Mobile хувилбар
www.BOLOD.mn
Fact.mn | Miss.mn | Ord.mn | Choibalsan.mn |

Архив ангилал
ДЭЛГҮҮР ХУДАЛДААНЫ ТӨВ
» ДАА ХҮРЭЭ (110644)
» ДҮНЖИНГАРАВ ХТ (93418)
» Гранд плаза (87451)
» Боса (56239)
» БӨМБӨГӨР ХТ (85216)
» Замбала (71117)
» Метромолл (74996)
» Миний дэлгүүр (89585)
» Эвридэй (65556)
» Чансаа гутлын дэлгүүр (88205)
» Хар Хорин зах (71195)
» Хүчит Шонхор ХТ (79361)
» ТОСА ХТ (60846)
» Скай их дэлгүүр (55405)
» Сандэй плаза (72436)
» Нарантуул ОУХТ (81489)
» НАРАН ИХ ДЭЛГҮҮР (68132)
» НОМИН (76060)
» АЗ ХҮҮХДИЙН ИХ ДЭЛГҮҮР (59345)
» Оргил худалдааны төв (64271)
» Next Center (144896)
» E-mart (33825)
» БСБ (41504)
» БАРС ХТ (57061)
» UB MART (63208)
ДҮҮРЭГ ХОРОО
» Баянгол дүүргийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар (23196)
» БАГАНУУР (79067)
» ЧИНГЭЛТЭЙ (62571)
» ХАН УУЛ (73052)
» СҮХБААТАР (64285)
» НАЛАЙХ (65246)
» БАГАХАНГАЙ (55808)
» БАЯНГОЛ (70510)
» БАЯНЗҮРХ (81379)
» СОНГИНОХАЙРХАН (70034)
БАЙГУУЛЛАГА
» ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТББ (55076)
» ГААЛЬ (80559)
» Барилгын хөгжлийн төв (9988)
» Засгийн газрын авто бааз ТӨҮГ (9824)
» ЗАМЫН ЦАГДАА (89284)
» ИНЕГ-МИАТ (94119)
» ММСУХ- Морин спорт (39553)
» Монголын Дарцын холбоо (53986)
» Монголын Залуучуудын Холбоо (87514)
» Монголын Үндэсний Бөхийн Холбоо (59525)
» МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ (85466)
» МСНЭ (52551)
» МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ХОРОО (63410)
» МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО (63598)
» МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ (80187)
» МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО (74595)
» МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО (64342)
» МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР (43184)
» МҮЭХ (61132)
» МҮХАҮТ (54440)
» МҮСХНХ (21551)
» МҮОНРТ (64086)
» Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар (52387)
» ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ ОУБ (38732)
» ШШГЕГ (58097)
» ШҮҮХ ПРОКУРОР (75950)
» Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (79333)
» ЧИНГИС ХААНЫ ДЭЛХИЙН АКАДЕМИ (48412)
» Чөлөөт Бүс (56012)
» ЦЕГ (90330)
» Цахилгаан тээвэр (54468)
» ЦОГЦ ХАРИЛЦАА ТӨВ (62159)
» Цөмийн энергийн газар (57852)
» Хил хамгаалах ерөнхий газар (21716)
» Харилцаа Холбооны зохицуулах хороо (56051)
» ХХЕГ (51675)
» ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ (56505)
» УБЦТС TЭЦ-4, 3 (76102)
» УМБГ (52809)
» Улсын мєрдєн байцаах газар (51634)
» УРЛАГ- УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР (55458)
» УРЛАГ- УДБЭТ (53120)
» Ус сувгийн удирдах газар (20266)
» ТАГНУУЛ (88693)
» ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР (71913)
» ТӨМӨР ЗАМ (98430)
» Тээврийн төлөвлөлтийн хэлтэс (49924)
» Санхүүгийн зохицуулах хороо (21136)
» СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО (59506)
» Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв (33672)
» НИТХ (44054)
» Нийгмийн даатгал (55411)
» Нийслэлийн ЗДТГ (20769)
» Нийслэлийн газрын алба (23310)
» Нийслэлийн агаарын чанарын алба (50285)
» Нийслэлийн статистикийн газар (20734)
» НАББҮХ (48642)
» НҮБ (49697)
» Авлигатай Тэмцэх Газар (81827)
» Авто тээврийн газар (64059)
» ОБЕГ (66741)
» Оюуны өмчийн газар (18276)
» Үндэсний Дата Төв (47074)
» ҮТЕГ (48057)
» ҮНДЭСНИЙ НОМЫН САН (50867)
БАРИЛГА
» Гангар инвест (49274)
» ГАЗАР ХАШАА (77875)
» ГАНДИРС (36527)
» ГАНГАР ИНВЕСТ (54772)
» Барилгын материал (47708)
» БАЯСАХ ТРЕЙД (37559)
» БАРИЛГА-САЙН МЭДЭЭ (55808)
» БАРИЛГА-ҮНЭ ХАНШ (103082)
» БАРИЛГА (90386)
» ЖИГҮҮР ГРАНД (64209)
» ИХ ҮЙЛСИЙН ЭРЭЛД (36908)
» МУУ МЭДЭЭ (67755)
» ЭКО КОНСТРАКШН (59406)
» ШИНЭ БАЙР (75588)
» ЦАСТ ИМПЕКС (52484)
» УЛААНБААТАР ӨРГӨӨ (34909)
» Тахилт өндөр уул (48539)
» АЛТАЙ КОНСТРАКШН (61805)
» АВЗАГА ТРЕЙД (55293)
» Пума констракшн (51234)
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН
» БҮТЭЭГДЭХҮҮН-АРХИ (78209)
» СЭЖИГТЭЙ БАРАА (72811)
БАНК САНХҮҮ
» ДААТГАЛ (48973)
» ГОЛОМТ (66926)
» ББСБ (49450)
» БАНК САНХҮҮ (77848)
» БАНК (54838)
» МУУ МЭДЭЭ (58101)
» МОНГОЛ ДААТГАЛ (47710)
» МОНГОЛ БАНК (83483)
» МОНГОЛ ШУУДАН (47966)
» ЭРЭЛ (49077)
» ЧИНГИС ХААН (47720)
» ХЗХ (52423)
» ХХБ (52367)
» ХАДГАЛАМЖ (55497)
» ХАС (51955)
» ХААН (66914)
» ХӨГЖЛИЙН БАНК (71014)
» УЛААНБААТАР БАНК (52150)
» ТРАНС (48273)
» ТӨРИЙН БАНК -ЗООС (69084)
» Тээвэр хөгжлийн банк (48734)
» САЙН МЭДЭЭ (51007)
» НАЙМАН ШАРГА (65704)
» АНОД (59327)
» ПРАЙМ ДААТГАЛ (33111)
» КАПИТРОН (48101)
» КАПИТАЛ (50623)
» ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ (49316)
» ҮНЭ ХАНШ (64913)
БААР РЕСТОРАН ЦАЙНЫ ГАЗАР
» Дреам (48420)
» БААР- ДОРГИО (59542)
» Бусад (50315)
» ЗОЧИД БУУДАЛ (61686)
» Жура ресторан (46726)
» МЕТРОПОЛИС (37528)
» ЧАПЛИН РЕСТОРАН (34385)
» Цайны газар- БЭЭЖИН НУГАС (34713)
» Цайны газар- ХААН БУУЗ (35112)
» СТЕЛЛА (42271)
» СТРИНГС КЛУБ (34232)
» СӨҮЛ РЕСТОРАН (46752)
» АМРИТА (35701)
» The Bull (42288)
» RIVER SOUND (44160)
» Loving hut (41778)
» HOLLYWOOD (44243)
» САУН МАССАЖ (55791)
» SS клуб (45655)
ЗӨВЛӨГӨӨ
» БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ (608900)
» ЗУРХАЙ (1216265)
» ЗАР (823392)
» ЗӨВЛӨГӨӨ (1450098)
» ИРГЭНИЙ ЭРХ (56697)
» МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ (76553)
» ХИЧЭЭЛ СУРГАЛТ (84602)
» ХУУЛЬ (790925)
» ХООЛНЫ ЖОР (247314)
» СЕКС ЗӨВЛӨГӨӨ (102222)
» СУРГАМЖ (50896)
» СОНЖОО (122198)
» Сэтгэл зүй (689921)
» РЕКЛАМ БАЙРЛУУЛАХ (35093)
» ПИ АР (67291)
» РЕКЛАМ (60873)
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
» ЛАВЛАХ (56781)
» Дартс (44692)
» ГЭМТ ХЭРЭГ (230927)
» ГАДААД МЭДЭЭ (1669079)
» ВИДЕО МЭДЭЭ (989713)
» БИЗНЕС МЭДЭЭ (686281)
» Их хуралдай (65791)
» МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ (515959)
» МЭДЭЭ АЙМААР (165533)
» МЭДЭЭ ҮНЭ ХАНШ (112525)
» ЦУНАМИ (44458)
» Цөмийн хаягдал (44895)
» ХҮНИЙ ХӨГЖИЛ САН (66124)
» ХҮНС (46507)
» ФАКС МЭДЭЭ (48732)
» ФОТО МЭДЭЭ (1119069)
» УРЛАГ (1322538)
» ТЕХНОЛОГИ (1094809)
» ТВ МЭДЭЭ (60237)
» ТАНИН МЭДЭХҮЙ (86657)
» ТОДРУУЛГА (73906)
» СЕКС (1186565)
» СЭРЭМЖЛҮҮЛЭГ (67411)
» СУДАЛГАА (678117)
» СОНИН ХАЧИН (311865)
» СПОРТ (1331192)
» СКАНДАЛ (68717)
» НИЙТЛЭЛ (251566)
» НОЦТОЙ МЭДЭЭ (422895)
» Өвөр Монголын мэдээ (52137)
» NEWS /Russia/ (50851)
» NEWS /English/ (48070)
» NEWS /China/ (61784)
ЯРИЛЦЛАГА
» БИЗНЕС (1051754)
» УЛС ТӨР (1056088)
» УРЛАГ (1048081)
» СПОРТ (1049276)
» НИЙГЭМ (1052027)
ЯАМ
» ГАДААД ХЭРГИЙН ЯАМ (58571)
» Барилга хот байгуулалтын яам (28470)
» БСШУЯ (83863)
» БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ (61284)
» БОАЖЯ (50608)
» Зам, тээврийн хөгжлийн яам (45326)
» ЯАМ (46436)
» ЭМЯ (67387)
» ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ (45005)
» Цахим хөгжил, харилцаа холбооны яам (7413)
» ХХААХҮЯ (45999)
» ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ (41743)
» Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (49054)
» УУЯ (32584)
» Соёлын яам (7053)
» САНГИЙН ЯАМ (45638)
» ХЗДХЯ (41227)
ЭРҮҮЛ МЭНД
» ЙОНСЕЙ эмнэлэг (51551)
» ГЯЛС ТӨВ (38900)
» ГАРЬД МАГНАЙ эмнэлэг (46312)
» МОНОС (50174)
» Мөнх-Үйлстэн (41401)
» ЯТТ 103 (45355)
» ЭМДЕГ (10192)
» ЭМИЙН САН (64752)
» ЭМНЭЛЭГ-АЧТАН (45740)
» ЭМНЭЛЭГ (77923)
» ЭМ БЭЛДМЭЛ (56266)
» ЭХ НЯЛХАС (52687)
» ЭРYYЛ МЭНД (131412)
» ЭРҮҮЛ МЭНД ЗӨВЛӨГӨӨ (159261)
» Шинжлэх ухаан (42682)
» Халдварт Өвчин Судлалын ҮТ (47329)
» ХАВДАР СУДЛАЛ (45323)
» УЛАМЖЛАЛТ АНАГААХ (39937)
» УЛААН ТУУЗ эмнэлэг (47070)
» СЭТГЭШГҮЙ эмнэлэг (42633)
» СОНГОДО эмнэлэг (51154)
» ЁН МЭЛМИЙ эмнэлэг (36812)
ШИНЭ НОМ
» ШИНЭ НОМ (890968)
» НОМ (58720)
Шинэ 8 ангилал
» Ярилцах цаг (10584)
» Энтертаймент (41366)
ШАР МЭДЭЭ
» ШАР МЭДЭЭ (1127264)
ХҮМҮҮС
» Д.Дагвадорж /сумоч/ (72699)
» Д.Сумьяабазар /бөх/ (55834)
» ГАДААД ХҮМҮҮС (81233)
» БОЛОД.М Утга зохиол (65634)
» БОЛОД.М Нийтлэл (62628)
» ИЛТГЭЛҮҮД (54706)
» ИРГЭДИЙН ЗАХИДАЛ (869237)
» ЯРИЛЦЛАГА (1232272)
» Ц.Мянганбаяр (57127)
» ХҮМҮҮС-ТҮҮХ НАМТАР (164630)
» ХҮМҮҮС (1157712)
» ХҮНИЙ АМЬДРАЛ (123194)
» ТӨРИЙН ХУТГУУР (79420)
» Тэр хэн бэ? нэвтрүүлэг (18951)
» СЭЖИГТЭЙ ХҮМҮҮС (115255)
» С.Жавхлан /дуучин/ (60229)
» ОДДЫН АМЬДРАЛ (1124541)
УЛС ТӨРЧ
» Лу.Болд (49169)
» Л.Гантөмөр /АН/ (48086)
» Л.Гансүх АН (47398)
» Л.Гүндалай АН (50188)
» Д.Лүндээжанцан /МАН/ (45860)
» Д.Дондог (42765)
» Д.Дорлигжав /АН/ (47884)
» Д.Дамба-Очир (45994)
» Д.Дэмбэрэл /МАН/ (50637)
» Д.Ганхуяг (47311)
» Д.Балдан-Очир (47166)
» Д.Батбаяр /АН/ сумоч (58430)
» Д.Бат-Эрдэнэ /Ажнай/ (45992)
» Д.Зоригт /МАН/ (54913)
» Д.Зоригт /АН/ (43086)
» Д.Загджав МАН (46546)
» Д.Идэвхтэн /МАН/ (43776)
» Д.Энхбат /Ногоон нам/ (53901)
» Д.Эрдэнэ-Бат /АН/ (44787)
» Д.Хаянхярваа (47815)
» Д.Тэрбишдагва (50256)
» Д.Нямхүү (45901)
» Д.Амарбаясгалан /МАН/ (41000)
» Д.Арвин (48929)
» Д.Одбаяр /МАН/ (45924)
» Д.Одхүү АН (45296)
» Д.Очирбат (46111)
» Д.Оюунхорол /МАН/ (47537)
» Г.Батхүү АН (52992)
» Г.БАЯРСАЙХАН (49670)
» Г.Занданшатар /МАН/ (48773)
» Г.Мөнхбаяр (48236)
» Г.Шийлэгдамба МАН (44805)
» Г.Уянга (50950)
» Бадмаанямбуу. Бат-Эрдэнэ /МАН/ (66444)
» Баабар (47412)
» Батж.Батбаяр /АН/ (49963)
» Б.Баттулга (41366)
» Б.Жаргалсайхан /БНН/ (59589)
» Б.Чойжилсүрэн (55241)
» Б.Наранхүү АН (43194)
» Б.Нямтайшир (45876)
» З.Энхболд (52660)
» З.Алтай (49420)
» Ж.Батзандан (48285)
» Ж.Батсуурь (47118)
» Ж.Бат-Эрдэнэ (46415)
» Ж.Мөнхбат /МАН/ (47438)
» Ж.Энхбаяр (50932)
» Ж.Цолмон /ЭМЯ/ (50442)
» Ж.Сүхбаатар /МАН/ (45110)
» М.Зоригт / ИЗН/ (48773)
» М.Энхболд МАН (51421)
» М.Энхсайхан (51281)
» М.Сономпил (40936)
» Я.Батсуурь (43188)
» Э.Батүүл (72982)
» Э.Мөнх-Очир (45083)
» Ш.Сайхансамбуу (55739)
» Ч.Хүрэлбаатар (47117)
» Ч.Улаан (50035)
» Ч.Сайханбилэг (52390)
» Ц.Даваасүрэн (47827)
» Ц.Дашдорж (44675)
» Ц.Батбаяр /МАН/ (50221)
» Ц.БАЯРСАЙХАН (44759)
» Ц.Жанлав МАН Дорнод (34757)
» Ц.Мөнх-Оргил /МАН/ (49728)
» Ц.Элбэгдорж АН (75515)
» Ц.Шинэбаяр (50037)
» Ц.Шаравдорж /МАН/ (45202)
» Ц.Цэнгэл (46285)
» Ц.Сэдванчиг (44348)
» Ц.Нямдорж МАН (59030)
» Ц. Оюунгэрэл (56565)
» Х.Болорчулуун (42632)
» Х.Бадамсүрэн (42890)
» Х.Баттулга АН (58353)
» Х.БАДАМСҮРЭН (42667)
» Х.Жекей (44016)
» Х.Тэмүүжин /АН/ (76232)
» Х.Наранхүү (45173)
» УЛС ТӨРЧ (72233)
» У.Барсболд /МАН/ (43122)
» У.Хүрэлсүх МАН (51947)
» Т.Ганди (53918)
» Т.Бадамжунай /МАН/ (49688)
» Т.Энхтайван (40631)
» Сү.Батболд (52011)
» Су.Батболд МАН (48191)
» С.Ламбаа /АН/ (47616)
» С.Дэмбэрэл /ТАНХИМ/ (47333)
» С.Ганбаатар (49022)
» С.Баяр МАН (63338)
» С.БАЯРЦОГТ /АН/ (59636)
» С.Бямбацогт (51025)
» С.Эрдэнэ АН (53811)
» С.Оюун (50831)
» Р.Гончигдорж (52985)
» Р.Содхүү (47955)
» Р.Раш (47842)
» Р.Амаржаргал /АН/ (52089)
» Н.Ганбямба (46778)
» Н.Болормаа (48362)
» Н.Батбаяр /АН/ фортуна (58657)
» Н.Баяртсайхан (42811)
» Н.Энхбаяр (81777)
» Н.ЭНХБОЛД (48320)
» Н.Удвал МАХН (47857)
» Н.Номтойбаяр МАН (58513)
» Н.Алтанхуяг АН (58338)
» А.Мөнхбат МЗХ (42168)
» А.Тлейхан (41985)
» Ё.ОТГОНБАЯР (54665)
» О.Магнай (47175)
» О.Чулуунбилэг /АН/ (39446)
» О.Чулуунбат (46731)
» П.Алтангэрэл АН (47727)
» Ө.Энхтүвшин МАН (46585)
» Ч.Ганхуяг (49098)
УЛС ТӨР
» ЕРӨНХИЙЛӨГЧ (78991)
» ЕРӨНХИЙ САЙД (73569)
» Гал үндэстэн (45651)
» БХЯ Цэрэг (43026)
» ЗАСГИЙН ГАЗАР (82513)
» ЗАСАГ ДАРГА (43092)
» ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨН (51267)
» МАХН /new/ (48611)
» МҮАН нам (40598)
» ЭЛЧИН (45127)
» УЛС ТӨР (1492269)
» УИХ-дарга (61017)
» УИХ (70129)
» Төлбөртэй (25800)
» Тєрийн ордон (45919)
» Нам- Монголын консерватив нам (29432)
» НАМЗХ /МАСЗХ/ (43297)
» НАМОХ /МАСОХ/ (40761)
» НАМ-ИРГЭНИЙ ЗОРИГ (44320)
» НАМ-НН (41097)
» НАМ- АРДЧИЛСАН НАМ (90375)
» НАМ - МАН (65974)
» НАМ (79862)
» ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭС (43010)
» Өргөдлийн байнгын хороо (23897)
УУЛ УУРХАЙ
» ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР (46488)
» ДОРНОТ УРАНЫ ОРД (43454)
» ГАШУУН СУХАЙТ (41537)
» ГАЦУУРТ ХХК (50042)
» БАГАНУУР УУРХАЙ (50147)
» БАГАНУУР (43459)
» БОРОО ГОУЛД (52074)
» БОРОО ОРД (41634)
» БҮРЭН ХААН ОРД (32426)
» МАРДАЙ (48851)
» МАК /МОНГОЛ АЛТ/ (52782)
» МОНГОЛРОСЦВЕТМЕТ (45301)
» МОНГОЛ ГАЗАР (42114)
» МОНГОЛ 999 (41382)
» ЭМЭЭЛТ МАЙНЗ (34314)
» Энержи ресурс (46538)
» ЭРДЭНЭТ (74091)
» ЭРДЭНЭС МЖЛ (42583)
» ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ (69221)
» ШИВЭЭ ОВОО ОРД (51360)
» Чалко (39355)
» ЦАЙРТ МИНЕРАЛ (32597)
» ЦАГААН СУВАРГА (43969)
» ХАН РЕСОРСЕЗ Инк (42408)
» ХӨШӨӨТИЙН УУРХАЙ (123744)
» УУЛ УУРХАЙ (103402)
» УРАН (45610)
» Тавантолгой Түлш ХХК (23644)
» Тавантолгой төмөр зам (19310)
» ТАВАНТОЛГОЙ (81435)
» ТӨМӨРТЭЙН ОВОО (46210)
» ТӨМӨРТЭЙН ОРД (46837)
» РИО ТИНТО (50649)
» НИНЖА (46014)
» Нийтлэлч Болормаа (26562)
» НАРИЙН СУХАЙТ (41189)
» АЙВЕНХОУ МАЙНЗ (41942)
» АЛТАНДОРНОД МОНГОЛ (62444)
» АДУУНЧУЛУУН ХК (41636)
» АЖНАЙ (47086)
» АШИГТ МАЛТМАЛ (46845)
» Арева “Кожеговь” (39219)
» ОЛОН ОВООТ (48625)
» ОЮУТОЛГОЙ (118325)
» ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ (62948)
» ПОЛО РЕСОУРСЕС (31223)
УРАН ЗОХИОЛ
» ДУУНЫ ҮГ (86051)
» ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ (75875)
» ШИНЭ ДУУ (72398)
» ШҮЛЭГ (161954)
» ХАЙРЫН ЗАХИДАЛ (51982)
» ХYYХДИЙН ЗОХИОЛ (54865)
» УТГА ЗОХИОЛ (63717)
» ТЭМДЭГЛЭЛ (63138)
» ТҮҮХ (81367)
» АФОРИЗМ (110517)
» АРДЫН УРАН ЗОХИОЛ (56277)
» ОНИГОО (965023)
» ОНЬСОГО (60148)
» ӨГҮҮЛЛЭГ (1133619)
СОНГУУЛЬ
» СОНГУУЛЬ (92882)
НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ
» БАЙГАЛ ОРЧИН (106378)
» БАЯР НААДАМ (103356)
» ЭДИЙН ЗАСАГ-ДЭЛХИЙ (62687)
» ЭДИЙН ЗАСАГ (1352429)
» ШИНЖЛЭХ УХААН (57460)
» ШАШИН (1152369)
» ХУВЬЦАА (49453)
» УЛААНБААТАР ХОТ (133487)
» ТАТВАР (47808)
» НИЙГЭМ (1308313)
» ОЮУТАН (65007)
» ОРОН НУТАГ (84235)
АЙМАГ
» Дорноговь (58772)
» ДУНДГОВЬ (71233)
» ДАРХАН УУЛ (88783)
» ДОРНОД (74819)
» Говьсүмбэр (51091)
» ГОВЬ-АЛТАЙ (79480)
» Баян-Өлгий (64675)
» БУЛГАН (67478)
» БАЯНХОНГОР (78196)
» ЗАВХАН (65504)
» ЭРДЭНЭТ (53820)
» ХЭНТИЙ ӨНДӨРХААН (79491)
» ХОВД (69399)
» ХӨВСГӨЛ (84613)
» Увс (78545)
» ТӨВ (52558)
» СЭЛЭНГЭ (67548)
» АРХАНГАЙ (57763)
» ОРХОН (57835)
» ӨМНӨГОВЬ (77977)
» Өвөрхангай (66221)
» СҮХБААТАР (64097)
АГЕНТЛАГ
» Мал эмнэлгийн ерөнхий газар (7109)
КОМПАНИ
» Дацан трейд (47821)
» ДЭВШИЛ (32533)
» ДАШВААНЖИЛ (48926)
» ДОНШИН (45440)
» ГОВЬ (49203)
» ГОЁО (35763)
» Витафит (48247)
» Витсамо Фрутт Жүүс ХХК (53665)
» Вагнер Ази (51933)
» ВОЯАЖ (34831)
» БИШРЭЛТ (45465)
» БИТ ХЭВЛЭХ (31557)
» Боорчи (53102)
» БУЯН ХОЛДИНГ (36418)
» БАМБУУШ (32708)
» БYТЭЭГДЭХYYН-КОКА КОЛА (33264)
» Бөхбат (49160)
» БӨXӨГ (31541)
» Зиг Заг (33080)
» ЖЕМ (51692)
» ЖИ МОБАЙЛ (59776)
» Жигүүр гранд (66618)
» ЖУУЛЧИН (32115)
» ЖАСТ ОЙЛ ШТС (54978)
» ИММО ТРЕЙД ХХ (45182)
» Имарт (17207)
» Изинис Эйрвэйс (51502)
» Их-Өвөр (57677)
» МИГ даатгал (46006)
» Монгол газар (57894)
» Монгол Шилтгээн ХК (49187)
» Монгол тамхи СО ХХК (55675)
» Мон-ад (47012)
» Мон Эн Ко (66684)
» Макс групп (58756)
» МЦХ, МОНГОЛ ШУУДАН (47884)
» МАХ ИМПЕКС (55622)
» МАК (65180)
» МОБИКОМ (78332)
» МОНДАВС ХХК (37793)
» МОНГОЛ МАХ ЭКСПО (34339)
» МОНФРЭШ (52473)
» МОНСУДАР (31280)
» МОНРОУД (44816)
» МОННИС (50909)
» МОН УРАН (62916)
» Мөнхийн үсэг (46246)
» ЮНИТЕЛ (70971)
» ЭДМОН (34845)
» ЭРЭЛ ХХК (47750)
» ШУНХЛАЙ ШТС (52242)
» Хамо (43854)
» Хаан хүнс хк (49406)
» ХОС ГАРЬД ХХК (35403)
» Хүннү-Эйр (48510)
» УЛУСНЭТ (32007)
» УЛААНБААТАР ПРИНТ (32903)
» УРЛАХ ЭРДЭМ ХЭВЛЭХ (33065)
» ТЭСО (16365)
» ТАЛХ ЧИХЭР (56619)
» ТАВАН БОГД (46540)
» Тэнгэр даатгал (44975)
» Тэнүүн-Огоо (46218)
» СББ (47238)
» Синчи-Ойл (59976)
» Саун- ТҮНДЭМҮН (37535)
» СЭЖИГТЭЙ БАЙГУУЛЛАГА (73490)
» СОДМОНГОЛ ШТС (63284)
» СОЁМБО ХЭВЛЭХ (34670)
» СКАЙТЕЛ (50921)
» СҮҮ ХК (57531)
» НОМИН ХОЛДИНГ (54794)
» АЛЕЙСК ИМПЕКС- Алейка гурил (37296)
» АЛТАЙ КАШМЕР (38086)
» АЛТАН ТАРИА (56424)
» АДМОН (32580)
» Алко групп (45644)
» Алтай Констракшн (46750)
» Алтай хүдэр (47301)
» АЭРОМОНГОЛИА ХХК (48558)
» АТАР ӨРГӨӨ (56027)
» АСА групп (44973)
» АПУ (60423)
» ОБ КАПИТАЛ (32322)
» ПЕТРОВИС НИК ШТС- (70711)
» КОМПАНИУД (54741)
» UFC (64289)
» Prophecy resource (54596)
» ӨГӨӨЖ (48033)
» Ospring (33154)
» MАГНАЙ ТРЕЙД ШТС (55499)
» MILL HOUSE-АТАР ГУРИЛ (40438)
» MCS (77450)
BOLOD STUDIO
» Иргэний үг (6804)
» МАНАЙД ИРЭЭРЭЙ НЭВТРҮҮЛЭГ (10288)
» Хүүхдийн ертөнц (12513)
» Фото сурвалжлага (6680)
» Таны мэдлэгт | Animation (7985)
» Нийгмийн төрх - Хуулийн зөвлөгөө (8575)
» Нийгмийн төрх (7869)
» Асуудлыг тодруулъя (10652)
» Онцлох хүмүүс (7437)
» Оточ - Эмчийн зөвлөгөө подкаст (6415)
» Контентууд (8472)
» Petrichor /Гэгээлэг нийгмийн үнэр/ (9552)
» LIVE (13057)
» Expert podcast (7213)
» Bolod Studio | Ярилцлага (10300)
» Bolod Studio | Реклам (10005)
» Bolod Studio | Онцлох нийтлэл (8185)
» Bolod News (16632)
» 7 хоногийн тойм (15764)
» "Тэр хэн бэ?" ярилцлагын нэвтрүүлэг (11005)
» "Нутаг нэг" подкаст (9648)
   
Зээлийг Хөгжил Болгоход Анхаарах Зарим Асуудал

Зээлийг Хөгжил Болгоход Анхаарах Зарим Асуудал
2013-02-05

1. Зээлжих нөхцөл, шаардлага

2. Өр хэрээс хэтэрвэл хөгжилд саадтай

3. Аж үйлдвэрийн түүхий эдийн үнэ-бидний найдвар, бас баримжаа

4. Зээлийг хөгжил болгох асуудалд

5. Засгийн газрын өр

6. Хувийн хэвшлийн өр

7. Бодлогын зөвлөмж

8. “Зээлийг хөгжил болгоход анхаарах зарим асуудал”-ын тухай

Судалгааны ажлыг 2012 оны 10 дугаар сард эхлүүлэн уг ондоо багтаан дуусгасан бөгөөд мэргэжилтнүүдээс авсан санал зөвлөмжийг нэгтгэхэд тодорхой цаг зарцуулсан. Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын макро эдийн засгийн анализ, түүн дотроо төсвийн чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд хийсэн бөгөөд цаашид энэ чиглэлээрх судалгааг гүнзгийрүүлэн хийхээр ажиллаж байгаа болно. Судалгаатай холбоотой санал хүсэлтээ ННФ-ын менежер Б.Мөнхсоёлд soyoloo@forum.mn хаягаар ирүүлнэ үү. Уг судалгаа нь Нээлттэй Нийгэм Форумын (ННФ) санхүүжилтээр хийгдсэн болно. Гэсэн хэдий ч судалгааны дүгнэлт, зөвлөмжүүд нь судлаачийн өөрийн итгэл үнэмшил бөгөөд ННФ-ын албан ёсны байр суурийг илэрхийлэх албагүй.

 1. ЗЭЭЛЖИХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

Манай улсын эрдэмтэн, судлаачид төдийгүй жирийн
иргэд, иргэний нийгмийн байгууллагууд Монгол улсынхаа
өрийн түвшинд анхаарал хандуулж энэ талаар явуулж
буй оновчтой бодлого чиглэл, мэдээллийг хүсэх боллоо.  

Улсын нийт өрийг гадаад дотоод гэж ангилан үздэг. Тухайн орны дотоодод хуримтлагдан бий болсон мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг ашиглан банк, санхүүгийн байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс, засгийн газарт олгосон зээлийн үлдэгдлийг дотоодын зээл гэж нэрлэнэ. Энэхүү зээлийн боломж дотоод хуримтлалын хэмжээгээр хязгаарлагдах бөгөөд ихэнхийг нь иргэд, байгууллагын хадгаламж, харилцах дансны мөнгөн хөрөнгө, банкуудын өөрийн хөрөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө буюу банкны хэллэгээр бол мөнгөний нийлүүлэлт(М2) бүрдүүлдэг. 2012 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 7.6 их наяд төгрөг, олгосон зээлийн үлдэгдэл 7.0 их наяд төгрөг байна. Эдийн засгийн өсөлт, иргэдийн мөнгөн орлогын өсөлтийг дагаж манай орны дотоод хуримтлал сүүлийн жилүүдэд нэлээд өслөө. Гэвч манай улсын мөнгөний хангамж, нийлүүлэлт нь томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй, дотооддоо зээлийн өдөр тутмын хэрэгцээ, багахан төслүүдийг санхүүжүүлэх хэмжээнд байна.

 Гэтэл уул уурхайн томоохон төслүүд, дэд бүтцийн хөгжилд асар их хөрөнгө хэрэгтэй. Иймээс гадаадаас зээл авах шаардлага үүсч байна.

 Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд Монгол Улсыг бага орлоготой ядуу орноос дунд орлоготой орны тоонд оруулсан. Ингэснээр Монгол Улс түүхэндээ бараг анх удаа 2012 оноос эхлэн зөвхөн хөнгөлөлттэй зээл гэлтгүй арилжааны нөхцөлтэй зээл гаднаас авах боломжтой болж байгаа юм. Гадаад зээл гэж гадаадын улс орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллага, пүүс компани, хувь хүмүүсээс зээлдэх болон олон улсын зах зээлд үнэт цаас, өрийн бичиг худалдан борлуулах замаар бий болгосон эх үүсвэрийг ашиглан дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс, засгийн газарт олгосон зээлийг хэлнэ. Гадаад зээлийг ерөнхийд нь хөнгөлөлттэй зээл, арилжааны зээл гэж хоёр хуваадаг. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 20-40 жил, үндсэн өрийг нь төлж эхлэх хугацаа зээл авч ашигласнаас хойш 5-10 жилийн дараа эхэлдэг, жилийн хүү нь голдуу 0.5-3 хувь голчлон байдаг. Энэ төрлийн зээлийг Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагууд ихэвчлэн олгодог. Хө нгөл өлттэ й зээлийн анхдагч эх үүсвэр нь донор болон зээл олгогч орнуудын татвар төлөгчдийн мөнгө байдаг. Зарим тохиолдолд арилжааны зээлийн хүүгийн хувь хэмжээг хөнгөлөлттэй зээлийн түвшинд хүртэл буулгаж, хүүнийх нь зөрүүг төсвөөс хариуцан төлөх нь бий. Үүнийг хөнгөлөлттэй зээл гэж үзэж болно.

 Арилжааны буюу ердийн хүүтэй зээлийг голдуу арилжааны банкууд, хөрөнгө оруулалтын сангууд олгодог байна. Мөн гадаад орнуудын засгийн газар, Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд ердийн нөхцөлтэй зээлийг олгодог. Бонд, үнэт цаасаар дамжин олгогдох зээлийг арилжааны нөхцөлтэй зээлийн бүлэгт тооцдог. Засгийн газрыг найдвартай төлөгч гэж үздэг учраас засгийн газрын бондын хүү нь бусад арилжааны зээлээс арай хямд байдаг. Арилжааны зээлийн хүү нь зах зээлийн зарчим, эрэлт нийлүүлэлт, зээлдэгчийн хөрөнгийн чадавхи, валютын төрөл зэргээс хамааран тогтож байдаг. Ханш нь чангарах магадлал ихтэй, инфляцийн түвшин багатай Япон, Швейцарь зэрэг орны валютаар илэрхийлэгдэн үнэлэгдэх зээлийн хүү доогуур байна. Гэхдээ ханшийн чангаралтаас болж илүү хэмжээний гадаад валют төлөх эрсдэл байдаг. Хөнгөлөлттэй зээлийг мөн албан ёсны хөгжлийн зээл гэж нэрлэх нь бий. Энэ зээлийн олдоц, хэмжээ нь арилжааны зээлтэй харьцуулахад хязгаарлагдмал бөгөөд Засгийн газрын хэмжээнд албан ёсны хэлэлцээ хийж тохиролцдог.

Манай улс өөрийн орны эдийн засгийн ирээдүйн чадавхи, төлөв, хөгжлийн шаардлага зэргийг бодолцон арилжааны зээл авч эхлээд байна. Энд хамгийн гол нь байж болох эрсдэлийг сайтар тооцож, түүнээс сэргийлэх, хамгаалах арга замыг зөв тогтоох нь чухал болно.

2. ӨР ХЭРЭЭС ХЭТЭРВЭЛ ХӨГЖИЛД СААДТАЙ

Зээл авч болно. Хамгийн гол нь зээлийг үр
ашигтай төсөлд, эцсийн хариуцлага хүлээх чадвартай, зөв, шилдэг
зээлдэгчдэд олгох хэрэгтэй.

Эрдэс түүхий эдийн баялгаа улс орноо хөгжүүлэхэд ашиглан, эдийн засгийнхоцрогдлоос гарахыг төр, засаг, ард иргэд хэн хүнгүй бүгд хүсч байна. Энэхүү хүсэл зорилгодоо хөтлөгдөн улс орныхоо ирээдүйн төлбөрийн чадамжаас хэтэрсэн зээл авч, өрийн дарамтад оруулахгүй байх нь нэн чухал юм. Зээл авч болно. Хамгийн гол нь зээлийг үр ашигтай төсөлд, эцсийн хариуцлага хүлээх чадвартай, зөв, шилдэг зээлдэгчдэд олгох хэрэгтэй. Япон, Герман, Өмнөд Солонгос зэрэг орнууд гадны зээл, тусламжийн ач, шилдэг бизнес эрхлэгчдийнхээ ур ухаанаар өндөр хөгжилд хүрсэн түүхтэй. Тэд дэлхийд өрсөлдөх чадвартай орчин цагийн аж үйлдвэрт хөрөнгө оруулж, аливаа хямрал хүндрэлийг даван туулах боломжтой хуримтлал үүсгэн, гадаад валютын нөөцийг бүрдүүлж, цаг үеийн нөхцөл байдалд зохицон ажиллаж чадсан. Харин сүүлийн үед олон орон өр, зээлийн дарамтад орсныг мэдээлэх боллоо. Тухайлбал, өндөр хөгжилтэй Европын зарим орнууд өрийн дарамтад орж, "бүсээ чангалан" идэж, уухаас эхлээд, элдэв хэрэглээгээ хязгаарлаж, тэвчиж болох зардлыг хэмнэхийг оролдож байна. Еврогийн бүсийн орнууд болон АНУ-д хөгжлийн хурд саарч байгаагийн үндсэн шалтгаан нь хувийн болон улсын секторын өрийн дарамт ихэссэн болон төсвийн алдагдал нэмэгдэж байгаатай холбоотой. Хамгийн их хэл ам дагуулж байгаа Грекийн өр 2012 оны эцсийн байдлаар ДНБ-ийх нь 144 хувьтай тэнцэж байгаа бөгөөд энэ нь засгийн газрын зардал нэмэгдсэнтэй холбогдон үүсчээ. Харин Ирланд, Исландын өрийн дарамт арай өөр нөхцөлтэй холбоотой. Тэдний өрийн хэмжээ 2008 оны санхүүгийн хямралын үед ДНБ-ий хэмжээг хэд дахин давж байсан. Энэ хоёр оронд үүссэн өр бол санхүүгийн чөлөөт зах зээлд гарч байсан амжилт, бүтээл, бодлогод нь итгэл өгч, санхүүгийн ихээхэн мөнгөн капитал оруулж байсантай  холбоотой   байсан.   Олон  улсын хөрөнгө оруулагчид Ирланд, Исландын эдийн засагт ялангуяа банк, санхүүгийн байгууллагад асар их хөрөнгө оруулсан. 2008 оны хямрал эхлэнгүүт тэнд орсон санхүүгийн хөрөнгө буцах хэрэгтэй болсон. Гэтэл тэр их мөнгө хөрөнгө нь байхгүй, найдваргүй зээл болж хувиран төрийнх нь нуруун дээр бууж байсан юм. Исландын газар нутгийнх нь байршил олон орны сонирхлыг татдаг учраас Исландыг өрөөс"аврах", өөрийн эрхшээлд оруулахыг ОХУ-аас эхлээд том гүрнүүд сонирхож байсан. Дэлхийн улс орнуудын эдийн засаг 2002-2011 онд эрчимтэй хөгжсөн. Энэ онуудад хөгжингүй орнуудын эдийн засаг дунджаар 3, хөгжиж буй орнуудынх 6.5 хувиар тус тус өссөн байна. Энэ үед үүссэн нэг онцлог бол хөгжингүй орнуудын гадаад, дотоод өрийн хэмжээ нийт дүнгээрээ ДНБ-д харьцуулснаар 45-50 хувийн пунктээр нэмэгдсэн байхад ихэнх хөгжиж буй орнууд, нэн ялангуяа Азийн орнуудын төлбөрийн тэнцэл ашигтай байж, өр төлбөр нь харьцангуй хэмжээгээр буурч, гадаад валютынх нь нөөц эрс нэмэгджээ. Судлаачдын дүгнэж байгаагаар 1980-аад онд Азийн бар хэмээн нэрлэгдэж байсан шинээр үйлдвэржсэн Өмнөд Солонгос, Тайланд, Сингапур зэрэг орны хөгжил улам эрчимжиж, өр төлбөрөөс ангижрах нөхцөл боломжийг бүрдүүлж байсан бол хөгжлийн гараа нь ойролцоо байсан Ёатин Америкийн ихэнх орнууд өр төлбөрийн дарамтад орж, хэсэг хугацаанд хөгжил нь саарч, орлогынхоо нэлээдийг өр зээлийн төлбөрт зориулж байсан гашуун сургамж байна. Ийм сургамжийг монголчууд бас амссан. Коммунист үзэл суртал, социализмын бүтээн байгуулалтаас угшилтай, бидний ярьдгаар "Их өр"-ийн асуудалд ОХУ ихээхэн хүлээцтэй хандаж, тухайн үеийн харилцааны онцлогийг харгалзан манай улсаас багахан хэмжээний төлбөр авч шийдвэрлэснийг мартах ёсгүй. Өнөөгийн нөхцөл байдалд ийм боломж дахин гарахгүй гэдгийг бид хатуу санаж явах ёстой. Өр зээл нэмэгдэж, өрийн хямрал нэг орноос нөгөө рүү гинжин урвал үүсгэн дамжиж байгааг санхүүгийн либералчлал буюу мөнгөн капитал улс орнуудын хооронд чөлөөтэй хөрвөдөг болсонтой холбон тайлбарлах нь бас бий. Энэ нь мөнгөн хөрөнгө, капиталын чөлөөт хөдөлгөөний  өнөө үед  мэдээлэл,  судалгаа, хяналт шалгалт, төрийн зохицуулалт, зохих ёсны бодлого, стратеги хэрэгтэйг сануулж буй хэрэг. Энэ бүх асуудал нь өрнөдийн орнуудын 2008-2009 оны өр зээлийн хямралын үед илүүтэй мэдрэгдэж, ил болсон байна. Эдгээр оронд хувийн хэвшлийн нийт өрийн ДНБ-д эзлэх хувийн жин зарим үед 150 хувиас дээш гарч зарим банк, санхүүгийн байгууллага дампуурч эхэлсэн. Үүнийг хяналтаас гаргахгүйн тулд Засгийн газар, Төв банкуудаас хөрөнгө мөнгө, баталгаа гаргаж, зогсоож чадсан боловч Засгийн газрынх нь өр зээлийн дарамт нэмэгдсэн.
АНУ, Европын өндөр хөгжилтэй орнуудад өр төлбөрийг барагдуулах, өр, зээлийн бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээ авч, төсвийн алдагдлаа бууруулж байна. Үүнийг дагаад бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт буурч байна. Ийнхүү хэрэглээгээ бууруулж буй өрнөдийн орнуудад их хэмжээгээр бараа нийлүүлдэг зарим хөгжиж буй орнуудын экспортын бүтээгдэхүүний өсөлт ч буурч байна.
Эдгээр нөхцөл байдалтай уялдуулан хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого, стратегид өөрчлөлт орж байна. Нэг тодорхой зүйл бол хөгжиж буй орнуудын хөгжлийнх нь хурдыг экспортын үйлдвэрлэлийн өсөлт тодорхойлох нь багасч буй үзэгдэл юм. Хөгжиж буй зарим томоохон орнууд хөгжлийн бодлого, стратегиа хянан үзэж, экспортын чиглэлээ өөрчилж, өөр хоорондоо худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх, дотоод зах зээлээ тэлэх, үүний тулд өргөн хэрэглээний болон удаан хугацааны эд зүйлсийн үйлдвэрлэл худалдааг нэмэгдүүлэх, орон сууц, барилга байшин, цахилгаан, дулааны станц, шугам сүлжээ, авто болон төмөр зам, далайн тээврийн цогцолборын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар экспортын өсөлтийн сааралтыг нөхөж эдийн засгийн өндөр өсөлтөө хангахыг хичээж байна.
Эндээс дүгнэхэд, зах зээлээ өргөжүүлэхэд шаардлагатай дотоод хуримтлал, хөрөнгө оруулалтын боломж, иргэд, пүүс компаниудын хөрөнгийн чадвар тухайн оронд бий болсон байх учиртай. Энэ бол бас нэг сургамж бөгөөд Монголчууд бидэнд ийм боломж бүрдэх эхлэл дөнгөж тавигдаж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд манай иргэд, байгууллагын хадгаламж, мөнгөн хөрөнгө нэмэгдэж ДНБ-ий 50 хувиас илүү гарах боллоо.
3. АЖ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ-БИДНИЙ НАЙДВАР, БАС БАРИМЖАА
                           Бидний найдлага тавьж буй эрдэс түүхий эдийн үнэ импортлогч томоохон 
                           орнууд, нэн ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн байдлаас ихээхэн шалтгаална.

Бидний найдлага тавьж буй эрдэс түүхий эдийн үнэ импортлогч томоохон орнууд, нэн ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн байдлаас ихээхэн шалтгаална. АНУ-ын Сити банкны судалгаагаар БНХАУ-ын ДНБ нь 2008-2012 оны дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн 45 хувийг хангаж байжээ. Цаашдаа ч Хятад улс ДНБ-ээ ирэх 10 жилд хоёр дахин нэмэгдүүлэн, дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгээс доошгүй хувийг хангаж, глобал эдийн засгийн хөгжлийн голлох хөдөлгөх хүчин хэвээр байх юм байна. Хятадын эдийн засгийн цар хэмжээ сүүлийн 30 гаруй жилд ихээхэн томорч, дэлхийн хоёрдахь том эдийн засаг болсон.Дэлхийн эдийн засгийн байдал, голлох орнуудын эдийн засгийн өсөлтийг Олон улсын валютын сангийн тооцоо, прогнозоос багахан хэмжээгээр бууруулан Сити банк сүүлийнхээ судалгаандаа гаргажээ. Үүнээс заримыг онцлон танилцуулъя.

Эндээс харахад, манай орны эдийн засгийн өсөлтийг 10-аас дээш хувь байхаар тооцсон байна. Дэлхий дахины болон голлох орнуудын эдийн засаг 2014 оноос эхлэн илүү хурдтай хөгжих төлөв харагдаж байгаа нь манай ирээдүйг гэрэл гэгээтэй болгож, экспортын түүхий эдийн эрэлт хэрэгцээ ихтэй байх нь гэсэн итгэл төрүүлж байна. Улс орныхоо хурдтай хөгжлийг хангахад хөрөнгө мөнгөний хэрэгцээ их байна. Монгол улсын нутагт элбэг байгаа зэс, нүүрс, төмөр зэрэг эрдэс түүхий эдийн эрэлт, хэрэгцээ, үнийн түвшин сүүлийн 10-аад жилд өсч, буурч хэлбэлзэж байсан ч ерөнхийдөө өссөөр харьцангуй өндөр түвшинд тогтворжих хандлага байна. Хямралын үед аж үйлдвэрийн түүхий эдийн үнэ унадаг боловч харьцангуй богино хугацаанд сэргэж байгаа.
2008 оны сүүлчээр нэг тонн зэсийн үнэ 8.0 мянга гаруй доллароос 3.0 мянга орчим долларт хүрч буурсан ч удахгүй эргэн сэргэж жилийн дараа буюу 2009 онд 6-7 мянган долларт хүрсэн. Энэ нь үнэ хэрхэн буурдгийг харуулсан том сургамж болсон. Иймээс тодорхой хугацааны хүндрэлийг даваад гарах гадаад валютын хангалттай нөөцтэй байх нь чухал болно. Дашрамд тэмдэглэхэд, УИХ-аас 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад валют, алтны нөөцийг нэг жилийн импортын хэмжээнээс доошгүй байлгах стратеги зорилтыг тавьсан. Ийнхүү эдийн засгийн хөгжлийн хямралтай мөчлөгийн үед эрдэс түүхий эдийн үнэ буурахыг үгүйсгэхгүй ч дунд болон урт хугацаанд зэс, нүүрс, өнгөт болон хар төмөр зэргийн эрэлт нэмэгдэх төлөвтэй болохыг ихэнх судлаачид бичиж байна. Энэ бол Монгол түмэнд тохиолдож буй алтан боломж, үүнийг ашиглаж, эх орноо орчин цагийн хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх нь нэн чухал. Ийм амжилтад хүрэхэд юуны түрүүнд эрдэс баялгийн ирэх жилүүдийн олон улсын үнийн түвшин шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Энэ талаар хийсэн судалгаанууд нэлээдгүй байна.
Дэлхийд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ хамгийн томд ордог АНУ-ын Сити банкны судалгааны хэсгээс дэлхийн эдийн засгийн чиг хандлагын талаар хийсэн судалгааны тайланд аж үйлдвэрийн түүхий эд (сотгтюСШез^-ийн үнийн прогнозыг 2012 оны 11 дүгээр сарын 26-нд мэдээлжээ. Үүнээс манайд хамааралтай цөөн барааны үнийн прогнозыг үзүүлье.

 Дээрх хүснэгтээс харахад зэс,, алт, нүүрс зэрэг түүхий эдийн үнэ харьцангуй тогтвортой байхаар харагдаж байна. Манай Засгийн газар улсын төсвөө боловсруулахдаа эдийн засагт голлодог зэсийн үнийг тонн тутамд 6330 доллар, боловсруулсан коксжих нүүрсний үнийг 131.5 доллар, чулуун нүүрсийг 65.5 доллар байхаар тооцож, үүнээс илүү гарвал төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулахаар төлөвлөжээ. Гадаадын улс орнууд, хөрөнгө оруулагчид манай улсыг нэлээд сонирхож, баялгаас нь ашиг олз олохыг хичээж байна. Дотоодын хөрөнгө оруулагчид ч уул уурхайн салбарт хүчээ сорих хүсэл эрмэлзэл нь нэмэгдлээ. Зэс, алтны нөөцөөрөө дэлхийд эхний гуравт багтах Оюутолгойн ордын эхний ээлж удахгүй ашиглалтанд орно. Нүүрсний асар их нөөцтэй Тавантолгойн нүүрсийг эрчимтэй ашиглаж эхлээд байна. Хар болон өнгөт төмрийн зарим ордуудыг ашиглаж байгаа.
4. ЗЭЭЛИЙГ ХӨГЖИЛ БОЛГОХ ТУХАЙД

                                   Япон, Өмнөд Солонгос, Герман зэрэг орнууд дайны 
                                   дараах жилүүдэд их хэмжээний зээл тусламж авсан 
                                   бөгөөд түүнийг хамгийн үр ашигтай зарцуулж, хөгжлийн
                                   гайхамшгийг үзүүлж чадсан байдаг.

Эхний ээлжинд эрдэс түүхий эдээ олборлох, цаашлаад түүнийгээ боловсруулах хүнд үйлдвэрүүдийг барьж байгуулах,тэдний хэвийн үйл ажиллагааг хангах төмөр болон авто зам, цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах дэд бүтцийн байгууламжийг бий болгох, орон сууц, сургууль, эмнэлэг барьж нийгмийн хэрэгцээг нь хангах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүнээс дутахгүй бас нэг том зорилт бол улс орныхоо бүс нутаг, хот, хөдөөд тохирсон хөгжлийн жигд бодлого баримтлах, ажлын байрыг олноор бий болгох, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох явдал тулгамдсан хэвээр байна. Энэ бүхнийг бүтээн байгуулж босгоход асар их хөрөнгө хэрэгтэй. Гэвч манай өөрийн татвар төлөгчдийн хөрөнгө, мөнгө, иргэд, хувийн хэвшлийнхний дотоод хуримтлал хүрэлцэхгүй байна.   Энэхүү  хөрөнгийн   дутагдал   болон дээр дурдсан хөгжлийг хурдасгах шаардлагыг харгалзан Засгийн газар хөрөнгө, мөнгийг олон улсын санхүүгийн зах зээлээс босгох аянд шуурхайлан "мордож" байна. Жишээ нь Засгийн газар 5.0 тэрбум хүртэл долларын бондын зээл гаргах зөвшөөрлийг УИХ-аас авч түүнийхээ 1.5 тэрбум ам долларын бондыг олон улсын санхүүгийн зах зээлд гарган худалдлаа. Энэ бол асар их мөнгө, түүнд туйлын хариуцлагатай хандах учиртай. Япон, Өмнөд Солонгос, Герман зэрэг орнууд дайны дараах жилүүдэд их хэмжээний зээл тусламж авсан бөгөөд түүнийг хамгийн үр ашигтай зарцуулж, хөгжлийн гайхамшгийг үзүүлж чадсан байдаг. Тэдний туршлагаар бол нэгд, хувийн хэвшил, засгийн газрын сонирхол нэг цэгт давхцсан байх; хоёрт, төсөл авч хэрэгжүүлэгч нь голчлон хувийн хэвшлийнх байх; гуравт, төслийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих үүргийг банкны байгууллага гүйцэтгэх; дөрөвт, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь мэргэжлийн, ажил хэргийн туршлагатай байх; тавд, хамгийн чухал бөгөөд эдийн засгийн үр ашиг, гадаад, дотоод зах зээлийн эрэлт хэрэгцээг зөв тооцож, гадаад худалдаанд гаршсан, зах зээлийн өргөн мэдлэгтэй байхыг эрхэмлэж байжээ.
Энэ онд Засгийн газраас 750.0 тэрбум төгрөгийн дотоод бондын зээллэгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан дотооддоо гаргах шийдвэрийг УИХ-аас гаргуулсан. Монголбанк 700 гаруй тэрбум төгрөгийн зээллэгийг (засгийн газрын өр гэж үзэгддэг дэлхий нийтийн жишиг бий) зарим барааны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тээвэр ложистикийн хүчин чадлыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох зэрэгт зарцуулахаар Засгийн газартай тохирч, олгож байна.

Энэ бүхэн олон нийтийн анхаарлыг татаж, зарим талаар санаа зовох, өр, зээлийн асуудалд засгийн газар "долоо хэмжиж, нэг огтлох" зарчмаар хандахыг хүсч байгаа. Үүнээс гадна өнөөг хүртэл манай улсын авсан зээлийн өрийн үлдэгдэл бас бий. Үүнийг бодитой, үнэн зөвөөр тогтоох нь чухал агаад Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагуудын мэдээ, тайланд тулгуурлан үндэсний нийт өр, өөрөөр хэлбэл Засгийн газрын болон хувийн хэвшлийн өрийг гаргалаа.

Хүснэгтээс харахад, манай улсын нийт гадаад өр ДНБ-ээс давах тал руугаа хэлбийж байна. Хувийн хэвшлийн болон засгийн газрын өр эцсийн дүндээ Монгол улсын маань дотоодын нийт орлогоос төлөгдөнө. Монгол улсын дээрх нийт өр их үү, бага уу гэвэл ихэд тооцогдоно. Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох ДНБ өнөөдрийн манайхтай ойролцоо буюу 2370 ам. доллар байсан 1980-аад оны дунд үед тэдний улсын болон хувийн хэвшлийн нийт зээлийн өрийн үлдэгдэл ДНБ-ийхээ 36.4 хувьтай, өрийн үйлчилгээний төлбөр нь экспортынхоо 24.4 хувьтай тэнцэж байжээ. Хүснэгт 3-дахь мэдээнд ороогүй өр, зээл байхыг үгүйсгэхгүй бөгөөд нарийвчилсан дэлгэрэнгүй судалгааг гүнзгийрүүлэн хийх хэрэгтэй болно. Дээрх судалгаанд хамрагдсан нийт өрийн 67.29 хувийг хувийн хэвшил, үлдэх 32.71 хувийг Засгийн газрын зээл эзэлж байна.
5. ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР
                                                    Ойрын жилүүдэд өмнө авсан Засгийн газрын
                                                    хөнгөлөлттэй зээлийн өр, хүүгийн төлбөрт 80- 120.
                                                    орчим сая ам. доллар төлөх хуваарьтай байна. Энэ нь
                                                    төсвийн хоёр орчим хувьтай тэнцэж байна.

Засгийн газар өөрөө шууд, эсвэл түүний баталгаатайгаар авсан зээлийг засгийн газрын өр гэж ойлгоно. Олон улсын валютын сан, Дэлхийн банкны тодорхойлолтоор засгийн газар гэдэг ойлголтод төв, орон нутгийн засаг, төрийн байгуууллагуудаас гадна төрийн өмчийн газруудыг мөн хамруулдаг. УИХ-аас 2010 онд баталсан "Төсвийн тогтвортой байдлын тухай" хуульд "улсын өр" гэж "Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн үүргийн мөнгөн дүн, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийлбэрийг" хэлнэ гэж тодорхойлжээ. Энэ тодорхойлолтыг үндэслэн Засгийн газрын өрийн байдлыг тоймлон авч үзье.

Засгийн газрын гадаад, дотоод өрийг нэгэн адил авч үзэх нь эдийн засгийн утгаараа зөв бөгөөд олон улсын практик, хэм хэмжээнд ч ингэхийг шаарддаг. Энэ утгаар нь тооцож үзэхэд Монгол улсын засгийн газрын өнөөгийн гадаад, дотоод нийт өрийн үлдэгдэл 4.7 их наяд ам. доллар болж байна. Энэ дүнд Засгийн газраас олон улсын зах зээлд борлуулаад буй 1.5 тэрбум долларын бондын зээллэг ороогүй болно. Дээрх дүнгээс харахад, Засгийн газрын өр 2012 оны хувьд ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж, төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангаж буй дүр зураг харагдаж байна. Гэхдээ засгийн газрын өрийн хэмжээ өмнөх хэлэлцээрүүдийн дагуу 2013 онд нэмж ашиглах засгийн газрын зээл (572.5 ам. сая долларыг ашиглах төлөвлөгөөтэй)-ийн ашиглалт, олон улсын зах зээлд худалдах бонд (5 тэрбум ам. доллар, үүний дотор өр болоход бэлэн болоод буй 1.5 тэрбум доллар), дотоодод гаргах 700 гаруй тэрбум төгрөгийн бонд зэргийн борлуулалт, ашиглалт ямар байхаас ихээхэн шалтгаална. Сангийн яам, Монголбанк зэрэг улс орныхоо өр төлбөрийн асуудал хариуцдаг байгууллагууд гадаад өр талдаа илүү анхаарч байна. Энэ нь ч зөв байх. Тэгэхдээ улс орны хэмжээнд шийдлээ хүлээсэн Засгийн газрын өр гэж тооцож болох хоёр том асуудал бас бий. Нэгдүгээрт, 1960 оноос хойш төрсөн иргэдийн тэтгэврийн нэрийн дансны үлдэгдэл 2011 оны эцсийн байдлаар 5.0 их наяд төгрөгт хүрч байна. Энэ бол тэтгэврийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийн мөнгө. Үүнийг мөнгөжүүлэх шаардлага байгаа. Эхний иргэд тэтгэврийн насандаа хүрч байна. Хоёр дахь нь, улс төрийн намуудын мөнгөний амлалтын үлдэгдэл 2 их наяд гаруй төгрөгийн хувьцааны өр, төлбөрийг хэрхэн зохицуулах асуудал юм. "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг жинхэнэ утгаар нь иргэддээ эзэмшүүлж, ногдол ашиг хүртээхийн тулд тус компанид засгийн газраас төдий хэмжээний хөрөнгө оруулж, үйл ажиллагааг нь эхлүүлж, ашиг олох боломжийг хангах явдал юм. Дотоод талдаа байгаа эдгээр төлбөр тооцооны асуудалд төр, засгийн зүгээс анхаарал тавьж, төсөвт ирэх ачааллыг одооноос тооцох нь чухал байна. Засгийн газрын өрийг гадаад, дотоодын гэлгүйгээр нэг эх үүсвэрээс өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг улсын төсвөөс төлнө. Улсын өр (риЬИс СеЫ:)-ийн талаар томоохон судалгааны материал нийтэлсэн Харвард, Мэриландийн их сургуулийн просрессор Кармен Райнхарт, Кенниц Рогосрср нар гадаад, дотоод өрийн төлбөр нь "төсөв"-ийн нэг эх үүсвэрээс гардаг учраас хамтад нь авч үзэх ёстой гэдгийг тэмдэглэж, богино хугацаанд гэнэт их хэмжээний гадаадын капитал, хөрөнгө орсон орнууд өрийн дарамтад орох эрсдэл ихтэй байдгийг сануулсан байдаг. 1800-аад оноос өнөөг хүртэлх хугацаанд гарсан өрийн хямрал, түүний дотор сүүлийн үеийн санхүүгийн хямралын сургамжийг олон орны жишээгээр сайтар гаргасан энэ хоёр эрдэмтний судалгаа нь дэлхий дахинд нэрд гарсан бүтээл ажээ. Үүнээс сургамж авах нь чухал. Засгийн газрын нийт өрийн 89.2 хувь буюу 4210.8 сая ам. доллар нь гадаадад төлөх өр байна. Үүний 65 хувь буюу 2750.8 сая доллар нь 1990-ээд оноос эхэлж авсан хөнгөлөлттэй, урт хугацаат зээл байна. Олон улсын байгууллага, хандивлагч орноос авдаг зээл, тусламжийг 2003 онд батлагдсан "гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай" хуулиар зохицуулж байна. Сангийн яамны мэдээгээр Монгол Улсын Засгийн газар 1991 оноос 2011 оны хооронд хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас нийт 4 тэрбум 384 сая ам. долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашигласан байна.

Энэхүү зээл, тусламж нь Монгол улсын эдийн засгийг өнөөгийн түвшинд хүргэхэд чухал хувь нэмэр оруулсан. Ардчилал, зах зээлд шилжих анхны хүнд жилүүдэд зээл, тусламжийг голдуу төсвийн алдагдлыг нөхөх, ард иргэдийнхээ амьдралын хэрэгцээг хангах, боловсрол, эрүүл мэндийн салбарыг зогсоочихгүй байх, эрчим хүч, дулаан цахилгааны тасалдал, зогсолт гаргахгүйгээр найдвартай ажиллагааг нь хангах, төмөр замын болон агаарын хөдлөх бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг өргөжүүлэхэд чиглүүлж байсан юм. Эдийн засаг тогтворжиж, төсөв, санхүүгийн боломж нэмэгдэхийн хэрээр зээл, тусламжийн чиглэлийг өөрчилж дэд бүтцийн хөгжил, шинэ үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зэрэг хөрөнгө оруулалтын төслүүдэд зарцуулах, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үндсэн салбаруудын тулгамдсан асуудлыг шийдэхэд зориулж байжээ. Нэн ялангуяа, сүүлийн жилүүдэд засгийн газрын ашиглаж буй хөнгөлөлттэй зээлийн дийлэнх нь авто зам, хот байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэл, боловсролын салбарт зориулагдсан байна.

Арилжааны шинжтэй, өндөр хүүтэй, богино хугацаатай зээлээс татгалзах талаар Олон улсын валютын сан, Дэлхийн Банкны өмнө манай улс үүрэг авсан байсан нь өрийн дарамтаас сэрэмжлэх нөхцөл болж байсан юм.

Засгийн газрын шугамаар сүүлийн хорин жилд авсан зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны эцэст 2750.8 сая ам. доллар болж байна. Энэхүү зээлийн 31 хувийг Азийн Хөгжлийн Банк, 24 хувийг Дэлхийн Банк, 22 хувийг Японы зээл эзэлж байна. Эдгээрээс гадна өөрийн хөгжлийн тусламжийн байгууллагын төлөөлөгчийн газрыг Монголд байгуулан ажиллаж байгаа Герман, Өмнөд Солонгос зэрэг орнууд зээл олгож ирсэн. Манай хоёр хөрш багагүй зээл, тусламж олгодгийг Монгол түмэн сайн мэднэ. Гуравдахь хөршийн гол төлөөлөл болсон АНУ-ын засаг захиргаа зээл гэхээсээ буцалтгүй тусламжийг манайд илүүтэй олгож байна.

Ойрын жилүүдэд өмнө авсан Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн өр, хүүгийн төлбөрт 80­120.0 орчим сая ам. доллар төлөх хуваарьтай байна. Энэ нь төсвийн хоёр орчим хувьтай тэнцэж байна. Дотоод зах зээлд худалдсан бондын хүүгийн төлбөрт 120.0 орчим тэрбум төгрөг төлөгдөнө. Үүнийг оруулан тооцоход төсөвт үзүүлэх өрийн ачаалал 2013 оны хувьд 4 хувьтай тэнцэхээр байна. Гадаад өрийн үндсэн болон хүүгийн төлбөр төсвийн нийт зарлагын 10-аас дээш хувьд хүрвэл төсвийн өрийн ачаалал хүндрэх шинж тэмдэг болно. 2012 онд олон улсын зах зээлд өрийн бичиг бонд гаргах замаар аваад байгаа 580.0 сая ам. долларын жилийн 5.68 хувийн хүү, 500.0 сая ам. долларын 4.125 хувийн хүү, нэг тэрбум долларын 5.125 хувийн хүүний төлбөрийг жил жилд нь барагдуулж байх учиртай. Эдгээрийн жилийн хүү ойролцоогоор жилдээ 100.0 сая гаруй ам. доллар болох бөгөөд үүнийг зөв зохицууулахгүй бол ирэх оны төсөвт шууд дарамт болно. Эдгээр бондын хүүний түвшин их, бага эсэхийг бусад орнуудтай харьцуулан дүгнэлт хийж болох юм. 
Арван жилийн хугацаатай бондын хүү нь 3.24 (БНХАУ), 8.25 (Энэтхэг), 5.81 (Индонез), 3.22 (Өмнөд Солонгос), 5.03 (Польш), 2.82 (Чех), 7.81 (Унгар), 3.61 (Шинэ Зеланд) хувь тус тус байна. Манай Засгийн газрын бондын хүү нь харьцангуй боломжийн гэж ойлгогдохоор байна. Гагцхүү зээлийг оновчтой төсөлд, мөн төслийг хэрэгжүүлээд, цаашдаа үр ашигтайгаар аваад явах хуулийн этгээдэд олгож чадвал үр дүнгээ өгнө. Манай улсын Засгийн газрын авсан хөнгөлөлттэй зээлийн өрийн үйлчилгээний төлбөрийн оргил үе нь 2020 он байх ба энэ нь 200.0 сая орчим ам. доллар болох тооцоо байгаа. Тэр үед Монгол улсын эдийн засгийн цар хүрээ, төсвийн боломж нэмэгдэж, энэ хэмжээний өрийг төлөх чадамжтай болно гэж үзэж байна. Засгийн газрын нийт гадаад өрийн бүтцийг валютын төрлөөр авч үзэхэд зээлжих тусгай эрх 55, Японы иен 19, ам. доллар 9, Евро 7 хувийг тус тус эзэлж байна. Зээлийн өрийг эдгээр валютаар эргүүлэн төлөх тул зээлийн хуваарийг үндэслэн ханшийн эрсдэл, алдагдал гаргахгүй байх талаар анхаарах учиртай болно.

Засгийн газрын өрийн тухай Хүснэгт 4-өөс харахад ойрын хугацаанд засгийн газарт, төсөвт үзүүлэх ачаалал нь Оюутолгой, Тавантолгойн ордыг барьцаалан авсан зээл, урьдчилгааны төлбөр байхаар байна. Эдгээрийг зохицуулах талаар яриа, хэлэлцээ хийж байгаа гэж ойлгож байгаа. Иймээс яг одоогоор төсөвт үзүүлэх ачааллыг тооцох боломжгүй байна.

"Оюутолгой" ордын хөрөнгө оруулалтад Монголын талын оруулах ёстой 34 хувьд ногдох хувьцаагаа гадаадын хөрөнгө оруулагчдаас өндөр хүүтэй авсан зээлээр санхүүжүүлж байгаа. Оюутолгой компани ногдол ашгаа хуваарилтал нэлээдгүй жил шаардагдах учраас хүү ихээр бодогдож хуримтлагдана. Иймээс Засгийн газар өөрт ногдох хугацааны төлбөрийг төлөх, багасгах талаар хүчин чармайлт гаргавал зохино.

"Оюутолгой" ХХК-д Засгийн газрын эзэмших хувьцаанд зориулан гадны хөрөнгө оруулагч талаас авсан зээл, хүүгийн төлбөр нь засгийн газрын өр гэж үзэх учиртай юм (Зарим өндөр албан тушаалтан, эрх баригчдын зүгээс үүнийг засгийн газрын өр биш мэтээр тайлбарлаж, буруу ойлголт өгч байгаа). Энэхүү өр төлбөрийг улсын төсөвт орох ёстой ногдол ашгаас төлөх гэрээтэй. Энэ хэмжээгээр төсвийн орлого дутах учраас Засгийн газрын өр мөн болох нь эдийн засаг, санхүүгийн утгаараа ойлгомжтой. Оюутолгой ХХК-ийн 2012 оны хоёрдугаар улирлын нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн тайлангаас үзэхэд тус компанийн хувьцааг 1157.1 тэрбум төгрөг, үүнээс Монголын Засгийн газрын эзэмшиж буй 34 хувьд ногдож буй хувьцааг 393.4 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 300.0 сая ам. доллароор тооцсон байна. Энэ бол зээл, түүний хүү нь либор+ 6.5 хувь байх гэрээний нөхцөлтэй. Энэхүү зээл нь Засгийн газрын нийт өрийн дүнд орох ёстой бөгөөд гагцхүү төсвийн тогтвортой байдлын тухай 2010 оны хуулийн дагуу төсөвт тавигдах шаардлагыг хангаж байна уу гэдгийг авч үзэхдээ энэ хуулийн "уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулах зориулалттай бөгөөд ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл энэхүү гэрээний нөхцлөөр гаргасан засгийн газрын баталгааг хамааруулахгүйгээр тооцсон улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх" гэсэн шалгуурт хамаарахгүй байхаар хуульчилсан байна. Энэ заалт өөрөө бас үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, Монгол улсын оролцсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй төдийлэн нийцэхгүй, өр тавихыг урамшуулах агуулгатай болжээ. Өөрөөр хэлбэл, Монголын уул уурхайн хувийн нэгэн компанид Засгийн газар түүнээс зээл авч хувьцаа эзэмших бол энэ зээл нь засгийн газрын өр гэдгээр тооцогдож, харин гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хувьцаа эзэмших зориулалттайгаар Засгийн газар зээл авбал өр зээл биш болдог байж таарахгүй. Эдийн засгийн агуулгаараа адилхан, хоёулаа Монгол улсын өр, зээл билээ.

Хуулийн дээрх заалтыг буруу ойлгож хэрэглэх нь өөр зүйл дээр ч ажиглагдаж байна. Тухайлбал дээрх Хүснэгт 4-д заасан Оюутолгой, Тавантолгойн ордоор барьцаалан авсан 530 орчим сая ам. долларын зээл (урьдчилгаа, тэдэнд худалдсан засгийн газрын бонд)-ийг дээрх заалтад хамааруулан, Засгийн газрын өрийн дүнд оруулахгүйгээр Улсын Их Хурал, Засгийн газарт танилцуулж байна. Эдгээр зээлийн заримынх нь төлөх хугацаа болсон, нийтэд нь ойрын хугацаанд төлөх учраас өнөөгийн төсөвт хүндрэл учруулж байгаа.

Дээрх хуулийн заалтад өрийг багасган харуулах боломжтой өөр бас нэг санаа байна. Энэ нь улсын өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцох тухай заалт юм. Энэ заалтын дагуу өрийн бодит үлдэгдлийг бууруулан дискаунталж, жилд 4­6 хувиар бууруулан тооцож байна. Иймэрхүү практикийг олон улсын өрийн тооцоонд бараг хэрэглэдэггүй.

Өнөөдөр АНУ-ын дотоодын өр ДНБ-ээ давлаа, Грекийнх 144 хувь хүрлээ гэж мэдээлэхдээ "өрийг өнөөгийн үнэ цэнэ"-д оруулж байна хэмээн бууруулан тооцдоггүй. Гагцхүү хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцоход дискаунтлэн тооцоо хийхдээ харин ДНБ-ийг тухайн оны үнээр тооцсон мөртлөө түүнтэй харьцуулах өрийн үлдэгдлийг бууруулан дискаунтлан тооцож харуулах нь байдлыг буруу ойлгож дүгнэлт гаргахад хүргэнэ. Жишээ нь, 2012 онд ДНБ өмнөх жилээс оны үнээр 20 гаруй хувиар өслөө. Үүнтэй 2011 оны зээлийн өрийн үлдэгдлийг өнөөгийн үнэд оруулж байна хэмээн 4 хувиар бууруулан харьцуулж байгаа нь буруу гэж үзэж байна. Тэгээд ч эдийн засгийн агуулгаараа хоёр өөр үнийн түвшинтэй зүйлийг харьцуулж болохгүй. Засгийн газрын өрийг ийнхүү бүрхэгдүүлж харагдуулах боломж олгож байгаа хуулийн энэ заалтыг дахин авч үзүүштэй байна.

Оюутолгой, Тавантолгойн ордуудыг барьцаалах замаар болон Засгийн газрын өөрийн эзэмших хувьцаанд зориулан авсан зээлийг нарийвчлан тооцож, тэдгээрийн эргэж төлөх хуваарь, хүүгийн байдалд дүн шинжилгээ хийж байх нь зүйтэй гэж үзнэ.
6. ХУВИЙН ХЭВШЛИЙН ӨР

Нийт иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад
тодорхойгүй, тайлбар шаардсан асуудал бол хувийн
хэвшлийн өр юм.

Хувийн хэвшлийн өр эцсийн дүндээ Монгол Улсын үндэсний орлого, экспорт, валютын орлогоос төлөгдөнө. Үндсэн хөрөнгийн үнэ, хөрөнгө оруулалт, зээлийн хүүгээр дамжин пүүс, компаниудын өртөг зардлыг өсгөн улмаар татвар ногдох ашгийг бууруулж, гадагшлах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг гэдгийг анхаарлын төвөөс гаргаж болохгүй билээ. Нягтлан бодох бүртгэлийн хэлээр бол үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын хэлбэрээр компанид үлдэж, өр зээлийг барагдуулах, дараагийн шатны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх эх үүсвэр болдог билээ.

Улсын хэмжээний нийт гадаад өрийн дотор хувийн хэвшлийн өрийн хэмжээ 8660.0 сая ам. доллар буюу 67.3% байна. Үүний дийлэнхийг бүтээн байгуулалт нь дуусах шатандаа орж буй Оюутолгойн болон бусад эрдэс түүхий эдийг ашиглахад зориулагдсан зээлийн өр төлбөр эзэлж байна. Оюутолгой ХХК-ийн 2012 оны гурван улирлын санхүүгийн тайлангаас үзэхэд тус компанийн гадаад өрийн хэмжээ 7668.4 тэрбум төгрөг буюу 5.5 тэрбум ам. доллар байна. Энэ нь хувийн хэвшлийн гадаад зээлийн 63.5 хувийг эзэлж байна. Үүний цаана үлдэж буй 3.1 тэрбум ам. долларын өрийн дийлэнхийг Тавантолгойн дэргэдэх Ухаа худгийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж байгаа Энержи-ресурс болон бусад томоохон компаниуд, зарим банкуудын гадаадаас авсан зээлийн төлбөр эзэлж байна.

Энэ бүхнээс үзэхэд хувийн хэвшлийн шугамаар гадаадаас олгогдож буй зээлийн ихэнх нь бүтээн байгуулалтад, ялангуяа манай экспортын орлогыг нэмэгдүүлэхэд зориулагдаж байна. Гэхдээ түргэн хугацаанд мөнгө хүүлэх зориулалттай, санхүүгийн байдал хүндэрсэн үед үтэр түргэн гадагшлах боломжтой мөнгөн хөрөнгө албан бус сувгаар манай орны эдийн засагт үл үзэгдэх хэлбэрээр нэвчсэн хүүлэгч капитал бага ч гэсэн бий гэж тооцож бодлого чиглэлээ гаргаж байх нь зүйтэй.

Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газарт 1991 оноос хойш бүртгүүлсэн гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 оны эцсийн байдлаар 9.8 тэрбум доллар байна. Салбараар нь авч үзвэл уул уурхай 7.3 тэрбум, худалдаа, нийтийн хоол 1.5 тэрбум хамтдаа 8.8 тэрбум ам.доллар болж, нийт хөрөнгө оруулалтын 90 хувийг эзэлж байна. Үүнээс үзэхэд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын амласан хөрөнгө оруулалтын ихэнх нь зээл байдаг гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

Одоогоор мэдэгдээд байгаа дээрх зээлийн буцаан төлөгдөх хугацааг нарийвчлан гаргахгүйгээр улс орны эдийн засагт дунд болон урт хугацаанд хэр их дарамт үзүүлж болохыг магадлал сайтай тооцоход хүндрэлтэй байна.

Монгол улсын улс төр, эдийн засгийн байдал, хууль эрх зүйн орчин, төр, засгийн бодлогын чадамж, залгамж чанар, нөгөө талаас дэлхий дахины өнөөгийн байдал зэргийг бодолцож үзвэл хувийн хэвшлийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 5-аас 10 жилээс хэтрэхгүй байх магадлалтай.

Үүнээс үндэслэн тооцоход таван жилийн дараагаас зээлийн өрийн үйлчилгээ (үндсэн өр, хүү)-нд хоёроос доошгүй тэрбум ам. долларын төлбөр хувийн хэвшлийн шугамаар гадагшлах болно гэсэн урьдчилсан төсөөлөл гаргаж болох юм.

Хувийн хэвшлийн томоохон зээлдэгчдийн зээлийн хуваарийг гаргуулан авч нарийвчилсан судалгаа хийх боломжтой. Үүнд цаг хугацаа, нарийн тоо баримт хэрэгтэй болно.

Үүнээс гадна Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөр нэмэгдэнэ. Өдий хүртэлх Засгийн газрын шугамаар авсан зээлийн өрийн үйлчилгээний төлбөр 120-200 сая ам. доллар дотор эргэлдэхээр байгааг дээр дурдсан. Засгийн газрын баталгаатайгаар өнгөрсөн оны эхээр Хөгжлийн банкны нэрээр борлуулсан 580.0 сая, Засгийн газрын өөрийнх нь саяхан борлуулсан 1500.0 сая ам. доллар, нийтдээ олон улсын зах зээлд борлуулсан 2080,0 сая ам. долларын үнэт цаасны хүү дансанд орсон өдрөөс эхлэн бодогдоно.  Жилдээ   100,0   орчим   сая   ам.

долларын хүү болно. Энэ бүхнийг барагцаалан тооцож үзэхэд өрийн үйлчилгээний төлбөр удахгүй 2-3 тэрбум ам. доллар хүрэх боломж харагдаж байна.

Хэрэв эдийн засаг хүндэрвэл богино хугацаат зээл, хөрөнгө оруулалтын гадагшлах урсгал эрс нэмэгдэх талтай. Эдгээрийг бодолцон гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй ба энэ нь хоёр талын ач холбогдолтой.

1.   Төв банкны хувьд Монголбанк дотоод зах зээлээс гадаад валют худалдаж авах нь эмисс гэж тооцогдох болно. Өөрөөр хэлбэл худалдаж авсан гадаад валюттай тэнцэх хэмжээний мөнгөн тэмдэгт-төгрөг эдийн засагт нийлүүлэгдэж, мөнгөний нийлүүлэлтийг сайжруулж зээлийн дотоод эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Ийнхүү төгрөгийн нийлүүлэлт нэмэгдэх нь инсляцийг өсгөх шалтгаан болох үндэстэй тул Монголбанк тухайн нөхцөл байдалд судалгаа хийж, мөнгөний бодлогын хэрэгслүүдээрээ дамжуулан арилжааны банкуудын зээлийн хэмжээг хязгаарлаж болно.

2.   Гадаад валютын нөөцийг зузаатгана. Аливаа хямрал юуны түрүүнд гадаад төлбөрийн гүйлгээнд мэдрэгдэж, өр төлбөр хугацаанаасаа өмнө буцааж татагдах, богино хугацааны ашиг хонжоо хайсан хөрөнгө гадагшлах зэргээс шалтгаалан валютын эрэлт огцом өснө. Үүнийг Зүүн болон Өмнөд Азийн шинээр үйлдвэржсэн орнуудын туршлага харуулж байна. БНСУ хагас их наяд, БНХАУ гурван их наяд доллар давсан валютын нөөцтэй. Үүнийхээ үр дүнд тэд 2008-2009 оны хямралыг хүндрэл багатай давсан.

Монгол улс гадаадаас бараг 100 хувь шахам хамааралтай оронучраасхүрэлцэхүйц хэмжээний валютын нөөцтэй байх ёстой. Экспортын цөөн нэр төрлийн барааны үнэ унахын хэрээр улсын валютын орлого буурна. Нөгөө талд импортын хэрэгцээ бараг хэвээрээ үлдэхийн зэрэгцээ гадагшлах өр төлбөр улам ихэсдэг.

Монгол Улсын Засгийн газрын 1.5 тэрбум ам. долларын бондыг Олон улсын зах зээлд борлуулсантай холбогдуулан өрнөдийн зарим хэвлэлд нийтэлсэн өгүүлэлд Монголын гадаад валютын нөөц нь багасч байгааг дурдаж, бидэнд санаа дохио өгсөн байсан. Мөн төсвийн алдагдал нь ДНБ-нийхээ 7 хувьд хүрснийг тэмдэглэж, төсвийн зардлаа хяналтад авахыг сануулжээ.Энэ бүхнийг хэтийн төлөв, нөхцөл байдалтай уялдуулан авч үзэх шаардлагатай болно. Томоохон төслүүд хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын экспорт, импортын хэмжээ, улмаар эдийн засгийн цар хэмжээ огцом өсөх болно.

Нэн ялангуяа Оюутолгойн орд ашиглалтад орсны дараа эдийн засгийн цар хүрээ их өснө. Хэр хэмжээтэй өсөх нь Оюутолгойн ордын ашиглалт, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, зэс, алтны тухайн үеийн үнэ, ханшаас хамаарна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд танилцуулсан материалаас үзэхэд экспорт 2013 онд 2012 оныхоос 77.9 хувиар өсч 8.4 тэрбум ам. доллар болох, цаашдаа 2014 онд 10 гаруй тэрбум долларт хүрэх тооцоо, төсөөлөл хийсэн байв. Эдгээр тоон үзүүлэлтийн цаана эдийн засгийн үр ашиг хангагдаж чадаж байна уу, мөн энэ нь зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний экспортын орлогыг Монгол улсад шингээх дэд бүтцийн суурь байгууламжийг хэрхэн түргэн бүрдүүлэх зэргээс ихээхэн хамаарах болно гэдгийг анхаарах ёстой.

Гадаад валютын гадагшлах урсгал илүүтэй байгаагийн нөгөө нэг шалтгаан нь орж ирсэн валютыг шингээх дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ хомс, импортод дулдуйдсан бизнес Монголд илүүтэй хөгжиж байгаатай холбоотой байна. Энэ байдлыг засч залруулах ёстой. Эхний ээлжинд Оюутолгой,Тавантолгойг тойрсон үйлдвэрлэлийн дэд бүтцийг даруйхан бий болговол зохино. Төмөр зам, цахилгаангүйгээс нүүрс, зэсийнхээ орлогыг гадаадын машин, бензин, шатахуун, импортын цахилгааны төлбөрт зарцуулаад дуусч байна. Бүр алдагдалтай тухай яриа гарч байна. Хэдхэн жилийн дараа машин техник, авто зам нь үйлдвэрлэлээс хасагдана. Дээрээс нь байгаль орчноо сүйтгэж дуусгана. Иймээс 1.5 тэрбум долларын бондын орлогоос юуны түрүүнд төмөр зам, цахилгаан станц барихад зориулах нь зүйтэй. Эрчим хүчний нүүрс нь хажууд нь бэлэн, нөгөө талаас төмөр зам, цахилгаан станц бол бараг үүрд үлдэх хөрөнгө. Иймээс Улсын Их Хурлаас 2011 онд баталсан төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хөгжлийн зориулалттай зээл, бондын орлогоор санхүүжүүлэх хөтөлбөр төслүүдийг тодорхой заасан байгаа.
7. БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ
Монгол улсын зээлжих чадавхи нь дэлхийн зах зээлд аж үйлдвэрийн түүхий эдийн эрэлт, үнийн түвшин дунд хугацаанд харьцангуй өндөр буюу өнөөгийн хэмжээнээс доошгүй байсан нөхцөлд хангагдахаар байна. Дараах зөвлөмжийг дэвшүүлж байна. Үүнд:

-      Монгол Улсын төлбөрийн тэнцэл, түүний гол бүрэлдэхүүн хэсэг болсон экспорт импорт, гадаад зээлийн ашиглалт, өр төлбөрийн үйлчилгээний байдалд байнга дүн шинжилгээ хийж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх бодлогын арга хэмжээ авч байх.
-      Бонд болон бусад арилжааны нөхцөлтэй зээлээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн сонголтыг богино хугацаанд үр ашгаа өгөх төслүүдэд төвлөрүүлж, цаашдынх нь үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх этгээдэд өмчлүүлж, давхар хяналт тавиулах.
-      Эдийн засагт урт, богино хугацаагаар учирч болох өрийн болон бусад аливаа эрсдэлийг даван туулах дархлааг гадаад валютын нөөц, банк, санхүүгийн салбар дахь мөнгөн хуримтлалыг нэмэгдүүлж, зохих түвшинд байлгах замаар бий болгох. Үүнийг БНСУ, Сингапур, Гонконг, БНХАУ болон Норвеги, Чили зэрэг орнуудын туршлага харуулж байгаа билээ.
-      Улс орны макро эдийн засгийн үзүүлэлт, нэн ялангуяа төлбөрийн тэнцэл, чадамж, зээлжих чадварын үнэлгээг явуулахдаа Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд, төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон үйлдвэрийн газар компани, хувийн хэвшлийн нийт өр зээл, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын өмчлөлийн бүтэц, санхүүгийн тайлан, мөнгөн гүйлгээний урсгал зэргийг хамааруулан тооцож байх. Энэ зорилгоор Монголбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Үндэсний статистикийн хороо, Гаалийн Ерөнхий газар зэрэг байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах,   тэдний   төлөөлөл   оролцсон ажлын хэсэг байгуулж нэгдсэн мэдээлэл, тайлан гаргаж, эдгээр байгууллагад тогтмол мэдээлдэг болох.
-      Засгийн газрын болон хувийн хэвшлийн өр төлбөрийн хэмжээнд эцсийн байдлаар дахин нарийвчилсан судалгаа дүгнэлт хийж бодлогын зөвлөмж гаргах.
-      Засгийн газрын өрийн тухай ойлголтыг нарийвчлан авч үзэж, санхүү, эдийн засгийн байгууллагууд нэгдсэн ойлголтод хүрч, өрийн бодитой тоо хэмжээг үнэн зөвөөр нийтэд мэдээлж байх.
-      Засгийн газрын өрийн хэмжээ, түүний ачаалал, шалгуур үзүүлэлтийг тооцохдоо гадаад болон дотоод зээлийг хамтад нь авч үзэж байх.
-      Монгол улсын төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Засгийн газрын өрийн ачаалал, шалгуур үзүүлэлтийг тооцохдоо өрийн хэмжээг өнөөгийн үнээр болон номинал илэрхийллээр гаргаж, үнэлэлт дүгнэлт өгч байх.
-      Олон улсын зах зээлээс босгох хөрөнгө, зээлийн хүүгийн хэмжээг 5-6 хувиас хэтрүүлэхгүй байх, хэтэрвэл авахгүй байх зарчим тогтоох. Нөгөө талаар хөрөнгө босгохоосоо өмнө зарцуулах төсөл хөтөлбөрөө тодорхой болгох, зээл ашиглах хуваарь, дүрэм журмаа сайтар гаргах нь зүйтэй.
-      Авто зам зэрэг удаан хугацаанд тойруу замаар үр ашгаа өгөх төслүүдийг Засгийн газар хоорондын урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр болон төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зарчим тогтоох.
-      Зэс, алтны Оюутолгойн ордыг эзэмшихэд Монголын талд ногдох 34 хувийн хувьцаанд зориулан авсан зээлийг хоёр жилийн дотор төлөх эсвэл дотоодын зээлээр солих арга хэмжээ авах.
"ЗЭЭЛИЙГ ХӨГЖИЛ БОЛГОХОД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ"- ЫН ТУХАЙ
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн санал зөвлөмж

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Д.Даваасамбуугийн бичсэн гадаад зээл, хөгжлийн бодлогын тухай энэхүү илтгэл утга агуулга, шүүмжлэлт хандлага, дэвшүүлсэн зорилтын талаас нэн сонирхолтой, чамбай болжээ. Тэгэхдээ уг асуудлыг нийгмийн хүлээлт, төрийн бодлогын түвшинд нэгдмэл ойлголтод хүргэх үүднээс зарим асуудлаар дараах санал бодлоо илэрхийлж байна. Үүнд :
1. Манай орон нийгмийн шилжилтийн үед "тогтворжуулалтын зээл" асар хөнгөлөлттэй нөхцлөөр авч байгаад эдүгээ "хөгжлийн зээл" авах шатанд шилжиж байна. Энэ үед зээл авах шаардлага нь илтгэгчийн оношилсноор "уул уурхайн томоохон төсөл, дэд бүтцийн хөгжилд асар их хөрөнгө хэрэгтэй" -гээс урган гарч байна гэжээ. Уул уурхайг шүтэж улс орноо хөгжүүлэх бодлого олон талаар нэн эрсдэлтэйг сүүлийн 5 жил тод харуулж байна. Жишээлбэл, манай орны экспортын гол нэрийн түүхий эдийн олон улсын зах зээлийн үнэ 2007-2012 онд дунджаасаа - 68% +104% хэлбэлзлээ. Төрийн бодлого нь өндөр технологи, оюуны шингээцтэй үйлдвэрлэл хөгжүүлэхэд гадаадын зээлийг ашиглах түвшинд хүрвэл нийгэмдээ хөгжил авчирна. Жишээлбэл, Оюу толгойн ордыг ашиглах асуудлыг олборлох, баяжуулах, зэс "хайлуулах", кабель үйлдвэ рлэх цогц төсл ийн хүрээнд шийдээд, эхний хоёр шатыг гадаадын хөрөнгө оруулалтаар, сүүлийн хоёр шатыг гадаадын зээлээр өөрсдөө шийдсэн бол үр өгөөж нь 3 дахин их байхсан. Гэтэл олборлох, баяжуулах шатанд оролцон өрөнд уналаа.
2.   Гадаадын зээл, түүний хүү нь зарцуулж бүтээх объектын үр ашиг, эрсдэлийн тооцоонд үндэслэх ёстой. Гэтэл зээлийн хөрөнгөөр барьж байгуулах үйлдвэр, объектуудын үндэслэл төсөл байтугай жагсаалт ч үгүйгээр Засгийн газрын бонд гаргаж өр зээл тавьж байгааг дэндүү гэнэн харалган алхам гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд Засгийн газрын бондоор авсан 1.5 тэрбум долларын зээлийг "аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох автозам" барихад зарцуулаад хугацаанд нь төлнө гэвэл одоогийн эдийн засгийн тэнцвэр ихээхэн доройтох билээ.
3.   2012 оны эцсийн байдлаар гадаад зээлийн өр 12.9 тэрбум ам. долларт хүрч, ДНБ-ээс 8.2% давах тооцоотой ажээ. Илтгэлд одоогийн зээлийн өрийг барагдуулахад Оюу толгой, Таван толгойн ордуудад ихээхэн найдвар тавьж, одоо аваад байгаа 1,5 тэрбум ам. долларын зээлийг Оюутолгойн цахилгаан, төмөр замын асуудлыг шийдэхэд зарцуулах санал тавьжээ. Хэрэв асуудалд алсын хараатай, цогц хандвал Оюутолгойн дэд бүтцийн асуудлыг зэс "хайлуулах", боловсруулах үйлдвэрийг хамруулан Засгийн газрын 5 тэрбум ам. долларын бондын хүрээнд шийдэх зорилт тавих нь найдвартай үр дүнд хүргэнэ. Таван толгойн цахилгаан, кокс үйлдвэрлэлийн асуудлыг ч энэ зээлийн хүрээнд шийдүүштэй. Өөрөөр хэлбэл, "гол асуудалд хүчээ төвлөрүүлэх" зарчим нэн чухал байна.
4.  Улс орны эдийн засагт гадаадын өр зээлээс учрах дарамтыг зөвхөн өр/ДНБ үзүүлэлтээр үнэлэх нь олон талаас учир дутагдалтай ажээ.
Тухайлбал:
а. Гадаадын хөрөнгө оруулалт ихтэй улс орны (Монгол мэт) хувьд гадаадын хөрөнгө оруулагчдад ногдох ашиг хуримтлал нь ДНБ-ий үлэмж хэсгийг эзлэх боловч өр зээлийг барагдуулах эх үүсвэр болж чадахгүй. Иймээс өр зээлийг ҮНБ-д харьцуулж дарамтыг үнэлэх нь илүү бодитой. Ингэж тооцвол, манай улсын гадаад өр одоогийн байдлаар ҮНБ-ээс 18% давжээ.
B
. Монголын үндэсний валют бүрэн хөрвөх чадваргүй. Иймээс гадаад зээлийн дарамтыг улс орны гадаад валютын нөөц, түүний динамиктай холбож үнэлэх нь амьдралд илүү нийцнэ. Жишээлбэл, 2012 оны эцсийн байдлаар манай улсын гадаад өр валютын нөөцөөс 9,2 дахин давж байгаа бөгөөд ойрын 10 жилд валютын нөөцийн өсөлтийн хурдаас хоцрох төлөвтэй.
с. Өр зээлийн дарамтыг ДНБ-тэй жишиж тооцохньбодит байдлыг гоёчлон гуйвуулж, шийдвэр гаргагчдын хариуцлагыг сулруулдагийг дэлхий нийтээр ойлгож байгааг ч бодолцох шаардлагатай.
5.  Гадаадаас зээл авч, өрөнд орох үйл ажиллагааны эрх зүйн орчныг цогцоор хянаж шинэчлэх шаардлагатай болжээ. 2009 онд Засгийн газраас эдийн засгийн хямралыг гэтлэх арга хэмжээ хэмээн 1,5 тэрбум долларын гадаад зээл авах санал УИХ-д оруулан шийдвэрлүүлж, сүүлийн 3 жилд "хавтгайрсан халамж" хэмээн нэрлэгдсэн бэлэн мөнгө тарааж сонгуулийн үеийн улс төрийн амлалтын барьцаанд улс орноо тавьсан билээ. Гэтэл энэ онд шинээр эмхлэгдсэн төрөөс бас л гадаад зээлийн хяналтгүй бодлого явуулж, төсөл, үндэслэлгүйгээр 5 тэрбум ам.долларын бонд гаргаж хэрэгжүүлж эхэллээ. Хэрэв энэ зээлийг Таван толгойн хувьцааны төлбөрт ашиглавал агуулга хийгээд үр дүн нь өмнөх үеийнхтэй адил байх болно. Өндөр оловсрол, дадлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн,  хараат бус экспертүүдийн  баг байгуулж, зээлийн төсөл тус бүрийн үндэслэл, үр өгөөжийг үнэлж, тодорхой шийдэх нь нэн чухал тулгамдсан асуудал болж байна. 
6.   Гадаад зээлийн өр, төлбөрийн асуудлыг бололцоотой дээд зэргээр олон түмэнд ил болгож, энэ талаар төрөөс баримтлах бодлогыг эрүүлжүүлэх нь төрийн хариуцлагын зайлшгүй шийдэх асуудал юм. Учир нь одоо үеийнхний тавьсан өрийг хойч үеийнхэн үүрч барагдуулна. Гэтэл гадаад өрийг дискаунтаар бууруулах буюу зөвхөн Засгийн газрын өрийг мэдээлж байгаа нь мэдээллийг төөрөгдөлд оруулах уршигтай.
7.   Гадаад зах зээлд борлуулсан бондоо хэн худалдаж авсан тухай мэдээлэл байхгүй тухай яриа сураг гарах боллоо. Экспорт нь нэг орноос хараат байгаа нөхцөлд гадаад өрөөр хэнээс хамааралтай болж байгаагаа мэдэхгүй байдалд орох нь эрсдэлийг зэрэг дэвшүүлж нэмнэ. Иймээс цаашид бондын зах зээл дээр Монгол улс зуучлагчгүйгээр гарах нь хойшлуулшгүй зорилт боллоо.
8.   Гадаад зээлийг эдийн засгийн бат үндэслэлтэй, зайлшгүй хэрэгцээтэй нөхцөлд авах улс төр, ёс суртахууны үндсийг бэхжүүлэх шаардлагатай байна. Улс төрийн намууд сонгуулийн өрсөлдөөнд бэлэн мөнгөний амлалтаас салж байгаа ч гэсэн, өөрийн орны чадал бололцооноос хэт илүү өсөлт амалж өрсөлдөх дон тусаад байгаа нь нийтэд илэрхий. Өөрийн орны нөөц бололцоог үр ашигтай, бүрэн ашиглах төрийн бодлого явуулбал чамгүй үр дүнд хүрч болох билээ. (Жишээлбэл, өөрийн газрын тосыг дотооддоо боловсруулбал жилд 1,2-1,4 тэрбум ам.долларын импортын зардал хэмнэнэ. Гэтэл гадныханд өгчихөөд арчаагүй байдалд ороод байгаа билээ).

Проф. Д.Бямбасүрэн 2012.12.15

Зээлийг Хөгжил Болгоход Анхаарах Зарим Асуудал
Bolod.mn

Сэтгэгдэл (0)

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Үгийн санд шүүлтүүр хийсэн болно

Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ
20:10

https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг 

Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ

https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг 

»»
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ
17:58

Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд нээлттэй өдөрлөгөөр тэтгэлэгт 

Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ

Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд нээлттэй өдөрлөгөөр тэтгэлэгт 

»»
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав
11:27

Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. 

Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав

Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. 

»»
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ
11:05

Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. 

Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. 

»»
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ
10:02

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн 

Чандаган цагаан морины магтаал
20:10

Үүлэн цэнхэр хангай
20:08

Зуръя чамайгаа
20:04

Дүүрэн баярлая
20:00

Үйтэн хуар
19:56

Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ
19:47

2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.

Хан тэнгэр Алшаа
19:44

Овоон дээрх уулзалт
19:35

Хөлөнбуйрын тал нутаг
19:26

Хун галуу
19:22

Сайхан Мунийн нутаг
19:13

Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана
18:14

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж 

Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ
17:29

Цагдаагийн байгууллагаас  жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.

Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ

Цагдаагийн байгууллагаас  жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.

»»
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ
16:51

2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн 

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
15:58

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.

ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ
15:46

ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан 

ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ

ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан 

»»
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна
15:30

Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба 

Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна

Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба 

»»
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ
13:01

У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. 

Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ

У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. 

»»
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ
12:58

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин 

Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин 

»»
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо
12:51

ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод 

ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод 

»»
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ
11:38

Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн 

Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ
10:02

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 

Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 

»»
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ
10:02

2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. 

Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. 

»»
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ
23:34

Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд 

Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ

Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд 

»»
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно
23:07

Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал 

Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ
15:39

Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй 

Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ

Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй 

»»
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ
15:37

Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй
15:35

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ 

»»
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай
13:47

Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ 

ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай

Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ 

»»
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана
13:39

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 

Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 

»»
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай
13:38

ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст 

НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай

ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст 

»»
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй
13:34

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ
13:27

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын 

Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын 

»»
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ
13:06

НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 

Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ

НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 

»»
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ
09:18

Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. 

Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй
09:09

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм 

Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм 

»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ
09:01

Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан 

Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан
08:58

Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ
08:57

Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. 

Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ

Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. 

»»
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ
21:49

ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, 

Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ

ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, 

»»
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн
21:46

АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ 

PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг
21:43

Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад 

Неймар Хойд Америкийн лигт тоглоно
21:42

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын 

Неймар Хойд Америкийн лигт тоглоно

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын 

»»
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ
12:45

“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн 

“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ

“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн 

»»
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо
12:44

Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо

Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

»»
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ
17:58

Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд нээлттэй өдөрлөгөөр тэтгэлэгт 

Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ

Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд нээлттэй өдөрлөгөөр тэтгэлэгт 

»»
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав
11:27

Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. 

Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав

Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. 

»»
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ
19:47

2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.

Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ

2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.

»»
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ
15:46

ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан 

ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ

ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан 

»»
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ
23:20

Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.

Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ

Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.

»»
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй
15:35

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ 

»»
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай
13:38

ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст 

НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай

ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст 

»»
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ
10:22

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд 

Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд 

»»
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна
17:31

ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний 

Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна

ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний 

»»
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв
10:19

Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч 

БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив
17:59

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж 

БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж 

»»
Сирийн Асадын дэглэм нурсан нь
10:39

Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, 

Сирийн Асадын дэглэм нурсан нь

Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, 

»»
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ
21:58

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим 

Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим 

»»
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ
14:34

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг 

»»
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ
09:22

ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон 

Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ

ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон 

»»
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй
20:30

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн 

Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн 

»»
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ
14:05

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.

Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ
10:26

БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн 

Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ

БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн 

»»
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна
15:51

Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд 

Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна

Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд 

»»
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна
13:05

Сирид  Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.

Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна

Сирид  Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.

»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр
11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ
18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа
18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа
13:48

Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!

#GoMongolia

Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна
10:57

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа
17:57

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ
23:25

Төсөл-1

Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ

Төсөл-1

»»
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ
22:02

Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал 

Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ

Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал 

»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу?
20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ
14:45

Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.

Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ

Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.

»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай
20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ
14:35

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.

Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.

»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна
11:28

ОХУ-ын  Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. 

Хятад-Монголын олон улсын худалдааны хот
17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт
17:02

“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.

“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт

“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.

»»
Орос үндэстний цорын ганц шян
16:30

“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”

Орос үндэстний цорын ганц шян

“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”

»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон
18:24

Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”

Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон

Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”

»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар
17:41

Гадаад хүмүүс Хятадад

Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар

Гадаад хүмүүс Хятадад

»»
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав
11:38

Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг 

Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая
17:58

Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768

bolod.mn logo
RSS Feeds | Холбоо барих | Маркетингийн алба |
Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2005-2024 Bolod Мэдээллийн сүлжээ сайт. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by: "Онлайн Хүрээ" ХХК