БААБАР: Ялзрал
2013-02-08(Сэтгэлгээнээс нь ахадсан тогтоцтой нийгэм дэхь хулгай, дээрэм, авилга болон бусад ёс бус зүйлс) 
Одоогоос дөрвөн жилийн өмнө [Энэ нь 1998 онд гэсэн үг – Нийтлэгч,130206] УИХ банкны тухай асуудал зусан хэлэлцэж улс орноо хэдэн арван тэрбум төгрөгөөр шатаан байж "шудрага ариун явдлыг" нэг мөсөн тогтоож байж билээ. Энэ ритуалиа давтаж байна. Одоо [Одоо гэж 2002 оны хавар ярьж байгаа хэрэг-Нийтлэгч]-гийн ээлжит ёслол болгон барьж идэх золиос нь Ардчилсан намын дарга. Яагаад гэвэл өөрсдийнх нь ажил нэг л болохоо больсон, идсэн уусан нь савнаасаа хальсан учир олон түмний санаа бодлыг өөр тийш нь залах хэрэгтэй. Энэ хурал аанай л дөрвөн жилийн өмнөх шигээ ажил сайжруулах гээгүй, алдаа дутагдал засах гээгүй, улс орны сайн сайхны төлөө юу ч бодоогүй, тийм зорилго ч байхгүй, ердөө л улс төрөөр хөөрч давчидсан гонжоомтой зэрлэгүүд ээлжит олзоо гаргаж идэх гэж шүлсээ үсчүүлэн цам харайцгаана.
Ерөнхий сайд асан П.Жасрай ярьж байна "Энхсайхан улсын тавилга хулгайлаад гэртээ аваачсанаас хойш манайхан юм хулгай хийдэг болчихсон юм. Би бол чөмөг ташиж байгаад улсын нэг сэрээ хугалчихсан л гэмтэй хүн. Баабар намайг шалгаад юу ч олж долоогоогүй". Гомдох шиг, зэвүү хүрэх шиг. Найз маань хэлж байна "Yеэ өнгөрөөж зөнөг тэнэг нь хосолчихсон ийм юмнуудыг битгий тоо. Бид гол нь ирээдүй хойч үеэ бодож урагшаа харж алхах хэрэгтэй". Түүний зөв л дөө. Тиймдээ ч 1996 онд Ерөнхий сайд болсон М. Энхсайхан "өнгөрснийг мартая, тооцоо хийхээ больё, ирээдүйгээ харж ямагт урагшаа харан урагшаа алхая" гэж хэлсэн. Чухам энэхүү эрүүл саруул залуу хүнээс гармаар сэтгэлгээ нь эргээд энэ орныг урагшлуулах биш байран дээр нь хадаж улмаар ухрааж түлхэх эхлэл болжээ, эргээд бодож байхад.
Тэртээ арав гаруй жилийн өмнө ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлсэн залуус юугаараа буруутай юм бэ? Эх орон, ард түмэн, хойч үе, тусгаар тогтнол, бие даасан байдал, шудрага ёс гэсэн л ариун хүсэл эрмэлзлэлтэй байлаа тэд. Идэж ууя, илүү долоо харъя гэсэн санаа бараг хэнд нь ч байгаагүй болов уу. Тэднийг нийт ард түмэн дэмжиж байсан. Дотор нь элдэв бодолтой, алив нийгэмд байдагчлан палианы гадна гарчихсан хүмүүс цөөн байсан л байх. Гээд энэ нь нийт хөдөлгөөний ариун хүсэл эрмэлзлэлийг харлуулахгүй. Улс төрийн товчоо огцорч төр эргэн, нийгэм маань ардчилсан төрт чөлөөт эдийн засгийн тогтоцын зам сонгож авсны дараахан Хоршоодын холбооны дарга П.Жасрай гуай ингэж ярьж байсан юм. -Сүхбаатарын талбай дээр болсон өлсгөлөн чинь үнэндээ өлсгөлөн байгаагүй юм. Зургааны шөнө 3 цаг 13 минутанд саарал өнгийн "Волга" машин Дуурийн театрын баруун урд зогсоод дотроос нь хоёр хүн гарч өлсгөлөн зарлаж буй хүмүүсийн майханд орсон. 27 минутын дараа тэд гарч ирээд машиндаа суугаад явсан. Харин бид тэр хоёр хүнийг олсноор барахгүй хоол зөөсөн, ямар хоол хэдэн грамм байсныг нь хүртэл мэдсэн – гээд –Энэ өлсгөлөн бол үнэндээ өлсгөлөн байгаагүй юм даа хэмээн нухацтай өгүүлж билээ. Бүхэл бүтэн нийгмийн хувьсгалаас энэ хүн ийм л ойлголттой хоцорсон. Ямар хоол яаж идсэн, хэдэн минут зарцуулсан нь л чухал болохоос ардчилал, нээлттэй нийгэм, чөлөөт эдийн засгийн тогтоц бол дэндүү ахадсан ойлголт. Өөрөө Улс төрийн товчооноос хөөгдөн гарсан нь л хорсолтой. Тухайн үеийн Улс төрийн товчоо огцрохынхоо өмнө нэгэн түүхэн шийдвэр тохиролцоонд хүрчээ. "Тус Товчооноос нэг ч хүн дахин улс төрийн тавцанд гарч ирэхгүй. Өнөөдөр бидний үе өнгөрч, залуу халуун шинэ үе гарч ирлээ. Тэд улс орноо цааш авч яваг". Товчооны гишүүд нэгэн утгаар санал нэгдэж гар өргөцгөөв. 12 жил өнгөрөхөд үнэхээр нэгээс бусад нь хэлснээ биелүүлсэн юм.
Харин хорсол занал улам үргэлжилж, улам гаарч байлаа. Дөнгөж огцорсон Ерөнхий сайдын жолооч нь хар бороон дунд С.Зориг ордны цонхоор морь харж байхыг нь харсан ба "Коммунизм үүрд бадрана" сэдвээр эрдэмтэн болж ирээд дарга болох гэж байгаад мөнөөх коммунизмтайгаа сэгсрэгдсэн нэг нөхөр өнөөхийг нь нийгэм даяар заралж бахаа хангалаа. Ардчиллаас болоод хамаг юм баларлаа, уг нь сайхан байсан гэсэн суртал нэвтрүүлэг нийгмийн итгэл үнэмшил болон тогтжээ. Настан буурлуудаараа толгойлуулсан нам засаг нь ардчилсан төрийн тогтоц, нээлттэй нийгэм, чөлөөт зах зээлийн тухай ганц нааштай үг хэлсэнгүй явсаар 12 жилийг ардаа орхилоо. Yнэхээр ардчилал, зах зээлийн тогтоц төгс төгөлдөр ч юм биш, энэ талаар ярилцвал философийн сэдэв болж хувирна. Гэхдээ ядуу зүдүү нь хэрээс хэтэрсэн, хоцорсон бүдүүлэг нь жишээ болмоор, нийгмийн сэтгэлгээ нь дундад зуундаа яваа, өрөнд баригдаж өтөнд шавуулсан энэ оронд дэлхийн нийтийн жишгийг дагахаас өөр гарц орц бий гэж үү? Энэ шинээр буй болсон гарцаагүй бодит байдалд дасан зохицож улс орноо өндийлгөх гэж тэмүүлэхээс өөр арга бийсэн бил үү? Алтан гадас, чигийг заагч гэж энхрийлдэг нийгмийн удирдах хүч маань өнгөрсөн 12 жилд хүн арддаа тус болчихмоор, зам чиг гаргасан ганц үг хэлэв үү? Болохгүй байна, бүтэхгүй байна, ардчиллаас л ганц боллоо гэж баахан үглэж байснаа 1996 оноос идсэн уусны тухай хар гүжирдлэг зохион түүнээ нийгэмд үнэмшүүлэхийн тулд олон ч шоудлаа. 2000 оны эхээр нийгмийн ачаалал нь яавч даахгүй, эрүүл саруул хүнд өчүүхэн ч үнэмшил төрүүлэмгүй хий хоосныг амлаж, шорон шавхайгаар тооцоо хийхээ зарлаж гарч ирчихээд мөнөөх л ардчиллаас боллоо гэдэг хуучин дуун дээрээ эд идчихсэн учраас араас нь өрийг нь дарах гэж үйлээ үзэж явна гэж уйлагнадаг өвчтэй болжээ. Аль ч нийгэм хууль бусаар идэж шамшигдуулах, хулгай дээрэм хийхийг зөвшөөрдөггүй. Ийм юм үйлдсэн аливаа этгээд араас нь шийтгэл амсдаг нь хүний нийгмийн ёс. Ардчилсан хүчин төрийн эрх барих хугацаандаа идэж шамшигдуулсан бол түүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Эзэн эзнийг нь гаргаж ирээд хуулинд зааж оноосон ял шийтгэлийг нь эдлүүлэх ёстой. Yvнийг би Ерөнхий сайд Н.Энхбаярт нэг удаа ярьж, бидний дунд байгаа ийм хүмүүсийг шоронд нь хийж шонд нь дүүжлэхийг санал болгосон. -Яах юм бэ, Баабар аа. Нийгмээ тэгэж бужигнуулаад ямар хэрэг байна. Манай Шаравдорж, Цэвээнжав энэ тэр гээд хүмүүс сонгуульд халуураад жаахан худлаа шаачаа л биз. Yvнийг одоо сөхөж ямар хэрэг байна хэмээн ухаалаг бор нүдээ дуниартуулан энхрий зөөлнөөр мэлтэгнэж билээ. Чухам энд л Ерөнхий сайд асан М.Энхсайханы том алдаа байна. Эрүүгийн шинжтэй гэмт хэрэг хийсэн хүнийг заавал шийтгэх, хариуцлага алдаж улс нийгмийн мөнгө баялагийг сүйтгэсэн хүнийг хариуцлагад татах нь ардчилаагүй байтугай ардчилсан нийгэмд ч зайлшгүй мөрдөх ёс жаяг. Гүтгэж гүжирдэх ч мөн ялгаагүй аль ч нийгэмд хариуцлага ноогдуулдаг хүний нийгмийн тогтсон хууль. Зөвхөн 1996 – 2000 онд тогтож байсан нэгэн Засгийн газар гуйлгын тулмаа гөвчихсөн энэ ядуу орны эдийн засагт шууд утгаараа 200 сая доллар буюу одоогийн ханшаар 200 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Шууд утгаараа шүү. Яагаад үүнд хариуцлага тооцохгүй байх ёстой билээ? Нийгэм шинэчлэл реформд хамрагдан тун ч дажгүй урагшлан хөгжих бололцоо байсныг өгүүлж алдагдсан байж болох мөнгө төгрөгийг тооцохоо больё. Yvнийг мартаж болно гэж үзье. Энэ тэр хүмүүс намынхаа 69 машиныг хулгайлаад идчихсэн, өрөө байшингаа томгосон, үнэтэй гонжоом авсан гэх мэтийн юмыг огт өгүүлэх гээгүй. Яршиг, хов жив л байг, батлагаа ч олдохгүй. Засгийн газрын нөөц мөнгөөр биенийхээ эхнэр хүүхэд хамаатан саданг эмчлүүлэх нэрээр гадаад дотоодод явуулж байсныг нь ч орхиё. Газар тариаланг дэмжих нэрээр хэдэн арван тэрбумаар нь тараагаад эргээд нэхэх эзэнгүй болсныг ч тоочихоо болиё. Газар тариалангийн аж ахуйнууд нь компани нэртэй хагас улсын өмч байсан учраас Засгийн газрын менежмент нэг тиймэрхүү л хөгийн юм байж таарна. Тэгээд ч менежмент хийж байгаа хүмүүс нь газар доороос ухаж гаргасан үлэг гүрвэл шиг алин цагийн төлөвлөгөөний комиссын эдийн засагчид гэгч. Ерөнхий сайд нь хүүхэддээ 220 мянган доллартай тэнцэх мөнгө банкнаас аваад өгчихсөн, намын нарийн бичгийн дарга нь намынхаа баланкаар 150 мянган доллар банкнаас аваад цохичихсон, одоо болтол хэн нь ч үүнээ төлөөгүй мөртөө гадаад дотоодод шудрага үнэнийг мандуулсаар харайлгаж явааг ч тооцохоо болиё. Хулгайлаад идээд байхад дундардаггүй яндаж болшгүй далай шиг баян орны маань сан хөмрөгтэй харьцуулахад өчүүхэн төдий юм гэж бодъё. Тэгвэл: 1. "Ард", "Даатгал", "Сэлэнгэ", "Хоршоо" гэсэн төрийн банкуудын 1992 –1996 онд луйварчдад тараасан мөнгөний дүн 1996 онд доллар 700 төгрөг байхад 40 тэрбум төгрөг гэж гардаг. Эргэж олдохгүй болсон энэ их мөнгөний бичиг баримт нь өдгөө "Өр барагдуулах алба" дээр бий. Дор хаяхад 50 сая доллар болж байгаа биз. Энэ их мөнгөний ихэнхийг банк эрүүлжүүлэх зорилгоор АХБ-аас авсан 35 сая доллароор хаасан. Энэ 35 сая долларыг та бидний дараа үеийнхэн төлж л таараа. Хэний хариуцлага вэ? Хэний мөнгө вэ? Хариуцах эзэнгүй мартагдах ёстой юу?
[Банкууд ингэж дампуурсан байхад Баабар дампууруулсан гэж улс орон даяар сурталчилсан. Одоо ч зарим нь Баабар банк дампууруулсан, хувааж идсэн гэж төөрөлдсөнөөсөө ч юм уу, санаатай ч юм уу ярьсаар л байдгийг хүмүүс мэдэх билээ – Нийтлэгч]
2. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, эргэлтийн хөрөнгө буй болгох, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зориулалтаар 1993 онд Японы Засгийн газраас 30 сая доллар бэлэн мөнгөөр нь өгчээ. 1995 онд мөн ийм зориулалтаар 30 сая долларын тоног төхөөрөмж өгсөн байна. Энэ мөнгө жижиг дунд үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэлд зээлэгдэж эргэж төлөгдсөөр Монгол улсыг босгож ирэх учиртай гэж цаадуул нь тооцсон бололтой. Харин хэрхэн хэнд яаж тараасан тухай ганц ч баримт байхгүй болгочихоод Засгаа 1996 онд Ардчилсан хүчинд хүлээлгэж өгсөн аж. Одоо дотоодын үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгө чухам энэ 60 сая доллароос үүдэн зээлэгдэж эргэж төлөгдсөөр 97 тэрбум төгрөг байж байх ёстой гэнэ. Япончуудын тооцоогоор шүү дээ. Бидэнд улаан мөнгө байхгүй. Хаашаа хэнд очсон нь бүү мэд. Үүний хариуцлагыг хэн ч үүрэх ёсгүй гэж үү? Зүгээр л мартчих ёстой юу
3.Хятад улсаас дотоодын үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар 1993 онд 50 сая юань, 1995 онд дахин 50 сая юанийн зээлийг бэлэн мөнгөөр олгожээ. Энэ бүх мөнгө ор сураггүй алга болсон. ХААҮЯ-аас 1999 онд хийсэн шалгалтаар дийлэнх нь огт гэрээ хийгдэлгүй тарсан байх юм. Өөрөөр хэлбэл нэгдлийн дарга хонь цохож байгаа юм шиг л болж л дээ. Үүний хариуцлага хэнд ч падгүй юу? Бичиг баримтыг нь албаар үрэгдүүлсэн нь гэмт хэрэг биш гэж үү дээ?
4. Мөн дээрхийн адил зориулалтаар 10 сая дойч маркийг 1995 онд Герман улс манайд бэлэн мөнгөөр зээлсэн байх юм. Зээлийг тараасан хүн нь өнөөдөр Сангийн сайд болчихсон "Яаж алга болж тараагдсан тухай материал нь хаанаас ч олдохгүй байна" гэж ичих ч үгүй сонинд ярилцлага өгсөн байх юм. [2002 оны хавар хэн сангийн сайд байсан билээ? -Нийтлэгч ] Тэгвэл хэн хариуцах хэрэг вэ? Таг мартах уу? Ярилцлага өгч марзганасхийгээд орхих уу?
5. "Буян", "Эрдэнэт концерн", "Эрэл" зэрэг хувийн компаниудад Засгийн газар болон Монгол банк зээлийн батлагаа гаргаж өгсөн байдаг. Нийт дүн нь 40 орчим сая доллар. Зээлийн батлагаа гаргаж өгөх, бэлэн мөнгө өгөх хоёр бараг ижил зүйл л дээ. Зээл авагч эргүүлж төлөхгүй бол Засгийн газар өмнөөс нь төлнө гэж ам шүдээ өгч буй хэрэг. Түрүүчээсээ хэрэг мандаад ирэхээр "Тэр үед Бямбажав гэдэг хүн Сангийн сайд байхдаа батлагаа гаргаж өгсөн юм шиг байгаа юм, тэрнийг нь Хууль зүйн сайд байсан Лувсанжав зөвшөөрсөн юм шиг байгаа юм" гэдэг чинь юу гэсэн үг вэ? "Би тэгэхэд Ерөнхий сайд байсан юм шиг байгаа юм" гэсэн үг үү? Одоо үүнийг хэн хариуцах вэ?
6. 1999 онд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт хийсэн шалгалтаар нийтдээ 50 сая долларын зөрчил илэрсэн. Мэдээж Засгийн газар компанийн өмнөөс шууд хариуцлага хүлээхгүй, гэхдээ хоёр орны хамтарсан үйлдвэрийг хамтран удирдалцдаг, энэ утгаараа огт хамаагүй ч зүйл биш. Энд элдэв ажлын хариуцлагыг үл тооцоход олон сая доллароор үнэлэгдэх идэж шамшигдуулсан явдал овоолоотойгоо байсан. Хариуцах гол эзний нэг нь нас барчихсан л даа. Гэхдээ эд хөрөнгө нь нас бараагүй шүү дээ. Ядахнаа улайм цайм шамшагдуулсан зүйлсийг нь эргүүлж төлүүлж болдоггүй байх нь ээ? Хариуцах хүн хэн ч үгүй болсон уу?
7. 1994 оноос байчихаад бүр төсвөөс зээл тарааж гарсан байх юм. "Богино хугацаанд эргүүлж төлөх нөхцөлтэйгээр" гэсэн малгай өмсгөж байгаад шүү. Тэр сургаар Сэлэнгэ аймагт дарга хийж байсан нөхөр ажлаа хаяж хот орж ирээд "Ургамал ЗМ" хэмээх компани байгуулсан дороо очоод нэг сая ам. доллартай тэнцэх төгрөг зээл нэрээр цусалж орхиж. Богино хугацаанд эргүүлж өгөх нөхцөл нь өдгөө найм дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Хэн хариуцах вэ? Ингэж болдог юм уу? Ийм нэрээр өгсөн өөр олон зээл бий. Даанч "дэндүү жижиг", ердөө л нэг муу хоёр гурван зуухан мянган доллар юм.
Миний цээжээрээ энүүхэнд мэдэж байгаа нь энэ. Хөгшин настай тэтгэвэрийн өвгөний мууг үзэх гэж шалгуулж шүүлгэсэн юм надад юу ч байхгүй. Гэхдээ муу ч сайн ч энэ улсын Сан хариуцсан сайд байхдаа албан үүргийн дагуу эдгээрийн тоймыг мэдэж байх шаардлагатай байсан. Алив тэр энийг шийтгээд алаад хядаад өг гэж яваагүй. Гэхдээ энэ орны өр ял, авлага, өгсөн авсныг тоймчлоод бүртгэх гэхэд л бичиг баримтыг нь устгачихсан, далд хийчихсэн, олдохгүй болгочихсон, огт тийм асуудал байхгүй мэтээр хав дарчихсан л байсан. Асуудлын гол энд биш. Ийм тооцоо хийх ч гээгүй юм. Цаашдаа энэ улс оршин тогтносоор байх болно. Хорвоогийн жам юм болохоор дээрээсээ ээлжилж чад хийсээр байгаад дараа дараагийн үе нь цаг нь болохоор яаж ч хориод гараад л ирнэ. Харин бид ирээдүй үеийнхэндээ ийм учир нь олдохоо больчихсон, хэн ч хариуцлага хүлээдэггүй, ямар ч гэмт хэрэг үйлдэж болдог, ял зэмлэл гэдэггүй "санаа амар" нийгэм үлдээх гэж үү? Систем маань бидэнд ахдаад байна. Нийгмийн ийм харанхуй ухамсартай, сүүлийн үед муу дээр муухай муухай дээр улцан гэгчээр мухар сүсэгтэй болчихсон, хамтын нийтлэг хариуцлагын ухамсар уламжлалаараа байхгүй манай ард түмэнд гэгээрсэн, иргэншсэн, соёлжсон нийгмийн механизм ний нуугүй хэлэхэд ахдаад байна. Аль ч иргэншсэн нийгэмд төрийн ардчилсан систем нь улс орноо авч явахын тулд хамтарсан мөртөө өрсөлдсөн бүлэглэлийн спираль өгсөлтөөр урагшилдаг. Аль ч соёлжсон нийгэмд хууль зөрчих явдал нь улс төрийн бамбайгаар халхлагддаггүй. Аль ч гэгээрсэн нийгэмд гэм байвал зэм араас нь дагадаг. Аль ч ухамсаржсан нийгэмд хулгай луйврыг ч, гүтгэн гүжирдэхийг ч гэмт хэрэгт тооцдог, хариуцлага хүлээлгэдэг. Өрсөлдөөнийг дайсагналцаан [Нийгмийг эсрэг тэсрэг ангиудад хуваагаад эвлэршгүй дайснууд гэж тунхагладаг большевизмийн үзэл суртал чинь л энэ шүү дээ. Зарим улс төрийн хүчний төлөөлөгчдийн сонгуулийн сурталчилгааг, тэр өрсөлдөгч сөрөг хүчиндээ хандаж байгаа хандлага, хэлж хэрэглэдэг үг хэллэгийг нь хараад байгаарай - Нийтлэгч] гэж ойлгодог, хөгжлийг хулгай гэж оношилдог ийм нийгэм ядуу буурай хоцрогдсон орнуудад нилээд түгээмэл үзэгдэл л дээ. Бид заавал араас нь явах хэрэг үү? Хулгайч нар өнөөдөр баригдах болохоороо улс төрийн нөгөө хүчнээ түшиж амь мултрах байтугай дэвшин дээшилдэг явдал ерийн үзэгдэл болчихоод байна шүү дээ. "Сэргээн босголт" банкийг Сэлэнгэ Дарханы төлөөлөлтэй хэсэг хулгайч нар идэж уугаад дундруулчихсан байхыг нь олж илрүүлэн шүүх цагдаад хандсанаараа би л буруудаж байсан. Идсэн луйварчид нь МАХН-ын үүдэн дээр очиж дэмжлэг эрэн цуглаан жагсаал хийж байлаа. Үнэхээр дэмжлэгээ ч олсон. Гардсан хэд нь хөнгөн шийтгэл хүлээгээд өнгөрсөн. Цаад эзэд нь улам шудрага царай гарган ичихээ мэдэхгүй орилсоор амь гарсан төдийгүй дараагийн карьерээ хийж хөгжин дэвжсэн. Энэ банкнаас луйврын аргаар мөнгө салган "Кредит" банк гэгчийг шинээр байгуулсан Сэлэнгийн депутат нөхөр Содхүү л гэхэд дүүгийнхээ нэрээр байгуулсан "Аривжих Ойл" гэдэг компаниар дамжуулан 360 сая төгрөг хусчихаад л төлсөн ч юм байхгүй өнгөрч байлаа. Түмний өмнө ямар шудрага дүрийг эсгэж алиалж байлаа даа. Хулгайгаа баригдуулахгүй гэсэн цөөн хэд, учрыг нь ололгүй дүйвээнд нь дөвчигнөсөн олонхийн "буянаар" Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож улс орныг олон тэрбумаар торгосон, үүнийг мэдсээр байж л тоогоогүй юм даа.
Ядарсан сэтгэхүйдээ ахадсан нийгмийн ийм тогтоцоогоо хадгалаад л явах юм бол энэ байтугай хулгайч нар улс төрийн намыг хулгайчийг хамгаалах байгууллага гэж үзэх явдал нь улам л өөгшинө, нийгэмд хулгай луйвар улам л гаарна. Эвслийнхэн идэж уусан гэдэг гүтгэлэг маань өнөөдөр "тэд идсэн юм чинь дуусахаас нь өмнө би иднэ" гэсэн сэтгэлгээ ойлголт нийгмийн ялангуяа төрийн албанд нүдэн дээр улам лавширч байна. Эвслийнхэн дунд идэж уусан хулгайч нар байгаа л байх. Тэгвэл ял цээрлэлээ амсах ёстой шүү дээ. "Жасрайн үед идчихээд яадаг ч үгүй юм байна билээ" гэсэн сэтгэлгээ тэднийг хөтөлсөн байж болох шүү дээ. Идсэн уусны тухай барим тавим баахан ярьж шоудан сонгуульдчихаад дараа нь одоо болохоор таг чимээгүй болчихоор "Эвслийнхэн идчихээд яах ч үгүй байсан юм чинь" гэсэн сэдлээр дараагийн хулгай дээрмийн арми улам л лавширч байна. Нийгмээс хулгайлж шамшигдуулж олсон мөнгөөрөө эргүүлж албан тушаал худалдаж аваад улам их иддэг бусармаг ёс хүн ардынхаа сэтгэлгээнд ахадчихсан ардчилсан нээлттэй нийгэм бүхий манайд л улайм цаймдаа гаран буй болж тогтлоо. Хулгайчаа мэдэхгүй хүн зоны төлөө улс орныхоо ирээдүйн сайн сайхны талаар, өөрийн намч зарчимчийн талаар ичих ч үгүй донгосохыг нь яана. Ёстой зэвүү хүрмээр.
Соёлжсон нийгэмд улс орноо аваад явдаг төрийн ардчилсан тогтолцоо, үг хэлэх, эвлэлдэн нийлэх эрх бидэнд гэм зэмгүй хулгай хийх, ял цээрлэлгүй гүжирдэн гүтгэх, талцаж дайсагналцан улс орноо хөмрөх хөөрхөн зэвсэг болжээ. Хүн бүхний нүдэн дээр, гэрэлт шар наран дор ичих улайхгүй идэж байна. Маргаашаа бодсон залуучуудаасаа өмнө дахиж энэ байранд очихгүй юм чинь гэсэн бодолтой хөгшчүүл нь суга цавиараа цувуулан цувуулан хулгайлж байна. Цэвэрхнээр хээл хахууль, авилга гэсэн өхөөрдөм нэртэй хулгай дээрэм олонхи төрийн байгууллагад цагийн хуваарьт нь орчихоод байна шүү дээ. Ийм нийгэмд ирээдүй бий юу? Ийм нийгэмд үр хүүхэд хойч үеэ үлдээгээд тайван үхэж болох уу? Нийгмийн учиргүй мундаг шудрага сайн сайхны тухай энд яриагүй. Аль ч үеийн аль ч систем дэхь хүний нийгэмд мөрддөг ердийн шудрага үнэнийг тогтоох тухай л ярьж байна. Хулгайчаас салах гэж байна гээд "жоомоо устгах гээд гэрээ шатаа" гэж хэлээгүй байна. Ердөө л хүчин төгөлдөр байгаа хууль журмаа мөрдөхийг уриалж байна.
 Зөнөчихсөн өвгөний мууг үзэх гээгүй, гүжир гүтгэлэг ч гэсэн гэмт хэрэг, иймээс эрүүл нийгэмд байр эзлэх ёсгүй л гэж хэлж байна. Хамгийн харамсалтай нь улс орныг удирдах чадвар бүхий боловсрол мэдлэгтэй, нийгмийн түүчээ болсон хүмүүс нь голгүй гомдож цөхрөн нийгмийн амьдралаас холдох, эсвэл амиа аргалахын тулд аль л харанхуй хар масс болоод хулгайч дээрэмчнээ түших байдал руу орж байгаа юм. Аль ч нийгмийг хүн амын 5 хүрэхгүй хувь нь (Жишээ нь ардчилсан АНУ-д судлаачдын тогтоосноор 5 хувь нь) авч яван түүчээ нь болдог. Энэ хэсэг хоорондоо ойлголцож чадвал завсраас нь ямар ч хулгай болон гүжирдэгчдэд зай олддоггүй. Чухам энэ хэсэг нь өөр өөрийн араасаа дагуулах массаа хөтлөн эрүүл өрсөлдөөнд ордог ба зарчмын асуудал дээрээ биенээ ойлголцсон байдаг. Энэ талаар дараа тодорхой бичимз, сонирхсон нэг нь уншаарай. Учир нь энэ өгүүллийг бичиж байх явцад "Өдрийн сонин" 1000 дахь дугаартаа өгүүллэг захилаа, би ч тэдэнд амлалт өгчихлөө.
2002-05-15 Бичсэн Baabar |
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин паах баабар энэ ялзрал дотор адилхан орж хутгалдаад ялзраад явж байж юу донгосно вэ таминээ? нээх гомдсон авилгалч! чи ч хужаа адилхан хужаа жасрайг их доромжилсон бх ийн? элбэгдорж авилгалч бас л хужаа гэж бга жасрайг авилгалын загламайлсан эцэг гэж хашгирч байж алсан! гэтэл та 2 жасраа шиг өтлөхгүй залуу сайхнаараа хэзээ ч өтлөдөггүй уусмал хүртсэн мэт бга бх юм биз ээ? кк жасрайгийн идэж уусан тэр засгийн үеийн гадны зээл тусламж ор сураггүй бүгд алга болчихсон баримт бичэг нь тэр чигээрээ устаад үгүй болсон?! энэ бол шууд гуйвуулга хэт давраасан хүн итгэхээргүй дэндүү нэг талыг харлуулах гсн санаатай бичлэг гэхэээс өөр үг алга! жасрай нартан идэж ууж бсн бол өнөөдөр ан тодруулбал та 2 түүнээс хэдэн зуу дахин ихээр идэж ууж авилгалдаж бга! нотлох ч хэрэггүй дэндүү ил
2013-02-10 | 21:45:04 | 93.174.95.183 | |
|
|
|
|

Баярын өдрүүдээр ажиллах зах, худалдааны төвийн хуваарь 11:03 Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
|
Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодоглохоор бүртгүүлсэн БӨХЧҮҮДИЙН ЖАГСААЛТ 09:59 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон 09:49 Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж,
|
Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, »»
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Хятадад литийн том орд илэрчээ 09:19 БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг
|
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг »»
|
|
Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ 15:06 2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
|
2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв »»
|
|
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунанг “Хүний эрхийн төлөө онцлох хүн”-ээр тодрууллаа 15:04 “People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн,
|
“People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн, »»
|
|
"Астана-2025" дэлхийн цомоос Г.Лундаа мөнгө, О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ 12:48 Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар
|
Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар »»
|
|
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 12:18 "Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт
|
"Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт »»
|
|
Хоолны жор: Зөөлөн, шүүслэг шорлог хийх арга 11:59 Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг
|
Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг »»
|
|
Наадмын нээлтийг давтан тоглоно, тасалбарын үнэ ₮80,000 11:08 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван хүүхэд эх барьж авчээ 19:34 "Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
|
"Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв. »»
|
|
Машин хулгайлсан өсвөр насны хүүхдүүд бусдыг ХУТГАЛЖ гэмтээжээ 18:56 Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй,
|
Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, »»
|
|
"Дээлтэй Монгол-2025" наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана 18:49 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Баяр наадмаар зарим агаарын бүсэд зөвшөөрөлгүй дрон нисгэхийг хориглов 18:38 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын »»
|
|
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 18:22 Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа
|
Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа »»
|
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусчээ 17:36 "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 16:38 Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Сэлэнгэ аймгаас оргосон оргодлыг баривчилжээ 15:43 Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн
|
Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Хүүхдийг морин дээр бэхэлж мордуулан амийг нь хохироосон гэх хэргийг Дээд шүүх шийдэв 14:11 Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн
|
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн »»
|
|
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 13:37 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
“Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээнд хамрагдаагүй бол цол олгохгүй” 10:47 Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг
|
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг »»
|
|
"PLAYTIME 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 10:42 "Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ.
|
"Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийнэ 10:33 Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ
|
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ »»
|
|
Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна 16:30 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819,
|
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, »»
|
|
Өсвөр насны хүүхдүүд гудамжинд танхайрсан үйлдлийг шалгаж байгаа 16:02 Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 14:19 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ 00:09 2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
|
2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. »»
|
|
ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
|
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
|
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө »»
|
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо »»
|
|
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
|
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан »»
|
|
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
|
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар »»
|
|
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
|
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
|
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын »»
|
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41 »»
|
|
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
|
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. »»
|
|
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. »»
|
|
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Маск шинэ нам байгуулахаа зарлаж, Трамп түүнийг нь шүүмжлэв 14:47 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ. »»
|
|
Трамп: Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна 12:02 Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан
|
Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
И.Маск шинээр нам байгуулна 10:32 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам”
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам” »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|