|
|
|
|
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ЭМНЭЛГИЙН ОЛИГАРХИ ДАРГА НАРААСАА АНГИЖРАХ ЦАГ БОЛЖЭЭ |
|
|
|
|
|
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ЭМНЭЛГИЙН ОЛИГАРХИ ДАРГА НАРААСАА АНГИЖРАХ ЦАГ БОЛЖЭЭ
2013-02-07 Эмнэлгээс төрсөн тэрбумтнууд гэж хэн бэ?
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтсэн тухай мэдээлэл байсхийгээд л гарч ард түмний эмнэлэг, эмч нартаа итгэх итгэлийг бууруулж байна. Энэ бол жирийн эмч, сувилагч нар биш, тус салбарыг удирдаж байгаа сайд, дарга нартай шууд холбоотой юм.
Эрүүл мэндийн салбарыг улстөрч л бол хэн ч удирдана гэсэн томъёолол, томъёолол ч гэж дээ тодорхой баримтлалгүй мэргэжлийн бус сайд, дарга нар удирдсанаас утгаа алдав. Улс төр хийдэг хүмүүсийн албан тушаал эзэлдэг нэг ёсондоо шат дамжлага болон хувирч, салбар нийтдээ уналтанд орж ашиг хонжоо хайгчдын идэш болжээ.
Эрүүл мэндийн салбарын хөгжил нь эмч мэргэжилтэн, тэдний ажлын туршлага, техник сэтгэхүй, өвчин эмгэгийн жам, оношилгоо эмчилгээний арга барил зэрэг нарийн зүй тогтоол дээр оршдог бөгөөд гагцхүү нарийн мэргэжлийн эмчийн мэдлэгтэй хүн л бодлогыг боловсруулахад чухал байр суурьтай. Гэтэл сэтгүүлч, автын инженер мэргэжилтэй хүмүүс салбарыг толгойлж, бодлого боловсруулж, төрийн яам, газруудад нь хүн эмчлэх нь байтугай чагнуур зүүж үзээгүй гадаадад сургууль төгссөн гэх хазгай муруй англи хэлтэй арын хаалганы хүмүүсээр дүүрсэн. Ажлаа мэдэхгүй атлаа өдөр шөнөгүй өвчтөнтэй ноцолдож байдаг жирийн эмч, сувилагч нарыг дорд үзэн ихэрхэж томорч аашилж, загнаж үг дагахгүй бол шийтгэнэ, яллана гэсэн дарамт шахалтаар айлган сүрдүүлсэн эрх мэдэлтний дарангуйлал тогтжээ.
Дээдэс нь суудлаа олохгүй мунгинасан мэргэжлээс хөндий хоосон улстөр ярина. Эрхэм сайдуудын ар хормой дор байгаа мяндагтнууд нь өөрийн баг нэртэй ашиг хонжоо хайсан, хамт олондоо нэр хүндгүй, хов жив хөөцөлдсөн хэсэг бүлэг хүмүүсээр тойрон хүрээлүүлж байгаа нь нууц биш. Дарга нар улсын хөрөнгө идэх, авилга авах зөвхөн хувийн эрх ашгийн үүднээс шударга ажилтнуудыг шахаж дарамталдгаас эмнэлгийн хөгжил зогсонги болов. Эмч нарын идэвхи буурч, амиа бодох зэргээр өдөр хоногийг өнгөрөөж байна.
Эрүүл мэндийн салбарт авилга хүчтэй нэвтэрч, эмч эмнэлгийн ажилтнууд шат шатандаа танил тал харах, гар харах, албан тушаалтанд дулдуйдах аргагүй байдалд орсныг үгүйсгэх аргагүй.
Мэргэжлийн бус сайд дарга нарын мэдлэг дорой байдлыг ашиглан эмнэлгүүдийн дарга нар дураараа аашилж байгаа нь хаана хяналт мэргэжлийн удирдлага байхгүй байна тэнд хариуцлага суларч цалгарддагийг харуулж буй. Нийслэлийн хэдэн эмнэлгүүдэд л гэхэд дарга нар нь хэдэн арван жилээр зөөлөн суудалд тухалж, эмнэлгээ хувийн өмч хэмээн эндүүрэх нь ёс мэт болжээ. Эмнэлэг нь нооройж, эмчилгээ сувилгаа нь доголдож, эмч ажилтны хариуцлага суларч, иргэдэд үйлчлэх үйлчилгээ нь чирэгдэл ихтэй байхад авлигач дарга нарын хувийн аж ахуй, хувийн эмнэлэг нь цэцэглэж орон гэр, байр сууц нь тансаг хаус байх бөгөөд бүгд толгой эргэм өндөр үнэтэй машин хөлөглөн бие биедээ сайрхах нь яршигтай.
Гэмтэл согог сэргээн засалтын төв хэмээх эмнэлэг нь Монгол Улсын хамгийн том эмнэлгүүдийн нэг. Хэлж ирдэггүй хийсэн ирдэг гай зовлон золгүй тохиолдолд гэмтсэн шаналсан хүмүүс аврал эрэн энд ирдэг юм.
Гэмтлийн эмнэлгийн жирийн эмч, сувилагч нарын мэргэжлийн чадвар өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэлийг юугаар ч хэмжишгүй. Харамсалтай нь, тус эмнэлгийн удирдлага тухайлбал, ерөнхий эмч С.Отгонгэрэлийн хаанчлал эрх мэдэл энд хэрээс хэтэрчээ. Тэрээр ажилчдаа ойрхон орон сууцтай болгоно гэж хууран мэхэлж, эмнэлгийн хашаандаа олон тооны байшинг эгнүүлэн бариулжээ. Өнөөдөр гэмтлийн эмнэлгийн хашаанд орон сууцны оршин суугчдын машин багтахаа больж, орчин тойронд хүний хөдөлгөөнд дарагдан тамирджээ.
Энд баригдсан орон сууцанд тус эмнэлгийн эмч, ажилчдаас нэг ч хүн орсонгүй. Харин С.Отгонгэрэл дарга эдгээр байрыг бариулахад дажгүй авилга авсан тухай хүмүүс ярих. Эмнэлгийн төв байрны гол хаалганы хоёр талын асарт хувийн “Мөнхийн тун” эмийн сангийн байрыг шууд эмнэлгийн ханатай нийлүүлж өргөтгөн бариулсан байна. Нөгөө талд нь Солонгосын эмч нарт зориулсан өрөгтгөлүүдийг бариулсан нь С.Отгонгэрэл даргад багагүй хожоо, ашиг авчирсан нь ойлгомжтой юм. Эдгээр өргөтгөл Гэмтлийн эмнэлгийн үндсэн үйл ажиллагаатай огт хамаарахгүй аж. Гэмтлийн эмч нар мэргэжлийн хувьд чадалтай. Сүүлийн жилүүдэд түнх өвлөгний үе солих, нарийн мэс заслыг Франц эмч нарын тусламжтайгаар эх орондоо нэвтрүүлэн олон хүнийг эрүүл саруул болгосон билээ. Гэтэл С.Отгонгэрэл дарга, орлогч дарга Д.Мөнхбат нар Солонгосын нэг жижиг дүүргийн эмнэлгийн эмч нарыг байн байн урин авчирдаг болжээ. Үе суулгах төлбөртэй мэс заслыг хүмүүст хийлгэдэг мөнгийг тэд хувааж авдаг тухай эмч нар ярьж байна. Уг хагалгааг хийх үеэр мөнгөтэй хүмүүсийг сонгож, эмнэлгийнхээ эмч нарын хийх хагалгааг зогсоодог аж. Тэд энэ үйлдлээ төсөл хэрэгжүүлж байна гэсэн гоё нэр өгчээ. Монгол эмч нарын хийж чадах мэс заслыг Солонгос эмч нараар хийлгэж, өвчтнүүдийн сэтгэл зүйгээр тоглож, халаасыг нь хоосолж байгаа нь үнэхээр мөнгө хүүлэх арга гэлтэй. Гэтэл энэ ажлаа маш чухал төсөл гэж ойлгуулснаас Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нь тэр солонгос эмнэлгийн рекламанд зургаа татуулсан байх жишээтэй. С.Отгонгэрэлийн баг гэх Д.Мөнхбат, н.Энхсайхан нарын хэдэн хүн эмнэлэгтээ дархан эрхтэй бөгөөд шударга үнэнийг гаргахгүй дарж дарамталж байдаг гэлцэнэ.
Д.Мөнхбат эмч С.Отгонгэрэлийн “баруун” гар бөгөөд архи ууж ажилчдаа дарамталдаг гэсэн тодотголтой. Эмнэлэг эрхэлсэн орлогчоос өөрчилж салбар эмнэлгийн дэргэдэх Сэргээн засах төвийн даргаар ажиллуулахад ажилтнуудаа дарамталж олноор нь халсны улмаас шүүхэд дуудагдаж бусдын эрх ашгийг хохироосон нь батлагджээ. С.Отгонгэрэл түүнийг эмнэлэгтээ дахин албан тушаал өгч, солонгос эмч нарын төлбөртэй хагалгааны өвчтөнийг бэлтгэж өгдөг гарын хүн болгон дархалжээ. Д.Мөнхбат нарийн мэргэжлийн, гэмтлийн мэс засалч биш, энд тэнд, шинжилгээний эмч явсан нэгэн. Харин тэрээр саяхан Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргын дэмжлэгээр ЭМЯ-ны бодлого зохицуулалтын газрын даргаар томилогдсон. Түүний найз С.Отгонгэрэл дарга их олзуурхаж “Би хамгаалалттай болсон” гэж сайрхан ярих болов. С.Отгонгэрэл дарга эмнэлгийнхээ ойролцоо хаусанд амьдардаг ажилдаа долоо хоногт 2-3 удаа л үзэгддэг бусад үед тун чухал ажилтай гээд эзгүй байдаг аж. Эмнэлгийн өргөтгөлд барьсан хүлээн авах байрлах байшин нь баригдаад дууссан боловч ашиглах боломжгүй, зориулалтын бус болсон учир бөөн зардал чирэгдэл болоод байгаа дуулдана. Задарсан даргын үл бүтэх ажиллагааг таслан зогсоож хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй санагдана. Өнөөдөр гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлсэн хүн бүр ямар нэгэн төлбөр төлнө. Гар, хөлөө гэмтээсэн шархалсан хүмүүс оёдол тавиулаад боолт хийлгэх, гипс шохой тавиулаад 20-30 мянган төгрөг төлөх нь наад захын ёс болжээ. Хачирхалтай нь, мөнгийг эмч нар шууд хармаалчихна. Тэнд мөнгөгүй л бол хагалгаандч орж чадахгүй үхнэ гэсэн үг. Хадаас, нурууны бэхэлгээ, утас шөрмөс бүгдийг эмч нар ширээнээсээ дамладаг уламжлал тогтсон. Уг нь төлбөрийг эмнэлэг зохион байгуулж хангаж өгөх ёстой байлтай.
Гэмтлийн эмнэлэгт улсаас төсөв гаргаж шинээр бариулсан хүлээн авах байрны өргөтгөл зориулалтын бус болсон ч С.Отгонгэрэл хүлээн авсан. Нэгэнт ашиглах боломжгүй тул дахин төсөв гарган засаж барих асуудал тулгараад байгааг С.Отгонгэрэлтэй хариуцлага ярих, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэх ёстой биш үү.
Түүнээс гадна Солонгос эмч нар төлбөртэй хагалгаа хийж, С.Отгонгэрэл, Д.Мөнхбат нар төлбөрөөс хувьдаа авдгийг шалгаж хариуцлага тооцох нь зүйд нийцнэ.
Түүнчлэн гэмтлийн эмнэлэгт хэрэглэж байгаа протезуудыг хувиараа оруулж ирж, өвчтөний амь насаар бизнес хийдэг. Ер нь оношилгооны бүх хэрэгслийг оруулж ирэх бизнест гаршсан хувь хүмүүс орон тооны эмчийн цалин авдаг байна. Сүүлийн жилүүдэд 2-3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэдэг. Гэвч тэр мөнгөөр юу авсан нь тодорхойгүй байна. Харин С.Отгонгэрэл дарга хувьдаа сүрхий баяжсан нь олны нүдэнд ил болсон. IV хороололд “Говь” сауны урд хауст амьдардаг болсон байна. Монголын нэг эмч баяжиж сайхан амьдраг гээд орхиж үл болно. Гэхдээ хамт олноо, эмнэлгээ гэсэн сэтгэл байх ёстой бусуу. Өдөр шөнөгүй нойр хоолгүй гэмтэж бэртсэн хүмүүстэй “ноцолдож” сэтгэлийн бэрхшээлтэй нөхцөлд ажилладаг хэдэн эмч, сувилагч нар нь өчүүхэн цалин, хангамжаар амьдралаа залгуулсаар байгааг С.Отгонгэрэл бодсон болов уу.
Улсын клиникийн төв эмнэлэг гэж эмчилгээ, эрдэм шинжилгээний сургалт явуулдаг манай улсын ууган эмнэлэг юм. Гэтэл энэ эмнэлэг сүүлийн үед өнгө зүсээ алдан навсайж, нооройн эмнэлэг гэхээсээ хар захын гэхээр болсныг гэж олон хүн ярьдаг. Энэ нь гол бус гэхэд эмчилгээ, үйлчилгээ маш муу. Эмчлүүлэгчид гэрээсээ цагаан хэрэгсэл, эм тариа гээд бүгдийг зөөдөг болжээ.
Улсын төв эмнэлэг гэхээр хот хөдөөний иргэд зардал чирэгдэл болж, 13 гэдэг маягт арай гэж олоод ирдэг. Гэтэл эмнэлэгт дугаарлаж, шинжилгээ өгөх эмчид үзүүлэх гээд дор хаяж долоо хоног явна. Арай гэж шинжилгээ дуусаад эмчилгээнд орно гэхээр ор хүлээгдэнэ. Зарим нь нас хүрэхгүй нь гээд аргаа бараад хувийн эмнэлэг бараадаж хэд хоног хэвтээд эсвэл таньдаг эмчээр хэдэн эмчилгээ бичүүлээд буцдаг байна. Эмнэлэг удирдаж байгаа дарга Б.Бямбадоржийн тухай эмч ажилтнууд нь таагүй зүйл ярьдаг нь олонтаа. Тэрээр өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг шууд халах зэргээр хүчтэй дарамт үзүүлдэг. Өөрийгөө тойруулсан хэдэн хүмүүсээс бусад эмч ажилтнуудыг тоож анзаарахаа больсон гэнэ. Богино хугацаанд дарга хийж байгаа ч хувьдаа чамгүй ажил амжуулсан нь сүйхээтэйг нь гэрчилнэ. Эмнэлэг хэдийгээр өргөтгөлийн барилга бариулж байгаа ч зохион байгуулалт, хөрөнгө мөнгөний ажлын уялдаа муугаас саатаж байна. Б.Бямбадорж дарга гэр орноо тансаг орд харшаар сольж өөрийн хувийн “Эрэн” эмнэлгийг 3,4 давхар нэмж барив. Барилгын ажилдаа ноцтой зөрчил гаргаснаас барилга дээрээс хүн унаж гэмтсэн байна. Б.Бямбадорж дарга хаанаас ийм их мөнгө олж эмнэлгийн дарга болонгуутаа хувийн эмнэлгийн барилгаа өргөжүүлж эхлэв гэдэг сонин. Эмнэлэгт ажилд ороход эмч ажилтнууд Б.Бямбадорж даргад 5-10 сая төгрөгийн хахууль өгдөг түүнгүй бол хэн ч орж чаддаггүй гэсэн яриа олны дунд байдаг. Магадгүй, ортой байж мэднэ. Эмнэлэгт түрээсийн олон байгууллага байдаг бөгөөд тэднээс сар бүр татаас авдаг гэлцэнэ. Б.Бямбадорж даргын хувийн аж ахуй, мал нь Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг. Үүнийхээ төлөө эмч нарыг тус суманд томилон урьдчилан сэргийлэх үзлэгээр явуулдаг ч гэх яриа чих дэлсэнэ. Тэрээр үе үе тойрон хүрээлэгчдээ аваад салхинд гарна. Сумын удирдлагуудтай архидах нь цөөнгүй. Тэр ч байтугай ажил сайжруулна, удирдлагаа бэхжүүлнэ гэж өөрийн хүмүүсээ олноор нь улсын мөнгөөр Солонгос улс руу явуулдаг. Энэ мэт дураараа аашилдаг захиргаагүй нэгэн гэж Нэгдүгээр эмнэлгийнхэн жиг жуг гэлцэх нь үнэний ортой байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед МАН-ын гол удирдагч нар миний нутгийн хүмүүс. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эгч нь миний багийн хүн, намайг хамгаална гэж ядарсан хэдэн эмч нартаа томордог болжээ. Тэрээр хүнд тал тохой татахдаа мэргэшсэн. Өнгөрсөн намар Н.Алтанхуяг сайдын чацарганы баяраар түүний эдлэн газарт оччихсон явж байсан, тэнд Б.Бямбадорж юу хийнэ дээ гэж хамт олон нь ярьж байх юм. Хувиа бодож болох ч улсаа бодож хариуцсан ажлаа сайн хийх ёстой бусуу.
Улсын төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж хувийн том эмнэлэг, хувийн мал аж ахуй, хувийн сувилал, хувийн утасны лавлах гээд хөрөнгө ихтэй гэж хамт олон нь ярьдаг. Өвдөж зовсон өвчтэй иргэдийг эхлээд хувийн эмнэлэгтээ өндөр төлбөртэй хэвтүүлнэ. Өвчин нь хүндрээд эсвэл хэл ам гарвал тэднийг Нэгдүгээр эмнэлэгтээ шилжүүлж эмчилгээнд оруулдаг байна. Үүнээс болж олон өвчтөн хохирсон тухай яриа ч бий. Тэр ч байтугай нэгэн эмэгтэй хэвтэх ёстой Нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж чадахгүй цаг алдсанаас амь насаа алдсан тухай гомдол гарч эмчилгээний комисс, мэргэжлийн хяналтын шалгалтаар хэл ам гарч байжээ. Энэ бол хувийн ашиг сонирхол дээд цэгтээ хүрсний гэрч юм.
Улсын төв эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ маш муу байна, иргэдийн гомдол олноор ирж байна. Үүнийг эмнэлгийн удирдлага, эрүүл мэндийн зохион байгуулалттай холбож тайлбарлахаа өөр юу гэх вэ.
Монгол Улсад ганцхан байдаг хамгийн хамгийн гэж болох халдварт өвчнийг эмчилдэг төвийг хаалттай, аюултай бүс гэх боловч халдвартай өвчин туссан иргэд хөгшин залуу хэн ч байсан энэ эмнэлэгийг барааддаг. Гэтэл энэ эмнэлгийн дарга нар нь байнга солигдож, шүүхдэлцэж эр чадлаа сорьж байна. С.Ламбаа сайд байхдаа би олон барилга барьж байна гэж сайрхаад нэг ёсондоо ЭМЯ нь барилгын яам аятай болсон. С.Ламбаа эрүүл мэндийн салбарт олон мэргэжлийн төвүүд байгууллаа гэсэн нь цаасан дээр үлджээ. Халдварт өвчин судлалын төвд элэгний төв байгуулсан гэсэн. Гэвч энд ямар ч төв алга, харин хашаагаар нь дүүрэн орон сууцны барилга баригджээ. Халдвартай орчин тусгай байх ёстой гэсэн нь хаана байгааг бүү мэд. Тус эмнэлгийн халдвартай бүр сүрьеэтэй, элэгний шартай өвчтөн, хэвтдэг хэсэгт орон сууцнууд 20-иодхон метр зайд баригдсан байх юм. Халдвар хамгаалал зөрчиж байгаа нь хууль зөрчсөн бус уу. Барилга барих зөвшөөрөл олгосон Нямхүү даргад ямар хариуцлага тооцох вэ. Түүнийг ажлаа бараг хийдэггүй, сайд дарга нартай гадаадад явдаг, дарга нарын унааг залгуулдаг гэх шүүмжлэл үнэний ортой аж. Хүмүүсийн ярьснаар Энхбат даргын хөдөө ажил, Цолмон сайдын аав ээжийн гээд дээд дарга нарт хөл ул болдог машин олон бий. Нямхүү дарга мөн л харшид амьдардаг, хэд хэдэн машин хөлөглөдөг мундаг хүн. Тус эмнэлэг улсын хэмжээний вакцинийг асуудал хариуцдаг. Вакцин бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх учиртай. Гэтэл вакцин нь устгагдсан, буруу тээвэрлэгдсэн, хадгалалт буруу, буруу цаг үеэр тарьсан гээд маш их зөрчилтэй байгааг сонин хэвлэлд бичсэнийг яах вэ, тэгж лд байг гээд орхих уу.
Монгол Улсын Гуравдугаар эмнэлэг бас л ойлгомжгүй болоод байна. Батчулуун дарга бараг насаараа энэ эмнэлгийг толгойлж байгаа ч эргэн тойрны газрыг алдсаар эмнэлэг нь харагдахаа больжээ. Харин өөрөө Туул голын тансаг хорооллын хауст амьдарч байна. Мэдээж, тэрээр олон жил хөрөнгө цуглуулсан биз. Батчулууны хамтран ажилладаг баг ньүнэхээр хуучирч хоцрогдоод хэчнээн ташуурдсан ч явахаа больжээ.
Өнөөдөр Монгол Улсад Эх нялхсын эрүүл мэндийн асуудал үнэхээр ноцтой байна. Ганц төв Гандангийн хойд талд байрлах эмнэлэг. Орчин нь барилгаар шахагдсан, эмчилгээ үйлчилгээ нь бас л хэцүүдсэн байнаУг нь төв орон нутгийн мэргэжлийн зөвлөх эмнэлэг байх ёстой ч энэ үүргээ биелүүлж чадахгүй энүүхэндээ амиа аргацааж л байна. Эх, хүүхдийн нас баралт өндөр, эмнэлэгт хүүхдээ үзүүлж зөвөлгөө авна гэдэг үнэхээр бэрхшээл болсныг бишгүй ярьж байгааг сонсоогүй хүн ховор. Нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх чадваргүй хааяа гадны буцалтгүй тусламж, эмч нар ирж хэдхэн хүүхдийн эмчилгээ хийлээ гэхээс өөр хэлээд байх юмгүй. Туршлага хуваалцаж шинэ эмчилгээ нэвтрүүллээ гэж одоохондоо дуулдаагүй байна. Намын харьяаллаар шинжлэх ухааны доктор, профессор туршлагатай удирдах боловсон хүчин Т.Эрхэмбаатар даргыг халсан оронд нь тавигдсан Энхтөр гэх магистер хархүү хаана юу хийхээ ч мэдэхгүй явж байгаа бололтой Түүний хувьд өрөө тасалгаанд шавар шохой будгаар засвар өнгөлгөө хийхээс хэтрэхгүй байна.
Улаанбаатар хотын дүүргийн эмнэлгүүдийг ч анхаарахгүй бол болохгүй нь.Хэдэн эмнэлэг нь бараг хууль бус хувийн болсон аль хэзээ өмчлөөд авсан гэхэд хилсдэхгүй. Сонгинохайрханы эмнэлгийг. Эрдэнэтуяагийнх гэдэг бол Хан-уул Баастынх, Сүхбаатар Чимэгээгийнх, Баянзүрхийнх Дашяндагийнх гэх мэт. Харин БЗД-ийн эмнэлэгийг хувьчилсан нь овоо ажилтай эзэнд очсон юм шиг. Ер нь дүүргийн эмнэлэгүүдийг цаашид яаж ямар хэлбэрээр ажлуулахаар зохион байгуулалтыг бодох хэрэгтэй юм.
Дүүргийн эмнэлэгт нарийн мэргэжлийн тусламж байхгүй ядаж аймгийн хэмжээний тусламж үзүүлж чадахгүй байна. Тэнд ажиллаж байгаа эмч нар нь мэдлэг муу хэдэн өрхийн эмч нартаа томорч дарамтлаж дээрэлхэхээс өөр юмгүй байна. Өрхийн эмч нар нь үнэхээр хүнд нөхцөлд ажилдаг юм байна. Хашаа хороогоор гутлаа урагдтал яваад нохой шувуунд хөөгдөөд явж байгаа нь үнэхээр хүнд харагдаж байх юм.
Харин шинэчлэлийн засгийн газрын мэргэжлийн сайд Н.Удвалыг ард түмэн ихийг хийнэ гэж хүлээж итгэж байна. Н.Удвал сайд зоригтой эрчимтэй ажиллаж эрс өөрчлөлтийг хийж ялангуяа эмнэлгийн удирдлага зохион байгуулалтад, анхаарахгүй бол салбар байтугай ард түмэн хохирох болно шүү.
Үргэлжлэл бий...
ЗУУНЫ МЭДЭЭ Б.БОЛДБААТАР
WWW.FACT.MN |
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ЭМНЭЛГИЙН ОЛИГАРХИ ДАРГА НАРААСАА АНГИЖРАХ ЦАГ БОЛЖЭЭ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (7) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин НЭМГийн дарга С.Туулийг шалгаачээ.
2013-02-13 | 06:46:50 | 202.55.182.82 | |
Зочин Энхтэр захирал ирснээр эх нялхсин байдал эрс сайжирсан шуу
2013-02-11 | 21:15:35 | 124.158.91.33 | |
Зочин Маш унэн зуйл бичжээ, Эх нялхсийн тувийн захирал хийж буй Энхтөр н 2 жилийн дотор орон байр, унаа уншаа бурэн солиж одоо бур амтшаад суудалдаа улдэхийн тулд ухэн хатан тэмцэж байна. Хэрэг хуучирдаггуй юм.
2013-02-08 | 21:19:38 | 202.21.106.140 | |
Зочин Өт батгана устгадаг шиг хор цацаад шатаачих авах юм алга
2013-02-08 | 16:00:52 | 203.91.112.37 | |
Зочин нэгдүгээр амаржиxийн дарга энxбаярийг солиx xэрэгтэй ачаалалаа дийлэxгүй сувилагч асрагч нар маш xунд нөxцөлд ажилдаг тэтгэвэрт гарсан эмч н чанарийн мэнэжэр xийгээд орон тоо бөглөөд явж байна энэ байгуулагад маш иx шинэчлэл xэрэгтэй .
2013-02-08 | 10:21:21 | 202.55.191.57 | |
Зочин Маш унэн юм бичжээ.Эдгээр нэр бухий дарга нарыг АТГ-т шалгуулъя.Эмч ажилчид нь дэндуу хунд ажлыг хийж маш бага цалин авдаг.
2013-02-08 | 02:06:47 | 178.140.117.233 | |
Зочин Намбарын хүүгийн эмч хийгээд сүржигнэж давхиад байгаа нэгийн дарга байсан, урд ньзайлуул хөөрхий госпиталийн цэргийн эмч байсан Жамбалжав бичүүлсэн байж магадгүй санагдлаа.Гэмтлийн газарт том эмнэлэг барьчихаад газар минийх гээд гэмтлийнхэнтэй хэрэлдээд байгаа.Бас Бямбадорж,Батчулуун хоёртой Жамбалжав зөрчилтэй.Үнэхээр нөгөө хоёр нь Жамбалжаваасаа бас дээрдэхгүй луйварчид л даа.
2013-02-07 | 15:26:48 | 122.201.18.233 | |
|
|
|
|
Сэрэмжлүүлэг: Айлын нам даралтын зуух буудаж, гал гарчээ 13:20 Өнгөрсөн 24 цагт ахуйн гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс сэрэмжлүүлэн онцлоход, Өвөрхангай аймаг,
|
Өнгөрсөн 24 цагт ахуйн гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс сэрэмжлүүлэн онцлоход, Өвөрхангай аймаг, »»
|
|
ЦЕГ: Урсгал сөрсөн автомашин ДХИС-д бүртгэлтэй машин 10:29 Энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим орчинд "Цагдаагийн машинаар урсгал сөрж яваад эхнэр хүүхдээ ажил, сургууль
|
Энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим орчинд "Цагдаагийн машинаар урсгал сөрж яваад эхнэр хүүхдээ ажил, сургууль »»
|
|
Сансраас ч харагдах хамгийн том шүрэн арлыг илрүүлэв 22:54 Сансар огторгуйгаас ч харагдах дэлхийн хамгийн том шүрэн арлыг Соломоны арлуудаас илрүүлжээ. 300-500 жилийн турш
|
Сансар огторгуйгаас ч харагдах дэлхийн хамгийн том шүрэн арлыг Соломоны арлуудаас илрүүлжээ. 300-500 жилийн турш »»
|
|
Дэлхийн улс орнууд яагаад "Тик Ток"-ыг хориглодог вэ 22:44 Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна.
|
Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна. »»
|
|
“Зулын 25”-ны өдөр гал тахих ёслолын үеэр Монгол хэлээр ном хурна 22:42 Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Энэ өдрийг угтан
|
Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Энэ өдрийг угтан »»
|
|
Уушгийг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа робот хийжээ 21:17 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /TASS/. Америкийн мэс засалчид уушгины архаг бөглөрөлт өвчтэй
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /TASS/. Америкийн мэс засалчид уушгины архаг бөглөрөлт өвчтэй »»
|
|
Дэлхийн цэнгэг усны хэмжээ эрс буурч байна 12:31 АНУ, Их Британи, Швейцар, Францын эрдэмтдийн хамтарсан баг 2014 оноос хойш дэлхий дээрх цэвэр усны хэмжээ огцом
|
АНУ, Их Британи, Швейцар, Францын эрдэмтдийн хамтарсан баг 2014 оноос хойш дэлхий дээрх цэвэр усны хэмжээ огцом »»
|
|
Хөгжлийн банк өрөнд хураагдсан 17 обьектийг 50 хувь хямдруулж, дуудлагаар худалдана 12:22 Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт байрлах 17 үл хөдлөх хөрөнгө, нэг
|
Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт байрлах 17 үл хөдлөх хөрөнгө, нэг »»
|
|
Цаг агаарын байдал муудаж, хүйтэрнэ 11:40 Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар
|
Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар »»
|
|
Монголчууд англи хэлний ур чадвараар дэлхийд 84-т эрэмбэлэгдэв 11:04 Швейцарьт төвтэй "Education First" олон улсын боловсролын компани 2011 оноос хойш жил бүр англи хэлний түвшин тогтоох
|
Швейцарьт төвтэй "Education First" олон улсын боловсролын компани 2011 оноос хойш жил бүр англи хэлний түвшин тогтоох »»
|
|
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа ЗУРГААН дүүргийн хүүхдийн эмнэлэг 10:45 Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд буюу алаг цоог дэгдэлтийн үед хүрээгүйг тогтоожээ.
|
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд буюу алаг цоог дэгдэлтийн үед хүрээгүйг тогтоожээ. »»
|
|
Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна 10:31 Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.
|
Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. »»
|
|
Өнөөдөр бүлэг, чуулганаар ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10:29 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон хамт баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан.
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон хамт баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. »»
|
|
Жүжигчин Сон Жүн Ги, Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа 10:00 Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Жүн Ги болон Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна.
|
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Жүн Ги болон Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. »»
|
|
Аляскийн Үткиагвик хотод нэгдүгээр сар болтол нар мандахгүй 09:57 Америкийн хамгийн хойд хэсэгт орших хот буюу Аляскийн Үткиагвик хот /хуучнаар Барроу/ "туйлын шөнө"-д шилжжээ.
|
Америкийн хамгийн хойд хэсэгт орших хот буюу Аляскийн Үткиагвик хот /хуучнаар Барроу/ "туйлын шөнө"-д шилжжээ. »»
|
|
В.В.Путин: Орос биш, гагцхүү Америк олон улсын аюулгүй байдлыг зөрчиж байна 09:56 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд,
|
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд, »»
|
|
"IHC койны хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна" 09:51 УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.11.19/ хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны
|
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.11.19/ хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” гэсэн мессэж Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм 16:54 Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан
|
Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан »»
|
|
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 13:37 Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж
|
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж »»
|
|
"ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ" төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна 12:58 Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
|
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна. »»
|
|
Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна 09:48 Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
|
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. »»
|
|
"Жокер" киноны үргэлжлэлийг "Хамгийн муу кино" гэжээ 09:38 "Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан
|
"Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан »»
|
|
С.Шаарийбуу: Охины минь хэрэгт Монголын улстөрч, нэр бүхий хүмүүс оролцсон 09:35 "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
|
"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. »»
|
|
"Гадаргын уснаас хүний өтгөнөөс гарч ирдэг 4 төрлийн гэдэсний савханцар нян илэрсэн" 09:31 Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг
|
Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг »»
|
|
Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна 09:23 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
|
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. »»
|
|
Хогийн цэгт хаягдсан 142 ширхэг “төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авчээ 13:00 Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний
|
Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний »»
|
|
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг 12 жилийн дараа авчирлаа 12:55 2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын
|
2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын »»
|
|
Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ 12:49 Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы
|
Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы »»
|
|
Dota2-ын шигшээ багуудын ДАШТ-д Монголын баг 4-т орлоо 11:21 #Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа.
|
#Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа. »»
|
|
Хутга шидэлтийн тамирчин Б.Амарбаясгалан дэлхийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ 10:12 Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга
|
Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга »»
|
|
Төрийн ордон руу бие нэвт гэрэлтсэн хувцастай орохыг хориглоно 10:12 УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг
|
УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Microsoft робот техник, хиймэл оюуны лабораторио Японд нээжээ 21:06 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах захирамж гарчээ 15:22 Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав"
|
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" »»
|
|
"4 хүртэлх насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчилж байна" 13:58 ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл:
|
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл: »»
|
|
Дараагийн 10 жилд хөрөнгө оруулалтын багцдаа заавал байлгах хэрэгсэл нь Алт уу? "Bitcoin" уу? 13:54 2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.
|
2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна. »»
|
|
“Усанд яваад ирье” гэж гараад сураггүй алга болсон хүүг цахим тоглоомын газраас олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ 12:09 Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад
|
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад »»
|
|
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН БАЙНА 11:00 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. »»
|
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ 10:42 Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ.
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ. »»
|
|
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 10:39 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх »»
|
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэнийг баривчилж албадан гаргажээ 10:36 Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар,
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, »»
|
|
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв 18:30 10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна.
|
10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна. »»
|
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв 18:27 Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна.
|
Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна. »»
|
|
Хятадын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аян” цуврал номын нээлт болон ном хандивлах ажиллагаа Монгол улсад боллоо 18:24 “Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо.
|
“Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо. »»
|
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар Улаанбаатар хотод сайн дурын үзлэг, эмчилгээ хийв 18:00 “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав.
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав. »»
|
|
Майк Тайсон: Энэ миний сүүлийн тулаан биш 13:10 Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа.
|
Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа. »»
|
|
Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно 13:07 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Ослын улмаас гурван хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ 12:40 Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж,
|
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, »»
|
|
|
Дэлхийн улс орнууд яагаад "Тик Ток"-ыг хориглодог вэ 22:44 Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна.
|
Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна. »»
|
|
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 12:20 ХААГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /Anadolu/. Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ Израилын Ерөнхий
|
ХААГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /Anadolu/. Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ Израилын Ерөнхий »»
|
|
В.В.Путин: Орос биш, гагцхүү Америк олон улсын аюулгүй байдлыг зөрчиж байна 09:56 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд,
|
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд, »»
|
|
С.Лавров: Оросын нутагт ATACMS-аар цохилт өгсөн нь дайныг өргөжүүлэх гэсний дохио 17:31 МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт
|
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал 19:20 Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би
|
Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Трамп дахин сонгогдсоноор Хятад, Тайваньтай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ 12:30 БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
2024 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт рекорд тогтооно 10:40 Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм.
|
Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм. »»
|
|
БНХАУ-д цугларсан хүмүүс руу жолооч машинтай орсны улмаас 35 хүн амь үрэгджээ 10:37 БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны
|
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны »»
|
|
Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ 14:43 Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ.
|
Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ. »»
|
|
Ш.Ишиба Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ 12:31 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий »»
|
|
Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ 19:19 Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал
|
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал »»
|
|
Австралийн далайд хөлөг онгоцноос унасан иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ 11:35 Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ.
|
Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ. »»
|
|
Америкийн хөрөнгийн зах зээлийн индекс, доллар, биткоины ханш өслөө 13:15 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд »»
|
|
Камала Харрис: Ардчиллын гол зарчим нь сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх 09:40 АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон.
|
АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон. »»
|
|
Галлагааны улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй 09:26 Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
|
Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. »»
|
|
|
|