2013-02-15Байгалийн шалгарлын дүнд биологийн шинэ зүйл үүсэх тухай
эволюцийн онолоороо Чарльз Роберт Дарвины дэгдээсэн шиг судлаачдын дунд төдийгүй, олон нийтийг хамарсан өргөн хүрээтэй маргаан өрнүүлсэн хүн ховор биз. Эволюцийн биологи шиг удаан үргэлжилсэн, одоо ч үргэлжилж байгаа маргааныг өрнүүлсэн мэдлэгийн салбар ч байхгүй болов уу. Сэтгэлгээний хэв маягийг өөрчилж, философич Томас Куны нэрлэснээр парадигмийн шилжилт гэгдэх танин мэдэхүйн хувьсгал хийсэн түүхэн гавьяаг зүй ёсоор хүртсэн Чарльз Дарвины мэндэлсэн өдрөөр түүний амьдрал, бүтээлийн тухай уншигчдад товч танилцуулахаар үүнийг тэрлэв.
Чарльз Роберт Дарвины амьдрал.
Чарльз Р.Дарвин 1809 оны 2-р сарын 12-ны өдөр Шрусбери хэмээх Английн бяцхан хотын чинээлэг эмчийн гэр бүлд, зургаан хүүхдийн тав дахь нь болон мэндэлжээ. Түүний ээж нь шаазан эдлэлийн нэрт бизнесмен Жозайя Уэжвүүдийн охин юм. Чинээлэг гэр бүлд өссөн Чарльз ихэнх цагаа ан хийх, нохой сургах, амьтан цуглуулахад зарцуулдаг учраас сурлага нь сайнгүй байсанд эцэг нь дурамжхан байжээ.
Өөрөө байгаль сонирхдог ч мэргэжлээ өвлүүлэх гэсэн эцгийнхээ хүслийг дагаж Эдинбургийн Их Сургуульд анагаах ухааны салбарт суралцаж эхэлсэн Чарльз тэнд л эхний бөгөөд сүүлчийн удаа мэс засалд оролцсон нь бие муутай, цус үзэж чаддаггүй түүний хувьд амьдралынхаа туршид мартахааргүй зүйл болсон гэдэг. Эмч болох сонирхолгүй болсон тул хуүльч болохоор шийдсэн ч, энэ нь бас л түүний сонирхлыг татсангүй.
Ингээд Кэмбрижийн Их Сургуулийн шашин судлалын салбарт элсэн суралцжээ. Энд л тэрээр тухайн үеийн нэрт байгаль судлаачидтай нөхөрлөсөн. Энэ нь ч түүнийг 1831 оноос эхлэн эргийн зургийг үйлдэх даалгавар бүхий Бигль хөлөг онгоцоор дэлхийг тойрох аялалд оролцох боломжийг нээсэн юм. Чарльз Дөрвин Бигль хөлөг онгоцны байгаль судлаачаар ажиллажээ гэж бичдэг ч үнэндээ байгаль судлаачийн орон тоо энэ багт байгаагүй.
Ахмад Роберт Фицрой дээдсийн хүрээлэнгээс гаралтай тул түүнд хань болж явах сурвалжит хүн хэрэгтэй болсон учраас л түүнд дэлхийг тойрох завшаан тохиосон гэдэг. 1831 онд Бигль онгоц алсын замд гарахад Чарльз дөнгөж 22 настай. харин ахмад Роберт Фицрой ердөө л 23 настай байлаа. Маш залуу гэдгээрээ адилхан энэ хоёр хүний ертөнцийг үзэх үзэл тэнгэр, газар шиг л ялгаатай байв.
Фицрой шашны фуидаменталист узэлтэй, харии Дарвин чөлөөт үзэл баримлалттай байсан нь хожим илэрсэн нь дэлхийг тойрсон таван жилийн турш хөлөг онгоцны нэгэн жижиг өрөөнд аялсан тэдний хооронд цөөнгүй хэрүүл, маргааг үүсэх үндэс болсон гэдэг. Бигль онгоцны аялал Дарвины хувьд ихээхэн чухал үйл явдал юм.
Аяллын үед Чили улсаас аварга том эртний амьтдын эрмэл үлдэгдлийн санг олсон (Megatherium буюу аварга залхуу амьтны өнөөг хүртэл олдсон хамгийн иж бүрэн эрмэлийг тэрээр олсон), шинэ зүйлийн дельфин нээж Delphinus fltzroyi хэмээн ахмад Фицройгийн нэрээр нэрлэсэн, Андын нурууны геологийн түүхийн маш няхуур судалгаа хийсэн, шүрэн арлын үүслийн тухай шинэ онол боловсруулсан нь одоог хүртэл хүлээн зөвшөөрөгддөг гэх мэт маш олон бодит үр дүнг гаргаж авсан юм.
Таван жил, хоёр хоногийн аяллаас 1836 онд 27 насандаа эргэж ирснээс хойш тэрээр Англи улсын хилийн дээсийг дахин хэзээ ч алхаагүй юм. Бигль онгоцоор хийсэн аяллын үед л эволюцийн шинэ онолын үзэл санаа Дарвинд бүрэлдсэн гэж бичдэг нь бас л буруу. Нэгдүгээрт, эволюцийн үзэл баримтлал 1830-аад оны үед цоо шинэ гэж тооцохооргүй зүйл болсон байв.
Түүний өвөө Эразмус Дарвин ч эволюцийн зарчмыг харуулсан шүлэг бичиж байсан билээ. Аяллаас эргэж ирснийхээ дараа л Томас Мальтусын "Essay on the Principle of Population" гэдэг бүтээлийг 1838 онд уншиж байж, амьдрал бол мөнхийн тэмцэл бөгөөд байгалийн шалгарлаар л зохилдох чадвар сайтай организм цэцэглэн хөгжиж, бусад нь устаж үгүй болдог тухай санаа төрсөн тухайгаа өөрийн намтартаа бичсэн нь бий.
Гэхдээ "зохилдох чадвар сайтай нь мэнд үлдэх" ("survival of the fittest") хэмээх нэр томьёог Дарвин бий болгоогүй, харин Герберт Спенсер (1864) анх хэрэглэсэн билээ. Түүнчлэн "эволюци" гэдэг үгийг "Зүйлийн үүсэл" номын зургаа дахь удаагийн хэвлэл хүртэл нэгч удаа хэрэглээгүй нь сонирхолтой. Өнөө үед олон нийт төдийгүй, биологичдод хэвшмэл байдлаар ойлгуулж ирсэн зүйл бол Дарвин Галапагосын арлууд дээр ажиллаж байхдаа, тэдгээр арлын бужирга шувуудын хошуу нь тухайн арал дээрх нөөцийг хуваан ашиглахад зохилдсон байдгийг ажигласны үр дүнд эволюцийн тухай онолыг боловсруулсан гэх санаа юм.
Үнэндээ сургуулиа дөнгөж төгсөөд аялж байсан залуу Дарвин дөрвөн долоо хоногийг Галапагосын арлууд дээр өнгөрөөхдөө эдгээр шувуудын цуглуулгыг хийсэн ч эволюцийн онолд ач холбогдолтой сонирхолтой ажиглалтыг өөрөө хийгээгүй. Туршлагагүй Дарвин ямар шувууг аль арлаас цуглуулах тухайгаа ч тэмдэглээгүй байсан (яг үүнтэй адил алдааг тэрээр газрын яст мэлхийн хувьд ч давтжээ).
Дарвин 1842 онд л өөрийн шинэ онолынхоо санааг томьёолж эхлээд, хоёр жилийн дараа 230 нуүр "товч хураангуй" (өөрийнх нь нэрлэснээр) болгон өргөтгөсөн. Үүнийгээ 10 гаруй жилийн турш хойш тавьж, гэр бүлийн амьдралд өөрийгөө зориулсан (Чарльз, Эмма нар 10 хүүхэд төрүүлсэн), сахал хөлт хавч хэлбэртнийг судалж томоохон хэмжээний бүтээл туурвихад бараг 8 жилийг зарцуулснаас гадна өнөөг хүртзл оношилж чадаагүй байгаа хурц өвчинд нэрвэгдэх болсон билээ.
Хэрвээ Ази тивд ажиллаж байсан Альфред Рассал Уоллес хэмээх залуу судлаачаас 1858 оны зун захидал ирээгүй бол Дарвины гар бичмэл түүнийг ертөнцийн мөнх бусыг узүүлтэл дарагдсан ч байж болох юм. Энэ захиандаа Уоллес байгалийн шалгарлын онолыг томьёолсон агууллийн гap бичмэлийг хавсаргаж, нэрт байгаль судлаачийн хувьд саналаа өгөхийг Дарвинаас хүссэн байв.
Уоллесийн томьёолсон онол нь түүний санаатай бараг ижил байсан нь Дарвиныг цохилтонд оруулжээ. Уоллесийн хувьд энэ санаа бол гэнэт л бодож олсон зуйл байтал Дарвины хувьд онол нь олон жилийн турш системтэй боловсруулсны үр дүн байсан юм. Харин нэр хүндтэй судлаачид болох Чарльз Лайвль, Жозеф Хукер хоёр, Дарвин Уоллес нарын санааг нэгэн өгүүлэл болгон хэлэлцүүлэх шийдэл гаргаснаар уг ажлыг 1858 оны 7-р сарын 1-ний өдөр Линнейн Нийгэмлэгийн хуралд хэлэлцүүлсэн боловч энэ хуралд Уоллес ч, Дарвин ч оропцоогүй.
Дарвин-Уоллесийн өгүүлэл тухайн хурлаар хэлэлцсэн долоон илтгэлийн нэг байсан бөгөөд оролцогчид танин мэдэхүйн түүхэн дэх хамгийн том нээлтүүдийн нэгийг гэрчилснээ ч төсөөлсөнгүй өнгөрөв. Нэгэнт үзэл санаа нь олон нийтэд ил болсон тул Дарвин өөрийн бүтээлээ даруйхан гаргахаар сэтгэл шулуудан, "Зүйлийн үүсэл" номоо шамдан дуусгажээ.
"Зүйлийн үүсэл" бүтээлийн эхэн үе.
1859 оны зуны сүүлчээр Британид нэрд гарсан Quarterly Review сэтгүүлийн редактор Уитвэлл Эльвин, байгаль судлаач Ч.Дарвины шинэ номын урьдач хувийг хүлээн авчээ. Номыг сонирхон уншсан Эльвин уг бүтээлийг хэдийгээр сонирхолтой боловч олон нийтийн сонирхлыг татахуйц өргөн хүрээтэй биш гэж үзээд, тагтааны тухай ном бичихийг Дарвинд зөвлөжээ.
Эльвиний зөвлөгөөг үл ойшоосны тэмдэг болон "Байгалийн шалгарлын замаар зүйл үүссэн тухайд буюу амьдралын төлөөний тэмцэлд ивээгдэгч үүлдэр мэнд үлдэх нь" (товчоор "Зүйлийн үүсэл") хэмээх урт нэртэй, 15 шиллингийн үнэтэй (нэг шиллинг гэдэг нь фунтыг 20 хуваасны нэгтэй тэнцэх Британий мөнгөний хуучин нэгж) ном 1859 оны 11-р сарын 24-нд хэвлэгдэн гарав.
1250 хувь хэвлэгдсэн анхны хэвлэл нь тэр өдөртөө л зарагдан дууссан аж. Түүнээс хойших бүхий л хугацаанд энэхүү бүтээл хуучирсангүй, түүний тухай маргаан тасарсангүй. Чарльз Дарвины байгалийн шалгарлын онол. Чарльз Дарвин эволюцийн тухай онолыг үндэслэсэн хэдий ч "Зүйлийн үүсэл" номын анхны хэвлэлд "эволюци" хэмээн нэр томьёог нэг ч удаа хэрэглээгүй нь сонирхолтой.
Гэхдээ "to evolve" хэмээх үйл үгийг номынхоо төгсгөлийн үг болгон нэг л удаа хэрэглэжээ. Герман гаралтай Америкийн биологич, алдарт Эрнст Майр, Дарвины эволюцийи онолыг таван дэд онол болгон хувааж болно гэж үздэг. Үүнд:
1 Эволюци: эволюци бол бодитой үйл явц мөн
2.Нийтлэг гарал үүсэл: бүх организм, эсвэл бүлэг организм нийтлэг нэгэн өвгөөс гаралтай бөгөөд бүх организм адилхан нэг үүсэлтэй.
3.Зүйлийн олшрол эволюцийн явцад зүйлийн үүсэл явагдаж, ялгаатай зүйлүүд үүсдэг.
4.Гоадуалиэм: эволюцийн үйл явц аажим явагддаг.
5.Байгалийн шалгарал: популяцид буй хувьсал бүхий бодгалиудаас зохилдох чадвартай нь мэнд үлдэж, үр удмаа үлдээнэ.
Дарвины онолын санаа бол үнэндээ маш хялбар. Ямар сайндаа л тухайн үеийн нэрт судлаач Томас Гексли "Зүйлийн үүсэл"-ийг уншчихаад "үүнийг бодоод олчихдоггүй би ямар тэнэг хүн бэ?" гэж дуу алдаж байхав! Гэхдээ Дарвины онол хэвлэгдсэн цагаасаа хэд хэдэн хүндрэлтэй тулгарав.
Нэгдүгээрт, эволюци явагдахад удаан хугацаа шаардагдана гэж үзсэн. Үүний тулд Библийн сударт заасан дэлхийн дөрвөн мянган жилийн нас төдийгүй, алдарт физикч Кельвиний дэлхийн хөрөлтөд үндэслэн 30 сая жил гэж үнэлсэн дэлхийн наснаас ч хавьгүй урт хугацаа шаардлагатай байв.
Хоёрдугаарт, тухайн үед организмын эрмэл үлдэгдлийн хангалттай нотолгоо байсангүй. Хэрвээ л эволюци аажмаар явагддаг, байгалийн шалгарлын үр дүнд зарим бодгаль мэнд үлдэж, зарим нь үхэж мөхдөг бол энэ онолыг нотлох шилжилтийн хэлбэрүүд хаана байна вэ?
Гуравдугаарт, зарим организмын зохилдох чадвар бусдаас илүү байж, илүү олон үр төл төрүүлэх байдлаар байгалийн шалгаралд ивээгдэх, цаашилбал зүйл үүсэхийн тулд популяцид хувьсал (вариаци) заавал байх ёстой. Өөрийн баримталсан удамшлын онол нь полуляцид хувьсал хадгалагдах бус, харин алга болох тухай онол болохыг математикт муу Дарвин олж харсангүй.
Эдгээр хүндрэлтэй асуудлын алийг нь ч Дарвин амьд сэруүн байхдаа шийдэж чадсангүй. Орчин үед Дэлхий үүссэнээс хойш 4.54 тэрбум жил (±1 %), дэлхий дээр амьдрал үүссэнээс хойш 3.5 тэрбум жил өнгөрсөн гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрөх болов. Нөгөө талаар, эволюци заавал удаан хугацаанд явагдах албагүй, заримдаа эволюцийн үйл явц, зүйлийн үүсэл маш богино хугацаанд ч явагдаж болох нь тодорхой болжээ. (жишээ нь, 12 мянган жилийн настай Африкийн Виктория нуурын хэдэн зуун зүйлийн цихлид загас).
Орчин үеийн палеонтологийн ухаанд маш олон шилжилтийн хэлбэр мэдэгдэх болсон нь Дарвины зүйлийн үүслийн тухай онолыг бататгаж өглөө. Үүнд шинжлэх ухааны ертөнцөд шуугиан дэгдээсэн, загаснаас дөрвөн мөчит сээр нуруутан амьтан үүсэх шилжилтийн хэлбэр болох Канадаас олдсон Tiktaalik хэмээх организмыг дурдах нь зүйтэй. Популяцид хувьсал хэрхэн үүсэж, хадгалагдаж болох тухай асуудлыг шийдэх судалгааг одоогийн Чех улсын Брно хотод Дарвинаас 13 насаар дүү Грепэр Мендель хийж байлаа.
Мендель өөрийн нээлтийн тухай Ч.Дарвинд мэдэгдэж, хэвлүүлсэн ажлаа ч түүнд явуулсан байдаг нь нэгэнт нотлогдчихсон түүхэн баримт. Харин Дарвины эволюцийн онолыг Мөндөлийн удамшлын хуультай нэгтгэсэн математик онолын ажлууд 1920-аад оноос эхлэн хийгдсэн. Энэ ажлыг Английн Сэр Рональд Фишер (1930), Жон Б.С. Холдейн (1924, 1927, 1930, 1932), Америкийн Сьюэл Райт (1931) нар хийсэн юм.
Эдгээр онолын ажлуудад үндэслэн Феодозиус Добжанский (1937), Эрнст Майр (1942), Жорж Гейлорд Симпсон (1944),-Ж. Ледьярд Стеббинс (1950) нарын хийсэн эмпирик судалгааны дүнд "эволюцийи биологийн орчин үеийн синтез" хийгдсэн гэж үздэг билээ. Эволюцийн онолыг тойрсон маргаан нийгмийн бүхий л хүрээг хамран өрнөсөн. Эволюцийн онолд хамгийн ихээр нөлөөлөгдөх салбар болох шашны номлогчид энэ маргаанд тэргүүлэх байр суурьтай оролцсоор ирсэн.
Гэхдээ Ромын пап Йон Павел эволюцийн зарчмыг хүлээн зөвшөөрч, 2009 онд Английн сүм Ч. Дарвинаас албан ёсоор уучлалт гуйсан билээ. Эволюцийн тухай ширүүн маргаан биологичдын дунд ч өөрнөсөөр буй. Энэ нь ч эволюцийн биологид шийдэгдээгүй асуудал олон байгааг л нотолж байна. Орчин үед мэдлэгийн бүхий л салбарт, ялангуяа амьтай, амьгүй аливаа нийлмэл системийн судалгаанд эволюцийи үзэл баримтлал нэвтэрлээ.
Дарвины үеэс хойш биологийн ухаан, мэдлэгийн бусад салбарт гарсан дэвшил нь энэ онолын ач холбогдлыг улам тодруулж, Дарвины өөрийнх нь тайлбарлаж чадахгүй байсан үзэгдлүүдэд тайлбар өгч эхлэв Филогенез хөгжлийн явцад шинэ ангилалзүйн нэгжүүд нийтлэг өвгөөс салбарлан хөгжсөн түүхэн хөгжлийг мод маягаар илэрхийлж болох тухай Дарвины хувьсгалч санаа хөгжиж, амьд организмын хөгжил нийтлэг өвгөөс үүссэн салаа мөчрөөс гадна, ангилалзүйн нэгжүүдийн хооронд генетик мэдээлэл солилцож ирснийг илрүүлсэн нь организмын түүхэн хөгжил нэгэн өвгөөс гаралтай мод бус, харин сүлжээ байдлаар, бут байдлаар дүрслэгдэж болохуйц дүр зурагтай байсныг тодорхой болгов Зохилдох чадвартай нийлмэл системийн түгээмэл зүй тогтол болох эволюцийн зарчмыг, цогц систем судалдаг бүхий л салбарын оюутнууд, биологийн оюутнуудтай тохой залган сууж суралцах болсоор удлаа.
Бизнесийн удирдлага, эдийн засгийн онол, хэл судлал, эволюцийн компьютаци, эволюцийн алгоритм (генетик алгоритм), эволюцийн хөгжлийн биологи, эволюцийн психологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, нийгмийн бүхий л салбарт хэрэглэгддэг зарчмуудад эволюцийн үзэл баримтлал, түүнд хэрэглэж буй загварыг хэрэглэж болох нь нэгэнт тодорхой болжээ. Үүний тулд Мөндөлийн генетикийг Дарвины онолтой нэгтгэсэн орчин үеийн синтезийн математик аргаас илүү дэвшилтэт аргазүйг боловсруулах шаардлага орчин үеийн эволюцийн биологичдод тулгараад байна.
Чарльз Дарвины нэрээр нэрлэгдсэн зүйлс, Чарльз Дарвины нэрээр олон тооны газар нутаг, байгууллага, үээл баримтлал нэрлэгдсэн байдаг нь түүний танин мэдэхүйн дэвшилд оруулсан хуаь нэмрийг дэлхий нийтээр үнэлж байдгийг гэрчилнэ.
Чарльз Дарвины үр удам. Чарльз Дарвин өөрөө чинээлэг гэр бүлээс гаралтай төдийгүй Уэжвүүд хэмээх шаазан эдлэлийн Англид нэртай үйлдвэрийн эзний ач охинтой (өөрийн үеэлтэй) гэрлэснээр сурвалжит гэр бүлтэй ураг барилджээ. Чарльэ, Эмма Уэжвүүд нар 10 хүүхэд төрүүлснээс гурав нь багадаа өнгөрсөн юм. Дөрвөн хүүхэд нь гэрлэсэн боловч хүүхэд төрүүлсэнгүй.
Үлдсэн гурван хүүхэд нь тус бүр 2,3,4 хүүхэдтэй байснаар түүний удам угсааг таслалгүй хадгалжээ. Түүний удамд нэртэй судлаачид (түүний удамд Вангийн Нийгэмлэгийн гишүүд зургаа байв), зохиолч, яруу найрагчид, урлагийн зүтгэлтнүүд цөөнгүй байсан нь шинжлэх ухаан, урлаг аль аль нь бүтээлч сэтгэлгээг шаарддаг болохыг харуулж буй хэрэг.
Жишээ нь “ The Chronicles of Narnia" хэмээх алдартай цуврал киноны Эдмундын дүрд Дарвины удмын Скандар Кейнс (1991-) хэмээх залуу жүжигчин тогложээ. , Дарвины хүүхдүүд дотор Вангийн Нийгэмлэгийн гурван гишүүн (Сэр Жорж Хоуард Дарвин, 1845-1912; ургамал судлаач Сэр Фрэисис Дарвин. 1848-1925; Сэр Хорас Дарвин, 1851-1928), Вангийн Газарзүйн Нийгэмлэгийн ерөнхийлөгч (хошууч Леонард Дарвин, 1850-1943) байсан.
Хошууч Леонард Дарвин өөрөө хүүхэдгүй боловч эволюцийн орчин үеийн синтезийг хийлцсэн Рональд Фишерийг олон талаар тэтгэн дэмжиж, хуурай эцэг хүүгийн харилцаатай байв Ромальд Фишерчеерийн алдарт "Байгалийн шалгарлын гөнетик онол” бүтээлээ Леонард Дарвинд зориулсан билээ. Чарльз Дарвины ач нараас нэг хүн (физикч Сэр Чарльд Гальтон Дэрвин, 1887-1962), жич нараас нь хоёр хүн (физиологич Сэр Ричард Көйне, 1919-2010, нейробиологич Сэр Хорас Бэзил Барлоу, 1921, Вангийн Нийгэмлэгийн гишүүд юм, Түүнчлэн Дарвин-Көйнсийн удмын Ракцэл Кейнс (1948-) Дарвины гэр музейн захирлаар ажиллаж байна.
Базарцэрэн овогтой Болдгив (МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн экологийн тэнхим)