 |
|
 |
|
Зүгээр ээ, юм мэдэхгүй жаахан амьтад юм чинь |
|
|
 |
|
 |
Зүгээр ээ, юм мэдэхгүй жаахан амьтад юм чинь
2013-02-13Монголчууд бид “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж ярих дуртай. Гэвч яг цаг дээрээ очихоор энэ нь зүгээр  л нэг “лоозон” болчихсон юм уу даа. Багачууддаа хандах бидний хандлага өнөөдөр ямаршуу байна вэ?
Бага насны хүүхдийг өсгөх, “хүн” болгон төлөвшүүлэхтэй холбоотой олон асуудлыг тоочилгүй, мэргэжлийн байгууллага болох хүүхдийн цэцэрлэгийн хоёр үндсэн асуудлыг энд хөндлөө.
“Жигмид, Тогмидын сав” жимсээр дүүрэх үү, эсвэл... Хүүхэд зургаан настайдаа сургуульд элсэн орж, цэцэрлэгт явдаг багачуудын нас улам доошилж байгаа хэдий ч цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа сургуулийн бага ангийнхаас ялгагдахгүй шахам болжээ. Багш өдөрт нийт хүүхдийг хамарсан олон хичээл заана мөн дээр нь “хөгжүүлэх үйл ажиллагаа” хэмээх хичээлээс ялгаагүй ажлуудыг зориуд бэлтгэн явуулна. Ингээд хүүхдэд тоглох цаг зав бараг олдохгүй болсон аж. Нэгэн багшийн ярианаас: - Цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт өдөрт хоёр хичээл, гурван хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах ёстой. Нэг хичээл болон хөгжүүлэх үйл ажиллагаанд 30 минут зарцуулдаг, тэгэхээр нийтдээ 2 цаг 30 минут шаардагдана гэсэн үг. Тэгээд хүүхдийн гар нүүр угаах, хооллох гээд ажлууд байна. Ингээд л үдээс өмнөх цаг дуусаж хүүхдэд тоглох зав үнэндээ гардаггүй юм. Дунд ангид бол үдээс өмнө мөн нэг хичээл, хоёр хөгжүүлэх үйл ажиллагаа явагддаг. Биеийн тамирын хичээл ороход бүх хүүхэд хувцсаа өмсөх, тайлах гээд элбэг 1 бүтэн цаг зарцуулагдана. Ер нь хүүхдүүдэд сургалтын булангууд дээр хэсгээрээ ажиллах, тоглох, гадаа салхинд гарах цаг зав байхгүй дээ. (нийслэлийн Чингэлтэй дүүргийн .. дүгээр цэцэрлэгийн багш Д.С) Эцэг эхчүүд маань “цэцэрлэг бидний хүүхдийг гэгээрүүлээд эгээ л нээлт хийлгэчихнэ” шахуу юм бодон, додигор алхацгаана. Ийнхүү бид бараг нийтээрээ нялх балчруудаа “Жигмид Тогмид” хоёрын савных нь хэмжээгээр харж, нас ахих тусам элдэв жимс чихсээр задалж хаях нь холгүй болно. Их л зүйл зааж байвал сайн гэж үзнэ. Хүүхдийн өдөр тутмын амьдралд багшийн заасныг сурах, эцэг эхийн хэлсэн шаардсаныг биелүүлэх үйл л давамгайлаад байвал тэд ямаршуу хүн болж төлөвших нь тодорхой. Ямартай ч өөртөө итгэлтэй, бүтээлч, өөрийгөө хариуцан бусдын дунд зохицон амьдрах чадвартай, сэргэлэн цовоо, сурч мэдэх дур сонирхолтой нэгэн болох найдвар тун бүрхэг. Бага насныхан бол бидний төсөөлдгөөс өөрөөр, өөрийнхөө арга замаар суралцдаг улс. Сүүлийн үед хийсэн тархины судалгаанаас үзэхэд бага насны хүүхдийн тархинд маш олон илүүдэл эс байдаг гэнэ. Хүүхэд хэдий чинээ өөрөө оролдож, хийж, өөрийнхөө сонирхол, хүсэл эрмэлзлээр орчинтойгоо харилцана, төдий чинээгээр тэдгээр мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдож, зангилаасууд үүсэн тархи нь хөгжиж байдаг. Тэд бол төрөлхийн сониуч, хорвоо ертөнцтэй өөрөө танилцаж “нээх” гэсэн эрч хүч, хүсэл эрмэлзэл нь итгэхийн аргагүй их. Энэ их хүсэл эрмэлзлийг нь хорилгүй, бие даан орчинтойгоо танилцах орон зай олгож байвал тэдэнд өөрийн гэсэн онцлогтой бие хүн болон төлөвших суурь тавигдана. Тэд өөрийн ертөнцийг бүтээхийн тулд нялх балчрын “жаран чавганцын ажил”-аасаа эхлэн чөлөө завгүй “хөдөлмөрлөдөг” улс шүү дээ. “Гаднаас хүүхдийн тархи руу элдэв зүйлс хийснээр сургалтын процесс явагддаггүй бөгөөд хувь хүний үндсэн авьяас чадвар болох сэдэл, өөрийн хяналт, бусдыг ойлгох чанарыг хичээлээр олгох боломжгүй. Иймд эцэг эх мөн цэцэрлэгийн багш нар хүүхдэд өөрөө суралцах, өөрөө оролдож хийх тийм л орон зайг олгох шаардлагатай” (Гералд Хүетер) Бага насныхан бол ийнхүү өөрөө ургаж, дэлбээлдэг цэцгийн үр билээ. Үр бүрээс янз бүрийн цэцэг ургадаг. Ямар цэцэг ургах нь тухайн үрээс шалтгаална. Харин түүнд нар, ус, агаар, дулаан хэрэгтэй. Гэхдээ нэгэнд нь ахиухан ус хэрэгтэй бол нөгөөд нь үгүй. Нэг нь нартай газар тавихад сайн ургаж байхад нөгөө нь илч, гэрлийг ихээр шаардахгүй. Харин ургаж байхад нь улам өсгөж томруулах гээд дээрээс нь татвал үндэс юу нь хөндийрч, ургалт нь зогсоно. Хэмжээнээс нь хэтрүүлэн усалбал ялзарч муудна. Хөлдүү, хүйтэн орчинд бол аль алиных нь ургалт зогсож, бүр хатаж хагдрах болно.  Энэ маань ямар цэцгийн үр билээ, яаж арчилж тордох билээ гэдгээ бодохгүй, мэдэхгүй бүгдийг нь адилхан усалж, нэг газар тавиад байвал нэг нь сайн нахиалж дэлбээлэхэд нөгөө нь тааруу, гурав дахь нь бүр ургахаа ч больж мэднэ. Тэгэхээр цэцэрлэгт багшийн зүгээс бэлтгэсэн, нийт хүүхдийг хамран явуулдаг тэр олон хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаа бол үүнтэй утга нэг билээ. Ийнхүү хар багаасаа хүний аясаар, багшийн бэлтгэсэн сургалтанд автаж, нэг хэвд цутгуулснаас хөдөөгийн малчдын багачуул шиг тайван амгалан, өөрийнхөөрөө, бодит амьдралын дунд, аминдаа бас хал үзэж, аав ээжтэйгээ гангар гунгар гэсээр өсөх нь илүү жаргалтай, хожим өөрт нь хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ хүүхдийнхээ хөгжил, сонирхолд нийцсэн аятайхан үйл ажиллагаа явуулдаг багш нар байгааг үгүйсгэхгүй ээ. “Мэргэшээгүй мэргэжилтэн” “Жаахан амьтад юм чинь хамаагүй ээ, тэдэнтэй мэргэжлийн бус хүн ч ажиллаж болно” гэсэн хандлага манайд газар авсаар байна. Манай улсад цэцэрлэгийн багш бэлтгэдэг, өнгөрсөн жил 50 жилийн ойгоо тэмдэглэсэн “Сургуулийн өмнөх боловсролын сургууль” гэх эрдэм номын ганцхан том газар бий. Хачирхалтай нь тус сургуулийн Сургалт, судалгааны албаны дарга нь (хуучнаар “хичээлийн эрхлэгч”) математикч, Сурган, сэтгэл судлалын тэнхмийн эрхлэгч нь микробиологич, Байгаль заах аргын багш нь амьтан судлаач, Хүүхдийн сурганы багш нь биологич, Математик заах аргын багш нь физикч гэх мэтээр жинхэнэ мэргэжлийн хүн заах ёстой хичээлийг огт өөр мэргэжлийн багш нар заадаг ажээ. Маш бүдүүлгээр жишиж үзье. Сумо бөхөөс хэнийг нь ч байна авчраад, Дуурийн театрын тайзан дээр “Хунт нуур”-т бүжиглүүлээд үзье л дээ. Хэвлэл мэдээллийнхэн хэд хоног шуугих нь уу. Гэтэл нийт 40 багшийн ердөө 6 нь сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийнх байхад хэн ч "инээхгүй" бас харамсахгүй байгаа нь гайхмаар. Сургуулийн өмнөх боловсрол уг нь тусгай шинжлэх ухаан, тэр тусмаа маш нарийн. Тэр сургуулийг мэргэжлийн бус багшаар заалган төгсөж буй “мэргэжлийн багш нар” ямаршуу чанар чансаатай “бүтээгдэхүүн” байдаг бол? Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн болдог бүр амар хялбар арга зам ч байна. Дээрх сургуульд багш мэргэжилтэй бол 1 жил, өөр мэргэжлийн хүн 2 жилийн хугацаанд 16-24 долоо хоног танхимын сургалтад хамрагдаад л “Хөрвөх сургалт” гэгчээр сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн болчихож байгаа юм. Ийнхүү дөт замаар цэцэрлэгийн багш төдийгүй эрхлэгч бологсод нийслэлд цөөнгүй бий. Мэргэжлийг нь эзэмшээд, ядаж 5 жил цэцэрлэгийн багшаар ажиллаагүй атлаа цэцэрлэгийн нарийн ширийнийг мэдэж, багш нараа мэргэжлийн удирдлагаар хангаж чадна гээд байгаагаас харахад тэд тун ч зоригтой улс юм. Түүнчлэн “Эрэлт ихтэй мэргэжил” гэх сургаар мэргэжлийн ганц хоёрхон багштай хувийн зарим дээд сургууль цэцэрлэгийн багш бэлтгэхээр ханцуй шамлан оржээ. Бүр ч холион бантан болж орхив. Боловсролын шат шатны удирдах байгууллагуудад ажилладаг сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтний тоо тун хязгаарлагдмал. Саяхан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт хүртэл мэргэжлийн ганц л хүнтэй. Бидний дийлэнх нь бага боловсрол, сургуулийн өмнөх боловсрол бараг ижилхээн гэж харна. Ийнхүү бага боловсролын дайвар болгож ирснээс манай сургуулийн өмнөх боловсрол онцлог шинжээ алдаж, цэцэрлэгүүд үнэн хэрэгтээ “жижигхэн хүүхдүүдийн сургууль” болчихоод байна. Манай удирдах дээд байгууллагын хандлага ч мөн ялгаагүй болчихож. Гадаадын хөгжингүй орнуудын их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр, докторын сургалтад хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр оюутан сургасаар ирсэн. Уул уурхай, эрчим хүч, төрөл бүрийн инженер түүнчлэн байгалийн шинжлэх ухааны чиглэлээр л суралцуулна гэхээс биш, хүнээр хүн хийх, тэр тусмаа манайд нэн хэрэгцээтэй сургуулийн өмнөх болон бага боловсролын мэргэжлээр сургана гэсэн зар ер сонсогдохгүй юм. Бага насны хүүхэдтэй ажиллах хүний нөөцийн боловсрол, бодлого дээр дооргүй ийм л байна. “Зүгээр ээ, юм мэдэхгүй жаахан амьтад юм чинь, тэднийг хэн ч хуурч чадна” гэж бодно. Гэтэл ухаалаг ард түмэн багачуулдаа биднээс тэс өөрөөр ханддаг ажээ. ХБНГУ-д гэхэд чухам бие, сэтгэлээр нь шалгаж байж л цэцэрлэгийн багш болгоно доо. Жишээлбэл, Баварын холбооны улсад цэцэрлэгийн багш болох хүн эхлээд хоёр жил, хоёр өөр цэцэрлэгт дадлага хийнэ. Энэ хугацаандаа долоо хоногийн 1 өдөр нь хичээлдээ явж, үлдсэн өдрүүдэд нь цэцэрлэг дээр хүүхэд асрагч (манайхаар “туслах багш”)-аар ажиллана. Дараа нь мэргэжлийн сургуульд 2 жил суралцаж, төгсөлтийн шалгалт өгнө. Сургуулиа төгсөөд дахин 1 жил дадлага хийж багшилсны дараа улсын шалгалт өгч, “улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүжүүлэгч багш” болдог. Цэцэрлэгийн багш болохын тулд ийнхүү тасралтгүй 5 жил зарцуулдаг ажээ. Австралийн Засгийн газраас манай улсын төрийн албаны чадавхыг сайжруулах зорилгоор дэмжлэг үзүүлж, ялангуяа төрийн захиргааны төв байгууллагаас жил бүр тодорхой тооны хүмүүсийг сургасаар ирсэн билээ. Боловсролын салбараас ч мөн адил. Тэнд суралцах хүмүүс англи хэлний IELTS-ийн шалгалт өгдөг. Инженер техник, эдийн засаг түүнчлэн “Боловсролын удирдлага” зэрэг нийтлэг мэргэжлээр 6,5 оноо авбал тэд суралцах болзлоо хангадаг. Харин сургуулийн өмнөх боловсролын мэргэжлээр суралцах бол энэхүү шалгалтаар 7 оноо авч байж л сая суралцах эрх нь нээгдэнэ. Ямархуу төрх тодорч байгааг одоо нэг эргэн харъя. Хүүхдийг хэн ч хуурч чаддаггүй, хуурах ёсгүй л гэсэн логик харагдана. Бага нас яагаад чухал гэж? Галт тэрэг ухардаггүй. “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол...” Даанч тэр нь хаана ч, хэзээ ч байгаагүй. Тиймээс галт тэрэг хөдлөхөөс өмнө бидэнд бодох зүйл бишгүй байна. Амьдралын наад захын жишээнээс харахад хүүхэд багадаа шүдээ угаагаад хэвшчихсэн бол насан туршдаа л энэ дэглэмээ сахихгүй унтвал нэг юм дутагдаж, эвгүйрхээд байдаг нь илт. Бор хоолонд орох үеэсээ л хоолоо сайн зажилж идээд сурчихвал бидэн шиг амандаа хийсэн махыг хэд бөндөгнүүлж байгаад залгичихаад, шөнөжин зүүдэлж тавгүйрхэхгүй дээ. Зарим жишээ: - Барьж байгаа сууцныхаа дотор хананд би ягаан “обой” наана, гадна талыг нь ч ягаан өнгөөр будаж магадгүй. - Эрэгтэй хүн байж яахаараа “ягаан, ягаан” гээд байдаг юм бэ? - Багадаа би сумынхаа цэцэрлэгт явдаг байсан. Манай ангийн дотор талын хана их гоё ягаан өнгөтэй байдаг байсан. Тэгээд л би ягаан өнгөнд дуртай болчихсон юм. (С.О-гийн ярианаас, тэрээр жолооны багш, 41 настай) Манай нэг үйлчлүүлэгч дээд сургуульд байнга хичээлээ тасалдаг байсан. Тэр “Би хана руу хараад өлгийтэй хэвтэж байснаа хааяа санадаг. Ханын цаас, түүн дээр зурсан зүйлс, өнгө гэх мэтийг санаж байна” гэж ярьж билээ (Алфред Адлер). Дээрх жишээнүүд бол цөм бага насны дурсамж, дуртгалтай холбоотой тархинд бичигдэж үлдсэн зургууд. Энэ зургууд насан туршийн амьдралд голлох нөлөөтэй. Бага насныхны бас нэг онцлог бол зургаа хүртлээ тэдний тархины хөгжил хожим аль ч насанд тохиолдохгүй хамгийн идэвхтэй явагддаг, тэд юуг ч сурахад бэлэн байдаг. Энэ их сурах чадварт нь дулдуйдан эцэг эх, багш нар хүүхдэд гадаад хэл эсвэл бичиг үсэг заах түүнчлэн механикаар их зүйл цээжлүүлэх гэх мэтээр сайн гэсэн болгоноо хийлгэх гэж оролдох нь цөөнгүй. "Тухайн зүйлийг сурч байхад хүүхдэд бүтээлчээр ажиллах орон зай байхгүй бол тэрхүү сайн гэж бодсон зүйл нь харин хор болдог. Үлдэж хоцрох зүйл бага, яагаад гэвэл тархи гацаанд (блоклогддог) ордог. Ийм хүүхдэд шинэ зүйл тулгарахад байнга бэрхшээл учирдаг" (Гералд Хүетер). Ийнхүү эхийн хэвлийд бүрэлдэн бий болсноос эхлэн хүлээж авсан мэдрэмж бүр ул мөрөө үлдээсээр, хүүхэд 5 нас хүрэхэд уугуул хэв шинж нь хэдийн тогтож, ямар хүн болох дүр төрх нь үндсэндээ бүрэлддэг. Таны хүүхэд аз жаргалтай, эрч хүчтэй нэгэн болох уу эсвэл өөртөө итгэлгүй, гундуухан нэгэн болох уу ... гэдэг нь энэ насанд л шийдэгдэнэ. Хүүхдэд тань одоогоор ямар нэг доголдол эсвэл сэтгэл догдлуулсан сайн чанар ажиглагдахгүй байж болно. Гэтэл 10, 20, 30 жилийн дараа эргэцүүлэн бодоход “багад нь л тэгж байснаас энэ маань ийм болж дээ” гэж баярлах эсвэл харуусах хувь тавилан тохиох биз ээ. Тэгэхээр амьдралын далайд залах сэлүүр нь хэр бөх бат, уян хатан, түүнийг хөдөлгөгч хүч хэр хэмжээтэй байх нь бага насанд л шийдэгдэнэ. Ийнхүү нэг хүүхэд бус, нэг бүтэн салбар орхигдсоор өдий хүрлээ. Иймд боловсролын шинэчлэлийг бүр сууриас нь эхэлбэл хамгийн үр өгөөжтэй бус уу? Байшингийнхаа суурийг муу тавьчихаад, хана нь л хагарчихлаа гээд шогшрох нь утгагүй хэрэг. Н.Норжхорлоо (PhD) Эх сурвалж: 1. Hirnforschung – Wie lernen Kinder?, Prof.Dr.Gerald Hьther, http://kinder-lobby.at/hirnforschung-wie-lernen-kinder-2/ 2. Амьдрах ухаан, Альфред Адлер, “Жиком пресс” ХХК, Улаанбаатар, 2008, х.24 |
| Зүгээр ээ, юм мэдэхгүй жаахан амьтад юм чинь |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлнэ 11:17 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж,
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, »»
|
|
Энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хамтын ажиллагаа үргэлжилж байна 11:03 Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд
|
Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд »»
|
|
Улсад үдийн хоолны бодлого байтугай хоол зүйчгүй сургууль ч олон байна 10:54 Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас
|
Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас »»
|
|
Дэвшилтэт технологийг гамшгийн үеийн хариу арга хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ 10:52 БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх”
|
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” »»
|
|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна 10:51 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
|
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. »»
|
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно 17:46 “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион »»
|
|
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглана 17:24 Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон
|
Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон »»
|
|
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна 17:23 Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
|
Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. »»
|
|
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа 17:17 УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны
|
УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахгүй 17:07 Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар
|
Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар »»
|
|
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлжээ 16:16 Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр
|
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр »»
|
|
Гал морин жилийн онцгойлох жилтнүүдийн засал - Жил орох 15:46 2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас
|
2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас »»
|
|
Л.Энх-Амгалан: Тимосек компаниас 100 гаруй удаа туршлага судалсан ч үр дүнгүй 15:40 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав.
|
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав. »»
|
|
2026 онд Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулна 15:22 Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ.
|
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ. »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 13:39 Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж,
|
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, »»
|
|
Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдсэн байна 12:14 Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны
|
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны »»
|
|
Төрийн одон, медалийг хууль бусаар арилжихгүй байхыг анхаарууллаа 12:07 Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай
|
Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай »»
|
|
ТББХ: Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжив 12:02 Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны
|
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны »»
|
|
Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна 11:50 Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав
|
Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав »»
|
|
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 16:29 Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
|
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. »»
|
|
Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна 16:22 Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
|
Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн. »»
|
|
ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв 15:52 Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч
|
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч »»
|
|
Татварын багц хуулийг энэ ондоо багтаан өргөн барина 15:49 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт,
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо 15:23
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
|
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
»»
|
|
Хадгалалтын горим алдагдсаны улмаас “Миний Монголын сүү” гашилж, зах зээлээс татжээ 15:19 Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж,
|
Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж, »»
|
|
“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 15:16 ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр
|
ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр »»
|
|
Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв 14:39 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Галаас амьд үлдсэн Б. Амин-Эрдэнэ охин энгийн тасагт шилжин эмчлүүлж байна 13:22 2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.
|
2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. »»
|
|
О.Цогтгэрэл: Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина 13:08 Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
|
Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. »»
|
|
Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх 12:51 Дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байгаа бөгөөд “Мэргэл гол”, “Улаан толгойт хонь”, “Хуучин Барга үхэр”-ээр олон түмний сэтгэлд хоногшжээ.
|
|
Урчуудын “уулзалт” үргэлжилсээр 12:43 Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
|
|
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 12:38 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх »»
|
|
Оюутан малчин Шугар 12:37
Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
|
|
Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа 12:35 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн баруун замын сэдгүүлчд Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны Нанс суурины Сүлд гацааны малчин Заяагийнд хүрлээ.
|
|
Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ 12:32 “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ 12:28 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.
|
|
Нигерид хулгайлагдсан 130 хүүхдийг чөлөөлжээ 11:54 АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн
|
АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн »»
|
|
Ихэнх нутгаар цас шуурч, зам гүвээнд халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана 11:44 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн »»
|
|
Цагдаагийн байгууллага энэ оны 11 сарын байдлаар 105,770 хэргийг шалгасан байна 11:35 Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: »»
|
|
Социал Демократ Монголын Оюутны Холбоог Н.Лхагвабаяр удирдахаар боллоо 11:26 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Монгол улсын шадар сайд Т.Доржханд, "JP Morgan" хөрөнгө оруулалтын банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа 11:13 Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны
|
Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 10:58 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон »»
|
|
Өнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав 10:54 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
"ДХИС-ийн нэг өдөр" рийлийн уралдааны шилдгүүд тодорлоо 10:49 Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй
|
Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй »»
|
|
ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|