намын бодлого биш байсан. Энэ бүхнээс ганц МАН-ын биш бүх намуудын нэр хүнд унасан. Судалгаануудаас үзэхэд АН, МАН хоёр нийт иргэдийн 30 хувиас хэтэрч чадахгүй байна. Энэ нь нийт сонгогчдын дунд рейтинг унасныг гэрчилж байгаа биз. Уг нь манай нам 40-50 хувиас буудаггүй байсан. Нийт намуудын нэр хүнд унана гэдэг нь төрийн нэр хүнд унаж байгаа хэрэг шүү дээ.
-Намд шинэчлэлт хэрэгтэй байна гэдгээ та удирдлагууддаа хэлсэн үү. Ямар хариулт өгч байх юм? -Намын шинэчлэлийн асуудлыг хүн бүр яриад байдаг зүйл биш. Манай намын их хурал хуралдаад удаагүй байна. Энэ хурлаар намын шинэчлэлийн асуудлыг ярьж, нэрээ өөрчилсөн. Гэтэл одоо үүнийг “Наадах чинь шинэчлэл биш. Намын нэр хүндийг унагалаа” гэж байна. Удахгүй манай намын их хурал болох үеэр энэ асуудлуудаа хэлж өгнө. Хүн бүр шинэчлэл яриад байхаар намын хуучин боловсруулсан дүрэм, УИХ-ын шийдвэр хэрэгжихгүй болчихдог учраас үүнийг тэр бүр яриад байж болохгүй л дээ.
-Хууль тогтоох байгууллагад “Шударга ёс” эвслээс сууж буй гишүүд МАН сульдаж доройтсон үедээ бидэнтэй нэгдэх гэж байна. Манай намын дэмжигчид нийт хүн амын 20 хувийг эзэлдэг гэх зүйл ярьж, зарим нь дэмжихгүй байсан. Нөгөөтэйгүүр танай намаас Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд МАХН-тай нэгдвэл намаасаа гарна хэмээн нэгэнтэй хэлж байсан санагдана. Заавал нэгдэх шаардлага байна уу? -Эхний ээлжинд хамтарч ажиллая, болбол цаашид нэгдэе гэх яриа одоохондоо цөөхөн хүмүүсийн хооронд яригдаж байна. Нэгдэх, хамтарч ажиллах талаар ажлын хэсэг гарч ажиллахаас гадна нийт гишүүд дэмжигчийн саналаас хамаарна шүү дээ. Олонхийн шийдвэрийг бид дагадаг. Нам ч ийм зарчмаар ажиллаж ирсэн. Эх сурвалж: www.assa.mn
|
Д.Дэмбэрэл: Манай намд шинэчлэлт хэрэгтэй байгааг олон жишээ баталлаа |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

"Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжиж эхэллээ 18:58 Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх
|
Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна 10:41 Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
|
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. »»
|
|
НӨАТ-ын буцаалтыг ирэх онд тав, 2027 оноос 10 хувь болгоно 10:38 2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв.
|
2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв. »»
|
|
Өнөөдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцож, лхагва гарагаас дугаарын сүүлийн тоогоороо зорчино 10:29 Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын
|
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын »»
|
|
Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо 10:26 Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд
|
Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд »»
|
|
Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно 10:25 Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн.
|
Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 09:42 Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга
|
Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга »»
|
|
Уул уурхайн салбарын үр өгөөжийг бүс, орон нутгийн хөгжилтэй уялдуулна 09:32 Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн,
|
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, »»
|
|
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ 09:25 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын
|
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын »»
|
|
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид АТГ-т шалгагдаж эхэллээ 09:23 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган,
|
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган, »»
|
|
Казахстан улс авлигаас хураасан мөнгөөрөө сургууль байгуулж байна 18:50 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ.
|
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ. »»
|
|
Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнээс Э.Амина мөнгөн медаль хүртлээ 18:45 Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай
|
Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо 15:21 Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст
|
Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст »»
|
|
"Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой 10:08 Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой.
|
Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой. »»
|
|
Таксины жолоочтой эхнэрээ хардасны улмаас машинаар мөргөжээ 10:07 Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан.
|
Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан. »»
|
|
Америкийн хамгийн баян хүнээр И.Маск тодорчээ 09:43 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск »»
|
|
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 09:09 Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо »»
|
|
Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ 20:31 Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
|
Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ. »»
|
|
Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ 20:27 Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг
|
Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг »»
|
|
Нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй 33 жилийн ял сонслоо 18:35 Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/
|
Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/ »»
|
|
Шүүхээс Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргын ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ 18:34 Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав.
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав. »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
|
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ. »»
|
|
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
|
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс »»
|
|
Франц 1 жилийн дотор 2 дахь удаагаа Засгийн Газраа огцрууллаа 08:59 Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны
|
Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны »»
|
|
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|