 |
|
 |
|
Ц.Няндаг: Ажилсаг, эвсэг байвал хүүхэд бүр хөгжинө |
|
|
 |
|
 |
Ц.Няндаг: Ажилсаг, эвсэг байвал хүүхэд бүр хөгжинө
2013-02-08Шинэчлэлийн Засгийн газар Боловсролын шинэчлэлийг бага ангиас нь, суурь боловсролоос нь эхэлж  байгаа билээ. Тиймээс энэ ажлын хүрээнд "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх" хөтөлбөрийг нийслэлийн гурван сургууль дээр хэрэгжүүлж байгаа. Энэ нь боловсролын салбарт хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг учраас дээрх гурван сургуулийн багш нарыг сургалтад хамруулах, бага ангийн сургалтын арга барилыг шинэчлэх гээд хийх ажил багагүй байгаа аж. Тиймээс төслийг гардан хэрэгжүүлж буй багийн зөвлөх, доктор, профессор Ц.Няндагтай ярилцлаа. Тэрээр боловсролын салбарт чиг шугам болгож буй "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх" онолыг боловсруулж, Гоц авьяастны 93 дугаар дунд сургууль дээр амжилттай хэрэгжүүлжээ. -Танд багш нарын баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Багш, сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт ажилтнууддаа Монголын багш нарын баярын 47 дахь өдрийн мэндийг хүргэе. Монголын үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмад үеийнхэндээ болон боловсролын байгууллагад хамтран ажиллаж байгаа багш нартаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
-БШУЯ-наас хэрэгжүүлж буй "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх" хөтөлбөрийн хүрээнд таныг их зүйл хийж байгаа гэж дуулсан. Мөн энэ арга зүй, технологийг таныг анх боловсруулсан гэх юм билээ. Энэ тухай тодруулна уу?
-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд тэднийг ажилсаг, эвсэг болгох ёстой юм. Энэ хоёр аргад тулгуурлаж ажиллавал хүүхэд бүрийг хөгжүүлж болно гэдгийг олон жилийн туршлагаас олж харсан. Хүүхдийг хөгжүүлэхэд заавал англи хэл сурах, янз бүрийн авьяасыг нь хөгжүүлнэ гэж ойлгох шаардлагагүй. Эвсэг, ажилсаг болсон хүн ямар ч нөхцөлд, амьдралаа аваад явах чадвартай болдог. Сүүлийн үед яавал өсвөр үеийг нийтээр нь ажилсаг, эвсэг болгох вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна. Залуус нийтээрээ ажилсаг биш байгаа нь өнөөгийн нийгмийн сэтгэл зовоосон асуудлын нэг юм. Тиймээс ажилгүй залуус олон байна. Мөн ажилсаг байлаа гэхэд эвсэг байх чанар дутагдаж байна. Энэ хоёр зарчмыг хүүхэд залуус эзэмших хэрэгтэй байна.
-Тэгэхээр хүүхдийг ажилсаг, эвсэг байхыг сургуулиас зааж сургана гэсэн үг үү?
-Бидний үед, өмнөх нийгмийн үед хүүхдийн хөдөлмөрийн бригад гэж байдаг байсан. 1963 онд Ардын их хурлаас ерөнхий боловсролын сургуулийг амьдралтай, сургалтыг хөдөлмөртэй хослуулж боловсролын системийг сайжруулах хууль гарсан юм. Яагаад гэхээр 1960-аад онд улсын хэмжээнд 10 жилийн сургууль анх бий болж, ахлах ангид хөдөлмөр хийх чадвартай хүүхдүүд олноороо цугласан. Тиймээс тэдний хүмүүжилд анхаарахын тулд сургуулийг амьдралтай, сургалтыг хөдөлмөртэй холбох хууль гарсан. Би сурагчдыг хөдөлмөрөөр иж бүрэн хүмүүжүүлэх ажлыг хариуцаж 20-иод жил ажилласан хүн. Энэ үед хүүхдүүдийн хөдөлмөр, сургалтыг хослуулан явуулах, тэднийг сурагчдын байгууллагаар нь дамжуулж хэрхэн хүмүүжүүлэх вэ гэсэн хоёр том асуудал гарч ирсэн. Энэ асуудлыг тухайн үеийн төр засгаас дэмжиж улс даяар нэвтрүүлэх тогтоол гарч, хот хөдөөгийн олон сургуульд хэрэгжиж байлаа. Энэ бүхнээс хүүхэд ажил хийх явцдаа өөрчлөгдөж, ухаан суудаг юм байна гэдгийг олж харсан юм. Гэвч нийгэм өөрчлөгдсөнөөр боловсролын хууль өөрчлөгдөж хууль эрх зүйн орчин байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх боломжгүй болсон юм.
-Тэгээд та нийслэлийн 93 дугаар сургуулийг байгуулсан хэрэг үү. Анхны төлбөртэй дунд сургуулиудын нэг байх аа?
-Хөдөлмөр, сургалт хоёрыг хослуулсан ёс суртахуунлаг, хүүхэд төлөвшүүлэх зорилгоор 1991 онд сургуулиа байгуулсан. "Шинийг санаачлагчдын сургууль" гэдэг нэрээр байгуулах гэж хөөцөлдөөд "Гоц авьяастай хүүхдийн 93 дугаар сургууль" гэж нэрлэсэн. Тэр үед би хөдөлмөр сургалтаар эрдмийн зэрэг цол хамгаалаад удаагүй байсан. Хөдөлмөрчин хүний хамгийн дээд хүмүүжил бол шинийг санаачлагчдыг бэлдэх ёстой гэдэг үзэл миний гол зорилго байлаа. Боловсролын яамны харьяа сургууль байсан учраас багш нар 25 хувийн нэмэгдэл цалинтай. Төсвөөс цалинждаг ч эцэг, эхээс төлбөр өгөх дүрэмтэйгээр байгуулагдсан. Сургууль байгуулагдаад эхний 2-3 жилдээ хөдөлмөрийн сургалттай байсан. Хэсэг хугацааны дараа хууль, эрх зүйн орчин өөрчлөгдөж анхны зорилго зохион байгуулалт байхгүй болсон юм. Харин энэ жилээс шинэчлэлийн Засгийн газар манай энэ үзэл санааг дэмжин бодлого болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад баяртай байна.
-Хөдөлмөр сургалт хоёрыг хослуулах нь тийм ч шинэлэг санаа биш байж магад. Тэгсэн хэрнээ яагаад "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх" бодлогын гол тулгуур болоод байгаа юм бол?
-Шинэлэг биш гэж хэлж болохгүй. Яагаад гэхээр одоогийн манай сургалт бол олон төрлийн "Шинжлэх ухаан" нэртэй хичээл заадаг. Шинжлэх ухаан тус бүрээс их мэдлэг эзэмшүүлэх гээд түүнийгээ ойлгуулах арга боловсруулсан нь эцсийн үр дүндээ хүүхдийн сургалт гэдэг зүйл мэдлэг болоод хувирчихсан. Уг нь мэдлэг нь чадвар болж хүнийг хөгжүүлдэг. Чадвар болоогүй мэдлэг хүүхдийг хөгжүүлдэггүй. Тиймээс мэдлэгжүүлэх сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг чадваржуулах болгон шинэчилж байгаа юм. Амьдралд чадвар, ухамсар хэрэгтэй. Чадваржуулах, ухамсарлуулах арга технологи манай сургалтын хөтөлбөрт байхгүй. Арван жилийн сургууль төгссөн хүүхдүүд дээд сургуульд орохдоо элсэлтийн ерөнхий шалгалт өгч элсдэг ч тэднийг ухамсрын, ажлын үнэлгээгээр шалгаруулдаггүй. Хэн мэдлэгтэй нь дараагийн сургуульд орох эрхээ авдаг. Өнөөгийн багш нар мэдлэгжүүлэх аргыг сайн эзэмшүүлдэг ч мэдлэгээ чадвар болгон хэрэгжүүлэх аргад сургахгүй байна. Гэвч амьдрал дээр хэн бизнесийн ухаантай чадалтай нь сайхан амьдарч байна. Гэтэл Ерөнхий боловсролын сургуульд бизнесийн арга ухаан, мөнгө олох арга заадаггүй. Тиймээс сургалтын аргыг өөрчлөх цаг болсон. Боловсролын тогтолцоонд хувьсал хийхгүйгээр энд тэндэхийн улсын туршилтыг авчирч, хуучин тогтолцоонд нааж шингээх журмаар боловсрол шинэчлэгдэхгүй. Ерөнхий боловсролын сургуульд сурдаггүй нэг ч хүүхэд байдаггүй. Тэр ч бүү хэл 10 жил сурчихаад нийгэмд гологдол болгочихвол төсвийн 20 гаруй хувийг авдаг боловсролын байгууллагын буруу болно.
-Боловсролын салбарын суурь шинэчлэлийг юунаас эхэлвэл илүү хялбар байх бол. Ахмад багшийн хувьд та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Энэ бол их том ажил. Юуны түрүүнд сургуулийн хүүхдүүдийг сургахын өмнө багш нарын ухамсрыг, сурган хүмүүжүүлэх онол арга туршлагыг шинэчлэх хэрэгтэй. Учир нь мэдлэгжүүлэх арга онолын сургалтаар хэдэн зуун багш бэлдсэн. Одоо ч бэлдэж байгаа. Тиймээс зарчмын өөрчлөлт хийх шаардлага байна. Ямар ч юм багаасаа эхэлдэг учраас бага сургуулийнхаа боловсролоос шинэчлэлийг эхэлье. Бага ангийн багш нарын ухамсар, арга туршлагыг нь өөрчлөх ажлыг эхлүүлэхээр бидэнд итгэл хүлээлгэсэн. Бидний шинэчлэл багшийн ажлыг асар их хөнгөвчилж байгаа. Эзэмшсэн арга барилыг өөрчилж байгаа нь эхний үед хэцүү ч амьдралд ойртуулах тусам амархан болдог.
-Бага ангийн багш нарт шаталсан олон сургалт явуулж байна. Тэд "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжтой" гэж ярьж байсан. Өмнө нь яагаад сургалтаа ийм арга барилаар явуулж болоогүй юм бол?
-Аргагүй шүү дээ. Тэднийг багш болгож бэлтгэх үеэс эхлээд өрнийн сурган хүмүүжүүлэх ухаанаар сургаад бэлдчихсэн. Өрнийн сурган хүмүүжүүлэх ухаан дандаа мэдлэгжүүлэхээр голлож, мэдлэгийг нэгдүгээрт тавьдаг. Хүнд мэдлэг чухал боловч хэрэгтэй, хэрэггүй, зөв, буруу мэдлэг гэж байдаг. Тэгэхээр амьдралд хэрэгтэй, хүн болгон мэдвэл зохих мэдлэгийг сургуульд эзэмшүүлж чадаггүйгээс ийм болоод байгаа юм. Хүн бүрийн мэдвэл зохих мэдлэг их байх албагүй. Харин суурь гол мэдлэг нь миний хэлээд байгаа хүн болгоныг ажилсаг, эвсэг болгох юм. Ажилсаг болоход их мэдлэг, эвтэй болгоход их ном судар заагаад байх хэрэггүй. Багаасаа эвсэг, ажилсаг, тусархаг болоогүй учраас том болоод эвсэг гэр бүл, хамт олон болохгүй. Тиймээс нийгмийн сайн сайхан байх үндэс нь нийтээр ажилсаг, эв нэгдэлтэй болох явдал. "Эвт шаазгай буга барина" гэдэг чинь энгийн мөртлөө яг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй. Үүнийг хэрэгжүүлээд ирэхээр багш нар хоорондоо өрсөлддөгөө больж, бие биедээ тусална. Хүүхэд нь дагаад биенээ дэмжээд ирэхээр багш сурагчгүй өөртөө итгэлтэй болдог. Тэгэхээр бүх юмны нууц ажилсаг, эвсэг болгоход оршиж байгаа юм.
-Бага ангийн хүүхдийг эвсэг болгож болох байх. Харин анхнаасаа суурийг нь тавиагүй хүүхдүүдийг яах вэ?
-Бага ангийн хүүхдийг сургуульд орсон цагаас нь өөрийгөө арчлах дадал хэвшилтэй болгоно. Энэ дадал хэвшлийг суулгахад эцэг, эх гол нөлөөтэй. Харин өөрийгөө арчлах дадал хэвшил сууж байгааг сургууль нь үнэлдэг болох юм. Өөрийгөө арчилна гэхээр гутал хувцасаа зөв өмсөхөөс эхлээд олон юм орно. Дараа нь 3-4 дүгээр анги болоод ирэхээр гэр бүлийнхэндээ туслах хичээл орно. Хүүхдийн хийсэн ажлыг үнэлгээнд оруулаад ирэхээр хүүхэд дорхноо сурдаг. Өөрийгөө арчилж сураагүй хүн хүнийг арчилж сурна гэж байхгүй. Ажилсаг болгохын цагаан толгой нь өөрийгөө арчлах юм. Аав, ээждээ тусалж сураагүй хүн өөр хүнд тусламтгай болно гэж байхгүй. Үүнийг өмнө нь чухалчилдаггүй байсан. Албан ёсоор сургуулийн үзүүлэлтэд оруулчихаар хүүхдүүдийн ухамсар өөрчлөгдөж эвсэг, тусархаг болно. Цаашлаад дээд сургуульд элсэхэд нь тэр үзүүүлэлтээр тодорхойлдог болгох хэрэгтэй.
- "Олон жилийн хөдөлмөр бараг л талаар болох гэж байтал Шинэчлэлийн Засгийн газар дэмжлэг үзүүллээ" гэж та хэллээ. Өмнө нь энэ тухай хөндөөгүй байсан гэж үү?
-Гэнэт ойлгосон юм биш л дээ. Өчигдрөөс маргааш өөр болоод явдаг юм байна. Өмнөх амьдралын туршлага байж л ухаарна уу гэхээс гэнэт бэлтгэлгүйгээр сайхан ухаарал хүнд ирдэггүй. Хүн өөрөө амьдралыг биеэрээ туулж тэмцэж байж шинэ юмыг ухаарах нөхцлөө хангадаг. 40 жилийн мөрөөдөл энэ цаг үед биелж байгаад баяртай л сууна.
-Энэ ажлын үр дүн хэзээ гарах вэ?
-Ер нь шинэ санаачилга, шинийг нэвтрүүлнэ гэдэг тухайн үеийн хууль эрхзүйн орчныг зөрчих эрсдэл ихтэй байдаг. Шинэ замаар явах гэж байгаа учраас үр дүнгийн тухай ярих болоогүй. Хамгийн гол нь бид багш нарыг сургах, хүмүүжүүлэх онол арга зүйг хэр чадамгай түргэн өөрчилж чадахаас хамаарна. Одоогоор манай багийн 10-аад хүн бага сургуулийн сургалтыг шинэчлэх хөтөлбөртэй ажиллаж байна. Гурван сургуулийн 80-аад багш, 3000 хүүхэдтэй ажиллаж байна. Багш нарыгаа өөрсдийн төвшинд авчрахад хугацаа хэрэгтэй. Багш нарыг өөрчилсөний дараа тухайн арга барилаар сурагчдыг өөрчлөх юм. Тэгж байж багш бусдад туршлагаа түгээх сургах нөхцөл бүрдэнэ. Гурван сургуулийн багш нар 30, 300 сургууль болж өргөжихөд хугацаа хэрэгтэй. Үүнийг л дэмжээд өгвөл хууль эрхзүйн орчин бий болгоход дөхөм болно. Манай боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд бүгд хүлээн зөвшөөрч ухаарна гэдгээс их зүйл хамаарна. Бидний яриад байгаа юмыг яам дэмжлээ гэхэд хууль эрх зүйн орчин, өөрчлөлтийг ганц БШУЯ хийх боломжгүй.
-Бага боловсролын шинэчлэл буюу хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын бас нэг онцлог нь цаасгүй сургалт. Энэ нь багш, эцэг эхчүүдэд нэлээд таалагдаж байх шиг байна?
-Одоогийн манай Ерөнхий боловсролын сургуулиуд багш нараас дүрэм журмын дагуу конспект дүрмээс эхлээд үзүүлэн таниулах материал гээд хүүхдэд биш өөр хүнд үзүүлдэг зүйл бэлдүүлчихдэг. Нөгөө багш нь тэрийг бэлдсээр байгаад хүүхдээ сургахад анхаарал төвлөрч өгдөггүй. Манай 93 дугаар сургууль энэ байдлыг халсан. Бид хийсэн ажлын үр дүнгээр үнэлдэг учраас цаасаар ажлаа тайлагнадаггүй. Үр дүнгээ бодоод хэрэгтэй ажлыг л хийхээс олон ажил хийсэн гэж хүнд харагдахыг боддоггүй. Энэ аргыг л бага боловсрол хэрэгжүүлэхийг зорьж байна. Үүнтэй холбогдуулж багшийн ажлыг үнэлэх үзүүлэлтийг шинэчлэгдэнэ. Юу хийснээр бус ямар үр дүнд хүрснийг тодорхойлдог болох. Мөн одоогийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг өөрчилье. Энэ шалгалтыг сүүлийн үед мэдлэгийн шалгуур үзүүлэлт болгочихсон. Тэгвэл бид чадварыг ухамсрыг үр дүнгийн үзүүлэлт болгох шинэчлэл хийх гэж байна. Чадварыг яаж олгодог, яаж үнэлдэг, ухамсрыг яаж олгодог, яаж үнэлдэг арга манай багш нарт бараг байхгүй байна. Үүнийг боловсруулж сургаж хэвшүүлнэ гэдэг том ажил шүү дээ. Манай 93 дугаар сургуулийн бас нэг онцлог нь самбаргүй сургалт явуулдаг. Самбартай болохоор наашаа хар гээд багш л заагаад байдаг. Одоо заадаг багш биш чиглүүлдэг, хөтөлдөг багш болох ёстой. Хүүхэд болгоны самбар дэвтэр нь байх ёстой. Багш самбар дээр ажиллахаар хүүхэд хараад хуулаад л байхаас өөрөө хийдэггүй. Харин дэвтрийг самбар болгох юм бол багш хүүхэд нэг бүртээ тулж ажиллах нөхцөл болдог. |
| Ц.Няндаг: Ажилсаг, эвсэг байвал хүүхэд бүр хөгжинө |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Орон сууцад хүн буудаж шархдуулжээ 17:47 Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг
|
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг »»
|
|
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн 17:43 Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор
|
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор »»
|
|
Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ 17:21 БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн
|
БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн »»
|
|
Зэсийн үнэ 2025 онд 31.1 хувиар өсжээ 16:47 2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ.
|
2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ. »»
|
|
"Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав 16:44 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, »»
|
|
Энэ сарын 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна 16:40 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо 12:23 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж,
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Газартай холбоотой хүсэлтийг 15 хоногийн дотор шийдвэрлэнэ 10:07 “Шинээр газар эзэмших хүсэлтийг 12 дугаар сарын 31-нээс эхлэн www.egazar.gov.mn цахим системээр хүлээн авч,
|
“Шинээр газар эзэмших хүсэлтийг 12 дугаар сарын 31-нээс эхлэн www.egazar.gov.mn цахим системээр хүлээн авч, »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Нийслэлд өнөөдөр -14 хэм байна 09:56 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
|
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Монгол улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдлээ 09:52 Tourism-оос сар бүр эрхлэн гаргадаг олон улсын World Tourism Barometer тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс
|
Tourism-оос сар бүр эрхлэн гаргадаг олон улсын World Tourism Barometer тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс »»
|
|
Онцгой албан татварын тэмдэгтүүдийг хилээр нэвтрүүлэхийг завдав 09:48 Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн байцаагч Отгонбаяр болон улсын байцаагч Баярцогт нар нь 2026 оны 01 дүгээр
|
Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн байцаагч Отгонбаяр болон улсын байцаагч Баярцогт нар нь 2026 оны 01 дүгээр »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй холбоотой журмыг шинэчлэнэ 09:41 Улсын Их Хурлын дарга Н.Учралаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн Эрчим хүчний
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн Эрчим хүчний »»
|
|
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Пунцагийн Золзаяа сонгогдлоо 09:36 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг
|
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 09:33 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.29-2026.01.04/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 20 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.29-2026.01.04/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 20 суманд аюулт »»
|
|
Нууц камер суурилуулж иргэдийн мэдээллийг цуглуулж байсан хүмүүсийг шалгаж эхлэв 09:31 Тэдэнд Эрүүгийн хуулийн 13.8-4 дэх хэсгийн “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны,
|
Тэдэнд Эрүүгийн хуулийн 13.8-4 дэх хэсгийн “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, »»
|
|
Зудын урьдчилсан төлөв 09:28 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Шинэ оны анхны нар харах галт тэрэгний аялалд 500 орчим хүн оролцжээ 16:05 УБТЗ”-ын Аялал жуулчлалын төвөөс зохион байгуулдаг шинэ оны анхны нар харах галт тэрэгний аялал 26 дахь жилдээ
|
УБТЗ”-ын Аялал жуулчлалын төвөөс зохион байгуулдаг шинэ оны анхны нар харах галт тэрэгний аялал 26 дахь жилдээ »»
|
|
Цана, чаргаар гулгах зөвлөмж 16:03 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ 15:44 Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам.
|
Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам. »»
|
|
Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв 15:01 Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2026 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөвийг танилцууллаа.
|
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2026 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөвийг танилцууллаа. »»
|
|
Солонгос улсын иргэд Монгол улсад визгүй зорчих хугацааг нэг жилээр сунгалаа 14:53 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд
|
2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав 14:22 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг нар албаны хүмүүсийн
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг нар албаны хүмүүсийн »»
|
|
“УБТЗ” ХНН ачаа тээврийн түүхэн шинэ дээд амжилт тогтоожээ 14:18 2025 онд уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, үнэ ханш тогтворгүй байсан нь тээврийн захиалга буурахад
|
2025 онд уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, үнэ ханш тогтворгүй байсан нь тээврийн захиалга буурахад »»
|
|
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Бүх суманд бага оврын тэжээлийн үйлдвэр байгуулна 14:00 Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, Дорнод аймгийн Онцгой
|
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, Дорнод аймгийн Онцгой »»
|
|
Мөсний зузаан 2025 оны мөн үе болон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна 13:19 Нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан
|
Нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан »»
|
|
Жолооч нар зам ашиглалтын төлбөрөө төлөхгүй бол өнөөдрөөс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож эхлэх гэж байна 13:16 Тодруулбал, уг төлбөрийг товчоодоор нэвтрэх үед 1000-10,000 төгрөгөөр тооцож авдаг.
|
Тодруулбал, уг төлбөрийг товчоодоор нэвтрэх үед 1000-10,000 төгрөгөөр тооцож авдаг. »»
|
|
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо 13:11 Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн
|
Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн »»
|
|
НТБГ: Жолооч тээврийн хөлс төлөөгүй зорчигчдод үйлчлэхээс татгалзаж болно 13:07 Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажилладаг.
|
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажилладаг. »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Солонгосын виз мэдүүлэх журамд дараах өөрчлөлтүүд оржээ 09:52 БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15 (Даваа)-ны өдрөөс эхлэн монгол
|
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15 (Даваа)-ны өдрөөс эхлэн монгол »»
|
|
Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё! 09:50 Шинэ оны баярын энэ өдөр эмзэг сэдвээ дахиад нэг хөндчих үү? Монголчуудын ажиллах соёлд хошуу нэмэх гэдгээр баяр
|
Шинэ оны баярын энэ өдөр эмзэг сэдвээ дахиад нэг хөндчих үү? Монголчуудын ажиллах соёлд хошуу нэмэх гэдгээр баяр »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд чарганаас унаж, бэртэх тохиолдол их байна 14:58 Амралтын өдрүүдээр иргэд цэвэр агаарт салхилж, хүүхдүүдээ цана, чаргаар тоглуулах нь нэмэгдэж байгаа ч анхаарал,
|
Амралтын өдрүүдээр иргэд цэвэр агаарт салхилж, хүүхдүүдээ цана, чаргаар тоглуулах нь нэмэгдэж байгаа ч анхаарал, »»
|
|
"Чөлөөлье": Зах зээл биш далд мөнгө хүүлэлтийг зогсоож, иргэдийн эрх ашгийг хамгаална 14:30 УИХ-ын дарга Н.Учрал "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлж байгаагаа зарласан. Тэгвэл энэ талаараа тэрбээр
|
УИХ-ын дарга Н.Учрал "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлж байгаагаа зарласан. Тэгвэл энэ талаараа тэрбээр »»
|
|
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн амрах хилийн боомтууд 14:07 Хилийн боомтуудын 2026 оны нэгдүгээр сард ажиллах болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.
|
Хилийн боомтуудын 2026 оны нэгдүгээр сард ажиллах болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ. »»
|
|
Бэрхийн уурхайд ажиллаж байсан 112 иргэнд нөхөн төлбөр олгох уу? 13:14 Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрх хот Монголын анхны өнгөт металийн уурхайд түшиглэн 1954 онд байгуулагджээ.
|
Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрх хот Монголын анхны өнгөт металийн уурхайд түшиглэн 1954 онд байгуулагджээ. »»
|
|
Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Хэрлэнг сонгов 13:13 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэв.
|
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэв. »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
Асуух нь сэтгүүлчийн эрх, хариулах нь даргын үүрэг 13:04 “Чи хаанаас явж байгаа юм, худлаа ярьдгаа боль”, “Хэний захиалгаар юу асууж байна, шууд хэлчих, миний дүү”, “Женкогийн
|
“Чи хаанаас явж байгаа юм, худлаа ярьдгаа боль”, “Хэний захиалгаар юу асууж байна, шууд хэлчих, миний дүү”, “Женкогийн »»
|
|
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:01 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өчигдөр (2025.12.30) Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн БНМАУ-ын
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өчигдөр (2025.12.30) Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн БНМАУ-ын »»
|
|
Зеленский Путинийг дайсан гэж нэрлэсэн ч хэлэлцээ хийхэд бэлэн гэв 12:45 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх »»
|
|
МАН-ын бүлэгт иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх хүрээнд 151 албан бичиг илгээлээ 12:44 УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд МАН-ын бүлэг нийт 12 удаа хуралдаж, давхардсан тоогоор 33 хууль
|
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд МАН-ын бүлэг нийт 12 удаа хуралдаж, давхардсан тоогоор 33 хууль »»
|
|
Монгол Улсын Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 12:31 Ингэснээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР, аж ахуйн нэгжүүдийн татварын
|
Ингэснээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР, аж ахуйн нэгжүүдийн татварын »»
|
|
Чуулган: УИХ үндсэн хуулиын цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн авлаа 12:25 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.30/-ийн хуралдаанаар, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлттэй танилцлаа.
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.30/-ийн хуралдаанаар, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлттэй танилцлаа. »»
|
|
Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болов 12:15 НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /Daily Mail/. Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болж,
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /Daily Mail/. Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болж, »»
|
|
Хавдар судлалын үндэсний төвд анх удаа роботоор мэс засал хийжээ 14:29 Робот мэс засал эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд анх удаа 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хийжээ.
|
Робот мэс засал эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд анх удаа 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хийжээ. »»
|
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
Зеленский Путинийг дайсан гэж нэрлэсэн ч хэлэлцээ хийхэд бэлэн гэв 12:45 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх »»
|
|
Трамп-Зеленскийн уулзалтаас тодорхой үр дүн гарсангүй 14:33 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 29 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 29 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч »»
|
|
Шуурганы улмаас АНУ-д олон зуун нислэг цуцлагджээ 10:18 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн »»
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
АНУ Нигери дэх "Исламын улс" бүлэглэлд цохилт өгчээ 10:57 Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS)
|
Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS) »»
|
|
В.Зеленский: 20 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-тай хамтран боловсруулсан 14:58 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
|
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|